Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 15 гарааш буулгаж, чөлөөлсөн газарт дүүргийн 1, 2, 3, дугаар хорооны иргэдэд үйлчлэх олон улсын стандарт бүхий жишиг эрүүл мэндийн төвийн барилга угсралт, тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.Тус эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3-р хорооны 12 мянга гаруй иргэн тав тухтай орчинд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор бүрэн авах боломжтой болж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Баялаг говь” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР