Categories
мэдээ нийгэм

ЧД-ийн Зоос гоёлын уулзвараас Цаг уурын уулзвар хүртэлх замыг түр хаана

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зоос гоёлын уулзвараас урагшаа Цаг уурын уулзвар хооронд 2 талын урсгал хөдөлгөөнийг 2021 оны тавдугаар сарын 25, 27, 29 болон зургадугаар сарын 2, 4, 10-ны өдрүүдийн 23:00 цагаас 01:00 цагийн хооронд хааж Худалдаа хөгжлийн банкны барилгад бетон зуурмаг нийлүүлэх юм.

Иймд жолооч та бүхэн тухайн цаг үеүдэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *