Сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаярыг өнгөрсөн хоёрдугаар сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, албадан саатуулж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавраар санхүүжилт авч үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон гэж тухайн үед ТЕГ мэдээлсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нд Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүж нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан.
Харин энэ үед Ч.Мөнхбаярын ойр дотныхон болон өмгөөлөгч нь батлан даалтад гарна гэж байсан ч урьд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 30 хоног хорих захирамж гаргалаа.