Categories
редакцийн-нийтлэл

Есдүгээр хутагтын нутгаар буугаад мордсон нь

Зураг дээр баруун гар талаас говийн есдүгээр хутагт О.Угтахбаяр

-НОЁН ХУТАГТЫН ХОЙД ДҮР О.УГТАХБАЯРЫН УУГУУЛ НУТАГ ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Шинээр тодроод буй есдүгээр
хутагтын төрсөн гэр болоод Эрдэнэбат ахынх нь
сумын төвөөс зүүнтээ дөчин
таван ки­ло­метрийн тэртээд нутаг­лаж байв. Улаан хошуу гэдэг газрыг нь хэлээд байна
л даа. Сүүлийн жилүүдэд Цувираагийн хөндий, Бор нуруу тэр хавиар л буурь
сэлгэх болжээ. 150 гаруй тэмээ­тэй, түүнээс
дөч орчим нь ботголно гэж
байсан. Ингэн тэмээд хонь, ямаа шиг шөнө оройгүй “ас­гаад” байдаггүй
ч өдөр бүр л торомгор нүдэн
ботгонууд нэмэгдэж, гад­саа тойрон буйлдаг бо­лолтой. Өвөлжөөний шар өтөгнөөс
нэлээдгүй зай­тай эр хөрсөн дээр томоо гэгч хүрэн
ат авдарлаад хэвтэж байгаа нь сүртэй
харагдана. Ойр зуурын ажилд сөөг
сөөг хөт­лүү­лээд, энэ л хот айлын ус түлээг нь дөхүүлж хар бор ажлыг нь нугалдаг ганц нь болов уу. Эрдэнэбатын
гэргий яриа хөөрөөний завсарт тавгийн идээгээ дахин
сэргээж ингэний зөөлөн хурууд тавиллаа. Түрүүнд, суварганаас наахна Цувираагийн хий­дийн доод
руу нэгэн айлын гадаа түр
зогсоход гэрийн эзэгтэй, сааж бай­сан ингээ орхиод санд мэндхэн ирж шинэхэн хурууд
бид дөрөвт атга атгыг өгсөн билээ. Тором­той ингэнүүдээ гаднаа аргамжиж шувтраад али­ваа зүйл ховордоод ир­дэг хаврын энэ
л хахир­ган сард ааруул хурууд­тай, айраг цагаа хоор­мог­той дэлхий дэлгэнүүлээд сууж байдаг байна шүү, дорнын говийнхон.

Ахынх нь хоймрын жаазанд шинэхэн хутагтын ганц нэг зураг байгааг олж харлаа. Энэтхэгт ша­вилж байх үеийн зурагнууд байна. Орон дээр тэрийлдэн хэвтэж, босч ухасхийн ингэний ааруул шүүрч бал бурам мэт амтлах Мэндээ хүү ахтайгаа хамт Энэтхэгт шавилж байсан гэнэ. Тэр тухай өөрөөс нь асуухад чихгүй юм шиг л сууна. Өөдөөс нүдээрээ инээчихээд өөр хариулт өгсөнгүй. Хар хөх ноосон малгай дарж өмсөн бор шаргал дээл эгэлдэргэлж, энгэрийг зад­гайл­сан Эрдэнэбат ах нь шар дурдан бүсэндээ ганц нүдний дуран зангиджээ. Түүнтэй л тав гурван үг сольж, гэгээнтэн дүүгийнх нь тухайд энэ тэрхнийг сонирхоод Хөвсгөл сум руу хөдөллөө. Аараг толгодын бэлээр явгалах салхи савирт ганц нэгхэн хамхуул хийсч, сайрын мөргөцөгт тарлантах хай­лаас­ны үзүүр үл ялигхан сэвэл­зээтэй. Говийн дуниартсан, хаврын тийм нэг зэгэл саарал өдөр мөнөөс мөн дөг өө. Харин Хөвсгөл сум руу шуугиад ороход өөр дүр зураг угтсан. Сумын төвд наадам болж байна аа. Наадмын талбайн гол дахь мандалд төрийн далбаа өн­дөрт намирч, биднийг очих үест соёолон морьд барианд орж бай­лаа.

Хаврын дунд сарын энэ цагт чинь юун наадам найр билээ, ижий аав, гэр бүлийнхэнд нь дуулгалгүй ус нутгийн олон хутагтынхаа наад­мыг хийгээд хөөрч суугаа юм биш байгаа гэх хар төрөөд явчихав. Гэвч үгүй юм аа. Хөвсгөл сумынхан жилийн жилд, хаврын хаварт наа­дам хийдэг байна. Жилд нэг баг нь зохион байгуулж, бай шагналыг нь дааж сүр жавхлантай нааддаг ажээ. Өнөө жил гуравдугаар баг буюу Элстэйн багийнхан зохион байгуулж азарга, соёолон урал­дуулан хэдэн харцуулаа ноцол­дуулсан нь тэр.

Говийн хэлхгэр өвгөд, ханагар хүрэн эрчүүд цагаан сараар гоёсон дээлээ өмсөж, өнгө өнгөөр алаг­лаад наадмын талбайдаа жийптэй нь жийптэйгээ, “жаран ес”-тэй нь “жаран ес”-тэйгээ, портертэй нь портертойгоо, мотоцикльтой нь мотоцикльтойгоо оччихсон байна. Магнайгаараа дүүрэн медальтай цоохор морин соёолонгийн уяач дээр яваад очлоо. Хадаг зүүснийг  бодоход айрагджээ гэтэл түрүү соёолон нь юм байна. Хөвсгөл сумын Б.Анхбаярын шар цоохор үрээ гуч гаруй соёолонгоос тийнхүү магнайдаа тоосгүй иржээ. Морь шинждэг хүн бол үгийг гамналгүй хэлж, хэдэнтээ тойрч харахаар сайхан үрээ байна лээ. Мань мэт нь ямар морь мэдэх биш. Зэргэлдээ сумдууд болох Хатанбулаг, Улаан­бадрахаас морьд ирсэн гэнэ. Ганц нэг нь айраг амссан ч дуулдана. Унаа болоод уяа морьд нь өнгө зүс сайтай, хүдэр эрчүүд нь хаврын салхинд алгадуулж гандаж хөхөр­сөн ч цаанаа л нэг жавхаатай байгааг харахуйд сүүлийн жилүү­дэд Хөвсгөл суманд өнтэй өвөл, хавтай сайхан хавар болсны шинж ээ. Хөдөө нутагт цагийн байдал сайхан цас зудгүй, ган гачиггүй л бол хүнтэй малтайгаа тавираад ирдэг хойно доо.

Уг наадам дээр хурдан удмын үрээ морьд сурч байгаа мэт нэг хүнийг сураглалаа. Тэр нь есдүгээр хутагтын багын найз Эрдэнэболд юм. Мань нөхрийг ёстой ганц ч алхуулалгүй бариад авав шүү. Европ маягаар хувцасласан тэрээр бас шаггүй уяач гэнэ. Тухайн өд­рийн наадамд соёолон үрээгээ аман хүзүүнд давхиулжээ. Жинсэн өмд­нийхөө тэлээний завсар хусуур сойзоо бүслэх нь холгүй нөхөр машинд суулаа. Ингээд Эрдэнэ­болдтой хөлс нь хатаагүй хүлэг морьд эргэцэж, хусуур сойз шар­гисан наадмын талбай дээр хутаг­тын тухай яриа хөөрөө үүсгэлээ. “Бид хоёр ерэн нэгэн онд Хөвсгөл сумын сургуулийн 1А ангид хамт орж байлаа. Анхны монгол бичиг үзсэн хүүхдүүд шүү дээ. Ангийн маань багш Ж.Юмрэн гэж хүн бий. Одоо Эрдэнэ суманд байгаа. Ма­най найз чинь багын л үг дуу цөөтэй, гэрээс гарах дургүй тийм л хүүхэд байсан.  Нэгдүгээр ангид хамт орсон хүүхдүүдээс бид хоёр л өнөөг хүр­тэл нөхөрлөж яваа байх шүү” гэж гэгээнтэн андынхаа тухай дурсаж байна. Тэрхүү цөөхөн хоромд Эр­дэнэ­болд инээдтэй гэмээр хэд хэдэн зүйл ярьсан. Тухайлбал, нэгдүгээр ангид хамт сууж байсан найзыгаа хэдэн жил хараагүй байж байгаад Өлгий хийдийн лам болсных нь дараа лам хувцастай харжээ. Түн­жийсэн толгойтой найз нь нэг өдөр гэрт нь сан тавихаар ирж л дээ. Эрдэнэ­болд мэнд ус ч үгүй түс­хийтэл инээгээд авч. Маани мэгзэм унши­хад нь бүр инээдээ барьж чадалгүй тачигнатал хөхрөөд ээж­дээ заг­нуулж гэрээсээ хөөгдөж гарсан удаатай. Түүнээс хойш найзаараа дандаа сан тавиулж, засал номоо хийлгэх болсон байна. Харин хутагт Эрдэнэболдод хандан “Чи намайг ямар тоох биш дээ. Маани уншихаар шоолж даапаа­лаад байдаг биз дээ” гэж тоглоом шог­лоо­моор үгийн завсар хэлж байсан гэдэг. “Морь уяж эхэлс­нээсээ хойш найзыгаа уяан дээрээ байнга ав­чирч сан тавиулах болсон. Уяа морьдоо барьчихаад л Угтахаа руу явна шүү дээ. Хамарын хийдийн лам байхад нь хүртэл гэртээ авчирч байлаа” гэж өгүүлэв.  Үе насны залуучууд хужаа мотоцикль дээр сундалдаад л ирдэг байсан биз ээ. Тэгтэл тэрхүү найз нь нэг л өдөр Говийн хутагтын хойд дүрээр то­дорч байдаг. Эгэл амьдрал гэдэг ийм л байдаг хойно доо. Энэтхэг рүү сурахаар явахад нь Замын-Үүд хүртэл гаргаж өгснөө, амралтаараа ирээд байхад нь хотод хоёр най­зын­хаа хамт уулзаж ресторанд сууснаа сонирхуулав.  Хутагтын багын найзтай ийнхүү уулзаж бага­гүй хуучилсны дараа Хөвсгөл су­мын төвд байх эгчийнд нь хүрч очлоо. Хоёр гурван том өрөөтэй цагаан байшинд  ээжийнх нь төр­сөн дүү Отгонтогтохынх аж төрж сууна. Тэрээр сургуулийн нярвын ажилтай. Гэр бүлийнх нь хүн мөн л сургуульд галчаар ажилладаг гэ­сэн.

Амьтан хүн орж гарсан хөл хөс болсон л айл байна. Бид хэрэг зоригоо дуулгатал уриалгахан хүлээн авч цай цүй болоод тэрүү­хэн тэндээ сандралдаад авлаа. Гэрийн эзэгтэй охиноо наадмын хуушуур зарж буй айл руу гүйл­гэлээ. Тэр хооронд тогоо тавин шинээр цай үйв. “Эгч маань (хутаг­тын ээжийг хэлж байна) дүү нар бидэндээ ээжийн оронд ээж бол­сон буянтан. Бараг л жил дараалан арван хүүхэд төрүүлсэн хүн дээ. Засгийн их малтай, олон нялх үртэй хэцүүхэн байсан үе бий. Арван хүүхдээ хүний дайтай өсгөх гэж үйл тамаа идсэн нь ч бий байх. Өрөвд­мөөр л харагддаг байлаа. Тэгтэл насны сүүлд жаргадаг юм байна аа. Бурхан тэнгэр хүнийг бас хардаг юм байна шүү” гэж Отгонтогтох эгч хуучилж байв. Ингэхэд тухайн гэрийн эзэн Даваасүрэн шиг хэрэг­тэй хүн Хөвсгөл суманд байдаг болов уу гэж бодогдохоор. Сур­гуульд галч хийхийн зэрэгцээ гэрээ­рээ гагнуур хийдэг аж. Цай дэврэх хооронд хоёр гурван ч хүн ирж уулзсан. “За Даваа минь чиний хэрэг л гарлаа шүү дээ” гээд ороод ирнэ. Хөдөө гадааныхан ундааны саванд хийсэн сүүтэй ирнэ. Түүний­гээ хэлэх ч үгүй, зүгээр л гал тогоо хавиар тавьчихна. Хөлс нь тэр. “Манай хүн хорь гаруй жил амьтны эвдэрсэн хэмхэрснийг засч явна. Сүүлдээ царай зүс ч байхгүй болох юм. Нүүр нь нэлэнхүйдээ түлэгд­чихсэн” гэж гэргий нь хэлэв. Түүнийг нь Даваасүрэн ах тоож байгаа ч юм алга. Нар салхинд зуу зуун жил алгадуулсан хүн чулуу шиг нөхөр муухан инээвхийлж л сууна. Гэхдээ болоогүй ээ цаад чинь, шар “жаран ес”  гаднаа сойчихсон додьгор эр. Машины, засварын газар болох амбаарын, өөр юу юуны ч юм бэ дээ баахан том хар түлхүүр баруун гартаа эргүүлсэн шигээ гэр дотуу­раа алхаад л.

Отгонтогтох бүсгүйтэй ахиад л хутагтын тухай ярилцлаа. О.Угтах­баяр ламтан нэгдүгээр ангид байх­даа дотуур байранд сууж байжээ. Нэлээдгүй зөрүүд нөхөр байсан бололтой. Хүн юм асуухаар дууга­рахгүй. Жаахан дургүйг нь хүргэ­чихвэл бүр гөжчихнө. Олны яриа­гаар бол түнжийсэн шар нөхөр л Хөвсгөл сумын сургуулийн дотуур байранд таваргаж явсан хэрэг. Гэгээнтний ээжийн мөн л төрсөн дүү, аймгийн алдарт уяач Бат-Өлзийн Болдыг хэн нь ч юм бэ “чихдээд” аваад ирлээ. Мань хүн азарга, соёолон хоёр сойж хаврын баяртаа уралдуулаад нэг айраг авчихсан, хэлхийсэн эр ороод ирлээ. Ингээд алдарт уяачаас Даваасүрэн ахын гал тогооны өрөөнд “байцаалт” авлаа. Багагүй урт ургаж, хоёр чихийг нь дарсан халимгаа арагш илбэн, жаахан духайсхийгээд ийн ярьсан юм. “Ахынх (хутагтын аавыг хэлж бай­на) сумын төвөөс баруунтаа Өл­зийт, Баян модоор нутаглана. Наяад оны дундуур, тэр чинь наян дөрвөн оны намар юм аа. Манайх Өлзийтийн наахнатай Сухайт, Улаан худагаар нутаглаж байлаа. Би гэдэг хүн засгийн их тэмээтэй, хэдэн тэмээ салхидуулаад алдчих­сан эрэлд явж байхдаа ахынхаар буусан юм. “Эгч нь амаржаад дөнгөж саяхан гарч ирээд байна” гэж ах хэлж байсан. Тэрхүү улаан цурав үр өнөөдрийн есдүгээр хутагтаар тодроод байгаа Угтах­баяр даа” гэв. Ёстой л нэг нэмэр хачиргүй сайхан дурсамж.

Тэрээр цааш ярьсан нь “Өлгий хийдийн Дамбарэнцэн тэргүүтэй лут лам нар байлаа. Ихэвчлэн гавж, хамбууд байсан байх. Тэд л Угтахааг ихэд тоож шашны маш том зүтгэлтэн болно гэж хэлдэг байсан юм билээ. Би ч бас тэдний амнаас ийм үг сонсч л байлаа. Ерээд оны эхээр шиг санагдана. Намар оройхон хэрд ахынд дав­хиад очтол “Хүү минь Өлгийн хий­дэд шавилж байгаа. Түнжгэр үрийг минь ирээдүйд нэртэй лам, шашны зүтгэлтэн хувраг гэгээнтэн болно гэж хийдийн лам нар хэлж байна. Түүнийг сонсоод ихэд баяртай байна аа” гээд Отгон-Амжилт ах бөөн хөөр, нүдэндээ нулимстай сууж байсан. Одоо бодох нь лууга­рууд мэддэг л юм байна”. Бас л гоё дурсамж. Болд уяачийг нэлээдгүй шалгааж энэ тэрийг асуусны явцад нэг зүйл тодорхой болсон юм. Тэр нь гэгээнтний ээж Өргөнцагаан Өмнөд Монголоос гаралтай гэдгийг мэдсэн явдал байлаа. Нэг их сүр­хий юм биш л дээ. Гэхдээ хүмүүст сонин байх болов уу. Болд ах ярьсан нь “Манай ээжийн аав Гомбо гэж номтой мэргэн, ноён хүн байжээ. Өвөр Монголын Баруун Сөнөдийн хошууны лам хүн бай­сан гэдэг. Эмээ минь Намжилмаа гэж Баруун Сөнөдийн хошууны цуутай хүүхнүүдийн нэг явсан гэдэг” гээд цааш үргэлжлүүлэв.    

Болд ахтай наадмын хуушуур гулгуулсан шигээ баахан хууч хөөрөөд гэрээс гарлаа. Отгонтогтох эгчээр хөтөч хийгээд гарсан юм. Тэрээр алдарт уяачтай гал тогоог нь эзэгнэж байх зуурт бага ангийн багш Наранбаяртай яриад, гэгээн­тэн дүүгийнхээ сурч байсан ангиар намайг оруулах программыг хэдий­нэ зохион байгуулжээ. Сумын төвд үдээс хойшдоо элсээр шуурч, хүйтэн ч юм шиг, халуун ч юм шиг салхи хацар алгадаж байлаа. Хөвс­гөл сумын сургууль Монголын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Жагдалын Лхагва агсны нэрэмжит гэдгийг миний бие гадар­лах юм. “Толгодын цаана ингэ буйлна”, “Анхны хайрын зурвас” тэргүүт сонгомол бүтээлүүдээр нь Жагдалын Лхагва агсныг олон түмэн мэдэх билээ.

Хутагтынхаа ангиар орлоо,  Г.Наранбаяр багштай уулзлаа. Ерэн нэгэн онд Угтахаа ламыг нэгдүгээр ангид ороход Наранбаяр багш нөгөө ангийг нь дааж авсан түүхтэй. Тийм хэрнээ хутагтаа мэдээд байгаа нь сайхан юм. “Мант­гар шар банди” байсан даа гэж байна. Наранбаяр багш 32 жил тасралтгүй бага анги дааж, зүггүй шувуухайнуудтай зууралджээ. Үг яриа нь хүүхэд шиг, дуу хоолой нь ч тийм нэг намуухан, хөдөө сумын багын багш нар ийм л байдаг аа гэх сэтгэгдлийг төрүүлэхээр. Хутаг­тын сурч байсан ангид Наранбаяр багшийн ангийнхан хичээл хийж байна. Долоо, найман настай балчрууд сүрхий гэгч нь тоо бо­доод “номхон команд”-тай сууж байв. “Равжаа хутагт чинь манай Хөвсгөлийнх шүү дээ. Улаан­бад­рахынхан манайх гэж булаа­цалд­даг. Гэтэл ямар ч маргах зүйлгүйгээр манай нутгаас хойд дүр нь тодор­лоо” хэмээн ардын багш баяр хөөртэй сууна. Багшийн ярианаас бас нэг зүйл анзаарагдсан юм. Хутагт тодорлоо гэнгүүт л сургууль даяараа хэний шавь бэ, хэн хэн ойр байсан бэ, байрны багш нь тэгэхэд хэн байв, ямар айлаар орж гарч байв гээд л баахан эрэл сурал болсон шиг байгаа юм. Тэгтэл нэгдүгээр агийнх нь багш өөр суманд байдаг, байрны багш нь бурхны оронд явчихсан байдаг, орж гарч байсан айл гэхээр бүдэг байдаг, ер нь л базаахгүй дүр зураг гарч. Сургуулиас гараад сумын төвөөр нааш цааш холхиж дэлгүүр хоршоо орсон шигээ бага сага саатлаа. Энгийн иргэдээс хутагтын тухай асууж, ямархан хариулт өгөхийг нь сонирхов. Ихэнхдээ л мэдээж баяртай байна. Манай Хөвсгөл сум ерөөлтэй, номын авшиг­тай нутаг гэж байна. Ер нь хүмүүсийн ярианаас анзаарахуйд “Түнжийсэн толгойтой шар юм” гэхээс өөр зүйл дуулдсангүй. Есдү­гээр хутагт маань тавдугаар ноён хутагт “галзуу” Равжаагаасаа эрс өөр бололтой. Архи дарс, авгай хүүхэн, шүлэг найраг гээд олоон зүйлээр “дутуу” буюу.

Үргэлжлэл бий.
Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

М.Энхсайхан: Ийм явдал болдог юмаа гэхэд “Шударга ёс” эвсэл эхлээд тарах хэрэгтэй болно

Ерөнхий сайд асан, МҮАНын дарга М.Энх­сай­хантай ярилцлаа.

Та хамгийн сүүлд Эх орончдын баярын өдөр болсон эрдэм шин­жилгээний хуралд илт­гэл тавьсан байх аа. МАНаас зохион бай­гуулсан хуралд оролц­сон гэдэг утгаар нь он­цолж асуумаар санагд­лаа… 

-XX зууны Мон­голын түүхэнд олон гэгээлэг үйл явдал болс­ны нэг нь Монголд Улс төрийн нам байгуулагд­сан явдал юм. Энэ өдрийг хожмоо Эх орончдын өдөр гэх бол­сон. Энэ өдөр бол улс төрийн бүх намд ха­маа­тай, тэмдэг­лэлт өдөр яахын аргагүй мөн. Улс төрийн нам бай­гуулаг­дана гэдэг бол төр зохион байгуулалтын хувьд эрэм­бэ ахисан том үйл явдал байлаа. Өнөөд­рийн олон намын тогтол­цоо тэр үеэс л эх үүсвэр­тэй гэж үзэх хэрэг­тэй юм. Энэ өдрөөр МАН үндэс­ний аюулгүй байд­лын чу­хал асуудлаар эр­дэм шин­жилгээний бага ху­рал зохион байгуулж үг хэлэх бололцоо өгсөнд талархаж байгаа. Цааш­даа бүх намууд хамтарч тэмдэглэдэг болох байх гэж бодож байна.

Илтгэлд төмөр за­мын асуудлаас гадна Монголын эдийн зас­гийн бодит байдлын ту­хай үнэтэй мэдээлэл өгсөн гэж ойлгосон. Энэ тухай дэлгэрүүлбэл?

-Миний
ярьсан асуу­дал “Үндэсний аюулгүй байдал ба төмөр зам” гэсэн сэдэв байсан. Хэлэх гэсэн гол санаа маань Монгол Улс уул уурхай­гаас биш, төмөр замаас хараат эдийн засагтай болсон тухай, бодлогоо хэрхэн эрэмбэлж ямар дарааллааар ажлаа хийх ёстой тухай байсан. Уг хурал дээр Оюу Толгойн асуудлыг хөндөж ярилц­сан. Сайхан санаанууд гарч байна лээ. УИХ, Зас­гийн газарт хандаж зөв­лөмж гаргаж өгч байгаа юм байна лээ. Бодлогын зөв зөв чиглэлээр УИХ дээр намуудын бүлгүүд нэлээд хамтарч ажиллах шаардлагатай юм байна гэж бодож суулаа. Ялан­гуяа “Шударга ёс” эвсэл, МАН-ын бүлгүүд ойртож ажиллах нь улс төрийн утгагүй сөргөлдөөнийг намжаахад чухал ач хол­богдолтой юм.

Төмөр замтай хол­боо­той асуудал одоо ч намжаагүй байх шиг бай­на. Та ч энэ талаар хан­галттай тайлбар хий­сэн. Гэхдээ А.Ган­сүх сайдын ярьсан зүйл таныг хятадуудтай сүж­рээд нарийн царигтай зам тавих гээд зүтгээд байж гэж ойлгуулсан талтай

-Засгийн
газар Таван толгойгоос урагш Гашуун­сухайт чиглэлд төмөр зам барих ажлыг хийхэд зориулж хөрөнгө мөнгө гаргахаар болж байна. Ямар ч байсан далангийн ажлыг хийе, Зүүн чиглэлд одоохондоо судалгааг гүнзгийрүүлье гэж байгаа бололтой юм. Царигийн хувьд яаж ч мугуйдлаад олон улсын цариг сонгохоос өөр зам байхгүй. Энэ асуудлыг УИХ шийдэх учиртай.

Төмөр зам барих асууд­лыг хөрш орнууд­тай­гаа бодлогоо зохицуу­лахаас нааш шийдэж бо­лохгүй. Хоорондоо зал­гагд­даггүй төмөр зам ба­ри­на гэж юу байхав. Хэ­лэл­цээрийн ширээний ард суух хэрэгтэй. Үүнийг “сүжрээд” гэж томъёол­бол тэнэглэл болно шүү дээ.

Ер нь Чингэс бон­доос хэд хэдэн төслийг санхүүжүүлэх ажил эх­лэх гэж байна. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Бодлогоо
нэгэнт гар­га­сан бол түүнийг маш сайн хэрэгжүүлэхийн тө­лөө явах хэрэгтэй. Улаан­баатарт хурдны зам ба­рих, аймгуудын төвийг засмал замаар холбох төслөөс эргэж мөнгөө олох­гүй, гэвч энэ төс­лүү­дийн нийгмийн ач хол­бог­дол өндөр. Төмөр зам, Таван толгойд цахилгаан станц барих төслөөс хэр­вээ ажлаа хугацаанд нь гүйцэтгэвэл эргэж мөнгөө олж болох л юм.

Таныг Таван тол­гойн байдалтай танилц­сан гэж сонссон. Ямар үнэлэлт дүгнэлт хийж байна вэ?

-Оюу
Толгойтой харь­цуулбал Таван толгой хэд хэдэн зүйлээр илүү са­нагд­сан. Өмчлөлийн хувьд Таван толгой Мон­голынх, оператор компа­ниуд нь Монголынх тул тэд газар орныхоо ний­гэм эдийн засгийн асуу­далд илүү анхаарал тавьж байна. Ухаа худаг дээр орон сууц, зочид буудлууд баригдаж бай­на. Сум цэвэр устай, гэ­рэл цахилгаантай, сур­гууль цэцэрлэгтэй болж. Тэнд Монголоороо ба­харх­сан урам зоригтой хүмүүс чин сэтгэлээсээ ажиллаж байна. Ямар азаар бид энэ ордоо гад­ныханд алдчихаагүй юм гэж бодож байлаа. Бид өөрсдийгөө голох хэрэг­гүй. Монголчууд үйлдвэр барьж чадна, түүнийгээ ажиллуулж чадна гэдгийг Таван толгой, ялангуяа Ухаа Худагаас харагдаж байна. Засгийн газар Таван толгой дээр цахил­гаан станц барих шийд гаргасан. Эхний удаа Зас­гийн газар 50 сая ам.долларын хөрөнгө оруу­лалт хийе гэсэн шийд­вэр гаргасан. Энэ төслийг гүйцэлдүүлэх асууд­лыг Сономпил сайд надад хариуцуулъя гээд байгаа. Төр, хувийн хэвш­лийн хамтын ажилла­гаа­ны хамгийн анхдагч то­хиол­дол тул олон юм ши­нэ байна. Яадаг ч байсан хийх гээд зүтгээд ард нь гарах хэрэгтэй.

Тэгэхээр та шинэ ажилд очих нь ээ. Мөн л томд тооцогдох төсөл байна даа?

-Ажил
хийе гэвэл на­даас сорилт, хүч шаард­сан шаардсан ажил л надад сонин байна. Харж л байя. Гэнэтхэн томи­лоод гэнэтхэн халаад хаячихгүй л бол.

Таван толгойн бо­дит байдлыг, эдийн зас­гийн үр нөлөө, улсад хэр ашигтай зэргийнх нь хувьд  өнөөдөр хүмүүс сайн мэдэхгүй байгааНэг үе төр засгийн жо­лоог атгалцаж явсан хүний нүдээр, эдийн засагчийн хувиар хөнд­лөнгөөс харсан та л бо­дит үнэнийг хэлэх бо­лов уу?

Таван толгойн ховор­хон энэ ордыг хэрхэн ашиг­лахаас Монголын ирээдүй олон талаар ха­маарна. Төмөр замыг зөв тавих хэрэгтэй байна. Баяжуулах үйлдвэр барих, өргөжүүлэх, кокс химийн үйлдвэрийн үнд­сийг тавих хэрэгтэй байна. Цахилгаан станц барих нь онцгой чухал. Кокс боловсруулахтай зэрэг­цээд эрчим хүчний нүүрс гарах бөгөөд түүнийг ца­хил­гаан болгох нь экологи болон эдийн засгийн чу­хал ач холбогдолтой. Та­ван толгойд хот бай­гуу­лах хэрэгтэй болно.  Энэ бүгдийг том харж зохион байгуулах төрийн тогтол­цоотой болох ч шаард­лага бий болно. Нам намаар талцдаг, бүлэг фракц болдог жижигхэн сэтгэлгээ мега төслүүдийг булшилж байна.  2016 он гэхэд хийж гийгүүлсэн зүйлгүй сууж байх вий гэж санаа зовж байна аа.

Улаанбаатар хотод дахин төлөвлөлт хийнэ. Гэр хорооллыг орон сууц­жуулна гэдэг асуу­дал хүчтэй яригдаад эхэлж байна. Энэ тал дээр танд санаа оноо байгаа юу. Эсвэл шүүм­жилмээр ч юм уу зүйл бий юу?

-Дахин
төлөвлөлт нэрийн дор гэр хороол­лын газруудыг булааж эхлэх вий. Асуудалд за­хир­гаадах бус зах зээлийн зарчмаар илүү хандаасай гэж бодож бай­на. Дээр нь хөнжлийн хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг хөрөнгө мөнгө, бо­лол­цоондоо таарсан бод­лого хэрэгтэй. Тэн­гэрийн бодлого газарт тэр болгон таарахгүй.

Засгийн газрын явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны та­лаар ямар бодол, байр суурьтай байгаа вэ?

-Үр
дүн шаарддаг бо­лох хэрэгтэй. Хяналт хяналт бас дахин хяналт. Энэ маш их үгүйлэгдэж байна аа.

Сүүлийн үед хэв­лэл мэдээллийн хэ­рэгс­лүүдийг боомилох шийдвэрүүд гаргаад эхэллээ. Кабелийн олон телевизийг хааж байна. Сайтын сэтгэгдлийг хянаж байна. Таны хувьд үүнийг ардчилал мөн гэж үзэж байгаа юу?

-Хэвлэл
мэдээлийн хэрэгслүүд олон түмэнд үйлчлэх учиртай. Тий­мээс тэднийг олон ний­тийн өмчлөлд шилжүүлэх ажлыг хиймээр байна. Шалгуур зөв, шударга бол хааж, хязгаарлаж болно л доо.

Танай намын бүгд хурал хэзээ болох вэ. Өнгөрсөн хугацаанд МАН, МАХН хоёр нэг­дэ­нэ гэж их ярилаа. Гэвч МАХНтай эвсэл бай­гуу­лан их хуралд сууж байгаа МҮАН чимээгүй, ажиглагчийн байр суу­ри­наас удаан суулаа. Одоо дуугарах цаг бо­лоогүй юу?

-МАХН-тай Эвслийн гэрээгээ өөрчлөх санал ярилцаж байгаа. Одоо­хон­доо үр дүнд хүрээгүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдахын өмнө талд бид хуралдах байх.

Эвслийн гэрээндээ ямар өөрчлөлт оруулъя гэж. Үүнийг тодруулж асуумаар байна л даа?

-Эвслийн
Удирдах бай­гууллагыг нам на­маас ижил хэмжээтэй байлгахыг хүсч байгаа. Энэ тохиолдолд Эвслийн Удирдах байгууллага  ажил­лах чадвартай бо­лох юм. МАХН Удирдах байгууллагад олонхи гэд­гээр өрөөсгөл шийдвэр гаргадагаас болж энэ бай­гууллага сонгуулиас хойш ажиллаагүй. Алсын хараатай явъя гэж байгаа бол сонгуульд нэр дэв­шүүлэхдээ ижил эрх, хэм­жээтэй байя гэж байгаа.

МАН, МАХН хоёр нэгд­тэлээ өдий байх. Гэхдээ тэд нэгдлээ гэ­хэд танай намд ашиггүй биш үү. Та юу гэж бодож байна вэ?

-Энэ
бол дээрх намуу­дын дотоод асуудал. Ийм явдал болдог юмаа гэвэл “Шударга ёс” эвсэл эх­лээд тарах хэрэгтэй болно.

Ерөнхийлөгчийн сон­­гуульд МАХНМҮАНМАН гурав хам­тарч орвол үнэхээр хүч­тэй байна гэж та харж байгаа юу?

-Тэгэж
бодохгүй бай­на. Олонлог биш чанар­лаг байх хэрэгтэй. Ямар хөтөлбөр, юу хийж чадах вэ гэдэг асуудал МҮАН-ын хувьд эрхэм асуудал. Тийм учраас нэр дэвшигч­дийн хөтөлбөр чухал байна.

Ерөнхийлөгчийн сон­гуульд танай гурван нам хамтарч ороод дун­даасаа нэг лидер нэр дэвшүүлье гэхэд тэр нь МҮАНаас байх боломж хэр бол?

-Тийм
бололцоо байх­гүй.

Танай нам Ерөнхий­лөгчийн сонгуульд дан­гаараа орох боломжтой юу?

Магадлал тун бага. Улс төр тэгтлээ хөл тол­гойгоороо эргэлдэхгүй байлгүй дээ.

Хэрэв  МАХНМҮАНынШударга ёсэвсэл өөр намтай хамтарч Ерөн­хийлөгчийн сон­гуульд орвол Засгийн газар байгуулахдаа АНтай хийсэн гэрээгээ зөр­чиж таарах байх?

-Бараг
тийм болох байх. Дотроо сайн ярил­цах хэрэгтэй. АН-тай бай­гуулсан гэрээг нэг дүгнэх цаг боллоо гэсэн санал гарч байгаа. Зөв гэж бо­дож байна.

МАХН МАНтай хам­тарвал Шударга ёс эв­сэл тарах юм байна гэж бодлоо. Тэгвэл  танай нам Ерөнхийлөгчийн сон­гуульд АНыг дэм­жиж оролцох тал дээр байгаа юм байна гэж ойлголоо зөв үү?

-“Шударга
ёс” эвсэл нэгд­мэл байр суурьтай сонгуульд орохыг эрмэл­зэх нь чухал. Би үүний төлөө байна.

Монголын төмөр замын даргын сууд­лаас түлхсэн учраас М.Энхсайхан АНын эсрэг юу ч хийхэд бэлэн гэдэг өдөөн хатгах маяг­тай яриа ч гадуур дэлгэрсэн байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Бурууд
нүд хурц, ам нээлттэй байхыг бодож байна. Төмөр замын бод­лого буруу байсныг засах аядсан. Заавал би тэнд ажиллах албагүй.

МАХНын дарга Н.Энх­баярын талаарх таны бодлыг одоо асуу­вал буруудахгүй биз дээ. Үнэндээ түүнийг шоронд орсноос нь хойш таныг эргэж очоо­гүй гэх юм билээ. Бас түүнд ял өгсөн нь хэл­мэгдүүлэлт биш гэх утгатай үг хэлчихсэн байсан… 

-Нэг
удаа шоронгийн эмнэлэгт эргэж очсоон. Хараа хяналт камерийн бичлэг дор юугаа ч ярих вэ дээ. За тэгээд би очлоо гээд бие нь дээрдэх биш.

Яг одоо парламен­тын түвшинд улс тө­рийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруу­лах асуудал яригдаж байна. Энэ тал дээр та ямар саналтай байгаа вэ. Б.Жаргалсайхан зэр­гийн зарим намын дарга нар намуудын талаар хатуу үг чу­луу­даж байхыг сонссон болов уу?

-Үндсэн
хуулиа өөрч­лөхөөс нааш намуудын төлөв байдалд өөрчлөлт орохгүй. Ганц танхимтай парламентад улс төрийн намууд төрийн дээр гар­даг нь бараг нотлогдчих­сон асуудал. Намын тухай хууль өөрчилснөөр төр зөв болно гэж байх­гүй.  Дэлхийн хоёрдугаар дайны дараа  Англид Лор­дын буюу дээд тан­химаа татан буулгах тухай яриа газар авахад Черчилль ардчилал да­варч байгааг  хараад  ард­чилал бол адгийн засаг­лал гэж дуу алдаж байсан юм. Черчиллийн хэлсэн үгийн санаа нь Ганц тан­химтай парламент бол Төрийн дээр нам гарах нөх­цөлийг бий болгох, Үндсэн хуулийн харил­цан хяналт, тэнцвэрийг алдуулах, Төрд итгэх олон түмний итгэлийг ал­дагдуулах, Супер төлөв­лөгч, супер хүмүүс бий болж олон түмний эрх чөлөөнд дайсагнах аюул­тайг сануулсан үг байсан юм. Черчиллийн хэлсэн адгийн засаглалаар Мон­гол 20 гаруй жил явлаа. Одоо болоо гэж хэлэх хүн л хэрэгтэй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Есдүгээр хутагтын нутгаар буугаад мордсон нь

Есдүгээр ноён хутагтын төрсөн ах О.Эрдэнэбат хүү болон төрсөн дүү Мэндээгийн хамт

-НОЁН ХУТАГТЫН ХОЙД ДҮР О.УГТАХБАЯРЫН
УУГУУЛ НУТАГ ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛИЙН ТЭМДЭГЛЭЛ-

Сайншандын галт тэ­рэг­ний буудал дээр шө­нийн 01 цаг гучин таван минутад ирлээ. Гар цүн­хээ бариад хамт ирсэн нэгний ачаа бараанаас үүрэлцээд буугаад иртэл Лхагваа маань (яруу най­рагч Бямбаагийн Лхагва­дорж) “А” зэрэг­лэлийн суудалд суусныг хэдийнэ мэдчихсэн, хаалганы өмнө тосоод зогсож бай­на. Олон таван үггүй тун даруу тэрээр “Гэнэт наашаа явах ажил гарав уу. Найз нь унаа тэрэг зохицуулчихсан” гэснээс өөрийг хэлсэнгүй. Галт тэрэгний зогсоолын ёлтой­сон гэрэлд анд минь адуун цагаан шүдээ­рээ инээмсэглэх нь нэг л сайхан. Өнөө л дотнын төрх, цаанаа л эрхэмсэг байдаг найрагчийн царай мөн дөө.

Өдгөөгөөс арваад жилийн тэртээд Арлааны Эрдэнэ-Очир найрагч Равжаа хутагтын нутгаа үзүүлэх гэж хотоос оюутан намайг дуудаж яг л энэ буудал дээр, яг л энэ цагт сэгсийтэл зогсоод хүлээж байлаа. Тэгэхэд намар оройн туналзсан ягаан салхитай үдэш байсан сан. Энэ удаа бол хаврын дунд сар дөнгөж цухуйж буй урин цаг юмсанж. Төмөр замын цардмал цагаан шатны урдхан талд хар ногоон “ланд” өмнө зүг рүү хараад зогсож байна. Лхагваагийн бэлдсэн унаа морь ажээ. Жолооч нь Баяраа гэж үе тэнгийн даруухан залуу байна.  Ингээд Сайншандын зүүрмэг­лэж ядаж буй нойрмог шөнөөр эрхэм нөхрийндөө хүрч очлоо. Гуч гарч буй ганц бие, тэгээд найрагч залуугийн гэр орон гэдэг ямар л олигтой байхав дээ. Уул нь мань эр нягт нямбай хүн л дээ. Гэхдээ ундуй сундуй л харагдана. Дутуу уншаад орхисон номынх нь хуудас дэлгээтэй хэвээр хал­бага, сэрээ энэ тэртэй нөхөрлөөд гал тогоо хавиар байх жишээний.  “Найз нь цуйван хийгээд ээ” гэж байна. -Чи чинь хө, нэг “юм”-тай болсон гээд байсан, яасан билээ гэж би гэдэг хүн ямар ч эв хавгүй, хээ шаагүйхэн асуугаад авлаа. -Нэг бүсгүй бий. Өнөөдөр тэдний­хээс урвачихлаа. Найз минь хотоос ирэх гэж байна гэж гараад буцаж очсонгүй. Унаа тэрэг гэж захаар баахан давхиад, Хөвсгөл сум руу явдаг машин гэж алга. Хатан­бу­лагийн нэг жаран есийг хөлсөлчих санаатай ярьсан чинь хэд гурван зорчигч авчихсан байж. Тэд нь уурлаад хавьтуул­даггүй. Тэгтэл харин Баяраа маань яваад өгье гэдэг юм. Энэ чинь саяхан хот хүрээ орж, энэ “Ланд 80”-ыг авч ирээд байгаа хүн л дээ хэмээн баахан учирлалаа. Найз бүсгүйнхээсээ оргоод, гэртээ ирж адууны мах чанаад, цуйван хийгээд гээд хөөний л юм яриад байна. Гэхдээ уг яриа хөөрөөний завсар тийм нэг чин сэтгэлийн, анд нөхөр­лөлийн эдүгээ цагт бол тунчиг ховордсон бараа сэлт хавчуу­лаастай байгаа нь илт шүү.

Ингээд гурвуул хар ногоон ландтайгаа гарч өглөө. Шөнийн хоёр цаг өнгөрч байгаа. Замаараа Эрдэнэбаяр гэж залууг авлаа. Шөнө дөлөөр явах учир зам сайн мэддэг  хүн хэрэгтэйг Лхагваа юу эс андах билээ. Эрдэнэбаяр бол ээжийн талаараа Хөвсгөл сумынх ажээ. Өөрийнх нь төрсөн нутаг Алтанширээ сум юм байна. Төрийн шагналт Балжирын Дог­мид, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян, Шагдарсүрэн­гийн Гүрбазар гээд олон авьяаст­ны, адармаатай нөхдийн өлгий нутаг даа, Алтанширээ гэдэг чинь. Бид дөрвийн говийн тунгалаг шөнөөр зорьж яваа Хөвсгөл сум Сайншандаас нэг зуун дал гаруй километрийн алсхан бий. Говийн тавдугаар ноён хутагт Данзан­равжаагийн төрж өссөн газар Шувуун шанд, Дулаан харын уул Хөвсгөл сумын нутаг тал руу байд­гийг миний бие өмнө нь хэд хэдэн удаа дөрөө мулталсных мэдэх билээ. Тэгтэл догшин хутагтын тэр л ус нутгаас хойд дүр нь тодорсон мэдээ сүүлийн үед чих дэлсэх болсон. Нарийвчилбаас, Дорно­говь аймгийн Хөвсгөл сумын уугуул Отгон-Амжилтын арван хүүхдийн нэг Угтахбаяр гэж залууг Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тод­руулж, Дээрхийн гэгээнтэн ёсчлон баталж, түүнийг нь Хамарын хийдийн тахилч Зундуйн Алтангэрэл тэргүүтнүүд олонд зарласан билээ. Дорнын говиос, Хөвсгөл сумаас тодорсон гэгээнт­нийг сурвалжлахаар Сайншанд-Замын-Үүдийн галт тэргэнд санд мэндхэн суусан минь энэ буюу. Гэхдээ есдүгээр хутагтынхаа эрдэм чадлыг, номын авшиг буяныг нь сурвалжлах гэж зорьсонгүй. Зүгээр л энгийн борог амьдралыг нь олонд бага ч болов үзүүлэхийг эрмэлзсэн хэрэг ээ. Гэгээнтний ижий аав нь  чухамдаа ямар хүмүүс байх, нут­гийн зон олон ямархан санаа бодолтой баяр хөөртэй байхыг, ах дүү амраг садангаар нь нэг буугаад мордъё, тэд юу ярих нь уу, багын нөхөд хийгээд багш нартай нь нэг уулзъя, сургууль соёлоор нь оръё гэж гэнэтхэн шийдээд найз бүс­гүйн­хээ өвөрт нялуурч хэвтсэн Лхагваагаа хөөж босгон, Баяраа­гаар морин жолоочоо хийлгэж, Эркаг хар шөнөөр мөн л халуун хэвтрээс нь аваад гарч явна. Мон­гол орны хаана ямар л үйл явдал болно аймшгийн хэрэг төвөг, уул уурхайн дэлбэрэлт, нинжа нарын тулгаралт, энгийн гэмгүй иргэд амиа алдаж, эрх чөлөөгөө эдэлж ча­дахгүйд хүрэх, өмнийн говь Нэмэг­тийн хөндийгөөс өнөө алдарт Батаарын яс алга болсон хийгээд Завханы Тэс-Монголын хойд хил дээр буун дуу гарсан зэрэг бүхий л зүйлд “Өдрийн сонин” очиж уншигч олондоо үнэн зөвийг хүргэсээр ирсэн. Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг  Монголынхоо зүүн хязгаарт угтаж, манай Т.Цогт-Эрдэнэ сэт­гүүлч шуудангийн тэрэг бүү хэл, шувуу ч үзэгдэхгүй зүүн хязгаарын заставт хэдэн бор цэрэгтэй зургаа татуулж “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрэн дээр гарч байсныг уншигч олон мэдэж буй. Энэ л уламжлалыг хадгалж намайг ийнхүү хутагтын нутаг руу “шидсэн” бөлгөө.

Яралзтал газрын цээжинд морьд гараад ирдэг шиг яах ийхийн зуургүй Дулаан харын ууланд хүрээд ирлээ. “Дулааны харын ууланд Саран хөхөө донгодно л…” гэх нь бий. Равжаа хутагт Саран хөхөөний намтраа энэ газар усанд задгай хээрт тоглуулж байсан түүх бий. Зүүнбаянгаар дайраад өнгөрөх  зуурт Догмид ахыг ярьж бүгдээрээ баахан инээлд­лээ. Санхүүгийн техни­кумын нэгдүгээр ангийн оюутан Шар хадны архины тасагт хэвтэж байгаад Чойжилын Чимид гуайд хөөгдсөнийг нь, Сайншандаас Зүүнбаян орох тавиадхан кило­метрийн хооронд гар өргөөд суу­сан цагаан паарчигтай охиныг гэргийгээ болгоод авсныг нь, Дор­но­говьд нэр дэвшихээр лут амьтан ирж Жагдалын Лхагваагаа мене­жер болгоод буруудсан хөгийг нь ярьж явсан юм. Шөнийн харан­хуйд лүглийсэн ат шиг амьтад Дулаан харын овоог нар зөв тойрч чулуу нэмэрлээд, дуу дуугаа авч яриглан чоно шиг сунайлдав. Говийн шөнийн оддын туяа овооны зах бэлийн чулуунд талстана. Гурав­дугаар сарын хөхөмдөг салхи энгэр заамаар шургалан, хацар нүүрийг илбэх нь цаанаа л уясуу. Дөрвүүл нэгэнтээ бие сэргэж аваад машин­даа сууж адуун махнаасаа гул­гуу­лан умс, хятай зэргийг баа­хан амтархан идээд цааш хөдөл­лөө. Замын хажуугаар бударгана баг­сайл­даж, заг, хайлаас тэргүүтэн сүглийлдэнэ. Цагаан зээр гэрэлд хаа нэгтээ үзэгдэж, туулай хоёр чихээ сортолзуулаад зам хөндлөн давхина.

“Шувуун
шандад үүр хаяарахыг харах гэж л найз нь шөнө дөлөөр гарахын хүслэн болсон” хэмээн Лхагва маань үнэнээ хэлж байна. Бидний яриа есдүгээр хутаг хий­гээд зорьж яваа газар усны тухай үе үехэн үргэлжлээд л байгаа. “Хутагтыг Хамарын хийдэд нь залчихаад буцаж явахад би яг таарч билээ. Алтангэрэл тахил­чийн хар жийптэй ижил хар машин, номер дугаар нь ч их адилхан машинд шар хадаг яндар болсон залуухан лам дэргэдүүр өнгөрсөн нь хутагт маань байж шүү дээ” гэж Баяраа өгүүлж байна. Үүнийг залгуулаад нэг нь “Хутагтын хөлөг­лөж яваа хар “хоёр зуу”-г хаанаас өгсөн гэлээ дээ” хэмээн үгийн хачир болгоод авлаа.

“Шувуун
шандаас баруухнатай нэгэн суварга босч байгаа. Хэдүүлээ замаараа дайрна. Уг суварганы цаахна хутагтын ижий аавынх нутаглаж байгаа” хэмээн Эрка энэ л газар устай эхийнхээ хүйгээр холбоотойн учир нэгд нэгэнгүй ярьж байна аа. Тэрээр аавынхаа нутаг Алтанширээгийн засаг ноёноор дөрвөн жил ханай­гаад халаагаа өгчээ. Одоо аймгийн төвд хувиараа ажил эрхэлж байгаа гэсэн. Манайхны хэлдгээр “чөлөөт уран бүтээлч” гэдэг шиг л юм даг уу даа.

Нээрээ чиг үүр хаяарахын алдад Шувуун шандад хүрээд ирлээ шүү. Зам бараг л гажсангүй. Төөрч будилсангүй туушхан л давхиад ирлээ. Үүр хаяарахын өмнө болоод тэр юм сан уу, салхи гэдэг чинь ёстой салхи байна. Өнөө хавирга нэвт үлээнэ гэдэг шиг хаа хүү байна. Өвлийн зузаан курткээ гар цүнхэндээ чихээд хийчихсэн, дан ноосон цамцан дээр торгон савхитай гангараад байсан чинь бишдээд явчихлаа. Шувуун шан­дын салхинд өөрийн эрхгүй чичир­дэг байна шүү. Гэвч ажир­сангүй ээ. Анд нөхдийнхөө халуун сэтгэлд нөмөрлөсөн шигээ  Равжаа хутаг­тын­хаа гэрэлт суварганы өмнө мэхийн зогссон. Бүрэг бараг­хан төдийд элсээр шуурсан хаврын хавсаргыг сөрж, Шувуун шандын нарийн шаргал элсэнд гутал зоог­донгуй байсан ч нэг л мэдэх нь ээ уулсын хөтөл дээр гэрэлтэн сацрах ариун шүншигт хөшөөнийх нь дэргэд ирсэн байв. Энэхэн цаг мөчид Лхагваа минь яруу найраг­чийн сэтгэлээр хүүхэд шиг баясан “Найзынх нь хорин жилийн мөрөө­дөл биеллээ” гэж дал мөрийг минь алгадав. Тэрхүү баяр хөөрийг нь улмаа бадраах гэсэн мэт дорнын талаас үүрийн цагаан гэгээ алд алдаар туяарч байлаа. Ийнхүү догшин хутагтын нутагт дорноос мандах наранд залбирч, гэрэлт суварганых нь өмнө гэгээ татуулж зогсох цаг мөч ирдэг л юм байна. Өнөө цагт толгойтой бүхэн л энер­гийн тухай ярьж, Равжаагийн Ха­марын хийдийг бөөн бөөнөөрөө зо­рих болсон. Сүм суваргад нь мөр­гөж, Хар ууланд нь сүсэлж, зуун найман агуйд нь бараг л гэгээрч аваад буцдаг гэж байгаа. Тэгвэл Хамарын хийдээс гадна төрсөн бууц Шувуун шандад нь үүрийн гэгээнээр ирж, наран мандах цаг дор Дорнын говь нэлдээ алтран шаргалтахыг харахуйд нүдний манан арилах шиг болдог юм билээ гэдгийг энэ дашрамд дуулгачихъя.

Эрдэнэбаярын хэлээд бай­санч­лан Шувуун шандын цаах­натай суваргаар дайраад гарлаа. Цэцэг-Өлгий гэж залуу уг бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байна. Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Монгол төрийн нэгэн түшээ Ч.Сүрэн гэж байсныг манайхан мэднэ дээ. Тэр хүн Хөвсгөл сумын унаган  иргэн байжээ.  Аавынхаа дурсгалд зориулж үр хүүхдүүд нь тэрхүү суваргыг бүтээлгэж байгаа юм байна. Догшин хутагтын төрсөн бууцан дээрээс өглөөний наранд оройн ганжир нь алтраад байгаа нь тодхон үзэгдсэн суварга үнэхээрийн сүрдмээр юм аа. Төр түмнийхээ төлөө зүтгэж ирсэн аавынхаа дурсгалд үр хүүхэд нь байгаа бүхнээ зориулж буй нь илт. Суваргын өндөр дөчин таван метр гэсэн байх шүү. Тойргийн хэмжээ хэчнээн ч найман ханатай гэрийн буурьтай тэнцэх юм бэ дээ, бүү мэд.

Цэцэг-Өлзий биднийг “Багшийн гэрээр нэг ороод гар даа” гэв. Ёотон шиг дөрвөлжин олон цагаан байшин­гийн дээхнэ талд нэгэн гэр байсан нь багшийнх нь өргөө ажээ. Багш нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат гэнэ. Хэд хоноод л нисдэг тэргээр ирж өргөөндөө морилж, суварганы бүтээн байгуу­лалттай танилцдаг гэж байгаа. Гэрийнх нь хойморт шар хадгаар баринтагласан олон судар ном давхарлаастай байна. Тэнд өглөө­ний цай цүй барьчихаад цааш хөдөллөө. Шинэхэн тодроод буй есдүгээр хутагтын аав ээжийнх Цувираагийн хийдийн дээхнэ, Улаан хошуунд хаваржиж буй. “Отгон-Амжилт ах, Өргөнцагаан эгч хоёртой бараг л ах дүүгийн барилд­лагатай явдаг. Гэрээр нь орж гарна, хооллож ундална. Цагаан сарын дараа золгох гэтэл эзгүй байгаа дуулдана. Дараахан нь сураад байтал бүр байдаггүй. Гадагшаа явсан ч гэх шиг. Саяхан л хүүхдээс нь мэдлээ шүү дээ” гэж суварганы Цэцэг-Өлзий хэлж бай­сан. Тэгэхээр ойр хавийнх нь хүмүүс нарийн учрыг сайн мэдээгүй л байгаа бололтой. Ямар хүүхэд нь гэнэтхэн гэгээнтэн болоод улс даяар шуугиад явчихав гэдгийг зарим нэг нь ухаж төвдөөгүй нь нутгийн захаас л мэдрэгдэж байсан.

Цувираагийн хийдийг чанх урдуур нь эмжээрлэн өгсөж, Хөвс­гөл сум руу хөтлөн туушиндах төв замаас баруун хойшоо салж дав­хиулсаар хот айлд ирлээ. Хотоос зорьж ирсэн айл маань энэ шүү дээ. Хоёр гэрийн гадаа нэг нэг хужаа мотоцикль ёс юм шиг л байж байна. Баруун гэрийн хатавчийг  шар “жаран ес” налаад “хэвт­чихэж”. Гэрийн урдхан дөнгөж саяхан гарсан бололтой нойтон ботго унаж босон чүүчигнэж, хажуу­ханд нь хүрэн улаан ингэ хавь ойрыг сүрхий чигч ширтэнгүй зог­соно. Хоёр гэрийн зүүн талынхад нь орлоо. Есдүгээр хутагтаар тодорсон Угтахбаярын ах Эрдэнэ­батынх ажээ. Эрдэнэбат гэргий хүүхэд болоод өөрийн төрсөн дүү Мэндээгийн хамт байж байна. Аав ээж нь хараахан ирээгүй гэнэ. “Манай хоёр чинь яваад удаж байна. Одоо аймгийн төвд байгаа сурагтай. Түрүүнд Мэндээг хажуу талын толгой дээр гаргаж утсаар яриуллаа. Үдээс хойшдоо гарах гэнэ” гэж гэрийн эзэн өгүүлэв. Гэгээнтний ах Эрдэнэбатад ч тэр, төрсөн дүү Мэндээд ч тэр ерөөс энэ айл гэрээс хутагт төрсөн шинж алга шүү. Байдаг л амьдрал байгаа­гаараа л байж байна. Өөр яах ч билээ дээ, гэхдээ гэрийн эзний яриа хөөрөөнөөс дүүгийнх нь тухай тодруулбал, хутагтын талаар ганц ч үг гарсангүй. Тэрээр хаваржилтын байдал, ингэ ойр ойрхон ботголж байгаа зэрэг хөдөөнийхөө л өдөр тутмын сониноос дуулгаж байлаа. “Танай гэрээс Говийн ноён хутаг­тын хойд дүр тодорлоо доо. Энэ мэдээг хэзээ дуулав” гэхүйд, Эр­дэнэ­бат “Тийм гэсээн. Утсаар нэг ярьтал аав ээж хэлсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Мэндээ дүү нь зүүн орон дээрээ тэрийж хэвт­чихээд ер чимээ аниргүй шүү. Баруун талын гэр нь мэдээж аав ээжийнх нь гэж байгаа. “Аав ээж хоёрыг ирвэл нүүх санаатай байна. Шар өтөгнөөсөө ядахдаа салъя даа” гэх санаагаа шуудхан хэлээд авсан. Есдүгээр хутагтын төрсөн гэр, ах дүү нар нь нэг иймэрхүү огтоос ажиг сэжиггүй байж байлаа.

Үргэлжлэл бий.

  Н.ГАНТУЛГА     

Categories
редакцийн-нийтлэл

Ширээт хамбын эргэн тойронд буюу шинэ пап Францис

Шинэ пап Францис

Олон зуун жилийн уламж­лал­­тай Ромын папыг тодруу­лах үйл ажиллагаа хэзээнээс хүн төрөлхт­ний анхаарлын төвд байсаар ирсэн. Он цаг улиран өнгөрсөн ч тодруул­даг арга хэрэгсэл уламжлал нь хуучнаараа учраас өнөө цагийн хамгийн сонирхолтой үйл явдал хэмээн тооцож ч болох юм. Мэдээж, Ромын пап буюу Католик шашинт­ны эцэг, ширээт ламыг тодруулах ажиллагаа ойр, ойрхон бо­лоод байдаггүй учраас хүмүүс шинэ папыг тодруулах явцад асар их ач холбогдол өгдөг. Мон­гол­чууд ч Ромын паптай эртнээс түүхэн холбоотой улс. Бид папыг тодруу­лах үйл ажил­лагааг дэлхийн бусад иргэ­дийн адилаар ан­хаа­ран ажиг­­ладаг билээ. Анхны ита­ли гаралтай бус пап гэгддэг дэлхийн алдартай хуврагуу­дын нэг Иоан Павел II-ыг таалал төгссөний дараа Бе­не­дикт XVI-ийг тод­руулах үйл ажиллагааг ихэд сонир­хон телевизээр харж байс­наа санаж байна. Үнэн­дээ пап тодруулах үйл явцыг анх удаа эчнээгээр сонирхож, мэдээлэл авч байгаа хэрэг шүү дээ. XX зууны хамгийн сүүлчийн ширээт лам болох польш гаралтай Иоан Павел II 1978 онд папаар тодорч, дараагийнх нь 2005 онд сая­хан халаагаа өгсөн Бенедикт XVI байсан болохоор манай­ханд ч энэ уламжлал нэг талаас шинэ байж таарна. Тэр үед жигтэйхэн том талбай дээр италичууд, католик ша­шин­­тууд, хэвлэл мэдээл­лийн­хэн цугларч, Ватиканы нэгэн сүмийн яндангаас утаа гара­хыг сэтгэл догдлон хү­лээж байгааг дэлхийн томоо­хон хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүд шууд харуулж бай­сан юм.

2011 онд Ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээнд Ватиканд хөл тавьж, өмнө нь сонирхон харж байсан том талбай, эртний ёс горимтой Гэгээн ширээтийн улсын со­нин хачнаас ажиглах боломж гарсан билээ.

Гэгээн Петрийн нэрээр нэрийдсэн том талбай Вати­каны хот улс болон Италийн Ром хоттой хиллэдэг. Хиллэх ч юу бай­хав Сүхбаатарын талбайгаас Төрийн ордон руу орохтой адил. Төрийн ордны орой­гоос утаа гарахыг хүлээж суугаатай адил шүү дээ. Гэх­дээ хэмжээ нь мэдээж манай­хаас том. Уржигдар пап тод­руулах ажиллагааг ажиглан 150 мянган сүсэгтэн уг тал­байд цугларсан гэж байсан.

Ватикан угаасаа нэг км ч хүрэхгүй газар нутагтай, хүн ам нь ердөө 800 гэдгийг ма­най­хан мэднэ. Тэнд 3000 орчим хүн ажилладаг нь бүгд Ватиканыхаа гаднаас ирж ажилладаг. Хүн амын дундаж наслалт эрэгтэй нь 74, эмэгтэй нь 81 болох та­лаар урьд нь бичиж байсан санагдаж бай­на. Ватиканд энд тэндгүй шашны уйтгартай саарал хувцастай хүмүүс болон кар­ди­налуудын хүрэн ягаан хув­цастай хүмүүс хууч­ны ширэн цүнх барьчихаад цахилгаан шатаар дээш доош явж бай­гаа нь авцал­даагүй ч юм шиг санагдаж байсан сан. 21 зуу­ны хүмүүс бидэнд дахиад хэдэн зуун урагшилсан ахуйд оччи­хоор яахын аргагүй со­нин санагддаг юм билээ. Сая ши­нэ хамбаа сонгох гээд газар газраас зуу гаруй кар­дина­лууд ирсэн гэхээр тэр чигтээ ягаан, харыг туна­руулсан ахимаг настай хув­рагууд дүүр­сэн байж хэмээн санагдаж байлаа. Наяас дээш настай кардиналууд санал хураал­тад оролцдог­гүй гэсэн.

Тэнд хувцас хунар, ахуй үйл нь тийм атлаа цахилгаан шатаар явж, гар утас гаргаж ирээд ярихаар тун сонин. Бас 1500-гаад оноос тогтсон уламж­­­лалаараа Швейцариас хамгаалалтын цэргүүдээ одоо ч гэсэн авчирдаг бөгөөд хувцас нь бас л тэр үеийн­хээрээ.

 Халаагаа өгсөн Бенедикт XVI гэхэд л өнгөрсөн арван­хоёрдугаар сард анх твиттерт жиргэж эхлэхэд нүүр тулж уулзаж байсан хүний хувьд даруйхан дагагч болж бай­лаа.

1730 онд 78 настайдаа пап гэгдэх Клемент XII-оос хойших анхны өндөр настай пап болсон Бенедикт XVI-той уулзах үед тэрбээр 84 настай байсан юм. Манай Ерөнхий­лөгчтэй ганцаарчлан уулзсан тэрбээр дараа нь дагалдан яваа зочид болгонтой гар барьж, зургаа татуулсан бө­гөөд удалгүй Ватиканы вэб хуудсан дээр хүн нэг бүртэй авахуулсан зургийг нь сүүлд тавь­чих­сан байсан. Гер­маны Бавари нутгаас гарал­тай пап намуун зөөлөн дуу­гаар би­дэн­тэй үг сольж, өндөр нас­тай ч илч нь тэгтэл хариагүй бүлээн гараараа гар атгаж мэндчилж байсан юм даг. Сүүлд дэл­хийн тэрбум гаруй хүн барааг нь харах гэж зүтгэ­дэг хүнтэй гар барьсан та нар азтай юм гэхэд орж амжаагүй бусдадаа гараа төлбөртэй бариулна гэж бидний хэдэн сэтгүүлчид маазарч байсан билээ. Түү­ний өнгөрсөн хоёр­дугаар сарын 28-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх бол­сон нь гэнэтийн мэ­дэг­дэл байв. Хэдийгээр Вати­кантай холбоотой эртнээс яригдсан хув­ра­гуудын садар самуун явд­лын дуулиан, сан­хүүгийн асуу­дал түүнийг тэр­гүүн сан­ваартны суудлаа өгөхөд хүр­гэсэн гэж байгаа ч папын суудал хэр баргийн асуудалд ганхахгүй өндөр бас бат бэх юм. Хамгийн өн­дөр насандаа папаар өр­гөмж­лөгдсөн бас анхны шаш­ны чиглэлээр дип­лом­той гэгд­дэг пап Бенедикт XVI-т насны эцэст амар тай­ван суухыг эрхэмлэх нэгэн шалт­гаан байсан буй за.

Тэгвэл дэлхий нийтийнх­ний анхаарлыг татаж байгаа хамгийн чухал хүн бол яах аргагүй Ромын шинэ пап лам Францис болоод байна, энэ өдрүүдэд.

Энэ удаад залуу хүмүүс буюу жараас далаад насны­хан шинэ ширээт хамба бо­лох магадлалтай гэгдэж бай­сан ч 76 настай Аргентин гаралтай Хорхе  Марио Бер­гог­лио Гэгээн ширээтийн ул­сын 266 дахь хамба боллоо. Тэрбээр Аргентиний Буйнес Айрэст 1936 оны арван­хоёр­дугаар сарын 17-нд төржээ. Тэрбээр 21 настайгаасаа шашны мөр хөөж, 1998 онд Буйнес Айрэсийн тэргүүн хамба, 2001 онд кардинал болсон байна.

Шинэ папыг сонгох энэ удаагийн үйл явц ихээхэн адармаатай байсан. Учир нь бусдаасаа тодорч гялалзсан кардиналууд ховор байв. Ми­ла­ны дээд хамба 71 нас­тай Анжело Скола, Брази­лийн Сан-Паулугийн тэргүүн хам­ба 63 настай Одилиу Шерер, Нью-Йоркийн Тимоти Долон, Канадын Марк Уэлле гэсэн нэрс сонстож байсан билээ. Гэхдээ латин Амери­каас анх­ны пап тодорч магад­гүй хэ­мээж байсан ч Арген­тиний гэхээсээ Бразилийн хамбыг гэж бодож байсан хүмүүс олон байсан юм. Ийм тодор­хойгүй байсны улмаас хам­быг тодруулах үйл явц хэд хэдэн өдрөөр үргэлжилж ма­гад гэсэн таамаг гараад байв. Хамба тодрохгүй бол санал хураалтын цаасыг шатаах үйлийг гүйцэтгэхдээ давир­хай, тос хийж хамба тодроо­гүйг илтгэх хар утааг гаргах уламжлалтай. Гэхдээ хар утаа олонтоо суунаг­ласангүй, уржигдар үүрээр шингэн ца­гаан утаа Сикс­тиний дуганы яндангаас гарч, үүнийг бат­лах хонх цохьсон нь шинэ хамба Францисыг зарласан хэрэг байв. Шинэ пап Италиас залуу тивд ца­гаач­лан очсон Марио Хосе Бергоглиогийн таван хүүх­дийн нэг нь юм. Эцэг нь төмөр замын ажил­тан, ээж нь гэртээ үр хүүхдээ өсгөж ирсэн эн­гийн нэгэн байжээ. Буйнес Айресийн их сургуульд хи­мийн чиглэлээр магистрын зэргийг авч бай­сан ч сур­гуулиа төгсөөд шаш­ны сур­гуульд элсэхээр шийд­сэн байна. Яг 55 жилийн өмнө буюу 1958 оны гурав­дугаар сарын 11-нд /гурав­дугаар сарын 13-нд пап бол­сон хэ­мээн түүхэнд бичигдэж үл­дэнэ/ Есүсийн нийгэмлэгт элсэн оржээ. Шашны номонд шамдан суралцаж он цагийг өнгөрөөсөн тэрбээр Германд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2005 онд 265 дахь папыг тодруулах санал асуулгад өрсөлдөж байсан бөгөөд хүчтэй нэр дэвшигч­дийн нэг гэгдэж байсан юм байна.

Хорхе  Марио Бергоглио энгийн нэгэн гэдгээрээ алдар­тай. Үргэлж нийтийн тээврээр зорчдог, ядуус үгээгүйчүү­дийн төлөө сэтгэл тавьж ажил­ладгийг нь хүмүүс анддаггүй аж. Тиймдээ ч гэгээн Францис хэмээх 1180-аад онд Италид төрсөн, ядуусын төлөө өөрий­­­гөө зориулсан хув­рагийн нэрийг онцлон сон­гожээ. Түүний энэ нэр нь ядуусыг тэтгэх, хүмүүнлэг байд­­­­лын бэлгэ тэмдэг болно хэмээн ажиглагчид үзэж бай­на. Тэрбээр Ромын папуудаас энэ нэрийг сонгосон анхны хүн болж байгаа бөгөөд да­раа дараагийн папууд уг нэ­рийг сонговол Францис II гэж нэрлэгдэх юм. Ватикан папыг тодрохоос өмнө магадлалтай гэгдэж буй кардиналуудын биеийн том жижгээс нь шалт­гаалж гурван өөр хэмжээтэй хувцас хийсэн бөгөөд шинэ пап хэмжээ ахиутайгаас нь өмс­сөн байж таарна. Дэл­хийд 1.2 тэрбум хүн католик шашны үнэн сүсэгтэн байд­гийн 480 сая нь Латин Аме­рикт байдаг ажээ. Гэхдээ шинэ пап зөвхөн Америк тивийн бус бүх дэл­хийн католикчуудын төлөө залбирах болно гэдгээ батлан хэлсэн. Бас тэрбээр ижил хүйстний тухайд тун таагүй нэгэн байдаг. Нэг хүй­сийн хүмүүс дотно харил­цаанд орохыг хүлээн зөв­шөөр­дөг­гүй бөгөөд үр хөн­дөлт, ижил хүйстний гэрлэлт гээд энэ шашныхны хүлээн зөвшөөр­дөггүй уламжлалт зарчмыг хатуу баримтлан ажиллах биз ээ. Тэрбээр тө­рөлх хо­тын­хоо нэгэн хөлбөм­бөгийн багийн галзуу хөгжөөн дэм­жигч, залуудаа тамхийг яндан шиг баагиулдаг байс­наа гэ­нэт хаясан гэсэн хөг­жилтэй, цагаахан мэдээллүүд ч харагдаж бай­на. Бас венэ­суэльчүүд аугаа удирдагч Уго Чавес тэнгэрээс тэтгэж, Латин Америкаас пап төрүүллээ гэдэгт итгэж байгаа гэнэ.

Одоо түүнийг Ватиканд хэзээ нүүж ирэх, аль өрөөнд суурьших вэ гээд шийдэх олон асуудал 800 хүн амтай Гэгээн ширээтийн улсад га­раад байна. Тэрбээр ирэх мягмар гаригт папын ширээнд залрах юм.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ширээт хамбын эргэн тойронд буюу инэ пап Францис

Олон зуун жилийн уламж­лал­­тай Ромын папыг тодруу­лах үйл ажиллагаа хэзээнээс хүн төрөлхт­ний анхаарлын төвд байсаар ирсэн. Он цаг улиран өнгөрсөн ч тодруул­даг арга хэрэгсэл уламжлал нь хуучнаараа учраас өнөө цагийн хамгийн сонирхолтой үйл явдал хэмээн тооцож ч болох юм. Мэдээж, Ромын пап буюу Католик шашинт­ны эцэг, ширээт ламыг тодруулах ажиллагаа ойр, ойрхон бо­лоод байдаггүй учраас хүмүүс шинэ папыг тодруулах явцад асар их ач холбогдол өгдөг. Мон­гол­чууд ч Ромын паптай эртнээс түүхэн холбоотой улс. Бид папыг тодруу­лах үйл ажил­лагааг дэлхийн бусад иргэ­дийн адилаар ан­хаа­ран ажиг­­ладаг билээ. Анхны ита­ли гаралтай бус пап гэгддэг дэлхийн алдартай хуврагуу­дын нэг Иоан Павел II-ыг таалал төгссөний дараа Бе­не­дикт XVI-ийг тод­руулах үйл ажиллагааг ихэд сонир­хон телевизээр харж байс­наа санаж байна. Үнэн­дээ пап тодруулах үйл явцыг анх удаа эчнээгээр сонирхож, мэдээлэл авч байгаа хэрэг шүү дээ. XX зууны хамгийн сүүлчийн ширээт лам болох польш гаралтай Иоан Павел II 1978 онд папаар тодорч, дараагийнх нь 2005 онд сая­хан халаагаа өгсөн Бенедикт XVI байсан болохоор манай­ханд ч энэ уламжлал нэг талаас шинэ байж таарна. Тэр үед жигтэйхэн том талбай дээр италичууд, католик ша­шин­­тууд, хэвлэл мэдээл­лийн­хэн цугларч, Ватиканы нэгэн сүмийн яндангаас утаа гара­хыг сэтгэл догдлон хү­лээж байгааг дэлхийн томоо­хон хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лүүд шууд харуулж бай­сан юм.

2011 онд Ерөнхийлөгчийн албан айлчлалын хүрээнд Ватиканд хөл тавьж, өмнө нь сонирхон харж байсан том талбай, эртний ёс горимтой Гэгээн ширээтийн улсын со­нин хачнаас ажиглах боломж гарсан билээ.

Гэгээн Петрийн нэрээр нэрийдсэн том талбай Вати­каны хот улс болон Италийн Ром хоттой хиллэдэг. Хиллэх ч юу бай­хав Сүхбаатарын талбайгаас Төрийн ордон руу орохтой адил. Төрийн ордны орой­гоос утаа гарахыг хүлээж суугаатай адил шүү дээ. Гэх­дээ хэмжээ нь мэдээж манай­хаас том. Уржигдар пап тод­руулах ажиллагааг ажиглан 150 мянган сүсэгтэн уг тал­байд цугларсан гэж байсан.

Ватикан угаасаа нэг км ч хүрэхгүй газар нутагтай, хүн ам нь ердөө 800 гэдгийг ма­най­хан мэднэ. Тэнд 3000 орчим хүн ажилладаг нь бүгд Ватиканыхаа гаднаас ирж ажилладаг. Хүн амын дундаж наслалт эрэгтэй нь 74, эмэгтэй нь 81 болох та­лаар урьд нь бичиж байсан санагдаж бай­на. Ватиканд энд тэндгүй шашны уйтгартай саарал хувцастай хүмүүс болон кар­ди­налуудын хүрэн ягаан хув­цастай хүмүүс хууч­ны ширэн цүнх барьчихаад цахилгаан шатаар дээш доош явж бай­гаа нь авцал­даагүй ч юм шиг санагдаж байсан сан. 21 зуу­ны хүмүүс бидэнд дахиад хэдэн зуун урагшилсан ахуйд оччи­хоор яахын аргагүй со­нин санагддаг юм билээ. Сая ши­нэ хамбаа сонгох гээд газар газраас зуу гаруй кар­дина­лууд ирсэн гэхээр тэр чигтээ ягаан, харыг туна­руулсан ахимаг настай хув­рагууд дүүр­сэн байж хэмээн санагдаж байлаа. Наяас дээш настай кардиналууд санал хураал­тад оролцдог­гүй гэсэн.

Тэнд хувцас хунар, ахуй үйл нь тийм атлаа цахилгаан шатаар явж, гар утас гаргаж ирээд ярихаар тун сонин. Бас 1500-гаад оноос тогтсон уламж­­­лалаараа Швейцариас хамгаалалтын цэргүүдээ одоо ч гэсэн авчирдаг бөгөөд хувцас нь бас л тэр үеийн­хээрээ.

 Халаагаа өгсөн Бенедикт XVI гэхэд л өнгөрсөн арван­хоёрдугаар сард анх твиттерт жиргэж эхлэхэд нүүр тулж уулзаж байсан хүний хувьд даруйхан дагагч болж бай­лаа.

1730 онд 78 настайдаа пап гэгдэх Клемент XII-оос хойших анхны өндөр настай пап болсон Бенедикт XVI-той уулзах үед тэрбээр 84 настай байсан юм. Манай Ерөнхий­лөгчтэй ганцаарчлан уулзсан тэрбээр дараа нь дагалдан яваа зочид болгонтой гар барьж, зургаа татуулсан бө­гөөд удалгүй Ватиканы вэб хуудсан дээр хүн нэг бүртэй авахуулсан зургийг нь сүүлд тавь­чих­сан байсан. Гер­маны Бавари нутгаас гарал­тай пап намуун зөөлөн дуу­гаар би­дэн­тэй үг сольж, өндөр нас­тай ч илч нь тэгтэл хариагүй бүлээн гараараа гар атгаж мэндчилж байсан юм даг. Сүүлд дэл­хийн тэрбум гаруй хүн барааг нь харах гэж зүтгэ­дэг хүнтэй гар барьсан та нар азтай юм гэхэд орж амжаагүй бусдадаа гараа төлбөртэй бариулна гэж бидний хэдэн сэтгүүлчид маазарч байсан билээ. Түү­ний өнгөрсөн хоёр­дугаар сарын 28-нд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх бол­сон нь гэнэтийн мэ­дэг­дэл байв. Хэдийгээр Вати­кантай холбоотой эртнээс яригдсан хув­ра­гуудын садар самуун явд­лын дуулиан, сан­хүүгийн асуу­дал түүнийг тэр­гүүн сан­ваартны суудлаа өгөхөд хүр­гэсэн гэж байгаа ч папын суудал хэр баргийн асуудалд ганхахгүй өндөр бас бат бэх юм. Хамгийн өн­дөр насандаа папаар өр­гөмж­лөгдсөн бас анхны шаш­ны чиглэлээр дип­лом­той гэгд­дэг пап Бенедикт XVI-т насны эцэст амар тай­ван суухыг эрхэмлэх нэгэн шалт­гаан байсан буй за.

Тэгвэл дэлхий нийтийнх­ний анхаарлыг татаж байгаа хамгийн чухал хүн бол яах аргагүй Ромын шинэ пап лам Францис болоод байна, энэ өдрүүдэд.

Энэ удаад залуу хүмүүс буюу жараас далаад насны­хан шинэ ширээт хамба бо­лох магадлалтай гэгдэж бай­сан ч 76 настай Аргентин гаралтай Хорхе  Марио Бер­гог­лио Гэгээн ширээтийн ул­сын 266 дахь хамба боллоо. Тэрбээр Аргентиний Буйнес Айрэст 1936 оны арван­хоёр­дугаар сарын 17-нд төржээ. Тэрбээр 21 настайгаасаа шашны мөр хөөж, 1998 онд Буйнес Айрэсийн тэргүүн хамба, 2001 онд кардинал болсон байна.

Шинэ папыг сонгох энэ удаагийн үйл явц ихээхэн адармаатай байсан. Учир нь бусдаасаа тодорч гялалзсан кардиналууд ховор байв. Ми­ла­ны дээд хамба 71 нас­тай Анжело Скола, Брази­лийн Сан-Паулугийн тэргүүн хам­ба 63 настай Одилиу Шерер, Нью-Йоркийн Тимоти Долон, Канадын Марк Уэлле гэсэн нэрс сонстож байсан билээ. Гэхдээ латин Амери­каас анх­ны пап тодорч магад­гүй хэ­мээж байсан ч Арген­тиний гэхээсээ Бразилийн хамбыг гэж бодож байсан хүмүүс олон байсан юм. Ийм тодор­хойгүй байсны улмаас хам­быг тодруулах үйл явц хэд хэдэн өдрөөр үргэлжилж ма­гад гэсэн таамаг гараад байв. Хамба тодрохгүй бол санал хураалтын цаасыг шатаах үйлийг гүйцэтгэхдээ давир­хай, тос хийж хамба тодроо­гүйг илтгэх хар утааг гаргах уламжлалтай. Гэхдээ хар утаа олонтоо суунаг­ласангүй, уржигдар үүрээр шингэн ца­гаан утаа Сикс­тиний дуганы яндангаас гарч, үүнийг бат­лах хонх цохьсон нь шинэ хамба Францисыг зарласан хэрэг байв. Шинэ пап Италиас залуу тивд ца­гаач­лан очсон Марио Хосе Бергоглиогийн таван хүүх­дийн нэг нь юм. Эцэг нь төмөр замын ажил­тан, ээж нь гэртээ үр хүүхдээ өсгөж ирсэн эн­гийн нэгэн байжээ. Буйнес Айресийн их сургуульд хи­мийн чиглэлээр магистрын зэргийг авч бай­сан ч сур­гуулиа төгсөөд шаш­ны сур­гуульд элсэхээр шийд­сэн байна. Яг 55 жилийн өмнө буюу 1958 оны гурав­дугаар сарын 11-нд /гурав­дугаар сарын 13-нд пап бол­сон хэ­мээн түүхэнд бичигдэж үл­дэнэ/ Есүсийн нийгэмлэгт элсэн оржээ. Шашны номонд шамдан суралцаж он цагийг өнгөрөөсөн тэрбээр Германд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2005 онд 265 дахь папыг тодруулах санал асуулгад өрсөлдөж байсан бөгөөд хүчтэй нэр дэвшигч­дийн нэг гэгдэж байсан юм байна.

Хорхе  Марио Бергоглио энгийн нэгэн гэдгээрээ алдар­тай. Үргэлж нийтийн тээврээр зорчдог, ядуус үгээгүйчүү­дийн төлөө сэтгэл тавьж ажил­ладгийг нь хүмүүс анддаггүй аж. Тиймдээ ч гэгээн Францис хэмээх 1180-аад онд Италид төрсөн, ядуусын төлөө өөрий­­­гөө зориулсан хув­рагийн нэрийг онцлон сон­гожээ. Түүний энэ нэр нь ядуусыг тэтгэх, хүмүүнлэг байд­­­­лын бэлгэ тэмдэг болно хэмээн ажиглагчид үзэж бай­на. Тэрбээр Ромын папуудаас энэ нэрийг сонгосон анхны хүн болж байгаа бөгөөд да­раа дараагийн папууд уг нэ­рийг сонговол Францис II гэж нэрлэгдэх юм. Ватикан папыг тодрохоос өмнө магадлалтай гэгдэж буй кардиналуудын биеийн том жижгээс нь шалт­гаалж гурван өөр хэмжээтэй хувцас хийсэн бөгөөд шинэ пап хэмжээ ахиутайгаас нь өмс­сөн байж таарна. Дэл­хийд 1.2 тэрбум хүн католик шашны үнэн сүсэгтэн байд­гийн 480 сая нь Латин Аме­рикт байдаг ажээ. Гэхдээ шинэ пап зөвхөн Америк тивийн бус бүх дэл­хийн католикчуудын төлөө залбирах болно гэдгээ батлан хэлсэн. Бас тэрбээр ижил хүйстний тухайд тун таагүй нэгэн байдаг. Нэг хүй­сийн хүмүүс дотно харил­цаанд орохыг хүлээн зөв­шөөр­дөг­гүй бөгөөд үр хөн­дөлт, ижил хүйстний гэрлэлт гээд энэ шашныхны хүлээн зөвшөөр­дөггүй уламжлалт зарчмыг хатуу баримтлан ажиллах биз ээ. Тэрбээр тө­рөлх хо­тын­хоо нэгэн хөлбөм­бөгийн багийн галзуу хөгжөөн дэм­жигч, залуудаа тамхийг яндан шиг баагиулдаг байс­наа гэ­нэт хаясан гэсэн хөг­жилтэй, цагаахан мэдээллүүд ч харагдаж бай­на. Бас венэ­суэльчүүд аугаа удирдагч Уго Чавес тэнгэрээс тэтгэж, Латин Америкаас пап төрүүллээ гэдэгт итгэж байгаа гэнэ.

Одоо түүнийг Ватиканд хэзээ нүүж ирэх, аль өрөөнд суурьших вэ гээд шийдэх олон асуудал 800 хүн амтай Гэгээн ширээтийн улсад га­раад байна. Тэрбээр ирэх мягмар гаригт папын ширээнд залрах юм.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хуучин хүн шинэчлэгдэх үү

Сүүлийн үеийн дуулианы нэг бол яах аргагүй МИАТ-ийн гэх хэрэг. МИАТ-ийн дар­гаар очвол   шууд л тэрбумтан болдог байсныг бид сая л нэг мэдлээ шүү дээ. Тиймээс ч байсхийгээд л дарга нь солиг­дож, бие биенийхээ талаар мэдээлэл цацаж, нэг нь нө­гөөгөө татаж унагаадаг байж. Тэгээд л өөрсдийнхөө бэлэн хоол гэж андуурсан дайны эрсдлийн сангийн  мөнгийг үе дамжин ёстой л дураараа угаадаг байсан аж.   Есдүгээр сарын арван нэгний аймшигт халдлага АНУ-д болсноос хойш  ийм сан бий болсон юм билээ. Хэн ч анзаарахгүй гэж бодсон уу, МИАТ-ийн үе,  үеийн удирдлагууд   Бин Ладены  уршгаар бий болсон  дайны эрсдлийн сан гээчээс болж мөнгөжиж баяжих гэсэн биш баригдаж балраад,  шал­гаг­дан хоригдож байгаа.      

Хууль зүйн сайд Х.Тэмүү­жин саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа хэлснээр МИАТ-ийн хуучин удирдлагууд хо­риг­дож байгаа хэрнээ хоо­рон­доо утсаар холбогдоод байгаа юм байна. Тэгэхээр үгсэн тохиролцоод байна гэж ойлголоо. Ингэхээр хэрэг шийдэхэд хүндрэл гарах бо­лолтой. Яахаараа шоронд хоригдож байгаа хүмүүс  гэр­тээ байгаа юм шиг утсаар яриад сууж байдаг юм бол. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар хоригдлуудаа шорон­гоос шоронгийн хооронд утсаар ярьж, үгсэн тохирч байхад  юу ч болоогүй юм шиг сууж л байдаг.  Ингэж толгойг нь илж суудаг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Ядамдоржтой хол­боо­той болов уу гэж ойлгоход хүрээд байна.   Шоронд байгаа хоригдлууд гар утсаар ярьдгийг болиулах гэж нэлээд эртнээс яригдсан. Тэгээд утас­ны сүлжээ унагадаг төхөө­рөмж  тавина гээд бараг жил гаруй хугацаа өнгөрлөө. Уг нь тэр төхөөрөмжөө Шүүхийн шийдвэрийнхэн худалдаад авчихсан гэх юм билээ. Харин ямар шалтгаанаар өдийг хүр­тэл суурилуулаагүйг хэн мэ­дэ­хэв. Ямар ч байсан шинээр томилогдсон энэ газрын дарга нь Ардын намын нөх­дөө шоронд хоригдож байх үед нь харж хандаж, эрх­лүүлж байх ёстой юм шиг байна. Ер нь тэгээд Шинэч­лэлийн засагт ажиллахаараа хуучин хүн шинэчлэгдэнэ гэж үү.

Шүүхийн шийдвэрийн газ­рын шинэ дарга Д.Ядамдорж  2000 онд Ардчилсан нам ялагдахад Сэлэнгийн цаг­даад хэлтсийн даргаар ажил­лаж байсан энэ хүн Дор­нодын цагдаагийн даргаар очжээ.  Ардчиллын гэх толгой­той болгоныг мөрдөн бай­цааг­чийн өрөөний үүдэнд суулгаж, мөн ч их зовоосон гэх юм билээ. Дорнодынхон  үүнийг нь ярьцгаадаг.  Дараа нь Замын цагдаагийн газрын даргаар томилогдож ирсэн. Үүний дараа Баянзүрх дүүр­гийн цагдаагийн даргаар ажил­ласан. Яалт ч Ардын намыг эрх барьж байх үед албан тушаалд очиж Ардчил­лынханд хатуурхаж явсан гэх хүн Ардчилсан намыг яла­хаар дахиад л албан тушаал дэвшээд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болчихсон байх юм.

Ардчилсан нам Ардын намаасаа ялгагдахгүй халаа сэлгээ хийж, ажлаа сайн гүйцэтгэж байсан жирийн нэг  инженерийг олон таван үггүй “Ажлаа өг” гээд л халах хэрнээ өөрийнх нь намынханд  өршөөл­гүй хандаж ирсэн,  Ардын намын угшилтай энэ хүний толгойг илж, шинэчлэл хийх хамгийн том сал­барын­хаа чухал энэ албанд томилсон нь хачирхалтай.

Нэгэнт хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл ярьж байгаа энэ үед Д.Ядамдор­жоос өөр хүн тавьж болоогүй хэрэг үү. Хараад байхад хууль, хяналтын байгуулла­гын­ханд айхтар их шинэчлэл хийхээр хүмүүс тавьчихсан гэж харагдахгүй л байна. Замын цагдаагийн дарга гэж   Эрүүгийн цагдаагийн газарт Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга байсан нэг нөхөр тавигд­сан гэсэн. Юу хийж байгааг нь мэдэж байгаа нэг ч хүн алга.

Хэрэв үнэхээр Хууль зүйн залуу сайд Х.Тэмүүжин   сал­бар­таа шинэчлэл хийе гэж бодож байгаа бол ядаж л хэдэн шоронгуудаа аятайхан аваад явж  чадах  хүн тавих хэрэгтэй байж.

Ардчилсан намын томил­гоо хэдийнээс л өрсөлдөгч намынхаа идэш болж байдаг. 1996 онд Ардчилсан эвсэл ялаад яалаа даа. Ардчилсан нам ялчихаад байхад  өрсөл­дөгч намынхан нь албан ту­шаалд очих гээд алаан болж байсан. Ардчилсан нам ялах мөрөөрөө ялж чадахгүй сөрөг хүчнийхээ хүмүүсийг зарим чухал албан тушаал дээр тавьчихаад нөгөөдүүл нь хийсэн ажил болгонд нь саад хийж байсан. Ялагдсан на­мынхандаа ялсан нь дээ­рэлхүүлж, Засгийн газар нь хэдэн ч удаа уналаа даа.   Анх удаа эрх барьж байсан юм, туршлагагүйтэж гэж бодъё. Одоо бол алдах эрх байхгүй.  Ард түмэн эрх барих боломж олголоо.   Айхтар намчирхаад байх нь хаашаа юм гэхдээ бодлогоо хэрэгжүүлэхэд   сайн багтай байх хэрэгтэй.  

 Түүнээс биш нэг намын угшилтай,  гэмт хэрэгт сэжиг­лэг­дэн хоригдож байгаа хү­мүүстээ утсаар ярьж, үгсэн хуйвалдах боломж олгоод сууж байдаг, гэмт хэргийг өөгшүүлэхэд хувь нэмэр оруул­даг хүн шинэ Засгийн газрын шинэчлэлийн бод­логын хэрэгжүүлнэ гэдэг юу л бол. Ганц Д.Ядамдоржийн томилгоо ч ойлгомжгүй бай­гаа юм биш, хуучнаасаа дээр­дэхээргүй хүнд сурталтнуу­даар газрын дарга нар тавь­сан нь аль хэдийнэ анзаараг­даж эхлээд байгаа. 

Юу хийж байгаа нь мэдэг­дэхгүй тэр дарга нараас хийсэн ажил, хийх гэж байгаа зүйлийнх нь талаар асуух гэхээр хаалгаа хаагаад гадуур ажилтай гээд зугтдаг, мэдээлэл авах гэхээр заавал том даргын гарын үсэг, зөв­шөөрөл, албан бичиг нэхээд суучихдаг нь олон болсон байна лээ. Арга ядаад хэв­лэлийнхэн өөрсдөөс нь асуух­гүйгээр  хамаг ур чадвар, арга ухаанаа уралдуулж байж олсон мэдээлэл нь хэв­лэлд гарахаар эх сурвалжаа хэл, хаанаас авчихав, ирж тайлбар өг гээд амар заяа үзүүлэхээ байсан. Бид бас мөчөөгөө өгөхгүй “Албан бичгээ явуул” гэнэ. Албан бичиг ирэхээр нь ажлын зав зай гаргаж байгаад очно. “Хүүхдээ авах гээд гараад явчихсан байна. Маргааш ирээрэй” гэнэ.

 
Тэд завгүй, бид завтай юм шиг харагддаг бололтой. Энэ мэт мөрөөрөө ажлаа хийж байгаа сэтгүүлч, сурвалж­лагч­дыг ч ажлаа хийхэд нь саад болсон хүнд суртал гэдэг Ардын намынхнаас илүү Ардчилсан намынхны үед гарч, мэдээлэл улам хаалттай боллоо.

АНУ-ын жишгээр бол хийсэн ажилдаа хөрөнгө мөнгө гаргахдаа түүнийхээ нэлээдгүй хэсгийг  тайлбар­лан таниулах, сурталчлан хүргэхэд  зориулдаг юм билээ. Хэвлэлийнхэн төрөөс мөнгө нэхэж байна гэж андуу­руузай. Юу хийсэн  нь мэдэг­дэхгүй байгааг сануулах гэж л ийм жишээ татлаа.

Үнэн хэрэгтээ МАН-д үйл­чилж, АН-ын нөхдийг нүд үзүүрлэж явсан  хүмүүс  ши­нэч­лэх ёстой газарт чинь шигдчихсэн явж байна. Ингэж шигдэхдээ ажил явуулахад нь дэм болохын оронд  угшил нэгтэй, авлига хээл хахуу­лийн хэрэгт орооцолдсон нөхдүүд­дээ үйлчлээд л байвал ямар юмны шударга ёс шинэчлэл болох вэ дээ. Хууль зүйн сайдын мэдэгдлээс угшил өөртэй хүмүүсийн уршиг ши­нэч­лэлд нь саад болоод бай­на уу гэж анзаарлаа. Шинэч­лэл гэдэгт бодлого үйл ажил­ла­гаанаас гадна хаалттай хаалгаа нээлттэй болгож, хуучин сэтгэлгээ, арга барилаа шинээр солих ч бас багтдаг болов уу. 

Categories
редакцийн-нийтлэл

Эмч, цагдаа хоёрын дунд иргэн амиа алдав

-ЦАГДАА НАР ТАЛИЙГААЧИЙН ГЭР БҮЛИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛААД
ОЛООГҮЙ ГЭЖ ТАЙЛБАРЛАВ-

Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд
амиа алдсан залуугийн талаарх сурвалжлагыг өмнөх дугаартаа хүргэсэн
билээ. Хутгалуулсан за­лууг эмнэлэг, эрүүлжүүлэх байрны хооронд зөөсөөр
улмаар Хан-Уул дүүр­гийн эрүүлжүүлэх бай­ранд амиа алдсан юм. Цагдаагийн
байгууллага талийгаач залууг нас бар­­сан гэдгийг олон хо­ног ар
гэрийнхэнд нь хэ­лээ­гүй нуусан нь анхаа­рал татаж байна.

Талийгаач Т.Дорж­баа­тарын нас барсан хэргийг Хан-Уул дүүргийн ахлах
мөрдөн байцаагч Г.Ганхүү гардан шалга­жээ. Энэ хүн хэргийн та­лаар
хамгийн бодитой мэдээллийг ар гэрийн­хэнд нь өгөх ёстой. Бас яагаад хүүг
нь нас барс­ныг ар гэрийнхэнд нь мэдэгдээгүйгээ тайлбар­лах юм. Тиймээс
мөрдөн байцаагч Г.Ганхүүтэй нүүр тулж уулзсан талий­гаа­­чийн ээж, аав,
ах дүү нар нь хамгийн түрүүнд “Хүүг маань нас барсныг бидэнд яагаад
хэлээгүй юм бэ” гэж гомдож, цөхөр­сөн байдлаар асуусан юм. Харин мөрдөн
бай­цаагч “Бидэнд тэр хүний нэрнээс өөр юм байгаа­гүй. Хаяг нь
тодорхойгүй болохоор ар гэрийнхнийг хайсан л даа” гэж хэлэн­гүүт “Та
яагаад худ­лаа хэлээд байгаа юм бэ. Цэргийн госпиталь эмнэ­лэгт 00.00
цагт хүр­гэгдэж очихдоо хүүгийн маань гэрийн  бүх хаяг, овог нэр, нас нь
тодорхой бичигд­сэн байхад, цаг­даа­гийн байгууллага байж таван өдрийн
турш ар гэрийнх­нийг олохгүй байна гэж байх уу” гэж шаллаа. Мөр­дөн
бай­цаагч энэ асуул­тад ха­риулж чадахгүй бай­­сан бөгөөд яриагаа өөр
тийш нь залж “Энэ хэргийг хоёр газар дав­хар шалгаж бай­на.
Эрүүл­жүүлэхэд хүн нас барсан учраас хамгийн түрүүнд Проку­рорын мөр­дөн
байцаах газраас хүмүүс ирж шал­гадаг юм. Цагдаагийн буруу­тай үйл
ажиллагаа байна уу гэдгийг проку­ророос шалгана гэсэн үг.

Танай
хүү мэдээж хэрэгт хол­богч­той хамт нэлээд архи хэт­рүүлэн уусан байсан.
Энэ хоёр хүн хоёулаа тодорхой оршин суух хаяггүй байсан учраас холбоо
барих утас байгаагүй. Тиймээс манай дүүргийн эрүүлжүүлэхэд эмчийн
хяналтад эрүүлжүүлсэн. Тэгээд 05.00 цагийн үед үүрээр таталт өгч нас
барсан. Энэ хэргийн бүх мате­риалыг прокурорын мөр­дөн бай­цаагч нар авч
явсан. Надад байгаа материал дээр хамт архи уусан нөхдүүд болон бусад
хол­богдогч нарыг шалгаж байгаа хав­таст хэрэг л байна. Тиймээс 
дэлгэ­рэнгүй  мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж ярилаа. Яг биеийнхээ
аль хэсэгт хутгалуулсан юм бэ гэхэд нь “Зүүн мөрнийхөө дээр талд, цээжин
хэсэгтээ” хэмээн зургийг нь талий­гаачийн эгч Т.Бай­гал­маад үзүү­лэв.
Аминаас хол газар юм байна шүү дээ хэмээн дүүгийнхээ зургийг үзсэн
түүний нүдэнд нь нулимс цийлэгнэлээ. Энэ үед бусад нь ч гэсэн зургийг 
харах гэсэн боловч цагдаа олон хүнд үзүүлэхгүй хэ­мээн зузаан хавтсаа
цааш нь далд хийв. Мөр­дөн бай­цааг­чийг үнэн ярьж байгаа эсэхэд
эргэлзсэн үү, ар гэрийнхэн нь “Госпиталь эмнэлгээс яг хэдэн цагт миний
хүүхэд эрүүлжүүлэхэд ирсэн бэ” гэж асуухад, эмнэлгээс авчир­сан байцаагч
нь хуралтай байна. Тиймээс хурлаасаа гарч ирэхэд нь асууж хэлж өгье”
гэв.  “Бид нар түргэлмээр байна. Энэ хүн чинь тав, зургаан өдөр
болчихсон байна шүү дээ. Хойд ажил нь өнгөрлөө. Гудамжны архичин хүн гэж
бодоод хаячихсан юм уу, та нар чинь. Яагаад олон хоног өнгөр­чихөөд
байхад хэлээгүй юм бэ” гэж дахиад асуув. Цагдаа хариулахдаа “Проку­рорын
мөрдөн байцаах газар бүх материалыг авсан гэж хэлсэн шүү дээ. Тэднийх
та нарт мэдэгдчихсэн байх гэж бодсон. Тэгтэл өчигдөр над руу яриад
материалыг  нь буцаагаад танайх руу шилжүүлэхээр боллоо гэсэн. Ямар
учиртайг нь мэдэхгүй. Ер нь прокурор л ар гэрийнхэнд нь мэдэгдэх ёстой”
хэмээн асуудлыг өөрөөсөө зайлуулав. Хууль мэдэх­гүй, хэдэн хөдөөний
хүмүүстэй харьцаж байгаа гэсэн шиг Г.Ганхүү мөр­дөн байцаагч биднийг
ийнхүү шал­таг тоочсоор өрөөнөөсөө гар­гасан юм.  Мөрдөн байцаагчийн
өрөө­нөөс гарахаасаа өмнө хүүгээ алд­сан ээж аядуу дуугаар  “Манай хүү
яг хаана байгаа вэ.  Бид хүнээ хармаар байна. Яг мөн гэдгийг өөрсдийн
нүдээр л хармаар байна” хэмээн хүүгээ амьд  байгаа­сай гэсэн эцсийн
горьдлого тас­раа­гүй мэт цөхөрсөн байдлаар асуулаа. Харин мөрдөн
байцаагч “Цогцос мэдээж шүүх эмнэлэгт байгаа. Тэнд задлан хийсэн” гэв. 

Хэдийгээр энэ хүмүүс мөрдөн байцаагчид зэрэг, зэрэг олон асуулт тавьж,
гомдож цөхөрч байгаагаа илэрхийлсэн ч тодорхой тайлбар өгөхгүй байсан
учраас тэнд удахыг хүсээгүй юм. Хүүгийнхээ цогцсыг очиж үзэхээс эхлээд
ажил явдлыг хийхгүй удсандаа шаналан яарч байгаа нь илт байсан. Харин
сэт­гүүлч хүний хувьд Г.Ганхүү мөрдөн байцаагчид шүүмжлэлтэй ханд­маар
санагдаж байлаа. Эрүүл­жүүлэх байранд хүн нас барчихаад байхад яг хэдэн
цагт өөд болсныг нь хэлж  мэдэхгүй байгааг харсан хэний ч дургүй хүрмээр
хэтэрхий хойрго хариулж байна лээ. Тэгээд ч талийгаачид задлан
шинжилгээ хийхдээ ар гэрийнхнийг нь байлгаагүй, бас түүний хувцас хунар,
биедээ авч явсан эд зүйлийг нь гэр бү­лийн­хэнд нь хүлээлгэж өгсөнгүй.
Бүх бурууг прокурор руу чихээд өөрийнхөө амийг авраад гарав бололтой.
Ямартай ч Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс талий­гаачийг эрүүлжүүлэх
байранд  нас барсныг нуусан нь хачирхалтай санагдаж байв.

ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ЮУ БОЛОВ?

Мөрдөн байцаагчаас хүүгээ нас барсан цагийг мэдэж чадаагүй тэд
гарахынхаа өмнө  жижүүрийн цагдаагаас  хэдэн цаг минутад хүүгээ өөд
болсныг асуув. Учир нь нас барсан хүний хойдох ажил явдлыг хийхэд нарийн
цаг хугацаа хэрэгтэй байдаг тул ийнхүү асууж шалаад байгаа юм. Харин
жижүү­рийн цагдаа “Гадаа гараад баруун тийшээ тойроод эрүүлжүүлэх байр
руу орж асуу” гэв. Яарч яваа тэдэнд хүүгийнх нь нас барсан цагийг хэлээд
өгчихгүй ийшээ яв, тийшээ яв гэж цааргалж байгаа цагдаа нарыг харсан
хэнд ч тэднийг хүнд суртал гаргаж байна гэж дүгнэх байсан. Хэдий завгүй
байдаг ч гэлээ, зовж яваа настай хүмүүсийг хараад алив гээд тосоод
сэтгэл гаргахад тийм хэцүү биш баймаар.  Хан-Уул дүүргийн цагдаагийн
хэлт­сийн эрүүлжүүлэх байр руу орлоо. Энд талийгаач өөд болсон. Тий­мээс
ар гэрийнхэн нь  эрүүлжүүлэх байранд ороод дуугүй зогсохгүй нь мэдээж. 
Тэнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдаас асууж сурах зүйл их
байсан юм. Гэвч эрүүлжүүлэхийн цагдаа нар омог­той аж. “Хүүгээ нас
барсан хугацааг мэдмээр байна гэхэд “Мөрдөн байцаагчаас нь асуу. Бид нар
мэдэхгүй” гээд халгаасангүй. Дүү­гээ хэдэн цагт нас барсныг мэдэх гэж
нааш цааш явж цөхөрсөн Т.Майцэцэг дуугаа өндөрсгөж уйллаа. “Та нар чинь
яасан хачин хүмүүс вэ. Бид нар хүнээ амьд­руулаад өгөөч гээгүй. Хэдэн
цагт өнгөрсөн юм бэ гэж асууж байна. Мөрдөн байцаагч нь та нараас асуу
гэж хэлсэн. Жижүүр нь бас танайхаас асуу гэсэн” гэхэд тэнд байсан тав
зургаан цагдаа хөмсгөө зангидаж, дуугүй харж зогслоо. Тэгээд
эрүүлжүүлэхийн эмч нь хаана байна гэж асуухад “Хэрэг гардаг өдөр өөр эмч
байсан. Одоо байхгүй байна. Та над руу уурлаад яах вэ. Би юу ч
мэдэхгүй. Уйлахаа боль” гэх мэтээр дургүйцэв. Харин Т.Майцэцэг “Би
уйлна. Уйлж яагаад болдоггүй юм. Монголын цагдаагийн байгууллагын
эрүүл­жүүлэх байранд хүн нас барчихаад байхад хэдэн цагт өнгөрснийг
яагаад хэлээд өгч болдоггүй юм” гэж хэлэв. Энэ үед түүний аав, ээж нь
охиноо нудраад “Гаръя, гаръя. Энд муудал­цаад нэмэргүй юм байна. Эмнэлэг
ороод, Гандан явъя” хэмээн ядарч туйлдсан байдлаар хэллээ. Харин ах,
дүү нар нь “Дахин дахин нааш цаашаа яваад байх цаг байхгүй” гээд цагдаа
руу хандаж “Хурдхан цагийг нь хараад хэлээд өг” гэж шаардлаа. Энэ үед
эрүүл­жүүлэхийн цагдаа ширээн дээрээ байгаа дэвтрийг нээж хуудсыг нь
эргүүлж хараад “06.00 орчим цаг юм байна” гэв. “Танай мөрдөн байцаагч
чинь 05.00 цагийн үед өөд болсон гэж байсан, гэтэл чи 06.00 орчим цаг
гээд өөр өөр юм яриад байх юм” гэж хэлээд гарцгаалаа.      

ЭРҮҮЛЖҮҮЛЭХИЙН ЭМЧ ДАДЛАГАЖИГЧ  БАЙСАН

Энэ хэрэг эрүүлжүүлэх бай­ранд хүний амь эрсэдсэн анхны тохиолдол биш.
Өмнө нь хэд хэдэн ийм хэрэг гарч байсан билээ.  Тиймээс ч хуулийн
байгуул­лага, ялангуяа эрүүлжүүлэх байр­ны эмч өндөр хариуцлагатай
ажил­лах ёстой баймаар. Харин хэрэг гардаг  шөнө тус эрүүлжүүлэхэд
дадлагажигч эмч ажиллаж байжээ. Энд ажиллаад удаагүй шинэхэн хүн байсан
гэнэ. Эндхийн цагдаа нарын хувьд хэрэгт Цэргийн госпи­талийн эмчийг
буруутгаж байгаа юм билээ. Талийгаач залууг Цэр­гийн госпиталь эмнэлэг
дээрээс эрүүлжүүлэхэд авчрахынхаа өм­нө цагдаа нар эмчээс нь хоёр ч удаа
авч явж болох уу гэж асуусан гэнэ. Эмч нь эмнэлэгт хэвтэх шаард­лагагүй
гэсэн бичиг хийж өгсөн гэж тайлбарлаж байсан. Тэгээд цагдаа нар
эмнэлгээс түүнийг эрүүл­жүү­лэхэд авчрахад 02.15 цаг болж байжээ.
Түүнийг ганцааранг нь камерт нөмрөх зүйл өгөөд оруул­сан гэнэ. Үүнээс
хойш гурван цаг гаруйн дараа талийгаач өөд бол­сон байгаа юм. Цагдаа
нар  түүнийг зодож, дарамталсан эсэхийг одоо­гоор шалгаж байгаа учраас
мэдээ­лэл нь  бүрхэг байна. Ямартай талийгаачийг өөд болох үед
эрүүл­жүүлэхийн эмч болоод цагдаа нар мэдээгүй бололтой. Тэгээд түргэн
дуудахдаа “Эрүүлжүүлэхэд хутга­луулсан согтуу хүн байна” хэмээн нас
барсныг хэлээгүй гэсэн. Түр­гэний эмч нарыг ирэхэд хоёр цагийн өмнө нас
барчихсан байж. Түр­гэний машинтай зэрэгцээд Проку­рорын дэргэдэх мөрдөн
байцаах газрын бүрэлдэхүүн ч ирж шалгалт явуулжээ. Тэд хяналтын камерыг
шүүхэд үүрээр 05.55 минутаас 06.00 цагийн хооронд талийгаач ганцаараа
өрөөндөө таталт өгч байсан дүрс бичлэг үлдсэн байж. Прокурорынхон дүрс
бичлэгийг үзэх үед л эрүүлжүүлэхийн цагдаа нар дүрс бичлэгээс
талийгаачийг хэзээ,  ямар байдлаар өнгөрснийг мэдсэн бололтой.

-ХУТГАЛУУЛСАН ЗАЛУУГИЙН ВЕНИЙН СУДАС НЬ ХАГАРЧ ДОТУУР ЦУС АЛДАЖ БАЙСНЫГ
ОЁДОЛ ТАВЬСАН ЭМЧ НЬ АНЗААРААГҮЙ БОЛОЛТОЙ-

Эрүүлжүүлэх бай­ранд
амиа алдсан Т.Дорж­баатарыг зүүн мө­рөнд хутгалсан залууг А.Жаргал
гэдэг. Энэ хү­нийг хүн амины хэрэгт сэжигтнээр татан “Ганц худаг”-т
цагдан хорьсон байгаа.  А.Жаргал нь Өвөр­хангай аймгаас ир­жээ. Тэрээр
талийгаачтай нийлж ажил хийхээр хө­дөөнөөс ирээд удаа­гүй байсан байна.
Тэд хэрэг гардаг өдөр буюу гурав­дугаар сарын 6-нд танил айлындаа
дөрвүүлээ нийлж архи ууцгааж. Улмаар маргал­даж, А.Жаргал талийгаач
залуугийн мөрөн тус га­зар нь хутгалжээ. Т.Дорж­баатар цус алдаж байсан
тул өөрөө хажуу айл руу  орж “Түргэн дуудаад өгөөч. Би хутгалуулаад цус
алдаад байна” гэж гуйсан байгаа юм. Хутга, мэсний шархтай хүмүү­сийг
Цэргийн госпиталь эмнэлэгт хүргэдэг учир түргэний эмч нар түүнийг  тус
эмнэлэг рүү авч явжээ. Эмч нар түүний шархыг оёод  Хан-Уул дүүргийн
эрүүлжүүлэх байр руу авч явж, залуу тэнд очоод  удалгүй нас барсан.
Залуу амиа алдахад эмч дутуу үзлэг хийсэн үү, эсвэл цагдаагийн
бай­гуул­­лагын үйл ажил­ла­гаанаас болсон уу  гэдгийг тогтоох ажиллагаа
одоо­гоор үргэлжилж байгаа юм. Эрүүлжүүлэх бай­ранд түүнийг нас барсны
дараа Нийслэлийн цаг­даа­гийн газар, дүүргийн цагдаа, дүүргийн
про­курор, Прокурорын мөр­дөн байцаах газраас цаг­даагийн бүрэлдэхүүн
очиж, Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд шал­галт явуулжээ.
Цаг­даагийнхан 08.00 гээд ажлын цаг эхлэнгүүт түү­нийг  Шүүх эмнэлэг рүү
авч явж задлан шинжилгээнд яаралтай оруулсан гэнэ. Задлан шинжилгээний
дүнгээр түүний үхлийн шалтгаан юу байв гэдэг нь тодорхой болох учир­тай.
Нөгөө талаар хүн амины хэрэг дээр задлан шинжилгээнд талийгаа­чийн ар
гэрийнхнийг тө­лөөлж нэг хүн заавал оруулах ёстой байдаг. Гэтэл задлан
шинжил­гээнд ар гэрийнхнийг нь оруулаагүй бөгөөд ту­хайн үед хүүг нь нас
барсныг цагдаа нар ар гэрийнхэнд хэлээгүй нуусан нь хачир­халтай
байгаа.

ПРОКУРОР ХАНУУЛ ДҮҮРГИЙН  ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРНЫ ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫГ  БУРУУГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

    Монгол төрийн цагдаа хүнээ хамгаалахгүй яагаад эрүүлжүүлэх байранд
хорьж байгаад өөд бол­госныг Т.Доржбаатарын ар гэрийн­хэн Хан-Уул
дүүргийн цагдаагийн газар, прокурорын мөрдөн байцаах газраас асуумаар
байгаа юм.  Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагчид хохирогчийн ар
гэрийнх­нийг таатай хүлээж аваагүй бөгөөд Прокурорын мөрдөн байцаах
газар руу явуулсан юм.   н.Ганбаатар прокурор уг хэргийг шалгаж байгаа
гэж сонсоод түүнийг  жижүүрийн цагдаагаар дуудууллаа. Өндөр залуу гарч
ирээд биднийг харснаа “Яах гэж байгаа юм” гэж асуув. Эрүүлжүүлэхэд амиа
алдсан за­луу­гийн ар гэрээс явж байгаагаа хэлэхэд хоосон өрөө рүү
дагуулж оров. Талийгаачийг нас барах үед Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх
газар очиж ажилласан хоёр мөр­дөн байцаагчийг тэрбээр бас дууд­лаа.
Прокурорын мөрдөн байцаагч Цэрэндорж, Одонбаяр нар орж ирээд ар
гэрийнхэнд нь болсон хэргийн талаар ийнхүү тайл­бар­лав. “Прокурорын
мөрдөн байцаах газар энэ хэрэгт Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэхийн цагдаа
нарын үйл ажиллагаа нөлөөлсөн үү, ямар нэг  холбоотой юу гэдгийг
шалгасан. Хэрэг гарсан өдрийн шөнө нь манай шуурхай бүлэг ажилласан.
Хэргийг шалгаад хохирогч шарх­ныхаа улмаас нас барсан байна гэж үзлээ.
Тиймээс хэргийг харь­яал­­лаар нь Хан-Уул дүүрэг рүү шил­жүүлсэн. Учир
нь тус дүүрэг дээр хүүг тань хутгалсан залууд эрүү­гийн хэрэг үүсгээд
шалгаж бай­на. Танай хүү зүгээр явж бай­гаад эрүүлжүүлэхэд нас бараагүй.
Архи ууж, хоорондоо маргалдаж, хутга­луулснаас болоод нас барсан” гэж
хариуллаа. Энэ үед ар гэрийн­хэн нь “Хан-Уул дүүргийн эрүүл­жүүлэ­хийн
цагдаа, эрүүл­жүү­лэ­хийн эм­чийг буруугүй гэж үзэж байгаа хэрэг үү. Бид
гомдолтой байна”  гэхэд “Шинэ хуулиар бол эмнэлгийн тусламж аваад
эмчийн “Эрүүл­жүүлж болно” гэсэн бичигтэй бол тухайн хүнийг Эрүүлжүүлэх
байр хүлээж авч байгаа. Эрүүл­жүүлэх байранд талийгаачийг яаж нас барсан
талаарх  камерын бичлэг баримт болоод үлдсэн. Та нар гомдолтой байгаа
бол Нийслэ­лийн прокурорын газарт гомдол гаргах ёстой. Одоо госпиталийн
эмч шал­гагдана. Хэрэг шалгагдаж дуу­саа­гүй байна” гэв.
“Эрүүл­жүү­лэхийн эмч хүүг маань аврах гэж ямар нэг арга хэмжээ авч
чадсан юм болов уу” гэж асуухад нь “Эрүүл­­жүүлэ­хийн эмч даралтыг нь
үзсэн. Дээд даралт нь 100, доод даралт нь 70-тай байсан гэсэн.
Тайвшруулах эм уулгасан байсан. Энэ үед талий­гаач “Би зүгээр бай­на.
Унтаж амар­маар байна” гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр нь цагдаа нар
гурван номерын хоёр ортой өрөөнд  оруул­сан. Өрөөнд ганцаараа ороод
унтсан. Камерын бичлэгийг үзэ­хэд  эрүүлжүүлэхийн үйл ажил­лагаа хэвийн
байсан. Эрүүл­жүү­лэхийн эмч Госпитальд үзүүлээд түүний бие зүгээр гэсэн
учраас нас барчихна гэж бодоогүй юм билээ. Ямар алдаа гарсан бэ гэхээр,
Госпиталийн эмч өвчтөнд хайх­рамжгүй хандсан.  Нөгөө хүн маань агсам
тавьсан учраас эмч тухайн үед ажилдаа хайнга ханд­сан байх. Рентген
зургаар өвч­төний биеийн цаад нарийн хэсгийг харж чадаагүй наад талаас
нь оёчихсон. Гэтэл цаана нь хүний амин гол судас нь дарагдчихсан, дотроо
цус алдаж байсныг мэдээ­гүй. Хэрвээ эмч хагарсан судсыг оёсон бол
өнөө­дөр асуудал ийм байдалд орохгүй өөрөөр эргэх боломж байсан гэдэг нь
Шүүхийн шинжилгээний үндэс­ний хүрээ­лэнгийн дүгнэлтээр гарч байна” гэж
тайлбарлалаа. Мөн “Эрүүгийн байцаан шийтгэх хуу­лиар хэргийн газрын
мөрдлөгөөр ар гэрийнхнийг ирэхийг хүлээгээд суугаад байх боломж
байдаггүй. Хан-Уул дүүр­гийн мөрдөн бай­цаагч ар гэрий­нхэнд нь мэдэгдэх
үүрэгтэй. Тэд талийгаачийн ар гэрийнхнийг яаж судалсан нь тэд­ний
хэрэг. Бидэнд ямар ч хамаагүй” гэж хариулав. Ийнхүү хоёр проку­рорыг
тайлбар хийж байх зуур  гаднаас нэг хүн орж ирээд  “Наад хүмүүсээ яагаад
энд орилуулаад байгаа юм. Гар­гаач. Явуулахгүй юугаа хийгээд байгаа юм”
гэж зандраад гарав. Энэ үед ар гэ­рийн­хэн нь “Бид нар ямар нохой юу.
Юм гуйж яваагүй шүү дээ бид. Хүнээ алдсан зовсон хүмүүс байна шүү дээ”
гэж хэлээд гарцгаалаа. Хөөгдөх шахуу гарсан тэд “Зөвхөн Хан-Уул дүүргийн
цагдаагийн газ­рын албан хаагчид ёсзүйгүй биш, бүгд л адилхан юм байна
даа” хэмээн хэлж байсан юм.

ТАЛИЙГААЧИЙН ВЕНИЙН СУДАС ТАСАРЧЭЭ

Прокурорын мэдээлснээр хэрэг шалгагдаж дуусаагүй байгаа ч шүүх
эмнэлгийн дүгнэлтэд үндэс­лэн талийгаач юунаас болж нас барсан
шалтгааныг тогтоох юм байна. Тиймээс талийгаачийн ар гэрийнхний
дараагийн очих газар Шүүх эмнэлэг байв. Талийгаачийн ар гэрийнхэн шүүх
эмнэлгийн эмчтэй уулзаад “Бид хүүгээ хар­маар байна” гэв. Эмч “Харж
чадах юм уу” гэж асуухад нь талийгаачийн эгч Т.Байгалмаа “Ээж, аав хоёр
ороод яах юм. Хүүгээ хамгийн сүүлд харснаараа л төсөөлж яв. Бид хэд
ороод ирье” хэмээн бусад руугаа харав. Эмч хариуд нь “Та нар эндээс
гараад хойд талаар тойроод хоёр номерын  хаалганы гадаа очоод зогсож
бай” гэв. Энэ үед талийгаачийн эмэгтэй дүү, хоёр эгч, ах нь тус хаалганы
гадаа очиж хүлээлээ. Тэд хоорондоо юу ч ярихгүй дүнсийн,  бодлогошрон
зогсоно. Хагас цагийн дараа эмч дотроосоо хаалгаа нээж, тэд яа­рал­­гүй
орцгоов. Хоосон өрөөнд орон дээр биеийг нь давуугаар бүтээсэн хүний
цогцос байв. Эмч нүүрэн дээрх даавууг сөхөөд “Мөн үү” гэж асуулаа.  “Мөн
байна ш дээ” хэмээн эгч нар нь цээжээ гараараа дараад чичрэн уйлав. 
Өглөөнөөс хойш уйлахгүй явсан талийгаачийн төрсөн ахын нүднээс ч нулимс
бөмбөрөх нь харагдав. Тэд “Эгч, ах нарыгаа уучлаарай, миний дүү” хэмээн 
хэлээд, дүүгийнхээ мөрөн дэх хутганы шархыг харцгаагаад удалгүй 
гарцгаав. Талийгаачийн эгч Т.Майцэцэг “Сэтгэл минь ураг­даж, эмтэрч
байна” хэмээн аман­даа ярьж бусдынхаа урд гараад алхав. Эмнэлгийн буланд
зогсоод тэднийг хүлээж буй настай ээж, аав дээрээ тэд очоод юу ч
хэлсэнгүй. Задлан шинжилгээний хариуг ава­хаар Шүүх эмнэлэг рүү шуудхан
орж эмчтэй уулзав. Эмч “Шинжил­гээний эцсийн хариу гараагүй байгаа. 
Эхний шинжилгээгээр зүүн мөрөндөө хутгалуулсан. Хутганы шарх цээжний
хөндийд байдаг том судас болох венийн судсыг жижиг­хэн зүсээд
гэмтээчихсэн байсан. Дотуураа нэлээд их цус алдсан. Уушгийг нь
гэмтээгээгүй байна лээ. Бас нэлээд их архи уусан байсан. Биеийнх нь
өөрчлөлтийг харуулсан нарийн шинжилгээ гарна. Эд эсийн шинжилгээ хийнэ.
Өөр гэм­тэл байгаагүй.  Үхэлд шарх нь нөлөөлсөн үү, архинаас болсон уу
гэдгийг одоогоор эцсийн шатны шинжилгээгээр тогтооно. Хан-Уул дүүргийн
цагдаа, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрын­хан бүгд л задланд
орсон. Мөрдөн байцаагч Батболд, Хан-Уул дүүр­гийн мөрдөн байцаагч
Энхжин, шинжээч Мөнх-Од, Нийслэлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх
хэлтсийн Эрдэнэбилэг хошууч, Хан-Уул дүүргийн прокурор зэрэг хүмүүс
задлан шинжилгээнд ор­сон” гэв. Хүүгээ өнгөрснийг дөнгөж мэдээд хар
үүрээр Төв аймгаас хотод ирсэн хохирогчийн ар гэ­рийн­хэн үд дунд хүртэл
хуулийн байгууллагаар явсаар ийнхүү нас барсан хүүгээ өөрсдийн нүдээр
хараад шуудхан Гандан руу яаран явсан юм.

Нас бараад олон
хоногийн турш хуулийн байгууллагын буруу­гаас болж Шүүх эмнэлгийн
ноорогт байсан хүүгийнхээ хойд ажлыг нь хийхээр ийнхүү яарсан юм.      

ХАНУУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА ОГЦРОХ ЁСТОЙ

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрынхан  хүүг нь өөд болсныг ар
гэрийнхэнд нь хэлээгүй нуусан шалтгаанаа өнөөдрийг хүртэл хохирогч нарт
тайлбараагүй бай­на. Түүнтэй эрүүлжүүлэх байранд зүй бусаар харьцсан уу,
эсвэл цагдаа нар хүний амь настай холбоотой асуудалд тийм хүйтэн хөндий
сэтгэлээр хандаж хайх­раагүй орхисон уу гэдэг нь тодор­хойгүй байгаа
юм. Одоогоор талий­гаачийн үхэлд түүнтэй хамт архи ууж, улмаар
маргалдсаны улмаас хутгалж шархдуулсан А.Жаргал болоод Цэргийн
госпиталийн эм­чийг сэжигтнээр татан шалгах нь тодорхой болоод байгаа
аж. Харин эрүүлжүүлэхийн эмч, тэнд байсан цагдаа, мөрдөн байцаагч нар
хэр­хэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Хүүгээ нас барсныг олон хоногийн
дараа мэдсэн ар гэрийнхэн нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газар уйлаад
ирэхэд нь “Уйлахаа боль” гэж зандарч, хөөх нь дөхөж байсан цагдаа нар
өнөөгийн хууль, цагдаа­гийн байгууллага иргэддээ яаж үйлчилж, хүйтэн
хөндий харьцаж байгааг харуулсан юм. Ямар ч хүн эрүүл ухаанаар бодоод
үзэхэд хүүгээ алдсан ээж уйлахгүй тэгээд яах юм. Тэгээд болоогүй хүүг нь
нас барсныг  олон хоног хэлэхгүй нуучихаад загнаж зандраад бай­гаа
цагдаа нар эрүүл ухаантай байна уу гэж гайхах хүмүүс олон байна. Эсвэл
ингэтлээ эвдэрчихсэн улсууд юм уу. Цагдаа гэхээр л бусадтай яаж ч
харьцаж болно гэж боддог хэрэг үү. Зүй нь яах ёстой байсан гэхээр, 
ээжийг уйлаад ирэхэд нь  Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга, мөрдөн
байцаагч нар, Нийслэлийн цагдаагийн газ­рын­хан ирж уучлал гуйж, очих
ёстой газруудаар дагуулаад явж байх ёстой байсан юм. Ингэж байж хуулийн
байгууллагыг шинэч­лэг­дэж байна гэх байх. Ингэж байж иргэнээ боддог
төртэй байна гэх байх.  Тэрнээс биш хүнлэг бус, ёсзүйгүй цагдаа нар
иргэдтэй зол­бин нохой шиг харьцчихаад ши­нэч­лэл хийх тухай яриад үр
дүн гарах уу.     

Эрүүлжүүлэхэд амиа алдсан Т.Доржбаатарын ар
гэрийнхэнтэй ёс зүйгүй  харьцсан цагдаагийн албан хаагчдад хатуу
хариуцлага хүлээлгэх ёстой юм. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн дарга,
дэд хурандаа Ц.Амгалан-Энх даруй­хан огцрох хэрэгтэй. Эндээс л шинэчлэл
эхлэх юм.

Х.ЦЭНДАЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Магсаржав: Жавхлангийн гавьяатын тэмдгийг өөрт нь буцааж өгнө

Зүүдэн бороо“, “Насны на­мар“, “Хилийн заставын хар нүдэн бүсгүйзэрэг олон хит дууны хөгжмийг бичсэн авьяас­лаг хөгжмийн зохиолч Бадар­чийн Магсаржавтай ярилцлаа.

Таныг Хөх хотод багагүй хугацаанд амьдарч уран бүтээлээ туурвисныг хүмүүс мэднэ. Та ер нь яагаад урд хөршдөө суух болсон юм бэ?

-Ерэн онд намайг чинь Хятадын хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчоор явуулсан. Нацагийн Жанцанноров, Цогзо­лын Нацагдорж гэж хоёр аварга амьтан дэмжиж явуулсан юм. Үнэн­дээ бол дорно дахины хөгжмийн урлагийг сайтар судлах үүрэг өгсөн хэрэг л дээ. Өмнө нь манайхаас уг сургуульд төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн, нэрт хөгжмийн зохиолч Гончигдамбын Дарамзагд нар суралцаж төгссөн байдаг.  Миний бие очоод багшаа­саа асуулаа. Багш маань Хятадын төрийн шагналт хөгжмийн зохиолч Жан Сан Пү гэж хүн. Одоо ерэн гуравтай хөгшин байгаа. 

Юу гэж асуув?

-Дамдинсүрэн гуайн тухай л асуулаа. “Төрийн хоёр удаагийн шагналт, Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн тэр хүн их юм сурсан уу” гэж. Тэгтэл багш “Танай Дамдинсүрэн манай сургуульд суралцах хугацаандаа юу ч сураа­гүй ээ. Цаадах чинь бол байга­лиасаа заяагдмал авьяастай хүн юм билээ. Харин пиво л ууж сурсан даа” гэдэг юм. Би багшийн тэр ярианаас нэг зүйлийг сайтар ойлгосон. Монголын хөгжмийн зохиолчид бол ерөөсөө төрдөг юм байна гэж бодсон шүү. Ингээд би зургаан жил сураад ирсэн. Тэгтэл дараа жил нь Хөх хотын хөгжмийн сургууль намайг багшаар урилаа. Тэгээд 16 жил ажиллаж байгаад эх орондоо ирсэн түүхтэй

Та чинь Увсын цэнхэр хязгаарын хүн дээ?

-Алдарт Таван Тэсийн хүн шүү дээ. Олон бөх төрсөн  нутаг. Урлаг соёлынхноос гавьяат жүжигчин Найдан гэж баянхуурын багш байна. Намайг сургуульд ороогүй байхаас тэр хүн хөгжмийн хичээл заасан. Аав минь сум нэгдлийн нярав байлаа. Ганц хүүдээ баянхуур авч өгч эрхлүүлэхгүй юу. Би чинь багаасаа алдаршсан хүн. Пионер сурагчдын урлагийн наадам гэж Улаанбаатар хотноо болдог байхуйд хөдөө сумаасаа таван удаа ирж оролцоод Бал даргаас шагнал авч явлаа. Намайг аравдугаар ангиа төгсөх жил  Увс аймгийн Боловсролын хэлтсээс тухайн үеийн Багшийн дээд сургуу­лийн хөгжмийн ангийн хуваарийг өгсөн. Багшийн сургуулийн босго алхахад “Баянмонгол” чуулгын дуучин Галхүү гэж хүн намайг тосч авсан юм. Өнөө алдарт дуучин Галхүү чинь бидэнд онол зааж байв. Свердловскийн хөгжмийн дээд сургуулийг дүүргээд ирсэн гялалзсан залуу байлаа.  Дууны уран бүтээлч болох гараагаа би Галхүү багштайгаа холбодог нь учиртай. За тэгээд алдарт  Л.Мөр­дорж, Н.Жанцанноров, Ц.Нацаг­дорж, Ц.Чинзориг гэсэн аваргууд надад багшилж эхэлсэн.  Тэд гэр орноороо хичээл зааж байсан.  Мөөеө (Л.Мөрдорж агсан) багш надад “Чамайг хөгжмийн асар их авьяастайг чинь мэдрээд байна. Чи манайд очиж хичээл заалга” гэнэ. Гэр нь 120 мянгатад байлаа. Надад “100 грамм архитай ирнэ шүү” гэж тушаана.  Тэгээд 100 граммын жижигхээн шилтэй архи аваад очно доо. Солонгос эхнэрээсээ нууж  тийм арга хэрэглэдэг байсныг хөгжмийн хүрээнийхэн мэдэх байх. Тэгж л агуу их Мөөеө багшаар гэрт нь, Төрийн  дууллын хөгжмөөс аваад олон сонгодог бүтээлээ туурвисан хүрэн шаргал төгөлдөр хуурынх нь дэргэд хичээл заалгаж явлаа. Энд бас төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригоо дурсмаар байна.

Тэг л дээ?

-Чинжиг маань  Свердловскоос амралтаараа ирчихээд “Үүлэн цэнхэр хангай” дууныхаа аяыг сонсголоо. Тухайн үед надад “Ийм л дуу биччих юм бол хөгжмийн зохиолч болох юм байна даа” гэж бодогдож байсан.  Тэрхүү авьяас билэгт хөгжмийн зохиолчийн “Нам­рын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ” дуунуудыг нь сонсоод би өөрийн эрхгүй  бахаддаг. Чинжиг залуухнаараа өнгөрнө гэдгээ ч мэддэг байсан ч юм уу, чи л намайг л залгаж үлдэнэ шүү гэж хэлдэг байж билээ. 

-“Зүүдэн бороодууныхаа түүхээс ярихгүй юу. Нэгэн бүсгүйд зориулж энэ дууны хөгжмийг бичиж байлаа гэж та нэгэнтээ хэлж байсан санагдана?

-Тийм юм аа. Уг дуу төрөх үед би чинь арван есөн настай байж дээ. Хорь ч хүрээгүй хонгорхон залуу явж. Улаанбаатараас Эрдэнэт орох замд галт тэргэнд төрсөн бүтээл шүү дээ. Бавуугийн Лхагвасүрэн найрагчтай аян зам нийлж, түүгээр ч зогсохгүй нэгэн ширээний хоёр талд тохой залган суух эрх олдсон юм. Оройхон Лхагвасүрэн ах хэлж байна аа. “Хоёулаа вагон ресторан оръё, тэнд жаахан хуучилъя” гэлээ. Би ч дагаад явлаа. Бид хоёрын ширээ­ний хажууханд гурван бүсгүй ирээд суулаа. Тэр зүгт миний анхаарал өөрийн эрхгүй ханд­саныг найрагч ах хэдийнэ мэджээ. “Магсаржав аа, чамд тэгээд аль нь илүү таалагдаад байх юм” гэх утгатай зүйл тулган асуудаг байгаа. Би ч балмагдахгүй юу. Тэр том найрагчийн чинь өмнөөс юу гэж хэлэлтэй билээ. Гэхдээ яахав, аян замд яваа адилхан эр хүмүүс болохоор “Ах минь, дунд нь суугаа тэр бүсгүйн хар нүд л дүүг нь даллаад байна” гэж үнэнээ хэл­лээ (инээв). Лхагвасүрэн найрагч өнөө гурвыг чинь ширээндээ урьж баахан ярьж хөөрсний эцэст “Бид хоёр нэг уран бүтээл хийнэ ээ. Өглөө эрт амжаад сонсоорой” гэдэг юм.

Халин халин нисээд ирсэн шувуу

Харзны усанд элгээ жиндэн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ юм бол оо

Нэмэн нэмэн дүүрэх шөнийн саран

Нэг л зөөлөн дээшээгээ дэгдэн мандах юм

Сайны дээд энхрий чамайгаа

Санаж л явах минь заяа юм даа…” гэх гурван бадаг шүлгийг Лхагвасүрэн ах уран бүтээлчдийн хэлдгээр “ганцхан амиар” л тууж орхисон. Би бол өнөө бүсгүйгээ бодоод идэрхэн залуу насныхаа гал дөл, уран бүтээлийн бяр амтагдаж эхэлж байсан тэр л үеийнхээ цацаа цалгиагаар аялгууг нь хийсэн.

Дууныхаа эзэнд сонсгож амжсан уу?

-Өө амжилгүй яахав. Маргааш өглөө галт тэрэг Эрдэнэт хотод жолоогоо татах үест бүсгүйчүүдээ өрөөндөө урьж дууныхаа ая данг сонсгож байлаа. Тухайн үед би уг дууг энэ олон жил ард түмний минь сэтгэл зүрхэнд зүүдэн бороо болон зүсэрч, хит болох юм чинээ бодоо­гүй байлаа. Агуу том уран бүтээл­чийн шүлэг зохиол гэдэг өөр л юм билээ. Түүнд нь, харын хар нүдэнд зүрхээ булаалгуулчихсан нөхрийн аялгуу ч сайхан зохицсон биз ээ. Ер нь миний дуунууд ийм л нандин дурсамж, гэгээн сайхан түүхийг агуулдаг. Бас л наяад оны сүүлээр хилийн заставаар зохиолчидтой хамт уран бүтээлийн тоглолтоор явж байхдаа хэд хэдэн дуу бичсэн. Түүнээс “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гэсэн дуу маань мөн л хит болсныг уншигч олон надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Шагдарын Дулмаа гуайн шүлэг шүү дээ. Би өөрийгөө анзаараад байх нь ээ, бүсгүй хүнээс хамгийн түрүүнд нүдийг нь л олж хардаг байж. Тийм л жавхаатай, гэрэлтэй тунгалаг хар нүдэнд тэр чигээрээ унаад өгдөг байсан хэрэг.

-“Насны намаргэж таны нэг сайхан дуу бий дээ. Хаа нэгтээ аялахуйд хорвоогийн жамыг ухаарах шиг өөрийн эрхгүй сэтгэл хөндүүрлээд явчих нь бий шүү?

-Ах нь наад дууны чинь аялгууг сонсох бүртээ ижийгээ санаж энэ биеэрээ мэгшдэг. Наян долоон онд, хорин нэгэн настай залуу Хэнтийн Өндөрхаанд очоод байтал Увсаас цахилгаан ирлээ. “Ээж чинь өнгөрсөөн” гэх хэдэн үгийг нулимсаа барьж чадалгүй уншиж , газар дээр ижийгээ алдчихаад яахаа мэдэхгүй уйлж суухад Дүгэрийн Амгалан найрагч дэргэд байж таарсан. Би чинь тэгэхэд Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагч байлаа. Хэнтийд тоглолтоор очоод байсан хэрэг л дээ. Ингээд Амгалан гуай “Хүний л хорвоо шүү дээ. Ижий, ааваа алдах шиг хэцүү юм байхгүй ээ. Гэхдээ миний дүү сэтгэлээ барь. Жаахан хаттай бай. Хүн зовлон дээр тэсдэг амьтан, уран бүтээлч бид л сэтгэлийн хатгүй, нунж дорой байдаг” гэж ухааруулаад, ах нь чамд нэг сайхан шүлэг бичиж өгье. Миний дүү түүнд нэг аялгуу хийгээдэх. Тэгээд л ижийдээ дуун суварга босго доо гэж хэлсэн. “Сэтгэлийг минь засах гэж, бага ч болов тайвшруулах гэж л Амгалан ах аргадангуй хандаж байна” хэмээн тухайн үед бодож суулаа. Тэгтэл удаа ч үгүй “За, миний дүү үүнийг нэг уншаадах даа” гээд үзүүлдэг юм. Өнөөхийг нь уншлаа. Зүрх рүү ёгхийтэл дуу алдуулсан айхтар шүлэг байж билээ.

 “Үсний минь сор мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутаг аа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагсраад байх юм аа

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах юм даа…” гээд эхэлдэг шүү дээ. Амгалан найрагчийн “Саа мөнгөн Хэрлэн” зэрэг олон сайхан дуу байдгийг хүмүүс мэднэ дээ. Ингээд “Насны намар” дууныхаа шүлгийг авчихаад бүрэн уншчи­хаад, сэтгэл арай ч онгойчихсон байхад Ёндон генерал хотоос утасдлаа. Манай чуулгынхан намайг ижийгээ алдчихлаа гэдгийг генералд дуулгаж л дээ. Ёндон гуай, даруйхан хотод ир гэж хэлээд маргааш өглөө нь шууд онгоцоор Увс аймаг руу нисгэж байсан. Онгоцонд явах тэрхэн хугацаанд өнөө дуугаа нотлоод  ижийгээ нутаглуулахад дэрэн дор нь хийж, ээжээ хүү нь танд сэтгэлийн өргүй болсон шүү гэж амандаа хэлээд зогсч байлаа. “Насны намар” дуу ингэж л төрсөн түүхтэй.  

С.Жавхлангийн дуулдагЭэжийн чанасан цайбас л таны бүтээл. Жавхлангийн аав шүлгийг нь бичсэн байдаг?

-Саманд гуай бид хоёр эрт цагийн найзууд байлаа. Намайг хөгжмийн сургууль төгсөөд нутаг­таа очиход “Баянхуурын цаана инээмсэглэсэн залуу” гэсэн хөрөг найруулал Увс аймгийн “Малчин” сонинд бичиж байсан хүн дээ, Саманд гуай чинь.  Сүүлд хоёр мянган онд бид хоёр Хөх хотод таардаг юм. Таардаг ч юу байхав, Саманд гуайн бие жаахан чилээр­хүү Хөх хотод эмчлүүлэхээр очсон. Би тэнд амьдарч байсны хувьд, урлагт хайртай залуу нутагтаа очиход минь сайхан сэтгэлээр угтаж авсан дурсамж дурдатгалаа бодоод Саманд гуайдаа хэд хоног цайг нь зөөсөн юм аа. Нэг өдөр хөгшин хэлж байна. “Та хэд маань сайхан л цай чанаж өгөх юм. Гэхдээ ижийгийн минь цайг яаж гүйцэх билээ. Хятадын сүү, Монголын сүү хоёр өөр шүү дээ” гэв. Маргааш нь “Ээжийн чанасан цай” гэх дууны шүлэг биччихсэн намайг хүлээж байсан. “Миний хүү мундаг дуучин болно. Одоо Соёл урлагийн их сургуулийн оюутан байгаа. Чи энэ шүлэгт аялгуу хийгээд хүүд минь өгөөрэй” гэж захиж билээ. Тухайн үед Жавхлан зохиолын дууны ертөнцөд цахиур хагалан, шуугиу­лан гарч ирж байлаа шүү дээ. Ингэж л Саманд гуайн захиасыг биелүүлж “Ээжийн чанасан цай” дуунд нь аялгуу хийгээд хүүд нь өгсөн.

Тантай энэ мэт уран бүтээ­лүүдийн тань тухай нэгд нэгэнгүй ярина гэвэл мэдээж барахгүй. Харин одоо танаас нэг зүйлийг сонирхож асуу­маар байна. Дуучин С.Жавх­лан танд гавьяатын тэмдгээ өгсөн. Үүнийг хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Таны хувьд?

