Categories
мэдээ нийгэм

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах зураг төсвийг боловсруулж байна DNN.mn

Чойжин ламын сүм музей — Википедиа нэвтэрхий толь

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр энэ онд зураг төсвийг боловсруулж байна. Тус музейг сэргээн засварлахын тулд зайлшгүй зураг төсөв боловсруулсан байх шаардлагатай бөгөөд соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын технологийн суурь судалгааны үндсэн дээр музейн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах юм. Мөн Чойжин ламын сүм музейн бусдын эзэмшилд очсон байсан 800 м.кв газрыг музейн өмчлөлд буцаан авч, автомашины зогсоолыг чөлөөлснөөр музейн аюулгүй байдал сайжирч, явган болон дугуйн замтай, ногоон байгууламж бий болгох нөхцөл бүрдсэн юм. Энэ дагуу музейн орчны төлөвлөлтийг музей, иргэдэд ээлтэй байхаар зураг төсвийг боловсруулж байна. 2020 онд Чойжин ламын сүм музей нь АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүдийн дэмжлэгээр дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгогдож, улмаар олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдсэн юм. Дээрх судалгаа ажлыг үр дүнд Дэлхийн хөшөө дурсгалын сан (WMF)-гаар дамжуулан АНУ-ы Элчин сайд нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын санхүүжилтээр Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг бүхэлд нь сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Ядам сүмийн сэргээн засварлалтыг Соёлын өвийн үндэсний төв, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран сэргээн засварлалтын уламжлалт арга технологийн зөвлөгөө өгч, хяналт тавьж байгаа бөгөөд үйл явцыг гэрэл зураг, видео дүрсээр баримтжуулан ажиллаж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *