Categories
мэдээ нийгэм

Чех рүү тусгай үүргийн нислэг үйлдэхээр хэлэлцэж байна

УОК-ын Шуурхай штабын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Энэ үеэр Бүгд Найрамдах Чех улс руу тусгай нислэг үйлдэхээр хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлэл өглөө. Дэлхийн олон оронд суугаа монголчуудын нутаг буцах өргөдөл улам нэмэгдсээр байгаа бөгөөд анх 3000 орчим байсан өргөдөл 10 мянгад хүрээд байна. Хэдийгээр манай улс Чех рүү шууд нислэг үйлдэж байгаагүй ч цар тахлын нөхцөл байдлыг харгалзан тус улс дахь иргэдээ татан авах хүсэлтээ уламжлаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *