Төрийн ордонд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрдэнэтийн асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хуралд оролцон асуултад хариулж байна.
Ч.Сайханбилэг: Би Эрдэнэтийг бүр мөсөн алдах эрсдлээс аварсан. Сонгуулийн сурталчилгаа нэгэнт эхэлчихсэн байсан учир ЗГ-ын хуралдааныг хаалттай хийсэн. Эрдэнэтийн 49 хувийг ЗГ худалдаж авах боломжгүй байсан. Харин Ц.Нямдорж үүнийг үгүйсгэх хувийн компани зээл аваад авч болж байхад төр яахаараа авч болдоггүй юм бэ гэв.
Мөн хуралд ХХБ-ы гүйцэтгэх захирал О.Орхон оролцож байна.
О.Орхон: ОХУ өмнө нь Цагаан суварга ордыг эзэмших амлалтаасаа буцаж байсан. Тэд монголын төрд итгэдэггүй. Бид ЗГ-ын баталгаагаар 500 сая ам.долларын бонд босгосон. Тэр өдрөө МБ-д тушаан мөнгөтэй болсон. Сангийн сайдын тогтоолоор Эрдэнэтийн ТУЗ-ийг томилсон. Мөн шинэ дүрмийг баталсан гэв.
Ө.Энхтүвшин: Төрийн өмчийн хороог татан буулгаснаар та нар бэлтгэлээ эртнээс базаасан гэж буруутгав. Харин Ч.Сайханбилэг, Та нар төрд олон жил ажиллачихаад хуйвалдаад байх хэрэггүй. Төрийн өмчийн хороог ЗГ биш УИХ тогтоол гарган татан буулгасан. Маргааш Б.Болор өөрөө ирж тайлбараа тавина гэв.
Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат: Чоно борооноор гэгчээр ард түмний баялгийг бид сонгуулийн үеэр алдсан гэв.
Ч.Сайханбилэг:Засгийн газрын бондын дийлэнхийг энэ банк худалдан авсан байсан. ХХБ-наас гаргасан мөнгө цэвэр үү, бохир уу гэдгийг ч асуулаа. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцсэн гэв.
УИХ-ын гишуун Ж.Батзандан: Сахал Эрдэнэбилэг үлгэрийн баатар болж тоглох ёсгүй. Одоо болсон. Ч.Сайханбилэг О.Орхоны үгээр шийдвэр гаргасан гэдэг нь Засгийн газрын хуралдааны шийдвэрт тов тодорхой бий. Надад ХХБ- тай ашиг сонирхлын зөрчил байхгүй. Яагаад Хөгжлийн банкны мөнгө энэ банкаар дамжаад байна.
Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дүрс бичлэгийг хүргэе.
Ийнхүү “Эрдэнэт”-ийн асуудлаар байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
О.ӨНӨР