Categories
мэдээ соёл-урлаг

Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” сонгодог дуурь тоглогдоно

Тулгар төр байгуулагдсаны 2225 жилийн их баяр наадмаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 10-нд 22 цагаас Чингисийн талбайд Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь тоглогдох гэж байна. Жил бүр уламжлал болгон явуулдаг энэхүү арга хэмжээний гол дүрийг шалгаруулах уралдаан зургаадугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулагдсан бөгөөд 15 уран бүтээлч өрсөлдөж УДБЭТ-ын дөрвөн жүжигчин тоглохоор болжээ.

Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Бумхүү тоглохоор болсон бол Нансалмаад мөн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Хоролмаад Ө.Уянга, Балганд С.Бат-Эрдэнэ нар шалгарсан байна.

УДБЭТ-ын суудлын хувьд 500 үзэгч орох боломжтой байдаг. Тиймээс энэхүү дуурийг олонд хүргэхийн тулд энэ жилийн үндэсний их баяр наадмаар Чингисийн талбай дээр тайз засаад 900 хүний суудал бэлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *