Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны дотны нөхөр гэгддэг
Америкийн нэрт сагсан бөмбөгч Деннис Родман “DuJour” сэтгүүлд
ярилцлага өгчээ. Тэрбээр
ярилцлагадаа Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тэкийг
цаазлаагүй гэсэн нь олныг
шуугиулаад байна. “Би Чан Сун Тэкийг нүдээр харсан. Тэр миний хажууд зогсч
байсан” гэжээ. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ оны нэгдүгээр
сард өөрийн авга эгчийн нөхөр Чан Сун Тэкийг хэрцгийгээр цаазалсан мэдээ олон
улсын хэвлэл мэдээллээр хэсэгтээ шуугиулсан билээ. Умардын Засгийн газрын мэдээллийн агентлаг ч эл мэдээллийг албан ёсоор зарласан.
Мөн түүнийг Засгийн газрын ордноос баривчлаад явж буй зургийг ч нийтэлж байсан.
Ким Чен Ун хүргэн ахаа 100 гаруй өлсгөлөн нохдод бариулсан гэдэг. Харин энэ
бүгдийг сагсан бөмбөгчин Д.Родман няцаажээ. Мөн үүний зэрэгцээ тэрээр Пхеньянд хамт очсон “NBA”-ийн тоглогчид тус бүр
30,000-35,000 ам.долларыг Хойд Солонгост төлсөн гэдгийг ч мэдээлжээ.
Э.Номин