УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч уг хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Энэ тухай хохирогчийн эгч болох Ч.Саранзаяа дахин мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ “УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхийнхээ дор халхлагдан явсаар байгаад ийм байдалд хүрсэн. Тэгэхээр энэ хүнийг эрүүгийн хэрэг үүсгээд шалгуулъя гэвэл УИХ-ын гишүүн гэдэг бүрэн эрхээс нь түтгэлзүүлж байж шалгах ёстой болчхоод байна. Тиймээс би огцруулаач гэж шаардаж байна. Хэрвээ Д.Гантулга гишүүний хэргийг шалгахгүй, хууль ёсны дагуу явахгүй бол дээд албан тушаалтнууд, үүрэг өгч байгаа хүмүүсээс хариуцлага нэхэж тэмцэнэ” гэдгээ хэллээ.
Мөн Д.Гантулга гишүүнд гэж хэлэхэд тагнаж чагнаад явахаа больчихооч ээ. Хуулийнхаа дагуу шалгуулаад өгөөч” хэмээн ярилаа.
Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгад хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүлээд байгаа юм.
Б.ӨЛЗИЙБАЯР