Categories
гадаад мэдээ

Чуй Сүн Шил-ийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ

Өмнөд Солонгос улсын бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах тусгай албанаас түүний охин Жонг Ю Ра-г Олон улсын эрэн сурвалжлах Интерпол байгууллагаар эрэн сурвалжлуулах хүсэлт тавьжээ.
Түүний ээж Чуй Сүн Шил нь охиныхоо нэр дээр гадаадын орнуудад компани байгуулж, уг компаний дансанд их хэмжээний гадаад валют төвлөрүүлж байсан байна.
Хэргийг мөрдөн байцааж байгаа тусгай албаны зүгээс энэхүү мөнгө болон түүний нэр дээрх үндсэн хөрөнгийн эх үүсвэрийг тодруулахын тулд Жонг Ю Ра-г эх орондоо ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ажээ.
Гэвч тэрээр уг шаардлагыг хүлээн авалгүй Европийн орнуудад зугатаан яваа тул тус албаны зүгээс ийнхүү албадан саатуулж эх оронд нь авчрахаар болсон байна.
Энэхүү ажиллагааны дагуу бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн охин Жонг Ю Ра-гийн тухай мэдээлэл дэлхийн 170-н орны цагдаагийн байгууллагуудад хүргэгдэх ба тэд түүнийг саатуулах эрхтэй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *