Categories
мэдээ нийгэм

Ч.Гантулга: Улстөрчдийн сүлжээний томилгооноос болж том төслүүд эрсдэлд орж, зогсдог, гацдаг. Ийм тохиолдол Эрдэнэбүрэн УЦС-д давтагдах ёсгүй DNN.mn


“Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станц төслийн зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн нэг бол Эрдэнэбүрэн УЦС-ын бүтээн байгуулалт. Баруун хязгаарт өрнөж байгаа тус төслийн явц ямар шатандаа явж байна вэ?

Өсөн нэмэгдэж байгаа баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл ажил 2022 онд маш сайн үргэлжиллээ. Олон асуудал тулгамдаж байсан хэдий ч энэ талаар олон нийтэд нээлттэй мэдээллэн ажиллаж шийдлүүдийг олж, төрийн захиргааны төв байгууллагууд болон орон нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийттэй хамтран ажилласны үр дүнд Монгол Улс томоохон төсөлөө хэрэгжүүлж эхлэх боломж нээгдсэн гэж ойлгож болно. Монгол Улсын Засгийн газар 2018 онд БНХАУ-ын хөнгөлөттэй зээлийн хүрээнд санхүүжилтийн асуудлыгшийдвэрлэснээр төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдаж БНХАУ-ын BIDR компани ТЭЗҮ-г Хятад талын санхүүжилтээр хийж хүлээлгэн өгсөн байдаг. Ийнхүү 2022 оноос өнөөдрийг хүртэл зээлийн тусгайлсан хэлэлцээрийг байгуулах хэлэлцээрүүд үргэлжилж дуусах шатандаа ороод байна. Барилгын ажил эхэлснээс хойш 61 сарын дотор бүрэн ашиглалтад оруулж хүлээн авах гэрээтэй энэхүү бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын ПауэрЧайна констракшн төрийн өмчит компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэхээр 2021 онд сонгон шалгарч, төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллаж байна.

-Усан цахилгаан станц баригдах болсонтой холбоотойгоор зарим иргэд эсэргүүцэх тохиолдол гарч байсан. Орон нутгийн иргэдтэй ойлголцох асуудал нэг талдаа гарсан уу?

Монгол Улсын засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоол, Монгол Улсын их хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоол, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах үүднээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл шатанд БОННҮ (Байгаль орчин нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ)-нд туссан байгал орчин, нийгэм эдийн засгийн нөлөөллүүдийг арилгах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудын дагуу шийдвэрлэж ажиллах, тухайн жилд БОМТ (Байгаль орчин менежментийн төлөвлөгөө)-д тусгаж хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг төрийн болон орон нутгийн мөн салбарын мэргэжлийн байгууллагуудтай зохион байгуулж ажилласан. Нөлөөлөлд өртөж буй иргэдтэй уулзалтуудыг зохион байгуулж тухайн орон нутгийн шат шатны төрийн албан хаагчдыг оролцуулж төслийн болон нөхөн олговрын асуудлуудаар хэлэлцүүлгүүд хийж санал гомдлыг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Нөгөө талаас усан сан үүсэх талбай, станцын байгууламж, түр зам гүүрний байгууламжуудын газрыг чөлөөлөх үүднээс Шинжлэх ухааны академийн хүрээлэн болон харьяа байгууллагуудтай нь хамтран ажиллаж түүхийн биет болон биет бус өвийг хамгаалах ажлуудыг зохион байгуулж уг газруудад нэг бүрчлэн судалгааны ажлуудыг хийж соёлын өвийн тухай хуулийн хүрээнд тооллогыг нэгтгэж авран хамгаалах ажлуудыг эхлүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс нийт таван удаагийн уулзалт хэлэлцүүлгээр төслийн нөлөөлөлд өртөж буй Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст баг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын давхардсан тоогоор 800 орчим иргэдэд төслийн хэрэгжилт, явц, ач холбогдлын талаар болон БОННҮ – ний урьдчилсан тайланг танилцуулж төсөл хэрэгжих явцад үүсэж болох сөрөг нөлөөлөл, бууруулах арга хэмжээний талаар, нөлөөллийн бүсэд өртөж буй айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор, археологийн авран хамгаалалтын судалгааны тоон мэдээг танилцуулан хэлэлцүүлсний үр дүнд иргэдийн ойлголт, мэдээлэл тэлж харилцан ойлголцолд хүрээд байна.

-Нөлөөлөлд өртсөн иргэдэд нөхөн олговор олгож байгаа. Одоогоор хичнээн иргэд хэдэн төгрөгийн нөхөн олговор олов?

Төслийн нөлөөлөлд өртөж буй 270 айл өрх, 1241 иргэдийн бүртгэл, тоо мэдээллийг тулган баримтжуулах ажлыг зохион байгуулсан.Төслийг хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан 28000 га газраас 9871.1 га газарт шинээр усан сан үүсэж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын гурван багийн 5182.3 га газар нутагт амьдарч буй 145 өрх, Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн 4576 га газар нутагт амьдарч буй 125 өрх буюу нийт 270 өрхийг 2022-2024 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө бүрэн гарч Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Нөлөөлөлд өртөж буй айл өрхийн эд хөрөнгийг одоо мөрдөгдөж байгаа хууль, үнэлгээний тухай болонбусад дагалдах журмын дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Малчин иргэдийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 146тоот тогтоолоорЭрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртөж буй малчин айл өрхийн иргэн бүрд нэг удаа 15,200,000.00 төгрөгийн нөхөх олговор олгох шийдвэр гаргасан. Энэ асуудлыг шийдэж, олон нийттэй харилцах ажлуудыг шат шатанд нь хэрэгжүүлэн ажилласны үр дүнд 80 орчим хувь эсэргүүцэж байсан Өмнөговь сумын иргэдийн 40 орчим хувь нь гэрээгээ байгуулсан, 50 гаруй хувь нь гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн зэрэг эерэг үр дүн гараад байна. Төслийн нөлөөллийн үнэлгээний бүртгэлээс хоцорсон, үнэлгээ багаар хийгдсэн зэрэг гомдолтой байгаа иргэд, айл өрхийн дахин үнэлгээг 2023 онд гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн нөлөөлөлд өртөж буй 50 өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын46 өрхтэй эд хөрөнгийн нөхөн олговрын гэрээ, Улиаст багийн 200 иргэн, Баяннуур сумын218 иргэнтэй нэг удаагийн нөхөн олговрын гэрээг байгуулаад байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу 2022 онд91 айлтай гэрээ байгуулахаар төлөвлөснөөс 96 айл болгон нэмэгдүүлэн газар чөлөөлөх гэрээг байгуулж урьдчилгаа төлбөрт 2,32 тэрбум төгрөг олгоод байна. Мөн өнөөдрийн байдлаар нэмж Баян-Өлгий аймгийн 61 өрхийн 312 иргэн, Увс аймгийн 42 өрхийн 181 иргэн гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн бөгөөд гэрээ байгуулан газар чөлөөлөх нөхцөл бүрэн хангагдаад байна.Улиастай-Мянгад-Эрдэнэбүрэн чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний баг болох Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй гурван удаагийн хурал хийж мөн уг шугамын ажлын техник эдийн засгийн үндэслэл, зураг төлөвлөлтийг БНХАУ-ын ЭКСИМ банктай тохиролцож ажлын график хугацааг нарийвчлан гаргаж өгсөн.

-БНХАУ-ын ЭКСИМ банкнаас орж ирэх төслийн санхүүжилт хэдийгээр орж ирэх бол. Тус банкны удирдлагуудтай ойлголцох, төслийн ач холбогдолыг таниулах цаашлаад санхүүжилт авна гэдэг тийм ч амар биш байх л даа?

ЭКСИМ банкны төлөөлөлтэй хэлэлцээрийг эхлүүлж Эрчим Хүчний Яам (Захиалагч), БНХАУ-ын ЭКСИМ банк (Санхүүжүүлэгч)-ны хооронд санал солилцох уулзалтыг 2022.03.10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл долоон удаагийн цахим хурлаар төслийн барилга угсралтын ажлын гэрээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, айл өрх, түүх дурсгалын олдворыг нүүлгэн шилжүүлэх болон техникийн асуудлын хүрээнд нийт 30 гаруй асуулга, тодруулгын хариуг холбогдох тайлбар мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг хүргүүлэн зээлийн судалгааны материалуудыг бүрэн хүргүүлж ажилласан. Үүний үр дүнд БНХАУ-ын Эксим банктай “Тусгайлсан зээлийн хэлэлцээр” байгуулах нөхцөлийг манай талаас ханган ажилласан болно.Энэ ажлын ажлын үр дүнд БНХАУ-ын GB, DL, NB стандартуудыг Монгол улсын болон Олон улсын ижил төстэй стандартуудтай харьцуулалт болон дүйцүүлэх аргачлалаар хянан баталгаажуулах ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн дүгнэлтийг шинэчлэн батлуулж БОАЖЯ-ны зөвлөлөөр хэлэлцүүлж, төслийн усан сангийн талбайд дахин хэмжилт тооцоо судалгаа хийждалайн түвшнээс дээш 1325м өндөртэй ус хуримтлуулах талбайн эргэлтийн 384 цэгийг тодорхойлж208 цэгийг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулсан. Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт археологийн нарийвчилсан хээрийн хайгуул судалгааны ажлыг Соёлын яамны дэргэдэх ШУА-ийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэнтэй хамтран гүйцэтгэж тайланг боловсруулан Соёлын яам дээр баталгаажуулж шаардлагтай мэдээллүүдийг Гадаад яамаар дамжуулан хүргүүлж ажилласан. ЭКСИМ банкнаас тавьсан тодруулгын хүрээнд хийгдсэн дээрх ажлууд нь уг төслийг олон улсын түвшин, стандарт шаардлагад нийцүүлэн амжилттай хэрэгжүүлэх үндэслэл болох юм.

