Ерөнхийлөгч оффшор бүсээс мөнгө оруулж ирж, түүнээсээ өрх бүрт 1 сая төгрөг өгөх тухай хууль санаачлаад УИХ-д өргөн барьсан тухай сошиалд элдэв мэдээ хөвөрч байна.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттер хуудастаа “Оффшороос ямар ч мөнгө Төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу. Диктатор гараад ирчихсэн юм уу? Оффшороос мөнгө орж ирээгүй ээ гэхэд Даваанямын, Дэлгэрсайханы мөнгө орж ирсэн ш дээ… бла бла … гээд зарим бот, бот шиг цөөхөн хүн сандарч эхэлжээ. Давааням ч тэр, Дэлгэрсайхан ч тэр мөнгөө хувийн эсвэл компаний дансанд оруулсан гэсэн. Төрийн санд оффшор мөнгө орж ирээгүй ээ” гэсэн тайлбар хийгээд байна.