Монгол Улсын насанд хүрэгчдийн 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 3-наас 6-нд Спортын төв ордны “А” танхимд болно.
УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 65 кг, 70 кг, 86 кг болон эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 59 кг жингийн барилдаанууд тус тус болно. Энэ удаагийн УАШТ-ээс эрхээ авсан бөхчүүд хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэг улсын Дели зохион байгуулах Азийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болон гуравдугаар сарын 27-29-ндБНХАУ-ын Шиань хотноо зохион байгуулах Азийн олимпын эрх олгох тэмцээнд оролцоно.