Монгол Улсад анх удаа “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийг байгууллаа. Геологийн зураглал, эрэл хайгуул болон геологийн хөгжлийн түүхийг судлахад зайлшгүй шаардлагатай байсан чулуулгийн үнэмлэхүй насыг ийнхүү эх орондоо түргэн шуурхай тодорхойлох боломж ийнхүү бүрдэж байна. Тус лабораторийн нээлтийн ёслолд УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны Доктор, Профессор О.Гэрэл, ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэн, Доктор Д.Оролмаа, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатар нарын хүмүүс оролцсон юм. Лабораторийн нээлтийн ёслолын үеэр УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав “Чулуулгийн үнэмлэхүй насны лабратори”-ийн үндсэн тоног төхөөрөмж болох лазер абляцитай индукцийн холбоост плазмын масс спектрометрийн иж бүрдлийг Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн захирал Ө.Оюунбаатарт албан ёсоор шилжүүлэн өгсөн юм. “Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори” байгуулахаас өмнө нь жилд 100- 2000 орчим дээжийг гадаадын геологийн албад болон их дээд сургуулиудаар хийлгэдэг байсан аж. Тухайн шинжилгээний зах зээлийн өртөг нь 1 дээжинд 800- 1000 ам.долларыг зарцуулдаг бол УУХҮ-ийн сайдын 2018 оны багцаас 1.28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулаад ажиллуулж эхэллээ.