Өнөөдөр 14:06 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан онгоцны зорчигч монгол иргэн нас баржээ. Хэргийг тодруулбал, монгол иргэн Бээжингээс Улаанбаатарт МИАТ-ийн “ОМ-224” дугаартай аяллын онгоцоор газардаад, улмаар хүлээн авах онгоцны хоолой хэсэгт бие нь муудаж амьсгал хураасан байна. Талийгаачтай хамт явсан найзынх нь мэдээлснээр, олон хоног архи уусан учраас зүрхний хэмнэл нь алдагдсан бололтой. Хэргийн газарт Чингис хаан олон улсын нисэх буудлын цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулсан байна. Урьдчилсан дүгнэлтээр талийгаач иргэн ямар нэгэн гадны нөлөөгүй нас барсныг тогтоожээ. Нисэх буудлын цагдаагийн хэлтэст уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.