Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарт баяр хүргэх ёслолын ажиллагаа боллоо.
Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг шинээр томилогдсон шүүгчдэд Дээд шүүхийн шүүгч хэмээх төрийн өндөр албан тушаалд томилогдсон явдалд нь баяр хүргэсэн юм.
Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон П.Золзаяа, Ч.Хосбаяр нар шинээр томилогдсон шүүгчдээ төлөөлж хэлсэн үгэндээ Дээд шүүхийн өндөр мэдлэг, чадвартай шүүгчдийн дунд орж, тэднээс суралцан хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа онцлоод итгэл дааж, шударга ёсыг дээдлэн ажиллахаа илэрхийллээ.
Э.Номин