Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн эхлэлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн өчигдөр (VI.25) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Хайлаар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ гэсэн дөрвөн орны 200 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход манай бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, нийт есөн медаль хүртлээ. Тодруулбал, 74 кг-ын жинд “Хангарьд” клубийн тамирчин ОУХМ З.Сумъяабазар, 97 кг-д “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер Б.Намхай алт, 65 кг-д “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Х.Хишигбат, 70 кг-д “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Д.Хатанбаатар, 86 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Д.Төгс-Эрдэнэ, 125 кг-д “Цастын барс” клубийн тамирчин, спортын мастер Б.Гончигтавхай мөнгө, 57 кг-д “Арслан” клубийн тамирчин, ОУХМ З.Занабазар, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, МУГТ Б.Номин, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Б.Цогтгэрэл нар хүрэл медалийн эзэн болов. Өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *