Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнхбаярыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ DNN.mn

Ч.Мөнхбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон.

Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг энэ сарын 12-ны өдөр түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан ч 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал болж, Ч.Мөнхбаярыг цагдан хорихоор шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүх хурлын шийдвэрийн талаар Ч.Мөнхбаярын дүү Ч.Мөнх-Эрдэнэ “СБД Ерөнхий шүүгч надад тийм эрх мэдэл байхгүй гээд гаргасангүй ээ” хэмээн нийтэллээ.