Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн холбоо 5000 франкийн торгууль хүлээхээр болжээ

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж өнгөрлөө. Дэлхийн 12 улсын 100 гаруй тамирчин зодоглосон уг тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд зодоглосон юм.

Гэвч тэмцээний хоёр дахь өдөр буюу өнгөрсөн ням гаригт манай багийн дасгалжуулагч шүүлтийг шударга бус байна хэмээн үзэж бухимдлаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Якутын тамирчин Двулустан Булатов, Монгол Улсын тамирчин Т.Түвшинтулга нарын барилдаан дуусах үед шүүгчид ялалтыг Оросын тамирчинд өгснөөр энэ маргаан дэгдсэн аж. Маргааныг Ерөнхий шүүгч тайлбарлахдаа “Монголын багийн дасгалжуулагч тэмцээний шинэ дүрмийг мэдэхгүй байна” гэсэн. Мөн тэрээр Монголчуудыг ийм асуудал байнга гаргаж байдаг, одоо бүр дасчихсан байна гэжээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Чөлөөт бөхийн холбоо 5000 швейцарь франкийн торгууль хүлээхээр болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *