Categories
мэдээ спорт

“Чингэс хаан” гран при тэмцээнд Монголын жүдочид тэргүүллээ

Жүдо бөхийн “Чингэс хаан” гран при тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолбор гурван өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Зэрэглэлээ ахиулсан энэ удаагийн тэмцээнд 27 орны 282 тамирчин өрсөлдсөн юм. Манай улс зохион байгуулагч орны хувьд давуу эрхээ эдэлж, 26 эрэгтэй, 28 эмэгтэй жүдочдоо барилдуулсан. Манай улсын баг гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж тэргүүлсэн бол Япон, Гүржийн баг удааллаа. 

Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Ц.Наранжаргал нар алтан медалийн эзэд болсон бол Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг нар мөнгө, Д.Алтансүх, А.Цолмон, Г.Отгонцэцэг, М.Бундмаа нар хүрэл медаль тус тус хүртсэн. 

Д.САРУУЛ 

Тус тэмцээнээс медаль хүртсэн эхний арван улс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *