Categories
мэдээ нийгэм

Чингэлтэйн замыг 40 жилийн дараа шинэчлэн, хөдөлгөөнийг нээлээ

niislelДолоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Уг зам нь ашиглалтад ороод 30-40 жил болж буй, дээрх хугацаанаас хойш их засварт ороогүйгээс авто замын зорчих хэсэг нь бүтцийн эвдрэлд орж, замын тэгш байдал алдагдаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зам байсан юм. Тодруулбал, 7 буудлын уулзвараас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо хүртэлх 1.5 км авто замыг 1973 онд, үүнээс цааш Микроны эцсийн буудал хүртэлх 1.8км авто замыг 1985 онд ашиглалтад оруулж байжээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар, гүйцэтгэгч компанийнхан болон Чингэлтэй дүүргийн 17,18 дугаар хорооны иргэд оролцлоо.

Уг замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд богино хугацаанд ажлаа дуусган авто замын хөдөлгөөнийг нээв. Хуучин авто замын зорчих хэсэг нь 7 м өргөнтэй, явган хүний замгүй, 1 талдаа гэрэлтүүлэгтэй, асфальтбетон хучилттай байв. Өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийг 8.6 м өргөн болгож, 2 талдаа 1.5 м өргөн явган хүний замтай, 1 талдаа гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах шугамтай болголоо. Тодруулбал, 6 цэгт үерийн ус зайлуулах шугамын ажил хийж, нийт замын дагууд 40м тутамд гэрэлтүүлэг тавьжээ. Мөн 6 хос автобусны буудал буюу автобусын зогсоолын 12 талбай шинээр гаргасан байна. Газар чөлөөлөлтөөс шалтгаалан уг замын ажил бага зэрэг саатсан бөгөөд одоо 8 айл газраа 1.5-2 м татахад явган замын ажил бүрэн дуусах бололцоотой байгаа юм.

niislel

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *