Categories
редакцийн-нийтлэл

Сэтгүүлчид сэтгэл хамгийн чухал

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн салбарын үр нөлөө улам хүчтэй болсоор байна. Өдөр бүрийн хамгийн эхний эрэлтэт, амин чухал хэрэгцээ мэдээлэл. Монголд сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр хэдхэн хоногийн дараа тохионо. Энэ салбарт ажиллаж ирсэн үе, үеийн сэтгүүлч сурвалжлагчид, хэвлэл мэдээллийн салбартай ямар нэг шижмээр холбоотой бү­хий л хүмүүс ажил ихтэй, яриа хөө­рөө, явдал суудал жирийн биш байх шиг анзаарагдана. Ингэж хөл хөс болох ч учиртай. 1400-гаад онд дэл­хийн хүмүүс болж өнгөрсөн үйл явдлуудыг багцалж гараар хуулан бичсэнээ нэгэндээ тараах болж, 1600-гаад онд Германд анхны хэвлэмэл сонин материал, дахиад хэдэн жилийн дараа Англи, Фран­цад албан ёсны хэвлэмэл мэдээл­лийн хуудсууд түгээгдэн, 1622 онд анхны долоо хоног тутмын сэтгүүл уншигчдын гар дээр очсон байдаг. Дэлхийн ийм өндөр түүхтэй сал­барын тоолол манайд эхэлсээр нэгэн зуун болох гэж байна. Түүхэн ойн босгон дээр ирсэн манай сэтгүүл зүй чиг мөр хэрхэн замнаж буй талаар зориуд бичих ёстой гэж санагдана. Сэтгүүлчийн хөдөл­мөрийг гүний уурхайчны ажилтай дүйцүүлэн жишдэг. Энэ нь тийм ч хэтийдсэн үнэлэлт биш. Хагас цэрэгжсэн нөхцөлд ажиллаж, хэрийн хүн  зүрхшээх нөхцөл бүхий газарт сэтгүүлчид л явдаг. Мэр­гэжлийн нь үүрэг, сонголт. “Юу болоод байгааг мэдээлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч алга. Сэт­гүүлчид юу хийдэг байна аа” хэмээн шүүмжилж,  мэдээллийг цаг үргэлж хүсдэгээ илэрхийлдэг атлаа, нийт олонхи маань сэтгүүлчдийн хүний мууд дуртайг гайхаж, олж сонсохгүй юм алга гэж шогшрохоо “зэрэг­цүүл­дэг”. Ихэнх тохиолдолд хү­мүүст таалагдахгүй байх гээд бай­даг хэцүүхэн мэргэжил. Гэхдээ өдөр тутмын хийж байгаа ажил нь бусад мэргэжлийнхийг бодвол хүний нүдэн дээр ил байдаг, сайн хийж чадвал өдөр бүр уран бүтээл туур­виж, үр хүүхдэдээ үлдээх өв бэлтгэж байдаг ашигтай ч гэмээр мэргэжил. Хамгийн гол нь нийг­мийн­хээ сайн сайханд үг, цэг бүрээ зориулдаг. Ер нь энэ мэргэжлийг сонгож авсан хүмүүс дур сонирх­лоороо, хүсэл мөрөөдлөөрөө шунан дурладаг учраас хэцүү бэрхийг нь үл огоорч зүтгэдэг билээ. Зуун жилийн босгон дээрээ ирсэн салбарынхан маань хийж бүтээсэн, нийгмээ түүчээлж ирсэн олон сайхан үүх түүхээ бахархан бататгахын хамт, хам­гийн гол нь болохгүй байгаагаа дэлгэн ярьж, зөвлөлдөж, хэт алсаа зөв төлөвлөх хэрэгтэй. Мөн өөрс­дий­гөө цэнэг­жүүлж, үйл хөдөл­мөрийнхөө зохимж­гүй үр тоосыг цэвэрлэх шаардлага байгааг ч илүү ухаарц­гаах хэрэгтэй байх аа.

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бид бурууд нүд хурц байж, болохгүй байгааг хэл, гар чигч байж л мэдээлж, бичдэг хүмүүс л дээ. Гэхдээ яг өөрс­дийн­хөө ажлын дутагдлыг олж харах, хүлээхдээ жаахан маруухан. Эрүүл нийгмийг бий болгохын төлөө, нийгмийнхээ болохгүй бү­тэх­­гүй байгааг цэвэрлэх гэж тон­шуул шиг ажилладаг хүмүүс өөрс­дөө гэмтэж сэвтэх эрхгүй. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд Мон­голын нийг­мийн тоншуулууд маань шуухинаа хүрчихжээ. Үүнийг бичигч ч сал­бар­таа байгаа алдаа­гаа нэгэн гишүү­ний хувьд зүй ёсоор хуваалцаж байна. Энэ салбарт хөл тавьсан он цагийг тооцвол ирэх онд хорин жил болж, тасралтгүй ажил­ласан жилээ тооцвол 15 жил болох гэж байгаа миний хувьд сэтгүүл зүйн сал­барынхны ханиад шуухи­наа нь миний ч, бидний ч алдаа гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.

Шилжиж өөрчлөгдсөөр буй өнөөгийн нийгэмд хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл хамгийн хүчтэй зэвсэг. Уг нь бурууг зөв рүү чиг­лүүлж, сайнд дагуулан түүчээлэхэд үүнээс илүү үр нөлөөтэй нь үнэн­дээ үгүй. Харамсалтай нь зарим нэг хүмүүс, тодруулбал улс төрийн хүрээнийхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийгөө хамгаалах, хуяглах хэрэгсэл гэж үзээд удлаа. Ийм нөлөөгөөр, ийм хуяглалын үр үндсээс үй олон телевиз, сонин сэтгүүл мэндлэв. Бизнесийн хуу­лиар сайн бүтээгдэхүүн нийлүү­лэгч нь хөл дээрээ тогтоод, чадах­гүй нь алга болдог жамтай. Гэвч, зарим нэгэн хүмүүс өөр бизнесээс олсон мөнгөөрөө хэвлэл мэдээл­лийн хэрэгслээ тэтгээд чирээд яваад байдаг. Зүйрлэж хэлбэл, өсөлтгүй, хөгжлийн гажигтай “мэдээл­лийн биетүүдээ” амь зогоох төдийд аваад яваад байдаг. Үр дүнд нь чадвар, чанарын тухайд ярих ч эрхгүй болсон. Сэтгүүлч болохоор мөрөөдөж байх үедээ МУИС-ийн сэтгүүлчийн анги хоёр жилд нэг удаа л элсэлт авдаг гэнэ гэж сон­соод гонсойдог байж билээ. Гэвч удалгүй жил бүр элсэлт авах болж, улмаар ганц МУИС биш эрээжил­тэл сэтгүүлчид бэлтгэх болсон билээ. Хэзээнээс сайн сэтгүүлч нүдний гэм байсан. Өнөө цагт редакциуд сайн сэтгүүлч гэж мө­рөө­дөх ч хэрэггүй, сэтгүүлч мэр­гэж­лээр төгссөн хүмүүсийг олж авах нь бараг зорилт болчихоод байна. Одоо сэтгүүлч мэргэжлээр төгссөн бүхэн ажилтай болж байна. Энд нэг сониноос гарвал тэнд нэг теле­ви­зэд очно. Ер нь сонинд байснаас телевизэд очвол олны танил болно гээд шинэхэн төгсөг­чид товлочихсон байдаг. Уг нь сургууль төгссөн бүхэн ажилтай болоод сайн л даа. Гэхдээ энэ зах зээлийн зарчмаараа бус хэн нэг­нийг хам­гаа­лах хаацайлах зэвсэг болж хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд олширсноор эрэлт нийлүү­лэл­тийн зарчим алдагдаж, сэтгүүлч­дийн чанар ярих нь хий дэвсэнтэй ижил болоод байгаа юм.

Японы хамгийн том мэдээллийн агентлаг болох “Kyodo news”, АНУ-ын “CNN”  гээд дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн газруудад ажилладаг сэтгүүлчид нь дандаа нас тогтсон, төлөвшиж тогтсон хүмүүс байх нь анзаарагддаг. Харин манайд эсрэгээрээ. Дандаа залуучууд. Ингэснээр омголон, алдамтгай, ойворгон гэмээр ааш зан манай сэтгүүл зүйг өнгөлж,  хөнгөн хямд харагдуулдгийг үүний төлөө санаашрагч бүхэн зөв­шөөр­нө биз ээ. Өөр нэг таагүй хандлага бол, сэтгүүлч хүн гэхээрээ хэн нэгнийг айлгаж, сүрдүүлж болох юм шиг нийтлэг эрүүл бус ойлголт манай салбарынханд бий болсон нь юм. Энэ нь шантаажлах замаар зүй зохисгүйг нэхэх, шаар­дах байд­лаар илэрдэг. Дэлхийн хэм­жээнд манай салбарынханд бай­даг гэм л дээ. Хамгийн гол нь үүнийгээ өөрчилж, эерүүлэх сэтгэл­гээтэй байх нь чухал.

Сэтгүүлчийн мэргэжил тун өвөр­мөц. Зарим мэргэжлийн хувьд тухайлснаа л сурч эзэмшихийг шаарддаг бол бид бүгдийг мэдэж байх хэрэгтэй болдог. Харамсалтай нь дээр дурдсан эрэлт нь ихэс­сэнээс шалгуурын асуудлыг ч ярих эрхгүй болсон цаг дор энэ байдал яах ч аргагүй хойно үлдээд байна. “Мэдэхгүй ч юмгүй, мэддэг ч юмгүй” гэж бид өөрсдөө хошигнон ярьж байгаа ч мэдэхгүй нь ихдээд ирэ­хээрээ энэ мэргэжлийнхээ үнэлэм­жийг унагаж, уншигч, үзэгчдэдээ гологдоод эхэлж байгаа юм. Саяхан “Интерпол”-оор эрэн сур­валжлагдаж байгаа гэх Г.Аятунгаа бүсгүйн хэвлэлийн бага хурал дээр маш олон сэтгүүлч цугларсан. Өрнөж буй үйл явдлаа дагадаг манай мэргэжлийнхний онцлог учраас тэр  нь ч зүй ёсных байлаа. Тэр хурал дээрээс сэтгүүлч гэсэн мэргэжлээ хүн загнадаг гэж ойлго­сон, өөрсдөө юм мэдэхгүйгээ нуухын оронд ил дэлгэн, дэлгэн хүн загнаж зааварладаг дүр төрх нийтлэгээр харагдаж байна лээ. Манай нэртэй сэтгүүлч С.Жамбал­дорж гуай нэгэнтээ “Сэтгүүлч хүн гэж сэтгэдэг хүн байх ёстой, гаанс­ны сэтгүүр шиг хүн байх ёстой бас сэтгэлтэй хүн байх ёстой. Энэ үгийн язгуураас л шууд тэгж хараг­дана шүү дээ” гэж хэлж байсан билээ. Гэвч өнөө цагт сэтгүүлч хүн сэтгэлгүй хүн байх ёстой юм шиг нийтлэг ойлголт бидэнд бий бол­чихоод байна. Хэн нэгэн хүнээс ярилцлага авч байхдаа дандаа ярилцагчаа, эсвэл өгүүлэгдэж бай­гаа тэр хүмүүсээ бодож байх ёстой байдаг. Олны танил, нийгмийн хүн боллоо гээд тэр хүмүүст хувийн амьдрал байхгүй юм шиг, хорвоо­гоос хальсан алдарт­нуудад үлдсэн үр хүүхэд, гэр бүл байхгүй юм шиг өнгийх эс өнгийхийн заагийг ялга­даг­гүй нь бас л бидний алдаа болоод байгаа. Сэтгүүлчид сэтгэл хамгийн чухал. Сэтгэл зөв, хүнлэг байж гэмээнэ л сэтгүүлч гэж дуудуулах учиртай.

Сэтгүүл зүйн гал тогоонд орж ирээд анх анзаарсан нэг зүйл бол сэтгүүлч гэсэн дипломтой төгсдөг ч тэр алдар тээр дээр байдгийг анх мэдэрсэн явдал байсан сан. СУИС-ийн оюутнууд анх ардын жүжигчин байж байгаад гавьяат, жүжигчин, сайн дурын урын сайханч гэх мэтээр хэмжээгээ мэдэрсээр төгс­дөг гэдэг шиг диплом дээрээ сэт­гүүлч гэж бичүүлсэн ч сэтгүүлч гэж хэлүүлэх яагаа ч үгүй гэдгээ мэддэг байсан. Тухайн цагт Ш.Цэрэн­пил нарын цөөхөн хүмүү­сийг л сэтгүүлч гэж цоллодог байж билээ. Гэтэл удалгүй сургууль төгсөөд ирсэн хэн чиг ч сэтгүүлч тэр гэж телевизээр байн байн ярьсаар манай сал­барын­ханд байсан бичигдээгүй хууль ч алга болж дээ. Уг нь энэ салбарт ажиллаад хүлээн зөвшөө­рөгдсөн нь сэтгүүлч гэж нэрээ хэлэх эрхтэй болж, бусад нь сурвалжлагч л гэж даруухан хэлдэг байсан сан.

Сэтгүүлчдийн болохгүй бүтэх­гүй байгаа нь нийгэмд хэдийнэ яригдаад эхэлсэн нь нууц биш. Арга барсандаа арай сэхээрэлтэй хэсгийнхэн, бизнесийн салбарын­хан, зөв бодолтой улс төрийн хүрээнийхэн нь сэтгүүлчдийг ча­дав­хижуулж, чадваржуулах талаар ярилцах болж, зарим нь энэ сал­барт өөрсдөө хөрөнгө гаргаж орж ирэ­хээс аргагүй гэлцэх болсон дуул­дана. Аргаа барсан хүний ажил л даа. Гэхдээ сэтгүүлчид нийгмийнхээ урд нь байж, урагш нь чирч хөтөлж явах ёстой гэдгийг мэддэг учраас л тэгж байгаа байх. Гаднаас хүмүүс ингээд байхад дотор нь байгаа бид бахь байд­гаараа байна аа гээд гэдийгээд байж болохгүй ээ. Нэгэнт гажиг нийгмийн үр дагавар 100 жилийн ойгоо хийх гэж байгаа манай салбарт тусгалаа өгөөд байгаа учраас бид ч бас хичээх ёстой. Нэг үеэ бодвол сэтгүүлч эзэд нэмэгдэж, манай салбарт зөв урсгал орж ирсээр л байгаа.

Гэхдээ редакциуд өөрсдөө сэтгүүлчдээ чансаажуулж, чадвар­лаг болгох дээр анхаарч, хувь сэтгүүлчид бид ч боловсорч сэхээ­рэхээс аргагүй цаг болжээ. Хүн шүүмжлэхдээ сайн мөртлөө, шүүмж­лэлд дургүй нь сэтгүүлч бидний зан. Үе, үеийн сэтгүүлчдээс өөрсдөө бид болохгүй байна шүү гэж бичиж байсан нь цөөнгүй. Ойлгож авах нь ч байсан байх, үгүйсгэж дургүйцэх нь ч байсан байх. Энэ удаад ч бас тэгж хандах биз. Гэхдээ нийгмийнхээ өмнө нь зогсч, чирч явах ёстой бид араас нь үглэж дуулаад явж болохгүй ээ. Нийгмээ идээ бээрээс нь салгаж цэвэрлэх үүрэгтэй тоншуулууд бид нэгэнт хүрсэн шуухинаагаа хатгаа болохоос нь өмнө эдгээж аваад, үндсэн ажилдаа ормоор байна. 

Categories
редакцийн-нийтлэл

С.Ням-Очир: Цуу ямбуугаар самбо, жүдогийн өмсгөл оёулж өмсдөг байлаа

Лондонгийн зуны олимпийн XXX наадмын жүдо бөхийн 73 кгын жинд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын НямОчиртой ярилцлаа.

 Лондонгийн олимпоос хойш дэвжээнд гарч ха­рагд­сангүй. Бэлтгэлээ хийж байна уу?

-Олимпоос
хойш хэсэг хуга­цаанд амарч байгаад саяхнаас бэлтгэлдээ орлоо. Олимпийн
дараа бэртэл гэмт­лээ эмчлүүлээд одоо гайгүй болчихсон. Бэлтгэл
хийгээ­гүй удчихсан чинь жин ч нэлээд нэмэгдсэн. Дөрөвдүгээр сард Турк
улсад болох Гран при тэмцээнээс эхлээд 73 кг-ын­хаа жинд барил­дана.
Тавду­гаар сард дэлхийн шилдэг 16 бөхийн барилдаантай. Уг барилдаанд
амжилттай ба­рилдчих хүсэл их байна. Бэлт­гэлээ хийгээд эхэлчихсэн
болохоор ерөнхийдөө фор­м­доо орчихсон гэж ойлгож болно.

Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэм­цээн болж бай­на. Та ба­рилдаж байгаа юу?

-Миний
хувьд 82 кг-ын жинд зодоглоно.

Одоо таны жин хэд бай­на вэ?

-Яг
одоо 78 кг байна. Би ямар ч тэмцээн уралдаанд орохын тулд таван кг хасдаг л даа. 73 кг-ын жиндээ ор­чихсон гэж ойлгож бол­но.

Лондонгийн олимпийн наад­мын тухай асуулгүй өнгөрч бо­лохгүй нь. Лондон­гийн олим­­пийн наадмаас эх орны­хоо анхны медалийг хүртсэн шүү дээ. Ту­хайн үеийн мэд­рэмжийг эргэн дурсаж болох уу?

-Манай
жүдогийн шилдэг та­мир­чид эхний хоёр өдрийн барил­даанд төдийлөн сайн
барилдаагүй нь сэтгэл са­нааны хувьд хүндхэн бай­далд оруулсан байсан.
Ямар­тай ч жингийнхээ тамирчдын судал­гааг сайн хийж, өөрийн­хөө
барилдааны бэлтгэлийг 100 хувь хангасан байсан л даа. Би олимпод очихдоо
л өөрийгөө ирлэж том зүйлийг сэтгэлдээ тээж очсон.

Ямар ч байсан медаль хүр­тэнэ гэдэгтээ итгэлтэй байж ээ?

-Эхний
гурван байрын нэгэнд өөрий­гөө байгаа гэ­дэгт бүрэн ит­гэлтэй байсан.
Харин алт, мөнгө, хүрэл медалийн аль нь минийх вэ гэдэг л таавар хэвээр
байсан юм. Гэхдээ өөрийгөө аварга болно л гэж бодсон. Гэсэн ч хүрэл
медаль хүртсэндээ баяртай байлаа. Хийе, бүтээе гэж зорьж явсан ажил
аяндаа бүтчихсэн юм л шиг санагд­сан.

Тамирчдын салхийг хагалж медаль хүртсэн болохоор Мон­гол Улсын Ерөнхийлөг­чөөс эх­лээд олон хүн баяр хүргэсэн үү?

-Мэдээж
тэнд байсан бүх мон­голчууд баяртай байсан. Би өөрөө хаана яаж гишгэж
яваагаа ч бараг мэдэхгүй шахам байлаа. Тийм боло­хоор ямар их баярласан
нь тодорхой байгаа биз дээ. Тамирчин хүн болсных эх орныхоо нэрийг
олимпийн дэвжээнд дуудуулна гэдэг гай­халтай. Намайг барилддаг өдөр
Монгол Улсын Ерөн­хийлөгч, төрийн түшээд ирж үзэцгээсэн. Тэр бүх
хүмүүстэй баярын сэтгэгдлээ хуваал­цаж, ялангуяа Лон­донгийн олимпийн
наадмын хүрэл меда­лиар эх орноо шагнасан гэж өөрий­гөө бодохоос омогших
сэтгэл төрсөн.

Олимпоос ирсний да­раа ба­рил­даануудынхаа бичлэгийг харав уу. Оросын Мансур Исаев­тай барилд­сан барил­даан мар­гаантай болсон доо?

-Тухайн
үед барилдаан маш хурдан болоод өнгөр­сөн. Дараа нь олимп шүүсэн
шүүгчид, Оросын багийн ах­лагч, мэргэжилтнүүд надтай уулзсан. Би Оросын
дас­гал­­жуулагчид тэр миний оноо байсан гэхэд “Тэр та хоёрын хэний ч
оноо биш. Гэхдээ чамайг хүрэл медаль хүрт­сэнд баяртай байна” гэсэн. Тэр
барилдаан дээр ерөн­хийдөө оноо байхгүй байсан. Хэ­рэв оноо өгөхөөр бол
на­дад л өгөх байсан юм. Үүнийг мэргэжилтнүүд ч хэлж бай­сан. Тэр
хожигдол намайг хэсэгтээ шокноос гаргаагүй. Тухайн үед маргаантай
ба­рилдаан болсон болохоор би илүү шатаж байсан юм л даа. Намайг хийгээд
хожигдуул­чихлаа ч гэж бодсон. Тийм боло­х үед дараагийн барил­даа­наа
бодох тэнхэлгүй болчих­дог юм билээ. Түүнээс болоод хямарч байхад багш
нар ирээд “Миний хүү юу ч бодож болохгүй. Одоо хоёр ялаад медаль авна.
Чи сайн бай­гаа” гэсэн. Миний дараагийн өр­сөлдөгч АНУ-ын бөх байсан.
Ямартай ч өөрийгөө ялагдлын шаталтаас чөлөөлж дараагийн ба­рилдаандаа
анхаарал хан­дуулж чадсан.

Барилдааны өмнө танд ямар хүн хамгийн үнэтэй зөвлөгөөг өгсөн бэ?

-Тэр
үед холбооны ерөн­хийлөгч дасгалжуулагч на­раас өөр надтай ойрхон
бай­сан хүн байгаагүй. Бусад хүмүүсийг ойртуулах бо­ломж­гүй байсан.
Х.Баттулга ерөн­хийлөгч “Миний дүү сайн байгаа шүү” гэж хэлсэн. Олим­под
явахаас өмнө хүр­тэл Нүхтэд бэлтгэлд гар­чих­сан байхад Х.Баттулга сайд
ирээд “Миний дүү мундаг байгаа шүү. Хичээгээрэй” гэж билээ. Ту­хайн үед
би гартаа гэмтэл авчихаад эдгээгүй байсан юм. Олимпод явах болчихоод
байдаг. Гэмтэл эдгэхгүй байсан үед надад тэр үг сэтгэлийн дэм болж
байсан юм шүү. Олимпод очсоны дараа ч мөн тэр үгээ хэлээд “Ухаантай
барилдаа­рай” гэхэд нь “Ухаантай ба­рилдаарай гэдэг нь намайг ялаарай”
гэж хэлсэн болов уу гэж бодсон. Барилдаануудаа хараад байхад би ухаанаар
ба­рилджээ гэж бо­догдоод байгаа. Өрсөлдөгч бөхөөсөө илүү барил­даж
торгуулж, өөрт эрсдэлгүй мэх хийж барилдсан. Мансур Исаевтай барилдсан
шигээ том мэх хийгээд ялагд­ах шалтгаан гаргахгүйн тулд тактикаар
барилдаанаа үр­гэлж­лүүлсэн.

Та өөрийнхөө бага насны тухай дурсахгүй юу. Олим­пийн наадмын хүрэл медальт НямОчир багадаа ямархуу хүүхэд байсан нь сонирхол татаж байна?

-Би
Увс аймгийн Тэс су­манд дөрөвдүгээр ангийн бор хүү гүйж явахдаа жүдо
бө­хийн секцэнд анх орж бай­лаа. 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ
багийн тамир­чин байсан аймгийн арслан Ю.Баттог­тох багшийнхаа шавь
болсон. Манай багш чинь гавьяат тамирчин Д.Нар­мандахын бэлтгэл
хангаг­чаар ажиллаж байсан мундаг тамир­чин. Багшийг нутагтаа очиж
дасгалжуулагч болох үед аав маань “Улаан гуталт клуб” гэж бөхийн клуб
нээж билээ. Тэгэхэд би “Улаан гуталт клуб”-т явж эхэлсэн. Тэр үед бидэнд
жүдо­гийн зориу­лал­тын өмсгөл ч гэж байсангүй. Цуу ям­буугаар самбо
бөхийн куртик, жүдогийн өмсгөл оёулчихна. Сам­бо нь ч мэдэгдэхгүй жудо
нь ч мэдэгдэхгүй нэг тийм завсрын хувцастай барилд­даг байлаа шүү дээ.

Увсын цэнхэр хязгаа­раас улсын аваргад амжилт гар­гаж эхэлсэн он цаг хэзээнээс эхэл­сэн бэ?

-Манайх
сумын төвд бай­даг хэдий ч тодорхой тооны малтай байлаа. Малаа тэ­жээж,
адгуу­лахаас эхлээд бүхий л гэрийнхээ ажлыг хий­нэ. Хажуугаар нь
хи­чээлдээ явж бэлтгэлдээ цаг заваа зориулна. Тавдугаар ангид байхад нэг
өдөр аав намайг бэлтгэл хий­хийг хо­риг­лоод хагас жил барил­дуулаагүй
юм. Сүүлд учрыг нь асуутал ядаргаанд орчихсон бай­сан юм билээ.
Ядаргаанд орчих­сон би юун бөх болох­той манатай байж л дээ.

Би
наймдугаар ангид байх­даа анх улсын аварга шалгаруулах тэмцээнд
орол­цон медаль хүртэж амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Түүнээс хойш
улсын авар­гад тогтмол оролцож алтан ме­даль хүртэн залуучуудын улсын
аваргад түрүүлээд 2006 онд шигшээ багт дуу­дагдсан.

Улсын
аваргаас медаль хүр­тэхэд хөдөө чинь сүр бол­но шүү дээ. Увс аймгийн 18
сумаас нэг ч хүүхэд ороогүй байхад Тэс сумын Ням-Очир улсын аварга
боллоо гээд аймгийн сонин дээр зураг хөрөгтэйгөө гарна. Тэр
хэм­жээгээ­рээ өөртөө итгэх итгэл, спортын төлөө гэх хүсэл эр­мэлзэл
төдий чинээ нэмэгдэж байлаа. Хүмүүст багахан мэт санагдах энэ зүйл
намайг ихээхэн хурцалсан. Энэ мэт­чилэн миний амжилт тогтмол ахиж ирэх
үед аав, ээж хоёр минь хүүгээ дагаад 2005 онд Улаан­баатар хотод нүүж
ир­сэн. Ирсний­хээ дараа залуу­чуудын Ази тивийн аваргаас медаль хүртэж
байсан.

Бөхийн секцийн бэлт­гэл, шиг­­шээ багийн бэлтгэл хоё­рын хооронд асар их ялгаа байсан биз?

-Тэгэлгүй
яахав. Бэлт­гэ­лийн ачааллаас болоод шант­рах үе тохиолдож бай­сан.
Шигшээ багийн бэлтгэл гэдэг үнэхээр чанга. Бэртэл гэмтэлтэй байхад
бэлтгэл хийх хэцүү. Бэлтгэлээ хий­мээр байдаг гэтэл бие өвдөөд байдаг.
Бэлтгэл л хийхгүй бол муу барилдана шүү дээ. Одоо ч гэсэн шантрах үе
гардаг л юм. Ямартай ч энэ бүгдийг даван туулах хэрэгтэй. Үүнийг л би
тэвчиж даван туулж байж цаана нь байгаа зүйлийн үзүүрээс атгана гэж
бод­дог байлаа.

-2016 оны олим­под зодоглоно биз дээ?

-Мэдээж
өөрийнхөө үнд­сэн жин болох 73 кг-даа барилдана гэсэн бодолтой байна.
Энэ жилээс олим­пийн цикл эхэлчихлээ. Одоо л олимпийн наадамд оролцох
эр­хийн оноог цуглуулна даа.

Гавьяат тамирчин Г.Жамс­ран, Г.Барсүрэн, Д.Нямхүү гээд таны ойр дотнын хүмүүс бүгд л бөхийн замналаар амьдарсан. Тийм болохоор таныг бөх бо­лоход хамгийн их түлхэц үзүүл­сэн хүмүүс мөн биз. Д.Нямхүү 81 кгын жинд Бээжингийн олим­пийн хү­рэл медалийн төлөө ба­рилдан ялаг­даж байсан боло­хоор ахын тань авч чадаагүй медаль таныг хурцалсан уу?

-Намайг
их спортын та­мирчин болоход ах нар л хамгийн их нөлөө үзүүлсэн. Монгол
бөх удам дагадаг гэж ярьдаг. Би яах аргагүй бөхийн удамтай л даа.
Ялангуяа жингийн спортод манай ах дүүс мундаг шүү дээ. Жамс­ран,
Баатарсүрэн, Барсү­рэн, Нямхүү гээд л энэ хүмүү­сийнхээ нөөлгөөр спортод
орохгүй байхын арга байгаа­гүй. Одоо манай ахын хүүх­дүүд сайхан
барил­даад эхэл­чихлээ. Манай ээжийн дүүтэй гэр бүл болсон Дэмчиг ахын
хүүхэд өсвөр үед барилдаж байгаа. Мөн Барсүрэн ахын хүүхэд гэхэд л сая
жүдогийн залуучуудын улсын аварга болчих жишээтэй. Дүү нарыг сайн
барил­дах байх гэж бо­дож байна. Намайг улсын аваргад оролцох гээд
ирэ­хэд Барсүрэн ах “Алдар”-ынхаа зааланд аваачиж бэлтгэл хийлгэ­дэг
байлаа. “Улаан гуталт клуб”-ийнхэн бүгд нас ойролцоо байсан юм. 2005 онд
бид Улаанбаатарт ирж тэднийг хаая, хүүе гэх хүн байхгүй болохоор ахын
клу­бийг барааддаг байсан юм. Тухайн үед “Жигүүр гранд” гээд тэмцээн
бо­лоход надтай хамт Увсаас ирсэн найзууд­тайгаа нэг баг болж ороод
түрүүлж байсан.

Багадаа барилдахын хажуу­гаар юунд сонир­хол­той бай­сан бэ?

-Би
моринд их дуртай. Манайд ганц хоёр уралддаг морь байлаа. Аав тухайн үед
сургуулийн захир­лын алба хашдаг байсан тул өөрөө морь малтай ойр байж
чад­даггүй байсан. Би жижигхэн биетэй хүүхэд байсан тул тав, зургадугаар
анги­даа их насны морио өөрөө уяад бас болоогүй унаад уралдчихна. Тэр
үед миний морь уяна ч гэж юу байхав. Уяачдыг дагаж л наадмын өмнө хэд
хоног уяад уралдана. Сумын болон овоо­ны наадамд айрагт дав­хиж байсан
түүх бий. Би су­мын төвд байхдаа өвөл, зун­гүй л морин дэл дээр
дар­цаглаж явдаг хүүхэд байсан юм.

Та Орхон аймгийн баяр наадмаар аймгийн начин цол хүртэж байсан. Үндэс­ний бөхөөр барилдаж байна уу?

-Одоогоор
үндэсний бөхийн бэлтгэл хийгээгүй. Би наймдугаар ангидаа Увс аймгийн
наадамд дөрөв давж тавын даваанд унаж байсан. Яахав хөдөө бөх ховор
болохоор хааяа нэг овооны наа­дамд түрүүлж, үзүүрлэдэг л байлаа.
Үндэсний бөхөөр аймгийн цол авчих юмсан гэж бодно. 2010 онд Орхон
айм­гийн баяр наадамд тав да­ваад зургаагийн даваанд одоо­гийн улсын
начин Амар­заяатай тунаад унаж байсан. Үндэсний бөхөөр дагнаж бэлт­гэл
хийхгүй. Их спортын­хоо бэлтгэлд л цаг заваа гаргая гэсэн бодолтой
байгаа.

Олимпийн наадмын хүрэл медалийн тавцан дээр тантай хамт зогссон Францын жүдоч Уго Легранд ирсэн байсан. Уулзаж ам­жив уу?

-Уулзсан.
Бид хоёр эрт­ний найзууд байгаа юм. Монголд анх бэлтгэл хийгээд дараа нь
Хятадад болсон Гран прид түрүүлсэн. Тэр ондоо дэлхийн аваргаас ме­даль
хүртсэн. Ноднин мөн манай оронд бэлтгэл хийгээд Лондонгийн олим­поос
хүрэл медаль авсан болохоор Мон­голд их элэгтэй, ирэх ч дуртай болсон юм
билээ. Сая уулза­хад Уго “Манай Францад ирж бэлтгэл хийгээрэй” гэж
байна лээ. Уго Леграндын аав нь Францдаа жүдо­гийн клубтэй. Манайхан
2011 онд клуб дээр нь очиж бэлтгэл хийж байсан.

Уго Монголд
элэг­тэй бай­даг гэдэг нь олон зүйлээс анзаа­рагд­даг. Францын шигшээ
баг Бразилд бэлтгэлд гарчихаад бай­­хад клубийн­хээ хоёр та­мирчныг
аваад эх оронд минь ирсэн. Монгол их энергитэй, тэнд очихоороо амжилт
гар­гадаг гэж боддог юм шиг бай­на лээ.

Таны гэргий П.Лхам­дэгд мөн л жүдогийн шиг­шээ багийн тамир­чин. Хоёр тамирчин бэлтгэл сургуу­лилт, тэмцээн уралдаан гээд гэртээ анхаа­рал хан­дуулж чадаж байна уу?

-Залуу
хүмүүс болохоор аль, алийг нь зохицуулах гэж хичээдэг. Бид хоёр их
спор­тын гэр бүлд багтаж яваа болохоор өөр өөрс­дийнхөө хүрч болох тэр
оргилд хүр­мээр байна. П.Лхамдэгд маань одоо бие давхар бол­сон. Удахгүй
бид үрийн зулай үнэрлэх гэж бай­гаа. Гэргий маань ямартай ч нэг жил
дэв­жээн дээрээ гарч чадахгүй байх­ аа. Хэдий хоёулаа тамирчин ч гэсэн
ар гэрийн ажлаа ам­жуулж, гэр бүлээ зохицуу­лахгүй бол залуу нас мөнх
биш шүү дээ.

П.Лхамдэгд та хоёр хэзээ­нээс нэг гэрт орсон юм бэ?

-2005 онд манай гэр Ув­саас нүүж ирсэн. 2006 оны өвлөөс бид хоёр нэг
гэрт орж 2008 он хүртэл Центр­пойн­тын хажууханд нэг өрөө байр хөлсөлж
амьдарсан. Өглөө бэлтгэлээ хийх гээд спортын ордон руу хамтдаа алхаад
орой бэлт­гэлээ тараад алхаж хариад хоолоо хийж ид­чи­хээд амардаг
байсан. Өдөр­жин хамтдаа бэлтгэл хийдэг байсан болохоор бид хоёр биенээ
ойлгоход амар бай­сан.

Түүний дараа 2009 онд цир­кийн хажууд
хоёр өрөө байр авч тусдаа гарсан даа. Та­мир­чин болох хүсэлдээ
хөт­лөгдөж явсан намайг бур­хан харж спортын ал­дарт­нуудын эгнээнд орж,
олим­пийн ме­даль­тан болсон бо­лов уу гэж боддог. 

Таныг 2006 онд шигшээ багт ороход цалин хэдийг авч бай­сан бэ?

-Анх
шигшээ багт ороод 200 гаруй мянган төгрөгийн цалин авч байсан. Сая
нэмэг­дээд 350 мянган төгрөг болсон гэсэн. Тушаал нь гараад удаагүй
болохоор цалин­гаа бүтнээр нь авч үзээгүй л байна. Энэ сарын сүүлээр л
мэдэгдэх байх.

Мөн Монгол Улсын Ерөн­хий­лөг­чийн зарлигаар
олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн та­мирч­дад сар бүр мөнгөн
урамшуулал олгох болсон. Энэ нь мэдээж та­мирч­дын хувьд их тустай зүйл
болж байгаа.

П.Лхамдэгд бид хоёр шиг­шээ багийн цалингаа авч,
клубээсээ мөн цалинждаг байсан. Нэгдүгээр сараас Ерөн­хий­лөгчийнхөө
нэрэм­жит цалинг аваад эхэлсэн. Бид овойж оцойтлоо мөнгөтэй болоо­гүй ч
амьдралд хүрэлцэж байна. Миний хувьд цалингаа нэмүү­лэх боломжтой.
Цаашид дэл­хий, олим­пийн наадмаас ме­даль хүртэхэд ганц би ч биш бусад
олон та­мирчдын орло­го нэмэгдэнэ. Сай­хан амьд­рах үгүй нь тамирчид
бидний гарт байгаа. Ерөнхийлөг­чийн нэрэмжит цалин олгох болс­ноор
тамирчдын өмнө зорил­го бий болсон. Оюутан бо­лоод хичээ­лээ хийх үү,
бэлт­гэлээ хийх үү гэсэн хамгийн том шалгуур тамирчдын өмнө тулгардаг.
Бэлтгэл хийгээд би амжилт гаргах уу, гаргалаа гэхэд ямар түвшинд хүрэх
нь эргэлзээтэй байлаа. Яахав нэг дэл­хийн аварга боллоо гэхэд гэр бүлээ
авч явах үүрэг байж л байх байсан. Мэдээж, ажил хийх шаардлага тулгарна.
Тэр үед хийх ажил олдох­гүй. Ажил хийхгүй болохоор цалингүй, цалин­гүй
боло­хоор наад зах нь олигтой хоол унд идэж чаддаггүй тул амжилт
гаргахаа байчихдаг. Тэр үед олимп, дэлхийн авар­га болох хүсэл нь
бөхчихдөг юм. Надад ч ийм зүйл тохиол­дож л бай­сан. Хоол ундгүй
бэлтгэлээ хийгээд хичээлдээ явна гээд хэцүү. Энэ зарлиг гарс­наар ямар ч
хүнд боломж нээлттэй болчихсон. Ямар ч хүнд бур­х­наас адилхан л эд
эрхтэн заяасан. Хэн чадаж байна тэр хүн бэлтгэл сургуу­лил­таа хий­гээд
сайхан амь­дарч чадах болж байна.

Та хэр сайн гэрийн эзэн бэ?

-Сайндаа
орохгүй байх аа. Хоол ундаа бол хийчихдэг юм. Тамирчин хүн болохоор
хүмүүс шиг тэр бүр гэрийн ажилд оролцоод байж чад­даггүй. Гэргий маань
намайг гэрийн ажилд оролцуулаад байх хүн биш.

Таны барилдааны онц­логийн тухай ярилцъя. Ба­рилдааныг тань хөндлөн­гөөс харж бай­хад хурдтай, тэсрэлттэй мэх хийж байгаа харагддаг?

-Миний
хувьд том үнэлгээ авах мэх хийж барилддаг. Том үнэлгээ авах мэх хийнэ
гэдэг том эрсдэл дагуулдаг. Түүнээ­сээ болоод хо­жигд­чих гээд байдаг
талтай. Энэ миний барилдааны онцлог юм шиг байна лээ. Сүүлийн үед ухаан
гаргаж жижиг зүйлээр хождог болсон.

Манайхан цол дагаж бяр нэм­дэг гэж ярьдаг. Та­ны хувьд олимпийн наад­маас хүрэл ме­даль хүртээд гавь­яат тамирчин болсон. Бяр мэдрэгдэж байна уу?

-Цол
дагаж бяр нэмдэг гэдэг үнэн байх. Гэхдээ надад анзаа­рагдсан зүйл алга л
байна. Би өөрийнхөөрөө л барилддаг. Одоо­гоор тэмцээн уралдаанд ороогүй
байгаа болохоор тэгтэл сүрхий мэдрэгдэхгүй байнаа. Тэмцээнүү­дэд
орол­цоод эхлэхээр аяндаа мэд­рэгдэнэ биз дээ.

Чөлөөт цагаа хэрхэн өнгө­рүүлж байна вэ?

-Одоогоор
чөлөөт цаг гар­вал амарч байна. Форм­доо орохын тулд зарим өдөр өдөрт
гурван удаа бэлтгэл хийж байгаа. Чөлөөт цагаа­раа гэр бүлдээ цаг гаргаж
салхинд гарах дуртай. Ер нь бол хөдөө явах дуртай.

Хөдөө гэснээс олим­пийн өмнө нутагтаа очиж өөрийгөө даатгасан гэсэн байх аа?

-Би
жил бүр дэлхийн авар­гад явахынхаа өмнө нутагтаа очиж нуурынхаа усанд
орж сан тавь­чихаад ирдэг. Аавын­хаа нутгаар мөн орно. Тэр жишгээрээ
олим­пийн өм­нө уул, усандаа мөргө­чихөөд явсан даа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Туул гол дэлхийн хамгийн бохир долоон голын нэг гэгдэх боллоо

Дэлхийн эрүүл мэндийн бай­гуул­лага хамгийн их бохирдолтой долоон голыг нэрлэсэн байна. Манай Туул гол уг жагсаалтын тавдугаарт бичигджээ.

Судалгаанд “Туул гол нь Монго­лын нийслэл Улаанбаатар хотынх­ныг ундаалдаг ундны усны гол эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ гол эрс бохирдож, ширгэх аюул тулгараад буй. Хорт бодис, хог хаягдал, арьс ширний үйлдвэ­рүүдийн бохир усыг уг гол руу шууд нийлүүлдэг. Голын дагуух бургас, модод нь устаж үгүй болсон. Улаан­баатар хотын хөрс 90 гаруй хувийн бохирдолтой байгаа нь Туул голыг бохирдож, ширгэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл болоод байна. Энэ голын загас жараахай ихээр үхэж үрэгдэж байгаа бөгөөд сав дагуух нутгуудад бохирдсон голын усны нөлөөгөөр шинэ зүй­лийн хорт ургамал хүртэл ургах болжээ” гэж дурдсан байна. Мөн Монгол Улсын нийслэл Улаан­баатар хотын усны бохирдол дээд цэгтээ хүрснийг тэмдэглэжээ.

Улсын маань нийслэл Улаан­баатар хот дундуур мяралзан урсч, олон сайхан дуунд мөнхөрсөн Туул гол маань өнөө бидний цагт ийн дэлхийд хамгийн бохир, хортой устай голын нэг гэгдэх боллоо. Өмнө нь энэ голын бохирдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр бишгүйдээ л бичиж, сайн санааны байгууллага, оюутан за­луус хавь орчных нь хогноос нь салгах ажлыг олонтаа л хийсэн. Холбогдох газрууд нь Германаас хэдэн минж авчирсан болоод л өөр олигтой зүйлийг хийхгүй байсаар улаанбаатарчууд бохир, хортой усаар ундаалж байгаагаа дэлхийд зарлачихлаа. Үүний цаана улс эх орны нэр хүндийн асуудал хөндөг­дөж, аялал жуулчлалаас олох орлогод ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм.

ДЭМБ-аас гаргасан энэхүү жаг­саал­тад орсон бохир голууд бол гол биш хог хаягдал, химийн боди­соор дүүрсэн бохирын цооног мэтийн л юмнууд байгаа юм. Ийм голуудын жагсаалтад Туул голоо оруулчихсан нь нэн харамсалтай.

ЧИТАРУМ ГОЛ

Индонезийн Читарум гол дэл­хийн хамгийн бохир голоор нэр­лэгд­жээ. 300 км урт Читарум голын бохирдол 1990-ээд оноос эхэлсэн бөгөөд тус улсын засаг захир­гаанаас хог хаягдлаас нь салгах кампанит ажлыг байнга явуулдаг ч иргэд нь хог хаягдлаа гол руугаа шууд хийчихдэг гэнэ. Энэ голыг цэвэрлэх зорилгоор Азийн хөгж­лийн банк, Дэлхийн банкнаас зээл тусламж, хандивыг тогтмол өгдөг ч ямар ч үр дүнгүй өнгөрсөөр байгаа аж. Читарум голын араас бохирд­лын хэмжээ­гээрээ  Австралийн Кинг гол оржээ. Энэ гол 400 гаруй км урт. Уул уурхайгаас болж энэ голоор хи­мийн хорт бодис урсдаг юм байна.

Жагсаалтын гуравдугаарт үйлд­­вэ­­рийн хог хаягдлаар дүүрч, бүрмөсөн хатаж ширгэх аюулд хүрсэн Италийн Сарно гол нэрлэгд­жээ.

АНУ-ын Миссиссиппи гол бо­хирд­лоороо дэлхийн дөрөвт ороод байна. Миннесота мужийн Итаска нуураас эх аван урсч, Мексикийн буланд цутгадаг энэхүү мөрөн нь 3779 км урттай. Уртаараа Миссури мөрний дараа ордог. Гэтэл жил бүр 1.5 сая шоо метр азотын бохирдол Мексикийн хоолойгоор орж ирд­гээс мөрний усны ихэнх нь бохирд­жээ.

Тавдугаарт манай Туул гол орсон бол зургадугаарт Энэтхэ­гийн Ганга мөрөн “жагсчээ”. Ганга мөрний бохирдлыг дуулаагүй, сонсоогүй хүн энэ дэлхийд үгүй байх. Хиндичүүд энэ мөрний усан дунд бүхий л амьдралаа өнгө­рүүлдэг гэхэд хилсдэхгүй. Ариун Ганга хэмээн домогт өгүүлэгддэг байсан Ганга эдүгээ хорт бодисоор дүүрч, урсацгүй болсноос өмхийрч, ганц ч загас жараахайгүй болоод байгаа юм. 

СОНХУА ГОЛ

2005 оны арваннэгдүгээр са­рын 3-нд Хятадын Жилиний хи­мийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас Сонхуа голд хи­мийн хорт бодис, их хэмжээний шатахуун асгарсан. Ослын хор хохирлыг одоог хүртэл арилгаагүй. Энэ орчмын газрын хөрс, голны ус одоо ч хортой хэвээр байгаа юм. Ийм болохоор дэлхийн хамгийн бохирдолтой долоон голын нэг болоод байна.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Энэ янзаараа бол байгууллагуудын хаягийг монгол, кириллээр бичүүлэх ажил талаар өнгөрөхөөр байна

Төрийн
болон хувийн хэвшлийн бүх
байгуул­лагын хаяг, зар суртал­чилгааг монгол, кирилл бичгээр болгох шийдвэр гарсан.
Ийм шийдвэр гар­га­­санд нийслэлчүүд
гэлт­гүй монголчууд бүгдээрээ анхаарал хандуулаад байна.
Анхаарлаа хан­дуу­лахаас өөр
аргагүй байдалд байгаа билээ,
бид. Нийслэлд үйл ажил­лагаа
явуулж буй албан байгууллагаас эхлүүлээд
захын нэг жижгэвтэр цай­ны газар гаднах ханан­даа буруу зөрүү бичсэн гадаад үгээр
чамирхдаг.

Бас хятад, солонгос, япон­чууд зоогийн газар, гоо сайхны газар, саун нээнгүүтээ л өөрсдийн ханзаараа хаяглачихдаг. Энэ бүхний цаана Мон­гол Улсын үндэсний то­дот­гол, манай нийс­лэ­лийн өнгө царай гундаад байгаатай хэн ч мар­гах­гүй. Гадаадын зочин ма­най нийслэлийн гудмаар ал­хаад Монгол Улсын үн­дэс­ний бичиг юу болох, биднийг ямар хэлээр ярьд­­гийг мэдэхгүй толгой нь эргэж мэдэх юм.

Энэ сарын 18-ны өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо­тын захирагч Э.Бат-Үүл холбогдох газрынханд энэ талаар үүрэг даал­гавар өгсөн байна.

Гудамж, талбай, бай­гууллага, аж ахуйн нэг­жүү­дийн хаяг, рекламыг шинэчлэх загвар, схез гаргаж санал болгох аж­лыг Нийслэлийн Ерөн­хий төлөвлөлтийн газар хариуцан хийх бол тө­рийн болон хувийн хэвш­лийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирилл  бичгээр болгох ажлыг Захи­раг­чийн ажлын алба, дүүр­гүүдийн ЗДТГ хариуцан гүйцэтгэх аж. Нийслэлийн Засаг даргын үүрэг бол­гос­ноор энэ оны нэг­дү­гээр улиралд багтаан нийс­­лэлийн бүх албан байгууллага, баар цэн­гээний газар, зочид буу­дал, ресторан, цайны газар, авто засвар гээд үйлчилгээний газруудыг нэгдсэн стандарт бүхий хаягтай болгож, нүд эрээлж­лэм, дотоод га­даад холилдсон, буруу зөрүү бичсэн хаягнуудаас нь салгах нь.

Ингээд үүрэг даал­гавар хүлээж аваад буй байгууллагуудаар нь орж хаяг, зар сурталчилгааны самбарыг хэзээнээс со­льж, нэгдсэн стандартад шилжүүлэх гэж буйг со­нирх­лоо. Гэтэл энэ ажлыг хийж гүйцэтгэх газрууд нь ажлаа эхлэх нь байтугай ийм захирамж, үүрэг даал­гавар гараад хаана, хэн нь хэзээ хүлээж авс­ныг мэдэж байгаа юм ер алга, тоосон шинжгүй байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газраас төрийн болон хувийн хэвш­лийн байгуул­ла­гуу­дын хаягийг монгол, ки­рилл бичгээр болгох аж­лыг хэрхэн эхлүүлэх та­лаар тодруулбал “Ма­найх ийм асуудлыг ха­риуц­даггүй. Наадах чинь Захирагчийн ажлын ал­ба­ныхны мэдэх зүйл. Бид гудамжны нэр, хашааны тоот бүртгэдэг газар” гэв. Харин Захирагчийн аж­лын албанаас “Байгуул­лагын хаягжилтын асууд­лыг Нийслэлийн Ерөн­хий төлөвлөлтийн газ­рынхан мэднэ. Бид зөв­хөн зарын самбарыг ха­риуц­даг” гэсэн хариулт өглөө.

Ингэхээр байгуул­ла­гын хаягийг шинэчилж, монгол, кириллээр бичих ажлыг ямар газар нь ха­риу­цаж хийх юм бол. Энэ хоёр газар нийслэлийн “Хангарьд” ордны зургаа, 11 дүгээр байрт тус тус байрладаг. Тавхан давх­рын дээр, доор байж ийм уялдаагүй ажиллаж бай­на.

Холбогдох албаны хү­нээс нь тодруулга ав­чих санаатай зааж өгсөн дарга, мэргэжилтнүүд рүү нь гүйсээр дээш, доошоо хичнээн холхисон гэж са­на­на. Сүүлдээ уцаар­лан­гуй байдлаар “Дахин, да­хин битгий эргэлдээд бай. Хэнээс асуухыг нь зааж өгсөн дөө” гэх юм.

Нийслэлийн гол аж­лыг зангидаж байдаг энэ газар ийм байдалтай л ажиллаж байна. Үүний­гээ “Ажлаа аваад удаа­гүй болохоор та байту­гай бид нар хүртэл хич­нээн алба, хэлтэс үйл ажиллагаа явуулж, ямар хүн ямар алба хашаад байгаа ч сайн мэдэхгүй л байна” гэж тайлбарлах юм. Ингэ­хээр Э.Бат-Үүл даргын хэлээд, яриад, уриалаад байгаа өнөө бүтээн бай­гуулалт, ши­нэч­лэл нь яаж хэрэгжих вэ дээ. Ийм байд­­лаараа бай­вал бай­гуул­лагуудын хаягийг мон­­гол, кирил­лээр болгох ажил талаар өнгөрөх нь байна шүү.

Харин бизнес эрх­лэг­чид, зоогийн газар, буу­дал ажиллуулж амьжир­гаагаа залгуулдаг жирийн иргэд Нийслэлийн Засаг даргын үүрэг даалгаврыг сайшаан хүлээж авч бай­гаа аж. Хотын төвд үйл ажиллагаагаа явуулдаг зоогийн газар, хувийн эмнэлэг, дэлгүүр хор­шоо­ны эзэд хаягаа монго­лоор, бүр уйгаржин мон­го­лоор бичихэд дүр­гүй­цэх зүйлгүй гэжээ. Гэхдээ одоо үед уйгаржин мон­гол бичгийг уншиж чадах хүн тийм ч олон биш учир компанийнхаа нэрийг уйгар­жинаар бэлгэ бол­гож бичээд ард нь компа­нийнхаа нэрийг кирил­лээр хүмүүст харагдахаар том, тод бичих санал гар­гасан байна. Харин ор­чуу­лагдах боломжгүй га­даад үгтэй, дэлхийд нэр нь түгсэн брэндийн нэр­тэй байгууллагын нэрийг монголчилбол тийм ч таа­тай харагдахгүйг спортын барааны худалдагч залуу ярьсан юм. Тэрээр “NIKE” гэвэл хэн ч хаанаас ч хараад манай дэлгүүрийг олоод ирнэ. Харин “Найк” гээд биччихвэл хүмүүс төөрөлдөнө. Энэ мэтээр зарим орчуулах бо­ломж­гүй, орчуулах шаард­лага­гүй олон улсад хүлээн зөвшөөрөгдчихсөн нэ­рийг тэр хэвээр нь үлдээ­хийг хүсч байгаагаа илэр­хийлсэн юм.

Хүнсний нэгдүгээр дэл­­­гүү­­рийн ойролцоо үнэт чулуу, дархны газ­рууд олон. Замын хойно, урд ийм төрлийн бизнес эрхлэгчид үйл ажил­ла­гаа­гаа явуулдаг. Тэрэн дунд хятад хаягтай хэд хэдэн дархны газар, үнэт эдлэлийн дэлгүүр бий. Хотын төвд гадаад хаяг­тай үйлчилгээний газар байх нь зохимжгүйг уулз­сан иргэд ярьж байлаа.

Мөн сүүлийн үед ху­вийн эмнэлгүүд олшир­сон. Тэдгээр эмнэлгүүд ихэвчлэн энгийн хүмүү­сийн мэдэхгүй анагаах ухаан, шинжлэх ухааны холбогдолтой нэртэй бай­гааг хэл шинжлэлийн ухааны эрдэмтэд буруу­шааж байна. Эрдэмтэд “Солонгос, хятад, япон, орос, украйн нэртэй зоо­гийн газруудын нэрийг орчуулбал их сайхан ут­га­тай, үг өгүүлбэр гарч ирдэг. Хаягуудыг шинэч­лэхдээ гадаад нэрийг орчуулах, монгол үгтэй дүйх маягаар шийдвэл болох юм” гэсэн санааг гаргаж байна.

Энэ мэтээр Улаан­баатар хотын хаягжил­тын тал дээр хөндөж ярих сэдэв олон байна.

Харамсалтай нь Нийс­лэлийн удирдах ажилт­нуудын шуурхай хуралдааны үеэр Э.Бат-Үүл даргын гаргасан үүр­гийг “цэргүүд” ийм бай­далтай хүлээн авч, идэвх­­­­гүй хандаж байгааг ха­ра­хаар нийслэл нэг хэсэг­тээ л эрээн мяраан хаяг, самбараасаа салахгүй нь.

Уг нь нийслэлийн төс­вийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруу­лалтын төсөл арга хэмжээ, барилга бай­гуу­ламжийн жагсаалтад хая­гийн асуудлыг бүрэн ший­дэхэд зориулж төсвийг нь хүртэл суулгачихсан юм билээ.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Гудамжтай Монгол

Битүүний өмнөх өдөр ху­ралд­сан Засгийн газар “Гу­дамж” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, холбогдох хүмүүст үүрэг өглөө. Энэ хө­төл­бөр ч, Засгийн газрын шийдвэр нь ч цагаа олсон байх аа. Уг нь  монголчууд бараг бүгдээрээ гэр хороол­лын гудамжинд амьдардаг. Төвдөө бол нэрнээс цаашгүй, бараг гудамжсаад байх юм үгүй хот. Манайхны гудамж гэж нэрлээд байгаа гарам гарцыг дэлхийн өндөр хөг­жил­тэй орнуудынхтай харь­цуулбал ичмээр. Хаанаас эхлээд хаана төгсөөд байгаа нь мэдэгдэхгүй. Гэр хороол­лын гудамжнуудыг хар. Ма­шин зөрөхөөргүй нарийхан. Замбараагүй барьсан хашаа бүрийн дундуур мушгирсан  олон зам.  Энхэл донхол гэж тамтаггүй. Явган хүний замгүй учраас хүн, машин нь чих­цэлдэн ааглана. Хэн дуртай нь хогоо хаяж, хаана ч хамаагүй нус шүлсээ хаяна.

Шөнөдөө гэрэл гэгээ тусахыг үзэхгүй.  Гэрэлтүүлэг, чимэглэл огт байхгүй. Төр засгийн хараа хяналт бүр ч байхгүй тийм гудамжнууд манайд бий. Уг нь гудамж бүрийг хороо хорин хариу­цаж, цэвэр нямбай, эмх зам­бараатай байлгах үүрэг хүлээдэг ёстой. Хороо хорин бүхэн хэсгийн ахлагч нэртэй төр засгийн гар хөл болсон нөхдүүдээр ажлаа гүйцэл­дүүлдэг журамтай. Тэд айл бүрээр явж, ард иргэдтэйгээ зөвлөлдөж, нийгмийн ажилд уриалан дуудаж, хашаа хороо, гудамж талбайг нь цэвэрлүүлж, өөрсдөө үлгэр дуурайлал авахуйц байх үүрэг­тэй. Ингэх гэж л төр засаг тэдэнд цөөн ч болов хэдэн төгрөгийн цалин өгч байдаг биз.

Даанч хэсгийн ахлагчид ажлаа олигтой хийдэггүй нь  нууц биш. Энэ нь ч өнөөд­рийн гэр хорооллын гудамж­нуудын байгаа царайнаас харагдах биз. Үнэндээ хо­роо­ны хэсгийн ахлагчаар голдуу нас хэвийж яваа эмэгтэйчүүд “томилогддог” болохоор тэгж яралзтал ажиллах боломж хомс байдаг байх. Нас ахиж яваа тэдэн шиг хүмүүс айл айлын хаалга нүдэж явахаас тээр шааж, аль болох үр хүүхэдтэйгээ халуун дулаан гэртээ аяга цайгаа чанаж уун тухлан суухаа урьтал болго­дог нь мэдээж. Насны эцэст хэн тэр бохир заваан гудам­жинд хог тарьсан бүхнийг цагдаж, хүүхэд залууст ад болохыг хүсэх билээ. Ха­луунд халж, хүйтэнд хөрч гуу жалга дамжин айлаар хэсч явахын чадал тэдэнд үнэндээ байхгүй. Хаа нэг хороогоор орж, даргын амнаас унах үгийг сонсч, өөр хоорондоо хууч хөөрч аваад гэртээ харих ажил хийдэг гэчихвэл буруу­дахгүй. Гудманд танхайрсан нөхдүүдэд “боль” гээд хэл­чихвэл эргээд алуулахдаа тулна. Ийм л хүчгүй хүмүүсийг төр засаг гар хурууныхаа үзүүрт зарж байна.

Тиймээс төр засгийн хяналт гудамжинд байхгүйтэй адил байх нь аргагүй.  Хяналт­гүй гудамжинд хулгай дээрэм гарч,  алуурчин архичид  үүрлэхээс өөр яах билээ. Замбараагүй гудам­жинд хогноос өөр юу хөглө­рөх билээ. Харанхуй гудам­жинд гэмт хэргээс өөр юу гарах юм. Ямар ч харуул хамгаалалтгүй шөнийн цагт  золбин ноход, танхай дээ­рэмч­дийн гарт гудамж тэр чигээрээ шилждэг. Чоно борооноор гэдэг үг жинхэнэ утгаараа гэр хорооллын гудам­жинд үйлчилж байна. Шөнийн битгий хэл өдрийн цагаар ч Улаанбаатар хотод амьдрах, амьд явах баталгаа байхгүй.  Замбараагүй хот төлөвлөлт, эмх цэгц, хөгжил дэвшилгүй энэ гудамжнуу­даас үүдэлтэй. Хаалгаа онгойлгоод угаадсаа цацдаг, гэрээсээ гараад үнсээ хаядаг, гудамжинд явахдаа шүлсээ нулимдаг бүдүүлэг соёл ганцхан  Монголд л үлджээ. 

Энэ бүхнийг халъя гэж сая сэрсэн бололтой төр засаг “Гудамж” гэдэг төсөл хэрэг­жүү­лэхээр болсон тухай эхэнд дурдсан. Төсөл хэрэгж­вэл Улаанбаатар гудамж шиг гудамжтай хот болох юм билээ. Инженерийн шугамд холбогдоогүй хотын бүх газ­рын дэд бүтцийн асуудлыг шийднэ. Гэр хорооллоо дахин төлөвлөж, хаанаас эрсэн олоод очих гудамжтай, орон сууцны хороолол бол­гон босгохоор зорьж зураг төслийг нь гаргажээ. Гудамж бүр гэрлэн дохиотой, гэрэл­түү­лэг чимэглэл элбэг өнгө үзэмжтэй болох юм байна. Харуул хамгаалалт ч дээд түвшинд очих бололтой. Энхэл донхолгүй толийсон замтай.  Хоёр талаар нь ногоон мод тарьж, хаа сайгүй цэцэрлэгт хүрээлэн байгуу­лах гэнэ. Сул шороо бужиг­на­сан тоостой газар хотын хаа­на ч үлдэхгүй цементлэх гэнэ лээ. Хаашаа л харна дугуйн замтай. Автомашин унаад түгжирч бухимдах асуудал тэр үед үгүй болсон байх биз ээ.

Автомашины замаа дагаад явган хүний зорчих замыг энд тэндгүй байгуулж,  цэгцтэй гудамжнууд ярайх аж. “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн хэсгийн авто­замын сүлжээг бүхэлд нь өөрчлөх юм байна. Ингэснээр Улаанбаатар хот ямар ч бай­сан 119  гудамжтай болох дуулдана. Дэлхийн том хотуудын жишиг рүү орж байгаа нь тэр.  Улаанбаатар хотын замын уулзваруудыг шинэчилнэ. Нийтдээ 33 газарт шинээр дөрвөн замын уулзвар хийхээр төлөвлөсөн байгаа юм байна. Гэр хороо­лолд нийтдээ 25 бичил төв байгуулахаар зураглажээ. Тэнд зургаан ширхэг жижиг оврын цахилгаан станц бай­гуулах юм байна. Хотын хаа сайгүй хурдны замууд тави­на. Энэ онд гэхэд л  Баянзүр­хийн товчоо руу хурдны зам тавихаар төлөвлөчихсөн бай­на. Мөн Хандгайтаас Яармаг хүртэл хурдны замтай болох гэнэ. Ер нь 2016 он гэхэд нийслэлчүүд Баянхошуу, Бэлх, Улиастай руу хурдны замаар давхих боломж бүрдэх нь.

Ийм төлөвлөгөөтэй “Гу­дамж” хөтөлбөрийг хэрэгжүү­лэ­хээр зарлиг нь гарлаа. Энэ төсөл гурван дэд бүтцийн хүрээнд хэрэгжинэ. Авто замын сүлжээний уулзваруу­дыг шинэчлэн засах, шинэ зам, гудамжийг бий болгох ажлыг хийхээр “Хотын төв” дэд төсөл байх юм байна. Гэр хороололд шинээр гудамж­ны сүлжээг бий болгож, инже­нерийн дэд бүтцийг цогцоор нь шийдэх “Гэр хороолол” дэд төслийг хэрэгжүүлнэ. Хотын төвийн авто замын ачааллыг бууруу­лах зорилготой “Хурд­ны зам” гэсэн дэд бүтцийг хөгжүү­лэхээр төсөлд тусга­жээ. “Чингис” бондын мөнгөөр энэ төслийг санхүүжүүлэх юм байна. Тиймээс төслийг хэрэг­жүүлэх ажилд зарцуулах мөнгөний авдрыг Н.Батбаяр сайдаар ахлуулсан Эдийн засгийн хөгжлийн яам мэдэж байгаа. “Чингис” бондын мөн­гө түрүүчээсээ манай улсын дансанд ороод ирчихсэн уч­раас хөрөнгө санхүүжилтийн тал дээр санаа зовохгүй байж болох юм шиг байна. “Гудамж” төс­лийг гардан гүй­цэтгэх ажлыг Барилга хот байгуулалтын яам болон хотын захиргаа  хариуцах нь дамжиггүй. Ингээд элдэв саад, тотгор, гачигдал, чирэг­дэлгүй явбал ойрын дөрвөн жилдээ баг­таад дэлхийн хо­тууд шиг жигдэрсэн гудамж­тай болох боломж байгаа аж. Хамгийн гол нь ярих биш ажлаа хийж эхлүүлэх нь чухал байна. Зөвхөн төр засгийн гарыг хараад суух биш, айл өрх, иргэн бүр өөрсдөө сэтгэл гаргаж, ажлын бригад болон хэсэг бүлгээрээ нэгдэж зүтгэ­вэл “Гудамж” төслийн явц хурдан байж, нүд ирмэхийн зуур бид шинэ хоттой болох нь гарцаагүй. Иргэн бүр өөрс­дийнхөө гараар өөрсдийн хотыг бий болгох ёстой. Хүн өөрийн гараар бүтээсэн зүйлээ хэзээ ч сүйтгэдэггүй. Тэр бүтээн байгуулалт мөн­хөд үргэлжилдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр гудамжтай Монгол болохын тулд сайхан ярих биш ажлаа эхлүүлж, хийх л үлдлээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Цагаан сарын бөхийн хууч ид яригддаг цагаар

Одоо чинь газар сайгүй л цагаан сарын хууч дэлгэгдэж, монгол үндэстэн цагаан сараар л амьсгалж байгаа. Хөр цасны хайруу, хөндийн туналзсан жаврыг үл анзаарч аав ээж, ах дүү, ажаа ижийдээ очихоор голоо өгсөж нэг, уруудаж нэг давхилдаж яваа. Бууз боовыг нь хийлцэхээр бул­таараа цуглацгааж байгаа нь тэр. Цагаан сар бол Монгол үндэстнийг монгол гэдгийг нь мэдрүүлж өв соёл, түүх, өвөг дээдсээрээ бахар­хах цаг хугацааг олгодгоороо үнэ цэнэтэй билээ. Эл өдрүүдэд хам­гийн их яригддаг нь цагаан сарын бөх. “Тэр жил тэр тэгж барилдаж билээ” гээд л эхэлнэ шүү дээ. Дамдин аваргын үе, хоёр Мөнхийн үе, Хадаа, Цэрэнтогтохын үе, Бат-Эрдэнийн үе, залуу зургаан зааны үе гээд л бөхөд хайртай түмэн бөхийнхөө хуучийг дэлгэдэг. Сар шинийн барилдаан ямар нэгэн найраа, өгөө аваа байдаггүй, бөх­чүүд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог болохоор үнэндээ үзүүштэй болдог. “Билгийн улир­лын арвандолдугаар жарны…” гэж Цэрэннадмидын Бадамсэрээжид арслан нарийн цээл хоолойгоор зарлаж байсан үеийн бөхийн хууч өдгөө домог түүх болон үлдэж дээ. “Хоёр Мөнхийн хэн нь түрүүлэх бол, Данигай (Дамдин) аварга ч хариагүй ид л байгаа шүү дээ, за тэгээд Чойжилсүрэн, “тэмээ өргө­дөг” Жамъяндорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Мижиддорж, Өмнө­говийн Дэмүүл гээд аатай хэдэн арслан байна. Цэрэн, Бээжин аваргууд ч баллана даа” гэх яриа далаад оны эхэн үед газар авч байсан цаг. Тухайн он жилүүдэд эдгээр хүчтэнүүдээс гадна Дагва­сүрэн, Хайдав, Долгорсүрэн, Лундаа, Өвгөнхүү гээд мөн л аварга амьтад ар араасаа төрөн гарч ирж байсан.

Жил жилийн цагаан сарын барилдаанд ёс юм шиг зодоглодог байсан бөх бол Говь-Алтай айм­гийн харьяат аймгийн арслан “ца­хилгаан” Мөнхөө гуай юм. Хавирга нь хэрзийсэн буурал толгойтой хөгшин нас өндөр болтлоо зодог­лосон билээ. Мөнхөө гуайг зодог­лох нь гэсэн сургаар үзэгч олон тэр зүг рүү хандана. Бөөн л инээдэм болно. Мөнхөө гуай одоо л гараад ирнэ ээ гээд. Удаа ч үгүй хөх буурал толгойтой хөгшин хуучны хээтэй, ногоон торгон зодгоо өмсөөд гараад ирнэ дээ. Дэлж дэвж байгаа гэж тун чиг сүртэй. Ёстой л нөгөө харцага шонхрын дэвэлтээр гэдэг чинь Мөнхөө гуайн дэвэлт болж таарч байгаа юм. Мөнхөө гуай учраа бөхтэйгээ нэг сүрхий өрснөө буцаад алхчихна. Индрийн зүг хандаж байгаа нь тэр. Индэр юу байхав, Спортын төв ордны гол хэсэгт сууж байгаа спортын хорооны удирдлагууд, бөхийн зүтгэлтнүүд гээд хүндтэй зочидтой гар барина. Өнөө хэд нь цахилгаан Мөнхөөгөө хүндэтгээд бүгд босно. Уг цаг мөчид араажав бол шуугиад л байх нь мэдээж. Хөдөө орон нутгийнхан, ялангуяа Алтайнхан Мөнхөө гуай зодогло­чихож гэдгийг бүгд ойлгож байгаа хэрэг. Ингээд хүндэтгэлийн суу­далд байраа эзэлсэн зочидтой гар барьж санаа нь нэг амраад, араа­жаваар баахан цоллуулж аваад Мөнхөө гуай учраа залуутайгаа хүч үзнэ. Шүдээ тачигнуулж байгаад барилдана. Хэд хэд сүрхий хална. Тэгээд яахав цуцна даа, хөөрхий. Эрийг нас, уулыг цас гэдэг шиг залуусын хөлийг яаж гүйцэх билээ. Тахимаа өгчихөөд, өнөө залуугаа нэг үнсэж авчихаад хуучин ногоон далбаа­ныхаа тоосыг гөвсөн шигээ алхаж явахад үзэгчид бас л алга ташна. Хүндэтгэж байгаа нь тэр. Ингэж л дал наяад оны цагаан сарын барил­дааны нэгэн чимэг нь “цахилгаан” Мөнхөө гуай болдог байсан даа.

Эл эрхэмтэй холбоотой нэг хууч бий. Мөнхөө гуайд нэг нь хэлж л дээ. “Та хөгширсөн хойноо ингэж барилдах хэрэг байдаг юм уу. Одоо хөл гар чинь бүр муудлаа. Танаг­тай байгаа дээрээ зодог тайлбал яасан юм. Залуусын гарын аяыг даахгүй шүү дээ” гэжээ. Бараг л өнөө цагийн хэллэгээр “та ингэж шалны алчуур болохоо боль” гэсэн утгатай үг хэлсэн шиг байгаа юм. Тэгтэл хариуд нь Мөнхөө гуай юу гэж хэлсэн гэж санана. “Хүүхээ, өвгөн ах нь дуртайдаа ингэж зодог­лоод байгаа юм биш ээ. Болибол хэзээ чиг больчихож болно оо. Гэхдээ над шиг амьтан цагаан сараар Алтайн хязгаар ороод 90 шахаж яваа ижийдээ золгочихож чадахгүй юм даа. Үндсэндээ чадал минь хүрэхгүй юм, дээр нь манай нутгийн холыг яана. Тийм болохоор ерэн настай ижийдээ амьд байгаа гэдгээ дуулгах гэж л зодоглодог юм шүү дээ” гэсэн байдаг. Мөн айхав­тар үг шүү. Мөнхөө гуайд ийнхүү ерэн настай ижийдээ амьд гэдгээ дуул­гах ганц боломж нь цагаан сар байж дээ. Энэхүү хуучаас улбаа­лахад, цагаан сарын барилдаан аль чиг талаараа Монгол орны өнцөг булан бүрт байгаа зон олныг нэгээхэн цэг дээр уулзуулж орхидог байжээ.

Ингэхэд цахилгаан Мөнхөө гуай амьдралдаа нэг л удаа тун одтой барилдсан гэдэг юм билээ. Жараад оны дундуур Морин тойруулгад нэгэн барилдаан болжээ.

Дамдин, Мөөеө, Баянаа гээд л аваргууд бүгд зодоглосон байна. Эрдэнэ-Очир, Сосорбарамаас аваад аваргын дайтай арслангууд нь ч бүгд зодоглосон юм байгаа биз. Тэгтэл хоёрын даваанд Дам­дин аварга Мөнхөөг амлаад хоёр хөлдөө барьцгүй гүйлгээд уначих­жээ. Үзэгч олон ч бөөн хөөр болж, Дамдин аварга бүр нэг гайхсан янзтай тахимаа өгсөн байна. Гур­вын даваанд Мөөеө аварга цолны эрэмбээр хамгийн түрүүнд ам сонсох болж. Мань хүн нэр сон­солгүй шууд л “цахилгаан Мөнхөөг над дээр тавьчих аа” гэсэн гэнэ. Тэгтэл юу болсон гэж санана. Өнөө цахилгаан чинь Мөөеө аваргын хоёр хөлд мөн барьцгүй гүйгээд тэнгэр харуулчихсан байгаа юм. Мөөеө бол Баянаатай л барилдах гэж очдог байсан ид үедээ тийнхүү Мөнхөө гуайд унаж байсан түүхтэй. Уг барилдааны дараахан болсон нэгэн наадамд Мөөеө аварга хараалаа урсгаад бөөн бухимдал очсон гэдэг. Баахан нервтэй очсоны гол буруутан нь цахилгаан Мөнхөө л дөө. “Цахилгаан Мөнхөөг бушуухан миний аманд өгөө­дө­хөөч. Чанга гэгч нь хаяж санаагаа амраахгүй бол нойр хүрэхгүй нь” гэсээр очтол Дамдин аварга тү­рүүлж аваад чанга гэгч нь хаячих­сан удаатай. Ингэж мань Мөнхөөд халхын алдарт аваргуудын зүр­хэнд шар ус хуруулж явсан үе бий гэдэг шүү. Цагаан сарын бөхийн хууч ингэж л инээд хөөр, наргиан наадамтайгаар үргэлжилнэ шүү дээ.

Чойдорын Өвгөнхүү харцага жаран есөн оны сар шинийн барилдаанд Чойжилын Бээжин аваргатай үлдэж түрүүлсэн байдаг. Өвөө харцага тухайн наадмаа дурсахдаа бас нэг инээдэм хав­чуулсан хууч дэлгэдэг юм. Тэр жилийн цагаан сарын өмнөхөн мань хүн өсгийгөө гэмтээжээ. Тэгээд Догоо (Долгорсүрэн заан)-гоо дагуулаад битүүний урьд өдөр гэртээ иржээ. Түүндээ учраа хэлээд “маргааш хоёулаа аягүй л бол тунана шүү. Тэгэхээр чи давах юм шүү. Найз нь хөл гэмтэлтэй учир цаашаа олигтой барилдаж чадах­гүй байх. Хоёр Мөнх эзгүй байна, цаана чинь. Цэрэн аварга, Бээжин хоёрын нэр л яригдаад байна. Гэхдээ чамд тун боломж байгаа” хэмээн баахан авч өгч л дээ. Ингээд барилдаан эхэлдгээрээ эхэлж, дөрвийн даваанд өнөө хоёр чинь баараггүй тунажээ. Гарцаагүй давах байсан Долгорсүрэн Өвгөн­хүүгээ дүүгүүрдэж хаяна гэж зүтгээд өөрөө ойчсон гэдэг. “Олны өмнө яалт ч үгүй суун тусаад ойчсон Долгорсүрэнгээ давсан гэлтэй нь биш. Би өөрөө л туг тойрсон доо” гэж Өвгөнхүү харцага дурссан нь бий. Долгорсүрэндээ бууж өгнө гэж байсан Өвгөнхүү тэр жилээ шууд түрүүлсэн нь бас сонин шүү. Юм гэдэг учиртай л байдаг хойно.

Далаад оны эхэн үед бас л аатай омогтой, шазуураа зууж барилддаг бөхчүүдийн нэг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Сэнгэдовдонгийн Лхагва байлаа. Тэрээр энэ цагийн нэртэй жүжигчин, урлагийн мастеруудын нэг Дэмидбаатарын аав шүү дээ. Мань хүнийг үеийнхэн нь “Азарга Лхагваа” л гэнэ. Чухам яагаад тэгж нэршсэнийг мэдэхгүй юм. Азаргалж л барилддаг байсан бололтой. Далан оны цагаан сараар гэдэг шиг билээ. Мань хүн Мягмар гэж Ховдын бор хүүд уна­чихаад ихэд уурсчээ. “Ийм хүүхдийг барахаа байчихсан юм байх даа” гэж хөмхийгөө зуугаад л. Сүрхий юм болсон дуулддаг. Лхагваа начинг өвдөглүүлсэн өнөө Мягмар чинь хожмоо улсын манлай заануудын нэг болсон билээ.

Дагвын Цахилгаан гуай бас нэг хууч дэлгэдэг юм. Говь-Алтайн Хөхморьт гэхээр л өөрийн эрхгүй сэртэсхийдэг тэрээр далан хоёр оны цагаан сараар нэг их сүрхий уусан гэдэг. Мэдээж Хөхморьтын Ундрахын Пүрэв заантай холбоо­той л доо. Нутгийн бөхөө гурав давахад нь хөөрөөд зуу татчихсан байгаа юм. Пүрэв заан хэнээр гурав давсан гэж санана. Өвөр­хан­гайн Нарийнтээлийн Цэрэнтогтох гэж нарийхан бор хүүгээр гурав давахгүй юу. Цэрэнтогтох аварга тэгж л гарч ирж байлаа. Тэр жилийнхээ наадамд улсын цол хүртсэнийг манайхан мэдэх байх.

Ингээд Пүрэв заан дөрвийн даваанд Сосорбарам арсланг өвдөглүүлчихжээ. Цахилгаан гуай бас л хөөрөөд уучихсан байна. Тавын даваанд Дагвасүрэн арс­ланг унагахад нь бүр ч их баярлаж. Тэгтэл зургаагийн даваа буюу их шөвөгт өнөө Пүрэвээ нь Дарийн Дамдин аваргыг давчихсан байна. Бүр ч их хөөрөхгүй юу. Пүрэвээ зааныг түрүү үзүүрт Баянаа авар­га­тай үлдээд хүч үзэж байхад Алтайн сарьдаг уулс хамт барил­даж байлаа гэж Алтайн хөх харчууд дурсдаг юм. Үүнийг юуны учир зориуд тэмдэглэв гэхээр хаврын тэргүүн шинийн нэгний барил­даанд Монголын их уулс бөхчүүдээ дагаж Богд Дүнжингаравынхаа ард ирдэг шиг билээ. Ухаандаа, наяад оны сүүлч ерээд оны эхээр Увс аймгийн Малчин сумаас Өлзийн Тулгаа заан тээврийн тэрэгтэйгээ давхиж ирээд аян замын тоосоо ч гөвж амжилгүй Спортын төв ордон руу ороход Хархираагийн их уулс хамт ирж буй мэт сэтгэгдэл төрж, “Хархираагийн сангийн аж ахуйн бөх, улсын заан Тулгаа” гэж дуудахад нь сэтгэлд нэг л дотно санагддаг сан. Булганаас “тэмээ өргөдөг” Жамъяндорж арслан, Өмнөговиос Дэмүүл арслан ирэхэд бас л сайхан байсан даа. Тэд л цагаан сарын барилдааныг чимж, хуучийг зузаатгадаг байсан нь мэдээж ээ. Наяад оны дундуур Дамдингийн Баяраа, Зэвэгийн Дүвчин, Жамцын Бор, Однойн Бахыт, Говь-Алтайн Нэмэхбаяр, Өмнөговийн Багахүү гээд боодогны чулуу шиг “улайссан” амьтад зодог­лодог байлаа. Тэдний араас Зав­ханы Бат-Амгалан, Увсын Жавзан­жамьян, Дорнодын Чимэддорж гээд бас л хэцүүхэн учраанууд, мөн жаран дөрвөн оны луутнууд болох Хишигдорж, Бямбадорж, том Сүх­бат, жижиг Даваадорж, Цанжидын Энхжаргал, Монхорын Дармаа­базар гээд бас л улайссан чулуу­нуудаар дамжиж зургаан залуу зааны үе залгасан даа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

А.Гансүх: М.Энхсайханд тайлбар өгье гэхээр геополитикийн бодлогыг дэлгэчих гээд байна

                -МИАТ-ИЙГ БИД
АНХ ШАЛГУУЛАХААР ӨГСӨН-

Зам тээврийн сайд А.Гансүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

Танай салбар дуу­лиа­ны талбар болоод байна. МИАТээс эх­лээд төмөр зам гээд л бүхний анхаарлыг та­таж байна

-Би
нэг талаас ийм байх ёстой юм байна гэж харж байгаа. Учир нь ийм том асуудал нийгмийн анхаарлын төвд байх нь зүй­тэй юм байна. Харин гүт­гэх нь арай хэтэрч байна аа…

Юу нь гүтгэлэг гэж?

-Жишээлбэл,
М.Энх­сай­­ханы ярьж байгаа, сэт­гүүлчдэд үзүүлсэн мате­риал дотор маш олон буруу зүйл байгаа. Зо­риуд төөрөлдүүлсэн  зүйл байна.

Тухайлбал

-Нэгдүгээр
сарын 7-ны өдөр сайдын шуурхай дээр ярьсан яриа байгаа юм. Сайдын шуурхайд  30 гаруй хүн оролцсон.  30 гаруй гэрчтэй яриа гэ­сэн үг. Тэр үед М.Энх­сай­хан “Би Хятадын тө­мөр за­мын яамтай ху­вийн жур­маар холбоо тогтоо­сон. Хоёр  хоног яваад ирье. Дээд түв­шин­дээ асуудал ярья” гэсэн. Хам­гийн гайхмаар юм нь ийм гэрчтэй яриаг дараа нь Ерөнхий сайдыг өөрийг нь тагнасан гэсэн мессэж нийгэмд тарааж байгаа юм. Манайхан Зам, тээ­вэр, барилга хот байгуу­лалтын яам бай­хаа­саа эхлээд сайдын шуурхайг дуу хураагуурт бичдэг болсон. Яагаад  гэхээр тэр олон хүн яри­хад про­то­кол хөтөлж ча­дах­гүй. Тиймээс дараа нь цаасан дээр буулгадаг юм. Гэтэл гучаад гэрчтэй болсон яриаг өөрөөр тайл­­бар­ла­сан нь нэг ал­хаад л баригдана шүү дээ.

-Youtube дээр тавьс­ныг нь харахаар хамт сууж ярьчихаад нэгний­хээ ярьсныг олон ний­тэд хүргэж байгаа юм шиг санагдсан

-Энэ
бол хууль зөрч­сөн бичлэг биш. Бас нэг юм байна. Сэт­гүүлчидтэй уулзахдаа олон улсын төмөр замын байгуулла­гын дүрмийн 50.1 гээд  нэг өгүүлбэр гаргаад ирж байгаа юм. 50.1-ийн дагуу бол Хятадын нутаг дэвс­гэрт шилжүүлэн ачуулах байгууламж байгуулаг­дана гээд ярьсан. Тэгэхээр 50.1 чинь өөрөө М.Энх­сайханы харуулж байгаа ганц өгүүлбэр биш байхгүй юу. Түүний ард залгуулаад дараагийн өгүүл­бэр нь юу гэж байна гэхээр “Хэрвээ хоёр тал тохирох юм бол шил­жүүлэн ачихаа хаана ч хийж болох тийм боломжийг олгосон” 
заалт байгаа байхгүй юу. 
Тэгэхээр
үүнийг зориуд хэлэхгүйгээр зөвхөн өөртөө хэрэгтэй өгүүлбэрийг нийгэмд гар­гаж хэлээд байгаа.

Өөрөөр ойлгуулахын  тулд  үлдсэн хэсгийг нь  олон нийтэд хүргэхгүй байна гэсэн үг үү?

-2008 онд УИХ-ын 12 дугаар 
тогтоолоор
Үндэсний
хөгжлийн
цогц бодлогыг баталж гаргасан. Энэ тогтоолын 5.1.3 дээр төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малт­малын орд газруудыг ашиглалтад оруулахтай холбогдуулан оновч­той төлөвлөж хэрэгжүүлэх гэж заасан байгаа. 
Дотоодын
нэгдсэн
сүлжээ гэдэг бол 1520 мм-ийн 
царигтай
буюу дан өргөн царигтай л байх ёстой. Төмөр замын мэргэж­лийн ямар ч хүн үүнийг нэг адил 
цариг гэж ойлгоно.  
Хэрвээ нарийн өргөн цариг тавибал 
нэгдсэн
сүл­жээ 
гэж хэлэхгүй биз дээ. 
2009 онд МУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөн­хийлөгчтэй 1520 мм-ийн өргөн цариг бүхий Монголын төмөр за­мын сүлжээг өргөжүүлэх страте­гийн түншлэлийн талаар тохирсон. Ингээд 2008, 2009 оны эрхзүйн бичиг баримтын дагуу 2010 онд 1520 мм-ийн өргөн  
царигтайгаар
батлан гаргасан.

Одоо тэгээд өөрчлөгдөх бо­ломжгүй гэж үү?

– Ганц боломж бий. 
Хэрвээ одоо байгаа царигтай холбогдох буюу огтлолцох тохиолдолд бүтээг­дэ­хүүн нь шууд экспортод гардаг. Энэ нь боловсруулах үйлдвэрийн бү­тээг­дэхүүн. Боловсруулах үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүн шууд экспортод гарах тохиолдолд одоо байгаа өргөн царигтай шууд хол­богдохгүй буюу огтолцохгүй то­хиол­долд царигийн хэмжээг Зас­гийн газар тухай бүр их хуралд өргөн барина гэж байгаа. Тэгэхээр М.Энхсайхан Таван толгой-Гашуун сухайтын царигийг нарийн байлгах гээд байна. Энэ чиглэл Төмөр замын бодлогод зааснаар нарийн байх ямар ч үндэслэлгүй ээ. Тэгэ­хээр үүнийг гуйвуулаад нарийн байна гэж яриад байна. 
2010 онд баталсан асуудлыг одоо эргэж ярьдаг субьект нь М.Энхсайхан биш. Энэ бодлогыг буруу байна, зөв байна гэж ярьдаг асуудлыг энэ хүн ярих ёсгүй.  
Ерөнхий
сайд  “Царигийн асуудлыг их хурал батлаад гаргасан юм” гэж хэлсэн шүү дээ.

М.Энхсайхантай ярилцаад  ажлаас нь халахгүйгээр ойл­голцож болоогүй юмуу?

-Ярихаар барах уу. Ерөнхий сайдтай 
хоёр  удаа ярьсан. Х.Бат­тулга сайд албан ёсоор өөрөө нэг яриад, албан бусаар нэг яриад тэр хүн ойлгосонгүй шүү дээ.

Ерөнхий сайд бол М.Энх­сайханыг ажилд томилохдоо  надтай ярьсан. Болихдоо надтай яриагүй гээд байгаа ш дээ.

-Тийм ээ, 
Ерөнхий
сайдад хэлээгүй юм.

Өмнө нь бол хэлж байсан юмуу?

-Өмнө нь 
маргаан
үүсээд бай­гаа энэ асуудлыг зохицуулах гээд Ерөнхий сайд руу орж, 
хоёр  удаа албан ёсоор яриад Х.Баттулга сайд ч хоёр 
удаа ярьсан. Хүлээж аваа­гүй шүү дээ.

Х.Баттулга сайд яагаад энэ асуудлыг ярьсан юм бол. Өөр салбарын сайд биз дээ..

-Х.Баттулга сайд өөрөө М.Энх­сайханыг санал болгосон юм. Тийм учраас Х.Баттулга сайд М.Энх­сайханд өөрт нь 
“Энэ бол Их хурлаар баталсан төрийн бодлого, Засгийн газраас баталсан зүйлийн эсрэг юм яриад байна. Энэнийхээ  
учрыг өөрөө ол” гэсэн.

Нэг ёсондоо улс төр юм байна шүү дээ.

-Тийм.

М.Энхсайханы тайлбараар бол   нарийн цариг нь    зөв гэж хүмүүс ойлгочихоод байна.

-Үүн дээр ганц л юм байна. Шилжүүлэн ачих дээр зардал гээд байгаа. 
Дээр нь экологийн сүйрэл гэж яриад байгаа. Яг үнэндээ шил­жүүлэн ачих өртөг 
эдийн засгийн өгөөжгүй болгочихоор тийм аймаар мөнгө биш. Одоо ч гэсэн бид өргөн цариг шилжүүлэн ачаад явж байна шүү дээ. Тэгээд яасан, дампуураад байна уу? Хямралд ороод байна уу, үгүй биз дээ. Нөгөө талаараа экологийн сүйрэл бо­лоод байна гээд байна ш дээ. Шилжүүлэн ачихтай холбоотой олон технологи бий. 
Жишээ нь, битүү том бункерт шилжүүлэн ачихаар 
ямар нэг тоосжилт гарахгүй. 

Бункерт шилжүүлэн ачих технологийг  одоо хэрэглэж байгаа улс орон бий юу?

-Хэрэглэж байгаа.

Бас нэг асуудал байнаНа­рийн цариг гэхээрээ Хятадын, өргөн цариг гэхээрээ Оросын талыг баримтлагч гээд л ярих юм байна шүү дээ..

-2008 онд Их хурлаас дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээ байгуулна гээд Их хурлын тогтоол гарсан. Нэгдсэн сүлжээ гэж нэг царигтай л байна. Бид тэрийг л мөрдөж байгаа. 
Одоо ямар маргаан байгаа юм. Их хур­лаас тэрийг нь баталчихсан. Энэ дээр ямар ч маргаан байхгүй. Одоо хэн ч юу ч яриад нэмэргүй. 2010 онд энэ маргаан бүрэн дууссан. Яагаад үүнийг буцааж сөхөж гар­гаж ирээд байгааг гайхаж байна. Өнөөдөр бид төмөр замын тээв­рийн бодлогыг хэрэгжүүлэх шатан­даа ороод явж байна. Өнгөрсөн дөрвөн жилд бэлтгэлээ хангасан. Одоо яг бүтээн байгуулалтын ажил­даа орох гэж байна. Яг бүтээн байгуулалт эхлэх гээд явж байхад Ерөнхий сайд ажлын хэсэг томил­сон. Зам тээврийн сайдаар 
ахлуу­лаад орлогчоор нь М.Энхсайхан ажиллахаар болсон. 
Тэгээд яам­даас хэд хэдэн мэргэжлийн хүн оруулсан. Төмөр замд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаа­дын иргэн, дотоодын хөрөнгө оруу­лагчидтай хэлэлцээр хийнэ шүү гэсэн. Үүнийхээ үндсэн дээр хөрөн­гө оруулагчдаа тодорхойлоод аваад ир гэсэн. Энэ дагуу бид хөрөнгө оруулагчдад тавих шал­гуур үзүүлэлтүүдээ боловсруулаад яг зарлах гээд 
явж байхад энэ ажлыг хариуцаж ажиллаж байгаа орлогч дарга М.Энхсайхан “Би хувиараа Хятадын төмөр замын­хантай 
холбоо тогтоочихлоо. Одоо би очно. Намайг яаралтай ир гэсэн. Тэгээд би очоод ирье. Нэлээд дээд түвшинд ярих гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би 
“Та битгий яваа” гэж хэлсэн юм. Тэгтэл М.Энхсайхан “Би заавал явна. Тэгвэл би хувийнхаа мөнгөөр явна” гэсэн. Тэгэхээр нь “Хувиараа ч битгий яв” гэсэн. 
Гэтэл “Хятад руу явна” гээд зүтгээд болдоггүй. Аргаа бараад “Та тэгвэл удирдамж батлуулаарай. Монго­лын төмөр замын Төлөөлөн удир­дах зөвлөлөөр удирдамжаа бат­луу­лаарай. Та очиж уулзвал Элчин сайдын яамнаас албан ёсоор орчуулагч аваарай” гэсэн.

Цааш нь  юу болсон?

-Эсэргүүцээд 
байсан.

Тэгээд явчихсан уу?

-Яваагүй л дээ. Явахаас нь өмнө чөлөөлсөн.

Чөлөөлөх шийдвэрийг нь хэн гаргасан юм?

-Төрийн өмчийн хороо. Би М.Энх­сайхантай зарчим ярьсан. Ажлын хэсгээ удирдаж байгаагийн хувьд таны яриад байгааг 
зөвшөө­рөхгүй. Яагаад гэвэл төмөр замын хэлэлцээрийн асуудлыг таны түв­шинд биш Засгийн газрын түвшинд ярина. Та хувиараа ч явж болохгүй л гэсэн. Энэ бол зүй ёсны зарчмын шаардлага. Ийм л яриа болсон. Гэтэл энэ бүх болсон явдлыг М.Энх­сайхан 
өөрөөр тайлбар­лаад байгаа.

М.Энхсайхан та нарыг энэ яриад байгаагаараа  шийдвэр гаргаад ажлаа эхэлнэ гэвэл  асуудалд өөрөөр хандана гэсэн байна лээ

-МУ-ын төрийн бодлого яах юм. Их хурлаар баталсан бодлогыг яах болж байна.

Засгийн газрыг огцруулна гээд улс төржүүлээд эхэлбэл  яах юм?

-Тэгээд яах юм. Үндэслэл байх ёстой ш дээ. Энэ бүх бодлогыг зөв мөрдөөд байна гэдэг 
юмуу, төрд шударга ажиллаад байна. Тийм учраас чамайг огцруулна гэх юмуу. Би энд ямар ч үндэслэл харахгүй байна. М.Энхсайханы ярьж байгаа бүх асуудалд хариу тайлбар бий. Гэхдээ нэг аюултай юм байна. Нийгмийг зөрчилдөөнд 
оруулах,
хэрүүл маргаан болох гээд байгаа юм. Ингэсний үр дүнд төмөр зам гацаанд орох юм. М.Энхсайханд тайлбар өгье гэхээр МУ-ын геопо­литикийн бодлогыг тайлбарлах болоод байгаа юм. Бид чинь бас нуух юмтай ш дээ. Тиймээс бид ийм өдөөн хатгаас руу 
орохгүй

Баттулга сайдыг мэтгэл­цээнд дуудсан шүү дээ. Яагаад зугтаад байгаа юм бол..

-Мэтгэлцээнд оролцож болох­гүй шүү дээ.  
Геополитикийн
асууд­лаар нээлттэй маргана гэж юу байсан юм. Тэгж болохгүй. Улс орны ирээдүйн хөгжил, 
эдийн засгийн болон тусгаар тогтнол, 
аюулгүй
байдал яригдана.  
Ямар зорилготойгоор төмөр замын бод­ло­гыг нураах гээд байгаа юм. Энэ сонирхол хэнд байгаа юм бэ.

Төмөр замын  ажлаа яг хэзээ эхлэх юм бэ?

-2010 онд төмөр замын бод­лого батлагдаад Засгийн газраас нэг төгрөг ч өгөөгүй. 2011 онд Хөгжлийн банкнаас 55 сая доллар өг гээд Хамтарсан Засгийн газрын шийдвэр гарсан боловч өгөөгүй. Нэг ч төгрөг өгөөгүй байхад бид юу хийх юм. Аргаа бараад Монголын төмөр зам байгаа хөрөнгөө барь­цаанд тавиад ХААН банкнаас таван сая долларын зээл аваад техник, эдийн засгийн тооцоо су­дал­гаа хийлгэсэн. Өнөөдөр хэрвээ энэ байгаагүй бол юу ч үгүй сууж байгаа. Хэрвээ ийм зориг гаргаад Х.Баттулга сайд энэ бүгдийг хий­гээгүй бол өнөөдөр яах байсан юм. Харин аз болж зориг гаргаж хий­сэн. 
Тодорхой
хэмжээнд
цаг хо­жоод юм хийсэн байна. Тэр суурь судалгаан дээр үндэслээд маш хурдан дараагийнхаа ажилд орно. Хэрвээ тийм биш байсан бол бүр тэгээс эхлэх байсан. 2010 оноос хойш бид яваад суурь судалгаа хийгээд бэлтгэчихсэн. Үүнийг үнэ­лэх ёстой.

Яг хэзээ ашиглалтад оруу­лах вэ?

-2013 оны дөрөвдүгээр сард бид барилгын ажлаа эхлүүлнэ. Гэхдээ Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн 267 км эхэлнэ. Бусад чиглэлд суурь судалгааны ажлаа дуусгаад ажил­даа орно. Гэхдээ цаг алдахгүйгээр ажлаа хийнэ.

Одоо хоёулаа яриагаа МИАТ руу хандуулъяТаны удирдаж байгаа салбарын маш олон хүн баривчлагдаж нийгэмд өнөөдөр дуулиан тариад байна?

-2008 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам байгуу­лагдаад ажлаа эхлээд явж байгаад МИАТ-тэй учраа олж чадахгүй байсан. Яагаад 
гэхээр МИАТ төрийн өмчит компанийн хувьд бүх юм нь Төрийн өмчийн хороонд хамаарагддаг. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар байсан. Зам тээврийн салбарын компани гэдгээ­рээ манай яам мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх учиртай. Ингээд Төрийн өмчийн хороо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хоёр 
МИАТ-ээс болоод харилцаа муудсан. Наад ажил чинь буруу яваад байна гэдэг үүднээс шаард­лага тавьдаг. Хүлээж авдаггүй байсан.

Сугар гуай юу?

– Тийм.

Тухайн үедээ хууль, хянал­тын байгууллага  МИАТийн асуу­дал­тай холбоотой шалгалт хийх гэхэд нь өөрийнхөө хүмүү­сээс шалгал­тын багт дэмжлэг үзүүлж туслуу­лахаар  Төрийн өмчийн хорооноос хүн гаргаж өгч байсан гэсэн шүү дээ..

-Тэр үед шалгаад үр дүн га­рахгүй байсан. 
Энэ асуудлыг чинь 
бид анх мэдээд 2011 оны нэг сард энэ хэргийг цагдаад өгсөн юм.

Мэдээгүй юм байна..

-Тэгэлгүй яадаг юм. Бид нар өгсөн.

Бид нар гэж хэн, хэн юм?

-2010 оны нэгдүгээр сарын 7-нд Х.Баттулга сайд, манай Зам, тээврийн бодлогын дарга Махбал бид хоёрыг 
дуудаад
“Ийм асуудал яваад байна. Цагдаад өгч шалгуул” гээд 
23 хуудас хавсралт бүхий бичгийг цагдаад өгч байсан. Дараг­даж байгаад одоо Ардчилсан нам засаг барьж, 
энэ хэрэг илэрч байна.

Тэгвэл энэ хэргийг  дараад байсан цагдаагийнхан бас үүнд холбогдох нь ээ?

–  Холбогдолгүй яадаг юм.

Та нарын анх санал болгож цагдаад шалгуулах гэж өгсөн материалд чинь   юу, юу байсан юм.

-Дайны эрсдлийн сан. Ерөө­сөө л энэ. Хийсэн гэрээ он сар нь байхгүй байна. Хаяг байхгүй байна. Ямар нэгэн даатгалын компани гэх ямар ч баталгаа байхгүй байна. Гэмт хэргийн шинж байна гээд 
шалгуулахаар   цагдаад өгсөн.    
2011 оны нэгдүгээр сарын 7-нд өгч байсан. Бид нар хэргийг шалгуулах гэж аргаа барсан ш дээ.

Яасан юм?

-Энэ талаар асуухаар дуугар­даггүй шүү дээ. Зүгээр л гөлий­чихдөг байсан. Баттулга сайд бид нар 
сууж байгаад “Сугар даргаа, Та наадуулаа болиулаач ээ. Таны нэр ч холбогддог юм байна шүү. Одоо болиоч ээ” гэж байхад юм хэлэхгүй л гарч байсан ш дээ.

Одоо дайны эрсдлийн сан­гийн мөнгөө авч л байгаа юу

-Дайны 
эрсдлийн
сан гэж байх ёстой. МИАТ өөр дээрээ л байж байх ёстой байтал нэрийг нь барьж 
энэ мөнгийг нөхдүүд нийлээд л авсан байгаа байхгүй юу. Ойл­гомж­той гэмт хэрэг байгаа биз.

Тэгээд МИАТт  дайны эрсд­лийн сангийн мөнгө байгаа  юу?

-Одоо МИАТ буцаагаад авах ёстой. Хулгай хийсэн хүмүүсээс.

Аль хэдийнээ идээд дуус­гасан байлгүй дээ?

-Яалаа гэж дээ. Ямар нэг хэлбэ­рээр байна шүү дээ.

Сугар гуайБи энд  ямар ч холбоогүйгээд байсан

-Хууль хяналтын байгууллага шалгана биз. Би бодит байдлыг ярьж байна. 
Бид мэдэнгүүтээ цагдаад хандсан юм. Бидний өгсөн хэрэг одоо илэрч байна. Бид шу­дар­га ажилласан.

Энэ удаа Ардчилсан нам ялаагүй бол бүр л их мөнгө идэх байж уу?

-Тийм, би тэгж хэлнэ.

Одоо тэгээд яах вэ. Таны хариуцаж байгаа салбарт  байгаа хуучин Төрийн өмчийн хорооны­хон үгэнд чинь орж байна уу?

-Одоо бид МИАТ-ийн асуудлыг хянаад явах бүрэн боломж байна. Төрийн өмчийн хороо хамтарч ажиллаж байна. Бид эхний алх­маа хийгээд эхэлсэн ш дээ. Гадаа­дад байгаа төлөөлөгчийн газраас 13 хүнийг цомхотгосон. 660 сая төгрөг хэмнэж байна. Одоо дахиад цомхотгол хийнэ. Дээр нь МИАТ-т байгаа 20 гаруй дунд шатны албан тушаалтнууд сүлжээнээс гадуур цалин авдаг. Таван сая төгрөг авдаг байж.

Сүлжээнээс гадуур гэдэг нь?

-Тогтоосон цалингаасаа гадуур. 1,200, 000 -аар тогтоосон бол таван сая төгрөг авдаг. 20 гаруй албан ту­шаал­тан байна. Үүнийг одоо зог­соо гэж бид зарчмын шаардлага тавьж байгаа. Зардал хэмнэх ме­неж­мент явуулж байгаа. Яагаад өөрсдийнхөө хийж болдог ажлыг хүнээр 
гэрээгээр
хийлгээд
нөгөө гэрээгээр авсан компани нь ашиг олоод МИАТ хохироод сууж байдаг юм. Гэх мэтчилэн шалтгаан байна.

-“Монголиан Эйрлайнес“-т  Лу.Болд, Х.Баттулга хоёрыг холбоотой гээд  байх юм.

-“Бодь групп” хувь эзэмшдэг гэж хэвлэлээр бичиж байна. Тэр бол миний мэдэхгүй асуудал. Х.Бат­тулга ямар ч хувь эзэмшдэггүй. Би баталгаатай хэлье.

Хүмүүс өндөр албан тушаалд очихоороо заавал идэж уудаг гэж иргэд харддаг шүү дээ. Эрх нь байхад хэцүү л байдаг бололтой

-Би чамд нэг 
юм хэлэх үү?

За

-Би дэд сайдынхаа ажлыг өгс­ний дараа өөрийнхөө хүслээр авлигад шалгуулсан ганц дэд сайд. Нэг сонин намайг “Гансүх дэд сайд болоод баяжсан байна” гээд бич­сэн. Тэгэхээр нь би өөрийгөө шалгуул­сан. Авлигатай тэмцэх газар намайг шалгаад “Та дэд сайд болоод таны хөрөнгө оруулалт нэмэгдээгүй байна” 
гэсэн.

Та томоохон компаниудын  өмгөөллийг хийдэг байсан бай­хаа.. 

-Тэгэлгүй яадаг юм. 
Би бизне­сийн өмгөөлөл хийдэг хүн ш дээ./инээв/

Жишээ нь хэдэн төгрөгөөр өмгөөлдөг байв?

-Хэлж болохгүй. Тэр хувийн нууц. Өмгөөлөгч хийж байхдаа хангалттай мөнгө олж байсан.

Ямар, ямар компаниудын өмгөөлөл хийж байсан бэ?

-Өмгөөлөгч хүн нууц хадгалах ёстой.

Тухайн үедээ  хэвлэлд гарч байсан шүү дээ. Зүгээр л сануу­лаад хэлчих

-Монголын нэр хүндтэй, нөлөө бүхий компани том бизнесмэн, улс төрчид, надаас хуулийн зөвлөгөө аваагүй хүн гэж бараг байхгүй.

Та Баттулга сайдын өөрийнх нь гарын хүн үү?

-Ямар утгаар нь асууж байгаа юм…

Улс төрийн утгаар….

-Бие биедээ итгэсэн найз нөхөд. Хуулийн зөвлөгөө авъя гээд л хоёр танихгүй хүн уулзаж байсан. Итгэл үүссэн. Итгэл дээр нөхөрлөл бий болсон. Тэгээд үзэл бодол таарсан.

Та хоёрыг нөхөрлөөд хамт­ран зүтгээд явж байгааг мэдэж л байна л даа. Хүмүүсийн хэлд­гээр бол та Баттулга сайдын утсан хүүхэлдэй юм шиг, заав­рыг нь дагадаг юм шиг

-Бид хоёр нэг үзэл бодолтой учраас хамтарч ажиллаж байгаа. Баттулга сайдыг намайг дэд сайд болооч гэхэд би ганцхан юм хэл­сэн. Баттулгаа би чиний нийгэмд хандсан хандлагыг дэмждэг учраас чадах бүхий л зүйлээ хийж өгье гэж хэлсэн.

Баттулга сайд буруу юм хэлээд ингэ, тэг гээд байвал яах уу?

-Юу гэж дээ. Би яагаад Баттул­гатай хамт байгаад байгаа юм. Бурууг нь засч явдаг хүн шүү дээ. Баттулга тэр чанарыг маань хүн­дэл­дэг болохоор намайг хажуудаа байлгаад байгаа. Өөрөөр хэлбэл Баттулга сайдын 
нийгэмд
хандсан  хандлага надад таалагддаг. Бид Чингэс хаан гээд бахархаад ярь­даг. Тэгвэл Чингэс хаан нэрийг ашиглаад архи зарж байгаа хүн байхад  
Баттулга
сайд Чингэс хааны хөшөөг хувийнхаа хөрөн­гөөр барьсан. Ялгаа байна уу. 
Үүнийг л би хүндэтгэдэг.

Гэхдээ яахав, та найз нь болохоор найзыгаа сайнаар л ярих байх л даа.

-Бодитойгоор Чингэс хааны хөшөөг босгочихсон хүнийг бид нар яах юм.

Нээрээ ингэхэд Чингэс гэс­нээс Чингэс бондын ихэнх мөнгө танай салбарт зарцуулагдаж байгаа байх аа..

-Зургаан 
аймгийг  авто замаар 
холбоход
300 сая доллар, шинэ төмөр замд, Богд хан төмөр замд гэхчилэн тооцоотой байна.

Ажиллах хүчин чадал яах вэ?

-Бид замынхаа компаниудад их найдлага тавьж байгаа. Мэдээж хүчин чадал хүрэхгүй бол гадны өндөр хүчин чадалтай компа­ниуд­тай хамтраад ажиллах байх.

Хятад ажилчдыг хямд­чи­лаад  аваад ирдэг шүү дээ.

-За, яахав. Хамтраад явна биз. Гэхдээ үндэснийхээ компаниудыг дэмжих бодлого барьж байгаа.

Хугацааны хувьд

-2013 ондоо багтаад зургаан аймгаа холбоно. 2014 онд дахиад гурвыг нь холбоно. 2015 онд да­хиад гурвыг холбоно. 2016 онд бол орон нутгаа хатуу хучилттай замд холбох эх оронч зорилт тавьсан байна.

Боинг онгоц худалдаж авах шаардлага байсан юмуу. Зүгээр түрээслээд яваад байж бо­лоо­гүй юмуу?

-Манай улс далайд гарцгүй орон. Хоёр том гүрний дунд байдаг. Агаарын орон зай гэдэг бол манай стратеги. Үндэсний аюулгүй бай­дал, эдийн засаг, тусгаар тогт­нолтой холбоотой. Одоогийн явж байгаа нь 
бол хүний онгоц байхгүй юу. Хэрвээ ямар нэгэн байдлаар энэ онгоцны эзэд өөрийнхөө он­гоц­ны аюулгүй байдалд эргэлзээ төрвөл онгоцоо аваад явчихна. Тэгээд Монгол Улс онгоцгүй болно.

Нарийн өргөн хоёрын учрыг энгийнээр тайлбарлаад өг.

-Ямар ч ялгаа байхгүй.

Эдийн засгийн хувьд ялгаа­тай л гээд байгаа даа

-Ганцхан ялгаа нь 
шилжүүлэн
ачилт нь нэг тонн нүүрсэн дээр 3 долларын ялгаа бий. Ялгаа нь энэ. Хүн айж гайхаж эдийн засгийн алдагдалд орохоор тоо биш.

Ингээд л болоо юу. Тэр 3 доллар чинь хэмжээ нь ихсэхээр их болчихгүй юу?

-Одоо үүнээс цааш ярихаар геополитик руу ороод явчихна. Өөрөөр хэлбэл, Энхсайханы мэ­дэх­гүй зүйл маш их бий.

 Бид ингээд дээл өмсөөд, голын эрэг дээр дуу дуулаад байгаад байх юмуу. 21 дүгээр 
зуун шүү дээ. Өнөөдөр бидэнд ямар үүрэг ха­риуц­лага ноогдсон байгаа юм. Хувиа бодоод алт мөнгө хураачаад гараа халаасандаа хийгээд алхаад байх уу. Би болчихлоо гээд яваад байх уу. Эсвэл улс орноо ийм цаг үед хөгжүүлэх ийм үүрэг ноогдсон юм байна гээд үүрэг хариуцлагаа давж гараад эх орноо хөгжүүлэх ёстой. Би өнөөдөр өөрийгөө бо­доод явбал энэ олон найз нөхдийн ард орчихоод өмгөөлөл хийгээд өөрөө өөртөө ямар ч санаа зовох зүйлгүй явж болно. Дураараа са­наа амар happy явж чадна. Гэхдээ миний сэтгэл өвдөж байна ш дээ. Яагаад би улс төрд орж ирж байгаа юм. 
Одоогийн  ерөнхий прокурор Дорлигжав надаас 
“Гансүх ээ! чи юу хийж байна” гэсэн. “Би өмгөөл­лөө хийгээд байна” гэхэд “Чи сай­хан байна тээ. Ардчиллын үр шимийг хүртээд л…” гэсэн.  
Би бодсон чинь нээрээ л тийм байсан. Ингээд л би 2007 оны 2 дугаар сараас эхлээд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсон.  
Би улс төрөөс өөрийнхөө ахуй амьд­ралыг дээшлүүлэх ямар ч бодол­гүй. Бардам хэлье. Тиймээс би дэд сайд болсныхоо дараа АТГ-д 
шалгуулсан.
Одоо ч шалгуулсан чадна.

Танд боломж олдож л дээ. Тэрнээс биш хүн бүр улс төрд орох гээд чадахгүй шүү дээ

-Улс төрд ороогүй бол би нэг авлигачид орон зайгаа тавиад өгөх байсан. Нэг авлигач орж ирээд улс төрийг самрах байсан. Өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд өөрт хуримтлагдсан мэдлэг туршлагаа зориулна. Өөрөөр хэлбэл, би эх оронч, үндэсний үзэлтэй хүн. Үүний­хээ л төлөө явж байна. Улс төрд сайн муу элдэв юм сонсож байна. Энэ бол байдаг л зүйл. Магнай, Батзандан хоёрыг яаж доромжилж гутааж байлаа. Гэтэл даваад л гарсан. Бүгд энэ хүмүү­сийн зөв гээд алга ташиж 
байна. Бид шинэ үе, залуу үе. Бид даваад л гарна. 
Нөгөө талаараа монгол­чуудын сэргэн мандах цаг үе одоо. Энэ боломжийг алдвал дахиж ийм боломж байгаа юу, үгүй юу гэдэг айдас байна. Энэ үед нь бид хийх ёстойгоо эцэст нь тултал хийх хэрэгтэй. Гомдолгүй үлдэхээр хийе. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байна. 
Намайг найман цагт хари­вал 
гайхна.

Та яамандаа ирээд хүн халсан уу?

-Долоон хүн халсан.

Яагаад?

-Өөрсдөө саналаараа халагд­сан. Хамтарч ажиллахгүй гээд л явсан.

Үнэхээр үү?

– Тэр долоог олоод асуу л даа.

Та аль нутгийн хүн юм.

-Дорноговь аймгийнх. Би нэг юмаар бахархдаг. Дорноговийн Сүх партизан гэж хүн миний өвөө. Ардын хувьсгалын партизан хүн. 1970-аад онд нас барсан.

Та өвөөгөө мэддэг байсан юм уу?

-Бүдэг бадаг санаж байна. Би бол удам судраа бодсон ч өвөө­гийнхөө нэр хүндийг бодоод Мон­гол Улсынхаа төлөө зүтгэх хувь заяатай хүн.

Та хаана сургууль төгссөн юм бэ?

-1997 онд МУИС-ийг төгссөн юм. Тэгээд Төрийн өмчийн хороонд хуулийн мэргэжилтэн. Худалдаа хөгжлийн банкинд Тамгын газрын захирал, эргээд Төрийн өмчийн хороондоо хуулийн хэлтсийн дар­га, тэгээд дэд 
сайд болсон. Хуульч мэргэжлээр 1997 оноос хойш ажил­лаж байна. Төрийн байгууллагад 12 жил ажиллаж байна.

Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хоёр.

Эхнэр чинь юу хийдэг юм бэ?

-Хувиараа.

Таныг эхнэрээсээ болоод хүнтэй гар зөрүүлж байсан гэдэг ш дээ.

-Тэгэхгүй яадаг юм. Бүгд хөл бөмбөг үзээд сууж байхад согтуу хүн 
стакан шид

Categories
редакцийн-нийтлэл

Аз жаргалыг алсаас бүү хай

Ингэхэд ер нь аз жаргал хаана байдаг юм бол. Хаана ч юм байгаа тэр аз жаргалыг бүгд л хүлээдэг. Тэрний л төлөө тэмүүлж амьдардаг. Энэ ертөнц тэр чигээрээ л аз жаргалын эрэл. Аз жаргалыг хайж амьдарч байгаа түм,  буман хүмүүсээр дүүрэн.

Хүн зовлонгоо ярих мөрт­лөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөр­сөн, ирээдүй цаг дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бо­дож сэтгэдэг. Тэгвэл тэр хай­гаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд  ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз жаргалыг  амсч л байдаг. Гол нь түүнийг мэдрэх нь л чухал. Хажуугаар нь таагүй, тавгүй зовлонтой зүйл болж л байдаг. Хожим тэр зовлон гэж бодоод байсан зүйл жаргал юм шиг санагдах үе бий. Хүн эрүүл байхдаа аз жаргалтай байгаагаа анзаар­даг ч үгүй. Харин өвдөхөөрөө эрүүл байсан үе нь хамгийн жаргалтай байж гэж боддог. Дурлаж байхдаа  үүлэн дээр хөвөх мэт сайхан мэдрэмж төрнө. Дурлал нь бүтэлгүйт­вэл тэрнээс илүү зовлон үгүй мэт санадаг. 

Хүүхэд байхдаа том хү­мүүс аз жаргалтай мэт санаг­дана. “Том болбол гоё” гэж хүүхэд болгон хэлдэг шүү дээ. Том болсон хойноо “Хүүхэд байхдаа хамгийн аз жаргал­тай байж” гэцгээдэг. Ахимаг настнууд залуу насны аз жаргалын тухай ярьдаг. Эц­сийн мөч тулж ирээд эрлэгт явахын өмнө амьдралын аз жаргал хичнээн сайхныг хэл­дэг. Амьдрал хичнээн үнэтэйг мэддэг. Тэгээд бодохоор амьд явна гэдэг, амьдарна гэдэг өөрөө аз жаргал юм. Аз жаргалыг холоос хайх хэрэг­гүй, хажууд чинь л байж. Хорвоо дээр өдөр бүр жар­гал, зовлон ээлжилж байдаг. Зовлонг хүндээр хүлээж авах хэрнээ бид жаргалыг анзаа­ралгүй өнгөрөөдөг. Зовохоо­соо жаргах нь бидний хувьд хавигүй их байдаг.

Оюутан байхдаа аавдаа нэг алгадуулж билээ. Дүүгээс болсон хэрэг л дээ. Хорвоо ертөнц тэр чигээрээ харан­хуйл­сан мэт санагдав. Өөрөө буруугүй хэрнээ аавдаа  алга­дуулсандаа жигтэйхэн гом­дож  нэг их зовлон амссан хүн шиг шөнөжин уйлав. Тэр үед аавын найз нь намайг тайвш­руулж “Алгадуулах аавтай байх сайхан шүү дээ. Чи хожим ойлгоно. Надад бол алгадуулсандаа гомдоод эрх­лэх аав ч алга” гэж билээ.  Одоо бол алгадуулах аавтай байсан тэр үе хичнээн сайхан байсан юм бэ. Хэд ч алгадуул­сан яадаг юм, аавтайгаа бай­хад аз жаргалтай л байж гэж боддог юм. Аавын найзын хэлсэн үг орой руу минь орж байгаа хэрэг л дээ. Тухайн цагт зовлон гэж бод­сон зүйл аз жаргал байсан нь тэр. Хүүхэд байхдаа би аз жаргал­тай л байсан. Оюутан байх­даа ч тэр, одоо ч тэр би аз жаргалтай л хүн. Мэдээж хүн бүрт тохиолддог хэзээ ч бул­тахын аргагүй үнэн бол өвчин, үхэл. Гэлээ гээд  дуу­саш­­гүй зовлон гэж үгүй.  Үхэх, төрөх ээлжилдэг хорвоо.  Өнөө­­дөр хорвоогоос хэн нэгэн явж байхад өөр нэгэн төрж байдаг. Зовлон ирлээ ч түүний дараа жаргал заавал ирнэ. Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг хойно сайн сайхан ирнэ гэдэгт хэзээд би итгэдэг.

Үр хүүхдээ төрөхөд бүгд л баярладаг. Хорвоод ирсний утга учир үр удмаа үлдээх. Ертөнцийн жамаар хэн нэгэн­тэй учирч гал голомтоо бадрааж, түүнийхээ төлөө амьдардаг. Гэр бүлийн аз жаргал хамгаас сайхан. Туньж гомдоллоод аргадаж, аргадуулж  тайвшраад, эвлэ­рэх сайхан. 

Өглөө ажилдаа ирж хамт олныхоо дунд дуртай ажлаа хийж суух сайхан. Нэг сайхан сенсаац материал хийчихвэл бүр ч догь. Гэртээ хариад хүүхдийнхээ хөөрхөн аяг­лахыг харж суух, дуртай хоолоо хийж бусдыг дайлах сайхан. Цэцэг тарьж, дэлбээ­лэхийг нь харах ч аз жаргал. Сайхан ном унших аз жаргал. Горхины чимээ, шувуудын шулганаан, моддын шуугиа­ныг сонсох аз жаргал. Мон­гол хүн болж төрөх аз жаргал. Хэн нэгэнд дурлах аз жаргал.  Аз жаргалыг холоос хайх хэрэггүй юм байна. Тэр  таны дэргэд, таны дотор, таны сэтгэлд байдаг.

Жижигхэн зүйлээс болж андтайгаа муудалцаад да­раа нь ойлголцож суух ч сай­хан. Хажуугаар өнгөрөх сай­хан бүсгүйг харах ч аз жаргал. Аз жаргалд хүний сэтгэл хана­на гэж үгүй. Гэхдээ яг тэр тухайн цаг үед нь аз жаргалаа мэдэрч байя.

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүйтэй адил аз жар­галд  хүний сэтгэл ханана гэж үгүй.  Хэтэрхий их хүсч, тэр нь биелэхгүй бол бас зовлон болж хувирах нь бий. Хүн өөрөө ханахгүй л бол. Бурх­ны номонд бол үүнийг хүсэл шунал гэж тайлбарладаг. Тэр хүсэл шунал нь биелэхгүй бол хүн зовж шаналдаг байна. Тэгэхээр ертөнц дээр яг одоо өөрт чинь байгаа аз жаргалыг мэдрээч.

Яруу найрагч Ц.Хулан­гийн “Зүлгэн дээр гэрээ ба­риад зүгээр л нэг амьдрахсан” гэж хэлсэн үг хүмүүсийн сэт­гэлд тэгтлээ хүрч афоризм болсон нь эгэл жирийн амьд­рал гэдэг өөрөө аз жаргал гэдгийг хүмүүс мэддэг хэрэг. Түүнийг нь найрагч бүсгүй яг олоод  хэлчихсэн байгаа юм. Амьдрал гэдэг  тэр чигээрээ аз жаргал, баяр баяслаар дүүрэн байдаггүй ч түүнийг хором бүрт мэдрэх нь л чухал.

Мөнгөтэй болчихвол аз жаргалтай болчихно гэдэг бас өрөөсгөл ойлголт. Мөнгө хэдий аз жаргалд нөлөөлөх боловч төгс зүйл биш. Гэхдээ л дуунд гардаг аз жаргалын нэг түлхүүр. Нөгөө талаар их мөнгө бас зовлон авчирдаг. Аз жаргал авчрах гээд байгаа  мөнгө зүгээр нэг тэнгэрээс буучихдаггүй. Өнөөдөр жишээ нь Монголд хэн их аз жаргалтай вэ. Мөнгө их олсон нь уу, мөрөөрөө явж байгаа нэгэн нь үү.   Хамгийн баян, хамгийн үнэтэй байшинтай, хэний ч унаагүй машинтай байлаа гээд сэтгэлийн аз жаргалтай байж чаддаг уу. Буруу аргаар олсон мөнгө­нөө­сөө айж, баригдах вий гэж  амьдрах аз жаргал мөн үү. Ингээд бодохоор эгэл жирийн амьдрах сайхан.

Бусдад хор хүргэхгүй,  урдах ажлаа сайн хийгээд, тэрнээсээ таашаал авч, хууль зөрчихгүй, хүн чанартай амьд­рахад аз жаргал чамаас айхтар зугтаад байхгүй л болов уу.

Аз жаргалыг алсаас бүү
хай. Зөв амьдарвал аз жаргал
гэдэг та өөрөө юм.

Categories
редакцийн-нийтлэл

Ардын намын залуучууд ахмадуудаа хажиглаж эхэллээ

МАН-д нэлээд бу­жиг­наан болох шинжтэй. За­луучууд нь намаа ши­нэч­лэх аян өрнүүлж зо­ригтой хөдлөх юм шиг байна. Сүү­лийн 20 жил намын удирд­лагаас буул­гүй төрийн өндөр албан тушаалуудад суудал сэл­гэлгүй очсон улиг болсон хэдэн дарга нараасаа салахын түүс болчихсон яваа аж. Тий­мээс тэд аль зунаас хэсэг бүлгээрээ нийлж Ардын жигүүр, Ардын дугуйлан, Шинэ үе, шинэ бодлого гэх мэ­тийн нэртэй олон янзын холбоо, бүлгэм байгуулан ажиллаад эхэлсэн билээ. Саяхан тэд албан ёсоор хамтран  хуралдаж на­маа яаж шинэчлэх та­лаар ярилцсан тухай хэв­лэлүү­дээр тодорхой гар­сан. Оли­гархи хэмээн цоллуулдаг хэдэн нөхөр Ардын намын нэр хүн­дийг шороотой хут­гаж, шат шатны сонгуулиу­дад ялагдал хүлээлгэсэн гэж залуучууд үзэж бай­гаа юм байна. МАН-ыг юу ч биш болгож хувиргаад бай­гаа энэ нөхдүүдийг зайлуулахгүй бол Ардын нам цаашид ч  сэхэл авах­гүй, улам доройтно хэ­мээн ярилцжээ. Тиймээс нэн даруй намаас зай­луулах шаардлагатай хүмүүсийн нэрсийг жаг­сааж, мэдэгдэл хүргүү­лэхээр болсон гэнэ. Тэд­ний нэртэй хамт Бага хурлыг яаралтай хурал­дуулж, Их хурлын товыг гаргах шаардлагыг хав­сар­гаж Удирдах зөвлөл­дөө өгөхөөр шийдсэн юм бай­на. Тэднийг ийм хатуу ши­рүүн үгтэй шаардлага хүр­гүүлэх болсныг мэд­сэн дарга нар нь “Та муу сайн бааснууд ингэх бо­лоогүй шүү” гэх мэтээр элдвээр дарамталсан бо­лол­той.  Ямартай ч МАН-ын залуус удирд­ла­гууд­даа шаард­ла­гаа өгөхөө түр азнасан байна.  Ха­туу ширүүн үгээ зөөл­чил­дөг юм уу хэмээн эргэл­зэж, эхний хувил­ба­раар бичсэн шаардлагаа хав дарчихсан суугаа су­рагтай.

Гэхдээ тэд дарга нар­таа хэлж зүрхлэхгүй бай­гаа үгээ нийслэлийн МАН-ын дэд дарга Ш.Сай­хан­самбуугаар дайл­га­жээ. Ш.Сайхан­сам­буу сонинд өгсөн ярилцлагадаа “Жи­рийн гишүүд хамгийн тү­рүүнд Ц.Нямдоржийг болио­сой гэж хэлж байна. Дараа нь С.Баяр, Сү.Бат­болд нарыг нэрлэсэн. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданша­тарыг болиоч гэж хэлүүл­сэн. Т.Бадамжунай, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхо­рол нарыг одоо боль, та на­раас залхаж байна гэ­сэн. Д.Лүндээжанцан, Д.Дэм­­бэ­рэл хоёрыг тэтгэ­вэр­тээ гарч байгаа байх, дахиж сонгууль энэ тэр гэж ирэх­гүй байлгүй гэцгээж бай­на лээ. У.Хүрэлсүхийг бас нэрлэж байсан. М.Энх­болдыг намаас яваа­сай гэж хэлж байгаа. Энэ үгийг намайг албан ёсоор дам­жуулж өгөөч гэснийг нь хэвлэлээр ил тод зарла­чихъя. Тэр хү­мүүс өөрс­дөдөө дүгнэлт хийг. Намын буянаар олон жил Их ху­ралд суу­лаа. Олон ч албан ту­шаалыг ээлж дараалан хашлаа. Одоо тэгээд нас сүүдэр нь ч нэлээд явчи­хаж. Тиймээс болиоч гэж хэлж байгаа юм” гэсэн байх юм. Эндээс үзвэл УИХ-ын гишүүн асан Ш.Сай­хан­сам­буу за­луу­чуудтайгаа нийлж, дарга нараа түлхэн уна­гах аянд нэгдсэн бо­лол­той. Мэ­дээж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олгоогүй дарга нартаа өширхөж байна гэж түүнийг хардах үндэс­тэй. Ямартай ч МАН-ын залуу­чууд зай­гаа тавьж өгөхгүй, намын нэрийн өмнөөс юм бол­гон дээр завьжлаад бай­гаа ахма­дуу­даа хажиг­лаад эхэл­лээ. Муу нэртэй дээрх ахмадууд Ардын намыг ард түмэнд авли­гачдын нам болгон ха­руулж бай­на. Тиймээс цэвэрлэгээ хийж, МАН-ыг шинэ ша­танд гаргах цаг болсон гэдэг шийдвэрт хүрээд байгаа гэнэ.

Залуучууд Ардын намд нүүрлэсэн булхай луйврыг өнөөдрийг хүр­тэл авч ир­сэн дарга нар­тай нь хамт үгүй хийнэ хэмээн төлөвлөж байгаа юм билээ. Өнгөр­сөн хуга­цаанд Ардын нам аль  ч шатны даргаа, Удир­дах зөвлөлөө сонгохдоо  ги­шүүдийг хайрцаглаж, урь­даас тохироо найраа хийдэг байсныг өөрчлөх гэнэ. Намын толгойд мөн­хөд хадагдчихсан юм шиг хэдэн дарга нар өөрс­дийн­хөө хүмүүсээр Бага хурал, Их хурлын төлөө­лөгчдийг бүрдүүлж, өөрс­дийнхөө төлөө гар өргүү­лэн солиг­дохгүйгээр байнга сон­гогддог байс­ныг зогсоо­хоор зориг­ложээ. Шударга шинэ зарчмаар Ардын намын­хан энэ удаагийн Бага хурал, Их хурлаа хурал­дуулж, намын даргаа өөрч­лөх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Ардын нам зангарагтай сөрөг хү­чин байж чадал­гүй, АН-д дээрэлхүүлж, парла­мен­тад бүлгээ ч байгуулж дөн­гөлгүй өч­нөөн сар явсан нь намын дарга, удирд­ла­гуудын олхиогүй бай­дал­тай хол­боотой хэмээн дүг­нэжээ. Ийм учраас МАН-ын за­луус зоригтой шинэчлэл хийж, олигархижсан дарга нараасаа салж, шинэ МАН-ыг бий болго­хын тө­лөө ширүүхэн тэм­цэл эхлүүлж байгаа бо­лол­той.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сугар: Мөнгө угаасан гэх мэдээллийг сонсоод их цочирдсон

-ЭНЭ ХЭРЭГТ  ХОЛБООТОЙ ОРХОН, БАТ-ЭРДЭНЭ
ГЭЭД ХӨВСГӨЛИЙН ГАРАЛТАЙ
ХҮМҮҮС БАЙНА ЛЭЭ-

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугартай ярилцлаа.

Сүүлийн үеийн дуу­лианы эзний нэг болоод байгаа бо­лохоор чинь уулзъя  гээд ирлээ

-Хэвлэл
мэдээллээс  харахад  Монголд урьд нь байгаагүй нүсэр том бү­лэглэлийн  нууц ноёнтон болж ойлгогдохоор бай­на. Гэхдээ үүний төлөө хэвлэл мэдээллийг  шүүмж­лээд гомдоллоод байх юм алга. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ард түмнийг мэдээллээр хан­гах ёстой. Тэр үүргээ л биелүүлж байгаа байх. Хэвлэлд гарсан мэдээл­лийг уншаад, судлаад сууж байна даа.

Тантай нэр хол­бог­доод бай­гаа Ч.Хорол­сүрэн гэж хүн танай нут­гийнх юм шиг байна лээ. Тантай ямар хамаа­тай хүн юм бэ?

-Хамаатай. Хамаатай гэдэг нь өөрийн
чинь асууснаар нутгийн хүн
л дээ. Их л сүрхий бизнесмэн, МИАТ-ийг авч явах менежментийг хам­гийн зөв хийгээд байгаа юм шиг санагдсан. Тийм л залуу. Бид судалж байгаад л боломжтой юм гээд ажилд томилсон. Нутгийн дүү гэдгээр нь нэлээд ойр байсан. Олон жил хамт ажилласан юм чинь бие биенээ сайн мэднэ.

Ажлаас өөрөөр бүр өмнө нь таньдаг байсан юм биш үү. Та энэ хүнийг албан тушаалд очиход нь дэмжсэн үү?

-Дэмжсэн,
яагаад гэхээр намайг эхлээд очиход МИАТ-ийн дэд захирал байсан ш дээ. Тэгээд халчихсан юм, би. Дараа нь ши­нээр томилогдсон даргатайгаа уч­раа олсон юм байлгүй, “Ажлаа мэд­дэг хүн байна. Буцаагаад ажилд нь авъя” гэхээр нь зөв­шөө­рөөд “томил” гэж хэлээд томилуул­сан. Орлогч захирлыг МИАТ-ийн захи­рал нь л өөрөө томилдог ш дээ. Би бол томилохыг зөвшөөрсөн л байх. 

Байх гэдэг нь зөвшөөрсөн гэсэн үг үү?

-За
тэгж ойлгож болно. Яагаад гэвэл хууль зүйн хэлбэрийн хувьд ерөнхий захирлын асуудал. Амьд­рал практикт бол зөрөлддөг л дөө. Томилсон байхаар нь би “Зөвөө томил” л гэж хэлсэн байх. Энэ асуудлыг зөвлөлөөрөө ярьж бай­гаад л шийднэ ш дээ. Би ганцаараа шийдэх асуудал биш.

Төрийн өмчийн хорооны дарга байсан хүн төрийн өмчит компанийнхаа дэд захиралтай мэдээж ажил хэргийн холбоотой л байдаг байлгүй дээ. Одоо хэвлэлээр бичигдэж байгааг харж байхад бизнесийн ч юмуу, ашиг сонирхлын холбоотой бай­сан гэж ойлгогдоод байгаа. Үүнийг та юу гэж хэлэх үү?

-Ажлын
хамтрагч  гэдэг бол тодорхой. Гэр бүлийн ч холбоотой. Эхнэртэй нь, гэр бүлтэй нь танил­цаж байсан. Хоол унд иддэг хол­боо бий, бий. Бизнесийн гэхээр тийм том юм байхгүй. 

Хоролсүрэн мөнгөтэй залуу юу. Зүгээр л төрийн албанд байж байгаад гэнэт баяжсан гэх юм?

-Зохих
хэмжээний мөнгөтэй л байх, миний ойлгосноор бол. Өмнө нь бизнес хийж мөнгөтэй болсон гэж ойлгосон. 

Гадаадад байдаг том том хауснууд ямар учиртай юм.

-Тэрийг
бол би мэдэхгүй.

Танд байна уу?

-Надад
бол байхгүй.

Японд хүүхдүүд чинь сурдаг юмуу. Эхнэр хүүхэд нь Японд байдаг гээд л ярих юм?

-Японд
сурдаг хүүхэд байхгүй ээ. Японд манай эхнэр бүтэн жил эмчлүүлсэн юм. Тэрийг л хэлээд байгаа байх.

Та одоо  ямар байшинд амь­дардаг вэ?

-2002 онд барьсан хувийнхаа байшинд л амьдардаг.

МИАТийг хувьчилж авахын тулдМонголиан Эйрлайнескомпанийг байгуулсан гэдэг. Гаргалгааг нь харахаар нээрээ ч тийм юмуу гэж бодогдохоор.

-Тэрийг
би мэдэхгүй. Ч.Хорол­сүрэн халагдаад явсан шүү дээ. Тэгээд сүүлд хувийн компанитай болсон гэж дуулдсан.

МИАТийн мөнгийг угаадаг гээд ярих юм. Тэр нь ямар учиртай юм бэ?

-МИАТ-ийн мөнгө угаадаг, га­даад дотоодын компанийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Мөнгө угааж байна гэдэг мэдээлэл бас байхгүй байлаа. Харин 2011 он, 2012 оны заагаар энэ мэдээл­лийг  дуулсан. Тэгээд хууль хянал­тын байгууллага үүнийг шал­гаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Хууль хянал­тын байгууллагад  дэмжлэг үзүү­лээд Төрийн өмчийн хорооноос шалгах хүн томилж өгч байлаа. Тэгээд шалгалт хийсэн. Би 2012 он дөнгөж гараад ажлаа өгсөн. Түүнээс хойш би мэдэхгүй. Энэ талаар намайг ажлаас халах үед би сонссон. Их цочирдсон. Шал­гал­тынх нь комисст төрийн өмчийн хорооноос хүн оруулсан гэж тү­рүүнд хэлсэн. Би нэгдүгээр  сарын 10-нд халагдсан. Би өөрөө өргөд­лөө өгч халагдсан. Тухайн үед би Эрдэнэс таван толгойн ажлыг хариуцан зохион байгуулж байсан. 536 ширхэг хувьцааг ард түмэнд хуваарилах ажлыг би хий­сэн. 536 хувьцаагаа олон улсын зах зээл дээр мөнгө болгох ажлыг би хөө­цөл­дөж байсан. Өөрийнхөө хийж бай­гаа ажилд итгэлтэй байсан уч­раас ард түмэнд би зарлаж байсан. Ард түмэндээ амласан ажил маань бүтэхээ боль­сон. Тэгээд энэ ажил явахгүй бол би халагдъя гээд ажлаа өгөөд гарчихсан.

Шалгалтын үр дүнгийнх нь талаар та мэдсэн үү?

-Би
мэдээгүй ээ. Ажлаа өгчих­сөн байсан.

Таныг Төрийн өмчийн хороо­ны даргаар ажиллаж байх үеийн МИАТт ажиллаж байсан хүмүүс шалгагдаж, баривчлагдаад бай­гаа. Тэгэхээр таныг цагдаа дуудаж асуусан л байх..

-Дуудаагүй
ээ.

Одоо цагдаа шалгаад энэ асуудал босоод ирлээ. Мэдээж таныг өнөөдөр дуудаагүй байгаа ч маргааш дуудах л байх. Тийм хүлээлт танд байна уу?

-Асуугаагүй ээ. Дуудаж уулзвал их дуртай очно.

Та БатЭрдэнэ гэж хүнтэй та ямар холбоотой юм бэ?

-Би
ажилд авч дараа нь халсан. Энэ хүнийг танина. Би хүнтэй хамт ажил­лахаараа нээлттэй ил тод, найз болчихдог талтай хүн. Тэгэ­хээр гайгүй л харьцаатай байсан гэсэн үг.

Хоролсүрэнтэй адил биз­несийн нарийн ширийнийг нь мэдэх үү?

-Мэдэхгүй.

Хөндлөнгөөс харахад энэ хэрэгт та яалт ч үгүй та холбоо­той байгаа юм. Таны удирдаж байсан ажилтай чинь ч хам­аатай байсан.

-Намайг
одоо өөрийгөө өмөө­рөөд л гэнэ. Би өөгүй цагаан гээд хэл­бэл бусдад  итгэл үнэмшил  тө­рөх­гүй л дээ. Хэвлэл мэдээлэл ми­ний талаар нэгэнт ийм мэдээлэл цац­сан юм чинь үүнийг би эргүүлэх оролд­лого хийж байгаа юм шиг харагдана гэж бодсон юм. Ер нь бол ийм байдалд орсон хүн “Би буруугүй. Улс төрийн золиос бол­лоо” гээд л эхэлдэг шүү дээ. Тэгэ­хээр өөрийгөө цагаатгасан утгатай болчихно.

Та өөрийгөө буруугүй гэж  ярьж болно ш дээ. Тийм эрх нь таньд байгаа.

-Ер
нь бол тэр их мөнгө, зөрч­лийн талаар ойлголт алгаа. Тэр дундаа цаана наана нь мөнгө угааж байгаа талаар ямар ч ойл­голт алга. Ажлаа өгснөөс хойших асуудлыг би сайн мэдэхгүй. Миний ганц хэлэх зүйл бол тэр эргэлдээд байгаа, угаагдаад байгаа мөнгө­нөөс нэг ч төгрөг аваагүй ээ. Энэ үгийг шалгадаг газар нь шалгаад, шалгалт дууссаны дараа олон түмэнд сануулаарай. Би үүнд итгэлтэй байна.

Ийм том хэрэг таны ажиллаж байсан салбартай холбоотой сөхөгдөөд байхад огт буруугүй байж болох уу?

-Би
ажил хариуцаж, хариуц­лага хүлээж сурсан хүний хувьд тэгж хэлж чадахгүй нь ээ. Яах аргагүй би энэ бүх захирлуудыг томилдог, халдаг, хянаж шалгадаг хүн бай­сан. Ер нь бол төрийн өмчийн хо­роо­ны 80-аад компа­нийн амжилт олол­тын талаар ч ярьж явлаа. Алдаа дутагдлын талаар ч энэ тэнд дуудагдаж л явлаа. Тэгэхээр өөрий­­гөө буруугүй гэж хэлж чадах­гүй. Ганцхан хэлэх зүйл бол энэ яриг­даад байгаа том мөнгөний хувьд бол сонин дээр бичигдээд байгаа шиг миний орол­цоо байх­гүй. Тиймээс төр өөрөө асууж тодруулбал би очиж хамтарч ажил­ла­на. Ер нь Төрийн өмчийн хороо­ны үе үеийн дарга нарт сайн нэртэй хүн  үзээгүй юм. З.Энхбол­доос эхлүүлээд л… Дараа нь Зоригт нээх удаагүй болохоор гайгүй байсан. Л.Пүрэвдорж гуай үйлээ үзлээ. Би бас. Дан л хардлага. Одоо яах вэ дээ.

Одоо энэ яригдаад байгаа асуудалд Санжийн Баяр хол­богдсон явж байна лээ. Та яаж холбогдсоныг нь мэдэх үү?

-Би
Баяр гуайн өмнөөс хариу­лах боломжгүй. Бас л миний мая­гаар холбогдох байх даа. Хэвлэлд мэдээлснээр энэ хэрэгт  холбоотой Орхон, Бат-Эрдэнэ гээд Хөвс­гөлийн гаралтай хүмүүс байна лээ. Бодвол тусалсан байх гэдгээрээ л холбогдож байгаа байх.

МИАТт өндөр үнэтэй бензин шахдаг гээд лСод монголкомпанийг ярьдаг. Үүнд тухайн үедээ ямар бодолтой байсан юм бэ. Ганцхан компанид давуу эрх олгож байсныг өөрчилж болоо­гүй юм уу?

-Тэрийг
чинь тийм биш болгох гэж олон янзаар үзэж байлаа шүү дээ. Тухайн үеийн Зам тээвэр, аялалын жуулчлалын  сайдтай ч ярьж ч байсан. Шалгаж ч байсан. Өрсөлдөөний журмаар хангагдах ёстой гэдгийг ярьж хөөцөлдөж байсан.

Энд улс төрийн нөлөө байсан уу?

 -Магадгүй. Надад ч бас тэгж санагддаг байсан.  

Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс сүүлийн үед тантай холбогдсон уу?

-Ерөөсөө
холбогдоогүй. Хорол­сүрэн нэлээд хэд хоногийн өмнө гадаадад эмчилгээнд явж байгаа гэж байсан.

Энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс тайлбар мэдүүлэг өгөх­дөө таны тухай ямар нэг нотой мэдээлэлл хэлсэн юм биш үү?

-Тэгэх
ёсгүй. Тийм юм байхгүй юм чинь.

Ардын намын үед олон луй­вар, булхай, уусан идсэн асуу­дал дарагдаж байсан юмуу гэмээр

-Би
тэрийг ингэж ойлгохгүй байгаа. Хуулийн байгууллагынхан тодорхой бодлоготой ажилладаг.

Ажлын хувьд, нутгийн ахын хувьд холбоотой гэж л та тайл­барлах юм. Гэтэл зүгээр нэг залуу төрд ажиллаад  гэнэт баяжсан байхад та гайхаагүй хэрэг үү?

-Надад
бол баяжаад сүйд бол­сон зүйл алга. Хоролсүрэнгийн хувьд өмнө нь бизнес эрхэлж байсан байх шүү.

Хувь хүнийхээ хувьд та энэ асуудал сөхөгдөөд эхлэхэд хэцүү байв уу?

-Хэцүү
байна. Аймаар юм бол­чих­лоо шүү дээ. Нийгмийн сэтгэл зүйд хэвлэл яаж нөлөөлдгийг би мэднэ. Залруулах  гэдэг хүнд асуу­дал. Энэ асуудлаа шалгаж хянаж дуусгаад надаас асуухаа асуугаад дүн гарна. Тэр дүнг хүлээж байна. Дүн гарна гэдэг цаг хугацаа шаард­даг ажил. Энэ хүмүүсийг томилсон, хянах үүрэгтэйгээ би үгүйсгэхгүй. Танил тал гэдгээ ч үгүйсгэхгүй. Харин тэр мөнгө угаасан талаар ямар ч ойлголт байхгүй. Үүнд бүрэн итгэлтэй байна.

Та МИАТийг  хувьчилж  ава­хын тулдМонголиан Эйрлай­нес“-ийг байгуулах саналыг Хоролсүрэнд хэлж өгсөн юм биш үү?

-Компани
байгуулах санал гар­гаж, Хоролсүрэнд даалгасан гэдэг худлаа.

-“Вест велфгэдэг цаасан дээрх компани ямар учиртай юм бэ?

-Тийм
компанийн талаар би ерөөсөө сонсоогүй. Одоо л сонсч байна.

Таныг ажиллаж байхад МИАТийн  захирлууд мөнгө угаа­гаад байгаа нь мэдрэгдээгүй гэж үү?

-Юм
идээд, уугаад байна гэд­гийг анзаараагүй. Ер нь үр ашиг муутай ажиллаж байсан. Үүнийг өөрчлөх асуудлыг байнга ярьж төлөвлөгөө боловсруулж байсан.