Categories
мэдээ спорт

Чөлөөтийн тамирчид Минксийн дэвжээнд зодоглоно

Олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга А.Медведийн нэрэмжит олон улсын уламжлалт чөлөөт бөхийн “Гран-При” тэмцээн Беларусь улсын нийслэл Минск хотын Спортын ордонд энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохиогдохоор товлогдсон билээ.

Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр болох тус тэмцээнд 61 кг-ын жинд спортын мастер Г.Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин/, олон улсын хэмжээний мастер Б.Номин /”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/, 70 кг-ын жинд спортын мастер Б.Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/, Д.Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Нямбаяр /”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/, 97 кг-ын жинд спортын мастер М.Билгүүтэй/”Женко” клуб/ нар зодоглохоор болжээ.

Тус тэмцээнд эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар дасгалжуулагчаар, олон улсын шүүгч Х.Чойжилжав шүүгчээр оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *