УИХ-ын үдээс
хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг Засгийн газрын өрийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгээс асуулт, асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
“Өрөнд аудит хийлгэчихмээр байна. Тэгэхгүй бол өрийн талаар хоёр өөр
тоо яваад байна. Канадын “Хан ресурс” компанид төлөх өр шийдэгдэж байна
уу. Мөн Чалькогийн 350 сая долларын өр ямар түвшинд явж байна” гэж
асуулаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Хан-Ресурс”-ын
100 сая долларын өр олон Засгийн газрыг дамжсан. Манай Засгийн газрын
үед шийдэгдэж байгаа. Арбитрын шүүх Монголын Засгийн газрыг буруутгасан.
Бид хэд, хэдэн удаа хүндхэн хэлэлцээр хийж байж 70 сая доллар болгож
бууруулсан. 70 саяын долларын өрийг төлөхөөс өөр аргагүй. “Хан
Ресурс”-ын ашиглалтын лицензийг олон улсын зах зээлд нээлттэйгээр зарлах
замаар энэ мөнгийг олно. Чалькогийн өрийг дарах ажлын байнга хийж
ирсэн. Хүү нь өндөр байсныг буулгаад 10.5 болгосон. Тэгээд төлөөд явж
байна.