Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар эрх мэдлээ ашиглаж, “Таванбогд” группийн Ц.Баатарсайханд Хөгжлийн банкнаас зээл олгосон уу

Монгол Улсын хөгжил нөлөөлөхүйц, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн 55% нь чанаргүй зээлийн ангилалд багтсан асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Улс төрд нөлөө бүхий эрхэмүүд хэдэн тэрбумаар нь зээл авч бизнесээ цэцэглүүлдэг ч эргүүлж төлдөггүй нь шударга бус. Хэн эрх мэдэлтэй байна түүний хамааралтай бизнес төрөөс санхүүжиж байдаг. Тухайлбал, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы бизнес Чимидийн Хүрэлбаатар албан тушаалтай шууд хамааралтай байгаа нь Хөгжлийн банкнаас авсан зээлээс нь тодорхой харагдаж байна.

Тодруулбал, Чимидийн Хүрэлбаатар 2017 онд Сангийн сайдаар томилогдсон. Энэ цагаас эхлэн Цагаачийн Баатарсайханы “Таванбогд” трейд компаниараа дамжуулан хувь эзэмшдэг Говь, Гоёо үйлдвэрүүд болон Хаан банк зээл авч эхэлсэн. 2017-2020 оны хооронд Хөгжлийн банк говь компанид долоон удаагийн зээлээр 149,771,920,000 төгрөг олгожээ. Мөн Говь компанийн хувьцаа эзэмшдэг Гоёо компанид 2018.06.05-ны өдөр 30,360,000,000 төгрөгийн зээл олгосон байна.

Говь ХК

  1. 2017.07.05 3600002306 8 сая доллар буюу 18,871,920,000 төгрөг 8%
  2. 2018.06.04 3600004248 24,000,000,000 төгрөг 12%
  3. 2018.06.05 3600004479 12,000,000,000 төгрөг 12%
  4. 2018.06.07 3600004487 12,000,000,000 төгрөг 12%
  5. 2019.06.14 3600005972 29,000,000,000 төгрөг 12%
  6. 2019.06.18 3600005986 13,900,000,000 төгрөг 12%
  7. 2020.05.22 3600006978 40,000,000,000 төгрөг 11,5%

Нийт 7 удаагийн зээл 149,771,920,000 төгрөг

Гоёо ХХК

  1. 2018.06.05 3600004468 30,360,000,000 төгрөг 12%

Үүгээр зогсохгүй 2017-2021 оны хооронд Ц.Баатарсайхан 40 хувийг нь эзэмшдэг Хаан банкинд Хөгжлийн банкнаас 14 удаагийн зээлээр нийт 122,830,642,065 төгрөг олгосон байна.

ХААН банк

  1. 2017.02.08 3600001938 603,600,000 төгрөг 9,5%
  2. 2017.02.13 3600001938 2,500,000,000 төгрөг 9,5%
  3. 2017.05.11 3600002166 737,500,000 төгрөг 15%
  4. 2018.06.29 3600004647 10,800,000,000 төгрөг 10%
  5. 2019.06.14 3600005981 13,300,000,000 төгрөг 10%
  6. 2020.06.26 3600007093 9,800,000,000 төгрөг 1%
  7. 2020.06.30 3600007097 10,200,000,000 төгрөг 1%
  8. 2020.07.03 3600007178 2,480,000,000 төгрөг 1%
  9. 2020.07.20 3600007131 1,100,000,000 төгрөг 1%
  10. 2020.09.18 3600007228 30,000,000,000 төгрөг 1%
  11. 2020.11.05 3600007317 15,000,000,000 төгрөг 1%
  12. 2020.12.25 3600007378 15,309,524,065 төгрөг 1%
  13. 2021.01.21 3600007414 10,650,000,000 төгрөг 9,1%
  14. 2021.04.07 3600007487 355,000,000 төгрөг 9,1%

Нийт 14 удаагийн зээл 122,830,642,065 төгрөг

Говь, Гоёо, Хаан банк гэсэн гурван компанид нийт 302,962,562,065 төгрөгийн зээл олгожээ. Энэ их хэмжээний зээл олгогдох хугацаанд Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Товчхондоо, Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд байдаг. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болмогц харъяанд нь байдаг Хөгжлийн банк Ц.Баатарсайханы бизнест их хэмжээний зээл олгож эхэлдэг. Он цаг хугацааг нь харьцуулж, үйл баримтыг нягтлахад ийм давхцал гарч байна.

Гэхдээ Ч.Хүрэлбаатар Ц.Баатарсайхантай нэг ашиг сонирхолтой гэдгээ чандлан нууцладаг. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга нь Ц.Баатарсайхантай хамт “Би Жи Пит” компанийг 2010 оноос хойш эзэмшиж байгаа. Энэ компаниараа Дундговь аймагт хайгуулын лиценз хүртэл авч байсан баримтууд нь бий. Мөн Хаан банкны 60 хувийн хувьцааг “Таванбогд” групп компанид заруулах “шахалт”-ыг Японы хөрөнгө оруулагчдад үзүүлж байсан хэрэг нь одоо АТГ-т шалгагдаж байгаа. Дээрээс нь Сангийн сайд болмогц Хөгжлийн банкнаас Ц.Баатарсайханд зээл олгож эхэлдэг нь санаандгүй тохиолдол биш. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар Ц.Баатарсайхан нар бизнесийн ашиг сонирхол нэгтэй гэдэг нь үйлдэл болон баримтуудаар нотлогддог. Энэ хамтралаараа төр болон санхүүгийн салбараас багагүй ашиг олдог гэдэг нь харагдаж байна.

302,9 тэрбум төгрөг гэдэг нь ЖДҮХС-ийн зээл гэх албан тушаалын гэмт хэргээс 318 дахин их хэмжээтэй зээлийг Ч.Хүрэлбаатар гишүүн хамаарал бүхий компанидаа Хөгжлийн банкнаас олгосон гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *