Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид эх орондоо ирлээ

Узбекийн нийслэл Ташкент хотод
болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд манай эрэгтэй тамирчид амжилттай оролцоод өчигдөр эх
орондоо ирж байна. 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65
кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран нар хүрэл медаль хүртсэн. Мөн Э.Бэхбаяр
57 кг-ийн жинд мөнгө, хүрэл медалийн төлөө
барилдаан хийж тавдугаар байрт,125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер
Ж.Чулуунбат долоодугаар байрт орсон.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *