Categories
мэдээ спорт

Ч.Санжаадамба төрт ёсны их баяр наадамд 10 даван түрүүлж, улсын аварга боллоо

Өнөө жилийн баяр наадамд 1024 бөх 10 даваанд барилдлаа. Есийн даваанд Улсын заан Ч.Санжаадамба, улсын начин Р.Пүрэвдагва, Улсын арслан Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр нар барилдаж, Архангай аймгийн харьяат бөх Улсын заан Ч.Санжаадамба, улсын начин Р.Пүрэвдагва нар үзүүр түрүүнд үлдэж, хоёулаа улсын арслан цолны болзол хангаж, шинэ цолоо Ерөнхийлөгчөөс гардан авсан. Ингээд үзүүр түрүү булаацалдан, уран мэхийг уралдуулан барилдаж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат шинэхэн улсын арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба 10 даван түрүүлж, монгол улсын аварга цолны болзол хангаж, аварга цолныхоо үнэмлэхийг Ерөнхийлөгчөөс гардан авлаа. Харин Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ.

Н.Ганаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *