Олон улсын охидын эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөрТөв талбайд тайван жагсаал боллоо.
НҮБ 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.
Тайван жагсаалын үеэр “Хөөрхөн дэлхий ТББ”-ын тэргүүн Ч.Уранхолбоотой цөөн хором ярилцлаа.
Тэрбээр “Энэ жагсаалыг маш богино хугацаанд зохион байгуулсан. Саяхан нийгэмд маш том сэтгэл эмзэглүүлсэн сануулга бидэнд ирлээ. Монгол Улс ойрын 10 хоногтоо арван хүүхдээ алдсан. Ийм сэтгэл эмзэглүүлсэн хэрэг гарч байхад зүгээр л тэвчсэнээс гарц гаргалгаа гаргах гэж энэ жагсаал, өдөрлөгийг зохион байгуулж байна. Зүрх сэтгэлээрээ ирээд үр хүүхдийнхээ төлөө ямар нэгэн байдлаар үйлдэл хийе гэсэн хүмүүсдээ баярлалаа. Охидын эрх гэдэг бол нэг удаа яригдаал өнгөрөх зүйл биш. Бид заавал энэ бүхэнд гарц гаргалгаа олж, хууль эрх зүйн хувьд хамгаалдаг, хайрладаг орчныг бий болгох, шийдэл олъё гэсэн зоригоор тайван жагсаалаа хийлээ” гэв.
Б.МИЧИД