Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Чойбалсан -Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг өнөөдөр эхлүүллээ. Төслийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо.
Тус төмөр зам нь Монгол Улсын хэмжээнд төмөр замын хоёрдахь гарц болж байна. Нийт 415 км урт төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Бичигт боомтоос эхэлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Бичигт хилийн боомтоор жилдээ 25 сая.тн ачаа экспортод гарах бүрдэж, тээврийн зардал 2-3 дахин буурах урьдчилсан тооцоо гарчээ.