-ЭКСИМ банктай зээлийн тусгайлсан гэрээ хэлэлцээрийг эцсийн байдлаар үзэглээгүй байгаа ч манай талаас шаардлагатай бүхий л бичиг баримт, төслийн шаардлагыг биелүүлсэн гэж ойлгож болох уу?

-Хэдийгээр зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулагдаагүй судалгааны сүүлийншатанд явж байгаа ч ерөнхий гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцож 2022 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал өрөмдлөг судалгааны ажлуудыг бүрэн хийж дуусгаж Үндэсний геологийн лабораториор шинжлүүлж тайланг нэгтгэж ажилласан. Ингэснээр 2023 онд зургийн ажлуудыг БНХАУ-ын Чэнгдү хотод хийж эхлэх боломжийг хангаж 1 жилийн хугацаа хожих нөхцөл бүрдсэн.Төслийн талбар Шижигтийн хавцал, усан сан үүсэх талбайдгүйцэтгэгч “Пауэр Чайна-Пауэр Чайна-Чэнгдү” компанийн инженер техникийн ажилтнуудтай хамтран төслийн гол барилга байгууламжийн талбайд өрөмдлөгийн ажил, өрөмдлөгийн ажилд шаардагдах 10,8 км авто замын трасс тодорхойлон, Шижигтийн хавцал дотор эхний ээлжийн ашиглалтын зам тавих ажлыг хийж гүйцэтгэсэн, хөрсний чулуулгийн механик, физик шинж чанар, элс хайрганы чанарын тест,усны чанарын шинжилгээ, усан сангийн судалгаа, топо зураглалыг хийж гүйцэтгэн, ажиллагсдын кемп байгуулах газрыг тодорхойлон координатыг тогтоох зэрэг ажлуудыг график төлөвлөгөөний хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд боомтын талбарт- 9 цооног 920 м өрөмдлөг, Ус өнгөрүүлэх байгууламж, даралт тогтворжуулах байгууламжийн талбарт-2 цооногт 120 м өрөмдлөг, станцын барилгын талбарт-5 цооногт 210 м өрөмдлөг, бэлтгэл ажлын талбайд- 2 цооногт 80 м өрөмдлөгийн ажлыг гүйцэтгээд байна. Мөн төслийн талбар хүрэх ашиглалтын замын трассын болон Эрдэнэбүрэн сумаас хавцал руутатах түр цахилгааны шугамын трассын байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж орон нутгийн байгаль орчны газруудтай хамтран ажилласан болно. 2021 оны 12 дүгээр сарын 22-ны өдрийн Төслийн удирдах хорооны 10 дугаар тогтоолын дагуу төслийн хэмжээнд 2022 онд нийт 56 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан ч БНХАУ-ын Экспорт-Импорт (ЭКСИМ) банктай зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулагдаж төслийн санхүүжилт хийгдэж эхлээгүйтэй холбогдуулан 14 ажлын төлөвлөлт хэрэгжилт дээр өөрчлөлт орж, шинээр 9 ажил нэмж төлөвлөсөн. 2022 оны 10 сарын 07-ны өдрийн Төслийн удирдах хорооны 4 дүгээр тогтоолоор 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан 51 ажлын гүйцэтгэл жилийн эцсийн байдлаар 92.5 хувьтай биелүүлэн ажиллалаа.

-Таныг Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станц төслийн зохицуулагчийн ажлаас чөлөөлж байгаа гэх мэдээлэл байсан. Яг ямар шалтгаанаар чөлөөлж байгаа юм бол?

-Миний бие 2021 оноос хойш энэхүү төслийг хариуцан ажиллаж ирсэн. Харамсалтай нь тодорхой шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөх Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч байгаа юм байна. Шалтгаангүй ч юу байхав. Ажил нь сайн яваа, амжилттай урагшилж байгаа төслөө улс төрийн наймаанд оруулж, хэн нэгэндээ булаан авч өгч байгаа л асуудал. Өнөөдрийг хүртэл бүх шатанд асуудал бэрхшээлийг нь үүрч гадаад, дотооддоо тулгамдаад байсан асуудлуудыг шийдвэрлэж, гацаанаас гаргаж гардан ажилласан. БНХАУ-ын талаас орж ирэх зээлтэй холбоотой шаардлагатай судалгааны асуудлуудад оролцож, шийдвэрлэж, төслийн эсрэг өрнөж байсан тэмцэл, иргэдийн хөдөлгөөний учрыг олж ажилласны шан нь ажлаас чөлөөлөх юм байлгүй дээ. Нөгөө төрийн албаны шинэчлэл, мерит зарчим, шударга байх зарчим, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн тогтвортой ажиллагаа бодлого энэ тэр чинь бодит байдал дээр ингэж л хэрэгжиж байна. Гадаад талдаа ч гэсэн энэ хэдэн монголчууд тогтворгүй ингэж л байдаг юм гэсэн ойлголт тогтоод удаж байна. Хөрөнгө оруулагчид айдаг ч болсон нь нуух юм байхгүй. Уг нь дотооддоо энэ алдаануудаа засаж гадны хөрөнгө оруулагч нарыг татах, таатай нөхцлийг бүрдүүлэх тухай дээрээ ярьдаг ч бодит байдал ийм л байна. Миний хувьд нуух юм байхгүй. Айж ичих ч юм алга. Нийгэм даяараа мэдэж, үр дүнг нь хүлээж байгаа энэ төслийн бүх зүйл ил тод, нээлттэй зарчмаар явжбайгаа. Намайг энэ төслийг зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тушаал ньөөрөө хууль зөрчсөн. Сангийн сайдын 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн дөрөвдүгээр тушаалын хавсралтаа зөрчсөн шийдвэр байна лээ. Тиймээс би хууль шүүхийн байгууллагад хандажнэг талдаа гарна. Энэ системийн гаж тогтоолцоог өөрчлөхийн төлөө дуугарна. Ганц миний ч асуудал биш нийгмийн асуудал.

-Манай улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон төсөл улс төрийн нөлөөгөөр гацаанд орох, тэр ч бүү хэл хэрэгжихгүй байх тохиолдол олон байдаг. Эрдэнэбүрэн УЦС-ын төсөл ч бас ийм эрсдэлд орох юм биш биз дээ?

-Тэгэхээр энэхүү хууль бус ажиллагаа, шийдвэр хуулийн байгууллагуудаар тогтоогдож шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай улсын хувьд үе үеийн Засгийн газрын томоохон алдаа бол гаргасан шийдвэр нь олон насгүй, (судалгаагүй гэсэн үг) төрийн байгуулалтын шат давхарга дээрээ хэрэгжилт нь тааруухан, хяналтын тогтолцоо муу, боловсон хүчний бодлогоо барьж бэлтгэж тогтвортой ажиллуулж чаддаггүй, улстөрчдийн танил тал сүлжээний томилгооноос болж хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр нь бүхлээрээ эрсдэлд орж, улмаар хэрэгжихгүй зогсох, гацах тохиолдолууд олон бий. Миний хувьд Эрдэнэбүрэнгийн төсөл дээр ямарваа нэгэн эрсдлийг бий болгохгүй шийдвэрлэж ирсэн бөгөөд ялангуяа улс төр талаас хэн нэгнээс хараат бус байлгаж амжилттай эхлүүлэх зорилго тавин ажилласан болно. Бид бүгд мэдэж байгаа Багануурын станц яалаа, таван толгой станц өнөөдрийг хүртэл хойшилсон шалтгаан, 5 дугаар цахилгаан станц шийдлээ олохгүй хэдэн жил болж байгаа билээ. Улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүд улс төрчдийн бай болж гацсан, зогссон төслүүдийн түүх дурдаад байвал олон бий. Тийм болохоор Эрдэнэбүрэнгийн төслийг хэн хэндээ авч өгчямар томилгоо хийж, улс төржүүлж, ямар байдалд хүргэхийг хэлж мэдэхгүй байна. Би нэгэнд нь ч итгэхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *