Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болов.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр “3 хувийн хүүтэй зээлийг ирэх оноос 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, зөвхөн ЖДҮ, үйлчилгээний салбар руу гаргавал 40 мянган ажлын байр хадгалагдаж, 400 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрнө гэсэн тооцоо судалгаа бий “гэлээ.