Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын хуралдаанаар дараах томилгоог хийлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэн баталлаа.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн нь 15 гишүүнтэй бөгөөд эдгээр гишүүдийг нэр дэвшүүлэхдээ Ерөнхийлөгч дөрвийг, Ерөнхий сайд дөрвийг, УИХ долоон гишүүнийг нэр дэвшүүлж, томилдог юм. Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг УИХ-аар хэлэлцэн, эцэслэн томилов.

Нэр дэвшигч Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшүүлсэн байна.

Гишүүдийн зүгээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шинэ гишүүд хэн нэгний лобби, бүлэгт харьяалагдахгүйгээр телевизийн ажилчдын эрх ашиг, контентын агуулга, төрлийг сайжруулахад анхаарч ажиллахыг сануулав.

Дараа нь, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд Ц.Амартөгсийг томилох асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Гишүүдийн зүгээс ТАЗ-ийн орон тооны гишүүн Ц.Амартөгсийг төрийн албанд бугшсан хууль бус томилгоо, ёс зүйн асуудалд анхаарч, Төрийн албаны хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг сануулж байв.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Ц.Амартөгс гэж хэн бэ

Боловсрол:

  • 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгсөж,
  • 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийг сургуульд бизнесийн удирдлагын магистр,
  • 2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан,
  • 2021 оноос МУИС-ийн докторантаар суралцаж байгаа аж.

Ажилласан байдал:

  • 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн,
  • 2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга,
  • 2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга,
  • 2015-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *