Өвөрмонголын оны аварга бөх шалгаруулах Q7 авто машины шагналын сантай Хасар бөхийн барилдаан есдүгээр сарын 13-ны өдөр Хөх хотод боллоо. Шилдэг 16 бөх Q7 машины төлөө өрсөлдсөн тус
барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах
Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай”
корпорацийн бөх улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж машины эзэн боллоо.
Сар бүр барилдаан хийж түрүүлсэн бөхчүүд нь энэхүү барилдаанд
өрсөлддөг бөгөөд 5-р сард Хөх хотод болсон барилдаанд Ч.Санжаадамба заан
түрүүлэн эрхээ авчээ. Манайхаас мөн улсын начин Б.Сугаржаргал өрсөлдсөн
бөгөөд эрхээ авч чадаагүй байна. Сонирхуулахад өнгөрсөн жилээс зохион
байгуулагдаж эхэлсэн тус барилдааны түрүү бөхийн анхны шагналын сан нь
гурван өрөө байр байсан байна.