Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,032 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
- А-80 авто бензин 11,886 тонн /71 хоног/
- АИ-92 авто бензин 58,720 тонн /44 хоног/
- АИ-95 авто бензин 3,332 тонн /40 хоног/
- Дизель түлш 99,039 тонны /33 хоног/ нөөцтэй байна.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тонн шатахууны нөөцтэй байна.
- АИ-92 авто бензиний 36
- АИ-95 авто бензиний 30 хоногийн
- Дизель түлшний 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.
Манай улс он гарсаар нийт 374.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 2,912.5 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 432.9 мянган тонн буюу 17.5 хувиар өссөн байна.
Мөн энэ сарын 11-17-ны өдрүүдэд авто замаар 2,438 чингэлэг, төмөр замаар 750 чингэлэг оны эхнээс нийт 1,900.8 мянган тонн нүүрс экспортолсныг мэдээлэв.