Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зах худалдааны төвүүд маргааш буюу энэ сарын 5-ны өдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
Уртасгасан цагийн хуваар энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу иргэдийн зорчих хөдөлгөөнийг сааруулах зорилгоор ийнхүү хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П. Баянбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Саруул-Од нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахим хурал хийж, дараах хуваарийг гаргажээ.
д/д |
Худалдаа, үйлчилгээний газрын нэр |
Байршил |
Нээх цаг |
Хаах цаг |
1 |
Шонхор худалдааны төв |
11-р хороо, Дэнжийн мянга |
05:00 |
18:00 |
2 |
Нарлаг Дэнж худалдааны төв |
11-р хороо, Дэнжийн мянга |
06:00 |
19:00 |
3 |
Амин хүнс худалдааны төв |
11-р хороо, Дэнжийн мянга |
05:00 |
18:00 |
4 |
Нарантуул 2 худалдааны төв |
12-р хороо, Дэнжийн мянга |
09:00 |
18:00 |
5 |
Содон Бөмбөгөр худалдааны төв |
2-р хороо, Худалдааны гудамж |
09:00 |
21:00 |
6 |
Алтжин Бөмбөгөр худалдааны төв |
2-р хороо, Худалдааны гудамж |
09:00 |
21:00 |
7 |
Юмт Бөмбөгөр худалдааны төв |
2-р хороо, Худалдааны гудамж |
09:00 |
21:00 |
Зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ QR кодоо уншуулан, халдвар хамгааллын зайг баримтлан үйлчлүүлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалжээ.