Өнгөрсөн сарын 21-ний өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнийг томилсон байна. Ч.Бат-Эрдэнэ СУИС, Удирдлагын академид магистр, докторын зэрэг хамгаалж, Ирланд улсад менежментийн чиглэлээр сурчээ. Тэрээр,
- 2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн
- 2009-2010 онд Яруу найраг, хөгжмийн зохиол, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч
- 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал
- 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал
- 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогджээ.