Categories
мэдээ нийгэм

Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn

Халаалт, халуун ус доголдохтой холбоотой гомдлыг хүлээн авч байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа болон машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Засаг дарга тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хоёр удаа их хэмжээний цас ороход бэлтгэл ажлыг сайтар хангаж ажилласны хүчинд хүндрэл бэрхшээл гараагүй гэдгийг онцлоод, бодисын 2,414 тонн, давсны 4,720 тонны нөөцтэй байгааг хэлсэн.

зураг

Нийслэлийн ССОНХГ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.МэндбаярХалаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан бөгөөд тухай бүр гэмтлийг засварласан. Манай байгууллага 1125 км шугам хариуцан ажилладгаас 65 хувь нь насжилтын хугацаа дууссан. Ажилчид 24 цагаар ээлжлэн жижүүрлэн ажиллаж байна” хэмээлээ.

Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан “Дөрвөн дулааны станц хэвийн ажиллаж байгаа. Хотын хэмжээнд 13200 орчим барилга объектын дулаан хангамжийг хэвийн хангаж байна. Байгууллагын харьяанд 370 км дулааны төв шугам байгаагаас гэмтэл, саатал гараагүй” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах алба


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *