Г.Баасан “Иргэн, хүний эрхийн тэмцэгч Ч.Мөнхбаяр хууль бусаар хоригдоод 66 хонож байна. Энэ хүнийг төрийн нууц мэдээллийг гадаадад худалдсан, дамжуулсан гэх зүйл заалтаар яллах гэж оролдож байна. Тагнуулын ерөнхий газар агнуурын ерөнхий газар болжээ. Хүний эрхийн төлөө дуугардаг хүнийг агнаж хорьдог байгууллага болсон байна.
Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш. Тийм учраас энэ хүнийг суллахыг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд шаардаж байна.
Ч.Мөнхбаярыг тогтмол цалингүй, орлогогүй гэдэг үндэслэлээр тагнуул гэж хардаж байгаад харамсаж байна. Анхан шатны шүүх хурал дээр гэм буруутай гэдгийг нотолж чадаагүй учраас Нийслэлийн эрүүгийн хэргийн шүүхэд маргаан үргэлжилж байгаа” гэлээ.
Өмгөөлөгч “Тагнуулын ерөнхий газар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Үүнийг шалгуулах гээд АТГ-д хандсан боловч шаардлагагүй гээд прокурорт буцаасан. Хууль хяналтын байгууллагууд бие даан шийдвэр гаргах чадваргүй, эрх баригчдын нөлөөнд автсан байна. Энэ асуудалд онцгой анхаарахгүй бол эрх баригчдын үйл ажиллагаа замбараагүй болжээ” гэв.