Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 23 хүртэлх насны тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Бухарест хотын Поливалент Халл спортын ордонд өнөөдөр эхэлнэ. Тэмцээнд манай улсаас З.Занабазар /57кг/, Ц.Чинзориг /61 кг/, Т.Тулга /65 кг/, Э.Тэмүүлэн /70 кг/, З.Сумъяабазар, Д.Төгс-Эрдэнэ /79 кг/, Г.Ганхуяг /86 кг/, Ч.Алтангэрэл /92 кг/, Б.Одсүрэн /97 кг/, М.Лхагвагэрэл /125 кг/, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээнд Ц.Намуунцэцэг /50 кг/, Б.Болортуяа /53 кг/, Б.Болор-Эрдэнэ /55 кг/, С.Цэрэнчимэд /57 кг/, Н.Наранцацрал /59 кг/, Э.Гантуяа /62 кг/, Х.Болортуяа /65 кг/, М.Хишигмаа /68 кг/, П.Номин-Эрдэнэ /72 кг/, Н.Загардулам /76 кг/ нар барилдана.
Тэмцээн өнөөдөр сонгомол барилдаанаар эхэлж байгаа бөгөөд лхагва гаригт эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ.