Монгол орныхоо баруун аймгуудыг унадаг дугуйгаар тойрох мөрөөдлөө биелүүлж яваа, “Залуу дугуйчин” клубийн гишүүн Ч.Мөнгөндалай Архангай аймгийн Тариат суманд хүрчээ. 5500 км аялахаар төлөвлөсөн тэрбээр өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 5200 км зам туулаад байна. Одоо Булган, Орхон, Дархан-Уул аймгаар дайран 14 хоногийн дараа Улаанбаатарт ирэх нь. Ингэснээр нийт 6000 км зам туулах юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ ийм урт замыг унадаг дугуйгаар туулсан монгол хүн одоогоор түүнээс өөр байхгүй. Уулсын орой бууралтаж, шөнөдөө 12 градус хүйтэн хонож буй энэ үед Ч. Мөнгөндалай багагүй зүдэрч яваа аж. Түүнд олны тус дэм хэрэгтэй байгаа тул туслахыг хүсвэл 89179891 дугаарын утсаар холбогдоорой.