-Хөх хотод 16 жил болоод ирэхэд дуунд хайртай ард түмэн минь сайхан хүлээж авсан. Төр засаг маань Хөдөлмөрийн гавьяа­ны улаан тугийн одонгоор шагнаж уран бүтээлчийн хувьд намайг үнэлсэн. Мөн олон сайхан дүү, ойр дотны хүмүүсийнхээ буянд “Хай­ранд мансуурсан аялгуу” хэмээх тоглолт хийж Бөхийн өргөөг хоёр өдөр пиг дүүргэлээ. Уг тоглолтыг зохион байгуулсан хүн С.Жавхлан. Би бол дүүдээ баярлаж байгаа. Ус нутгаасаа хол хориод жил болоод ирсэн хүнд чинь таних мэдэх хүн ховордоод хэцүү юм билээ. Гэвч Жавхаа маань гүйж байгаад  бүгдийг болгосон. Ард олон миний уран бүтээлийг зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж бүгд дуулж, амьдруулж иржээ гэдгийг тэгэхэд мэдэрсэн шүү. Харин тоглолтын үеэр Жавхлангийн сэтгэл хөдлөөд гавьяатынхаа  тэмдгийг надад зүүчихсэн л дээ. Арай л сэтгэлийн хөөрөлдөө автчихсан болов уу гэж бодож байна. Ах маань гавьяат хэмээх цолыг хүртэх хүн, үндсэндээ Монголын хөгжмийн урлагт гавьяа байгуулсан хүн гэдгийг олон түмэнд зарлаж, ямар нэгэн цочроо өгье л гэж тийм шийдэлд хүрсэн байх. Гэхдээ жаахан алдаа гаргасан. Монгол төрийн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог гавьяатын тэмдгийг хэн дуртай нь нэгэндээ зүүж болохгүй л дээ.

Та гавьяатын тэмдгийг нь зүүсээр яваа юу?

-Жавхлан олны өмнө дуудаад шууд энгэр дээр минь зүүгээд өгчихсөн. Би үнэндээ “шок”-нд орсон л доо. Төрийн зарлигтай тэрхүү тэмдгийг авахгүй гээд өөдөөс нь шидэх эрх өчүүхэн надад яаж байх билээ. Яалт ч үгүй л энгэртээ зүүлгэсэн. Харин тайзны ар руу буугаад л “Арай ч ингэж болдоггүй байх аа” гээд  шууд авсан. Тэгээд огт зүүгээгүй. Одоо харин дүүдээ буцааж өгнө. Маш хурдан өгмөөр байна. Зарим нэг хүмүүс надаас “Гавьяат болчихлоо. Найр хийхгүй юм уу” гэж асуудаг.

Ёс горимоор нь Монголынхоо төрөөс авах заяа байвал аваад найр хийнэ. Түүнээс хэн нэгнээс авчихаад баярлаад гүйнэ гэж юу байх билээ. Жавхланд би гавьяа­тын тэмдгийг нь өгөх гэж хоёр удаа очсон.

Өө тийм үү, мань хүн тэгээд аваагүй хэрэг үү?

-Гэргий хүүхдээ дагуулаад ч очиж байсан. Аваагүй юм. Одоо нэг сайхан бэлгэ ерөөлтэй өдөр аваачиж өгнө өө. “Миний дүүд л Монголын төр өгч, гавьяаг тань үнэлсэн тэмдэг шүү дээ. Надад гавьяат өгсөн өгөөгүй ахынх нь уран бүтээлийг ард түмэн мэднэ ээ” гэж эрхэм дүүдээ сониноор дамжуулаад хэльчихье.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Америк сар

“American counsils”-ын ерөнхийлөгч
Дан Дэвидсоноос яриа авч буй нь

Зав цаг багатай, өдөр бүр цагтай уралдаж гүйдэг сэт­гүүлчийн ажлаа түрхэн зуур орхиод АНУ-д нэг сарын хугацаатай ч гэсэн оюутан болохоор очсон маань сур­гуу­лийн ширээнээс босоод даруй арав гаруй жил болсон бидэнд соньхон байлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийг маань англи хэлэнд сүрхий болгож, бас мэргэжлийн хувьд нь багагүй зүйлс дуулгаж, сонс­гоод ирүүлээрэй хэмээн ярьж тохирч, гэрээ хэлцэл хийсэн газар нь “American counsils for international education” хэмээх ашгийн бус олон улсын бай­гууллага байв. Тэднийхэн бидний сурах сургууль, амьд­рах оюутны байр, мэргэж­лийн чиглэлээр уулзуулах хүмүүс гээд ер бүгдийг зохион байгуулсан байлаа. Тус бай­гууллагын ерөнхийлөгч нь Дан Дэвидсон хэмээх өндөр том биетэй, хүнгэнэсэн дуу­тай нэгэн аж. Эхний өдөр биднийг хүлээн авч уулзах­даа Америкийн нийгмийн онцлогийн талаар ярьж, бас бидэнд яг л багш шиг асуулт тавьж байв. Тэр нь ч аргагүй байжээ. Дэвидсон гуай на­саа­раа багш профессорын албыг хашиж ирсэн бөгөөд амьдралынхаа дөчөөд жилийг судалгаа шинжилгээ, сурган хүмүүжүүлэх салбар, олон улсын боловсрол, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, хуучны социалист боловс­ролын тогтолцоотой улсууд шинэчлэлийг хэрхэн хийх тал дээр бичиж зөвлөж ирсэн нэгэн юм билээ. Нийтдээ 44 ном бичиж редакторлосон гэхээр олныг нурших ч хэрэг­гүй биз дээ. Түүний үүсгэн байгуулсан “American counsils” хэмээх
энэ байгуул­лагын орос хэлний салбарын­хан биднийг өнгөрсөн хуга­цаанд даан авч, сарын турш биднийг “малласан” даа. Ка­захстан, Тажикстан, Украин гээд хуучин стан орнуудаас ирж, АНУ-д суурьшсан олон хүн энэ байгууллагад ажил­ладаг аж. Бидэнтэй гэхэд л Андрей, Роза гээд л дандаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орноос АНУ-д ирж иргэн нь болсон хүмүүс ажиллаж байв. Ер нь дэлхийн олон газраас ямар нэг байд­лаар сургалтанд хамрагдаж, номын дуу сонсох гэсэн хү­мүүст энэ байгууллага сонир­холтой сургалтын хөтөлбөр санал болгож, буян өгөөжөө өгсөөр иржээ. АНУ-аас иргэ­дээ гадагшаа, гаднаас хүмүү­сийг АНУ-д аваачиж сургадаг. Ер нь дэлхийг холбосон боловсролын гүүр гэж хэлж болно доо. Яг энэ нийтлэлийг тэрлэж байх өдрүүдэд энэ байгууллагын төлөөллийн­хөн Монголд ирцгээж, бас дараагийн ээлжинд сургал­тад хамрагдах сэтгүүлчдийг шалгаруулан авч байсан нь сонирхолтой хэрэг юм.

2011 онд гэхэд л “Ameri­can counsils”-ийн
шугамаар дэлхийн 67 орноос 5260 хүн АНУ-д очиж салбар салба­рын­хаа хүрээнд суралцсан байгаа юм. Ашгийн бус энэ байгууллагатай Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбоо тогтоон сэт­гүүлч­дээ сургахаар болсон нь нүдээ олсон хэрэг болжээ. Ер нь сэтгүүлчдийн дунд “Сэт­гүүлч мэргэжилтэй Ерөнхий­лөгч­тэй байх нь амар юм, зовлон жаргал ойлгодог” гэ­сэн яриа их сонстдог. Үнэн­дээ ч бусад хүмүүс бол ойл­гохгүй, сэтгүүлч хүн л зовлонг нь мэдрэх мэргэжлийн онц­логууд бий л дээ.

Албан ёсны айлчлалын үеэр сэтгүүлчдийн унаа хам­гийн хойно сүүл мушгиж явах нь элбэг. Гэтэл дарга нар сүнгэнэтэл очоод л мань хэдийг очих гэсээр байтал бүх зүйл өнгөрчихдөг. Харин мэр­гэжлийн маань зовлонг мэд­дэг Ерөнхийлөгчтэй болсон биш энэ мэт бэрхшээл арил­сан билээ. Бас цаанаас нь тоо заасан арга хэмжээнүүд байвал манай Ерөнхийлөгч өөрийнхөө албан ажилтнууд, яамдын хурган дарга нарыг үлдээгээд сэтгүүлчдийг л оруу­лаарай гэдэг. Хоёр жи­лийн өмнө Ватиканы нууц архивт цөөн тооны хүмүүс орохоор болоход аль болох сэтгүүлчдээ оруулаарай, тэд нараар дамжуулж олон хүн үүнийг үзэх боломжтой болно шүү гэсээр сэтгүүлчдээ тэнд багтааж байсныг санаж бай­на. Үүнтэй адилаар манай мэргэжлийнхний хувьд хэл­ний мэдлэг ажил үүргээ гүй­цэт­гэхэд нь гол бэрхшээл болоод байдгийг мэддэг уч­раас Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж өөрөө санаачлан сэт­гүүлчдийг баг болгон сургал­тад хамруулах санаачилгыг анх гаргасан юм билээ. Ха­рин АНУ-д уг хөтөлбөрийг гардан гүйцэтгэх байгууллага нь “American counsils” бай­сан. Тэд биднийг “Trinity
college”-ийн дотуур байранд суулгаж, “International
language institute”-д хэлний сургуульд сургахаар төлөв­лөжээ.

“Trinity college” маань Вашингтоны зүүн хойдод байдаг сургууль л даа. Эрт­ний түүхтэй энэ сургууль анхандаа охидын сургууль байсан гэх бөгөөд эрчүүдэд үүдээ нээсэн он цаг нь залуу­хан. Дэргэд нь Америкийн Католик шашны их сургууль гээд улсдаа том сургууль бий. Манай байрнаас метрогоор хоёр буудлын зайд “Галлау­дет их сургууль”  гэж бас бий. Энэ сургууль нь хэлгүй, сонс­голгүй хүмүүст зориулсан дэлхийн цорын ганц их сур­гууль. 1800-гаад оны дундуур Томас Хопкинс Галлаудет  хэмээх нэгэн хөршийнхөө есөн настай дүлий охины ганцаараа тоглохыг үргэлж харж, бас яаж түүнийг боловсролтой болгох вэ гэж боддог байжээ. Тэгээд Европ руу явж энэ талаар судалгаа хийсэн бөгөөд хэлгүй, сонс­голгүй хүмүүсийн төлөө боди­той ажлыг хийж чадсан нэгэн юм. Тиймдээ ч энэ сургуулийг түүний нэрэмжит болгожээ. Дэлхийд цорын ганц гэгдэх хэлгүй сонсголгүй хүмүүст зориулсан цогцолборт ийм хүүхдүүд болон насанд хү­рэгч­дэд зориулсан цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, театр, спорт цогцолбор бай­даг гэж дуулсан.  Тус их сур­гуульд Б.Намираа  гэдэг монгол бүсгүй суралцсан юм билээ. Бодвол тэр бүсгүй тэнд сурсан олон сайхан зүйлээ зовлон нэгтэй хүүхэд бага­чуудын төлөө зориулж ажиллах биз ээ.

Дотуур байр маань байх томоохон цэцэрлэгт гудмаар нь өглөө үдэшгүй гүйхэд тун тохиромжтой. Бидний хэдэн нөхөд гүйлтийн баг байгуу­лаад гүйхээр болсон ч ганц нэгээрээ сугарч үлдээд явах дөхөхөд гүйдэг хүн ч цөөхөн болсон л доо. Гэхдээ заавал сургуулийнхаа кампус дотор гүйнэ гээд байхгүй Вашинг­тоны гудмаар хөндлөн гулд­гүй гүйдэг болсон болохоор баг тамирчид маань тийн цөөрсөн биз ээ. Бас бидний амьдарч байсан сургуулийн усан сан гэж манай төв бас­сейнтай хэмжээгээрээ адил сайхан газар байх. Урт нь 25 метр, өргөн нь арай багавтар зургаа биш таван замтай. Тус сургуулийн оюутнууд бас­сейндаа үнэгүй сэлж болдог бол бид тэнд байрлаж байгаа учраас багахан төлбөр тө­лөөд сэлдэг байлаа. Долоо хоногт 10 ам.доллар төлж байгаа нь Улаанбаатарт усанд сэлэх үнээс хэд дахин бага өртөг л дөө. Ер нь тэнд орон сууцны байр болгон дороо усан сан, зочид ирвэл хүлээн авах өрөө, уулзалт хурлын өрөө гээд оршин суугчдынхаа тав тухыг дээд зэргээр хангасан байдаг юм билээ. Бас спортын дасгалын бүрэн тоноглогдсон газраас эхлээд байшингаасаа гарах­гүйгээр бүгдийг амжуулах боломжтой. Хамгийн гол нь үнэгүй. Вашингтон далайн эргийнх биш учраас бүх хү­мүүсээ усанд сэлж сурах боломжийг нь хангаад усан сангууд нь тэр дүүргийн ор­шин суугчдадаа үнэгүй бай­даг гэж хэн нэгэн нь ярьж байсныг санаж байна. Ма­най­хан “Монгол хүн усанд шидсэн чулуу шиг сэлж чад­даггүй” гээд байдаг ч нөхцөл бололцоо нь байхгүйгээс хойш яаж ч усанд шумбах загас болохов, чулуу гэгдэх нь арга ч үгүй юм даа.

Бидний амьдардаг байр­наас метроны буудал хүртэл алхахад 15 минут орчим юм уу даа. Гэхдээ хорин минут тутам сургуулийн автобус метроны буудал руу хө­дөл­дөг учраас автобусандаа амжиж суух гэсэн богино зайн гүйлтээр сэтгүүлч бидний АНУ дахь оюутны шинэ өглөө эхэл­­дэг байлаа. Вашингтоны нэгдүгээр сар гэж ааш нь олдохгүй авгай шиг үнэнхүү амаргүй. Тэндхийнхний хэлс­нээр хамгийн хүйтэн улирал нь гэж байгаа. Манай -30 градусыг тэнд төсөөлөхгүй ч, таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр гэгчээр манай хүйтэн тэдний хажууд амар санагд­сан шүү.

Тэнд нэг өдөр цас лавсч ороод, маргааш нь бороо шивэрчихнэ. Эсвэл нар га­раад хаврын налгар өдөр шиг. Тэгэнгүүт нь хүүхнүүд зуны нимгэн улавч өмсч, фут­болик шорттой залуу гүйгээд эхэлнэ. Зарим нь хонины нэхий UGG гутлаа өмссөн хэвээрээ. Тэнд  хэн юугаа өмсөнө, хэнд ч хамаагүй. Өөрөө л даарахгүй бол, өөрөө л хүссэн бол нэг нь ноосон өмдтэй явж байхад, нөгөө нь нүцгэн шилбээ гаргачихсан тууж л явна. Бид хэтэрхий нэгнийхээ хэрэгт орж, өөрийн хүслээр бус хү­ний нүдэнд тааруулж амьд­рах гээд байдаг ч юм уу даа.

АНУ-д цаг агаарын нөх­цөл байдлыг жигтэйхэн ач холбогдол болгон авч үзнэ. Хэрэв таагүй байна гэж үзвэл сургууль, ажлыг бүтэн, хагас өдрөөр хааж, сургуулийн автобус явахгүй. Нэг өглөө сургуулийн автобусаа хүлээ­гээд цагтаа ирсэнгүй. Хэзээ ч ийм тохиолдол гардаггүй уч­раас эрэл сурал болсон чинь урд шөнө орсон бороо, өг­лөөний сэрүүнд цантаж, мөстөөд зам халтиргаатай болж. Иймээс “Trinity college” үд
болтол хаагдах болсон гэнэ. Вашингтоны зүүн хойдод байх энэ сургууль хаагдаж байхад баруун хой­но нь байх бидний хичээл­лэдэг “International
language institute” бол хэвийн байдлаар ажиллана гэнэ шүү. Тэгэхээр алхаад ч болов сургуульдаа очихгүй бол ирцний тухайтад тэд тун хатуу.

Уг нь тэндхийн халтиргаа гэдэг манайхаар бол нохойн наадам даа.
Өвлийн цагт үргэлж мөсөн
гулгуур дээр тэшиж явдаг бидэн шиг хүмүүст америкчуудын энэ байдал эрхлээд
ч байгаа юм шиг, ажлаа хийдүүлэхийн
мөн болсон улсууд ч юм шиг.
Гэвч ард иргэдийнхээ аюулгүй
байдлын төлөө нэг иймэрхүү шийдвэр гаргадаг хүмүүс аж. Тэр өдөр Ар­линг­тон дахь сургууль, офиссууд
хаагдаад мөс хайлж, өдөр болоход онгойсон талаар тэнд байдаг эгч маань сонин
болгож ярьсан байсан билээ. Бас сүүлийн
өдрүүдэд Ва­шинг­тонд жигтэйхэн хүйтэрч, цас орж байгаа сурагтай.
Хэр барагтайд хаадаггүй
“Inter­national language institute” сургууль маань хаасан сурагтай байна лээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Ариунтунгалаг: Сэтгүүлчдийн баяраа тэмдэглэж байх хойгуур Засгийн газар биднийг ажилгүй болгочихлоо

Гуравдугаар сарын 6-нд буюу Монголын үндэс­ний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн баяраар Шинэчлэлийн Засгийн газар, Харилцаа холбоо­ны зохицуулах хороо­ноос есөн телевизийг хаасан.

“Монсинема”,
“VIP home shopping”, “Music­box”, “Шонхор”, “MBO”, “MDS”,
“ZMS”, “Соёмбо”, “ITV” гэсэн есөн телевиз хаагдсанаар 300 гаруй сэтгүүлч ажилгүй болоод байна.

“ITV” телеви­зийн­хэнтэй энэ талаар ярилцлаа.

Ш.АРИУНТУНГАЛАГ: СЭТГҮҮЛЧДИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙХ ХОЙГУУР ЗАСГИЙН ГАЗАР БИДНИЙГ АЖИЛГҮЙ БОЛГОЧИХЛОО

-“ITV” телевиз үйл ажиллагаагаа явуу­лаад хэдэн жил болж байгаа вэ?

-2004 оноос гадаад, дотоод худалдаа эрхэлж байгаад 2005 оноос эфирээ цацаж эхэлсэн. Манайх 2011 онд бүх тех­ник технологио шинэ­чилж, одоо HD формат руу ороход ганцхан прог­рамм шинэчлэх үлдээд байгаа.

Өдөрт хэдэн цагийн нэвтрүүлэг бэлтгэж, үзэгч­дэд хүргэдэг вэ?

-Ойролцоогоор 20 ца­гийн нэвтрүүлэг хүргэдэг. Нийт нэвтрүүлгийн маань 80 хувь нь home shopping, үлдсэн хорин хувьд нь чөлөөт мэдээллийн хө­төл­­бөрүүд хүргэдэг.

Харилцаа холбоо­ны зохицуулах газраас хэдний өдөр ирж шал­галт хийсэн юм бэ?

-Нэгдүгээр
сарын 5-ны өдөр. Тэр өдөр бямба гариг байсан. Ажлын өд­рөөр биш амралтын өд­рөөр ирж шалгадаг нь ч ямар учиртай байсан болоо.

Ачаалалтай ажиллаж бай­­гаа болохоор амралтын өдрөөр шалгаж байгаа, нэг телевизийг шалгахад тав, арван минут биш 4-5 цаг зар­цуул­даг болохоор ингэж таарч байна гэж тайл­бар­лац­гааж байсан. Тэднийг ямар дагаж явсан биш үнэн хэлж байгаад нь яаж итгэх вэ дээ.

Танайхаас тэгээд чухам ямар зөрчлүүдийг ил­рүүл­сэн юм бэ. Ахуйн хүрээний зөрчил байсан юм уу?

-Нэгдүгээр
сарын 15-наас гуравдугаар сарын 1-нийг хүртэл манай телевизийн тусгай зөвшөөрлийг түдгэл­зүүл­сэн. Энэ хооронд бид зөрчлөө арилгаж эфирээ хаал­­­­гүй, нэвт­рүүл­гүү­дээ үзэгч­дэд хүргэж үйл ажил­ла­гаагаа хэвийн үргэлж­лүүл­сэн.

Сурталчилж буй бараа бүтээгдэхүүний 20 хувь нь үндэсний үйлдвэрлэгчийнх байх ёстой гэсэн шаардлагыг шалгалтынхан манайд тавьсан.

Манай телевиз анх Со­лон­госын хөрөнгө оруу­лалт­тайгаар байгуулагдаж, солон­гос захиралтай байсан. Өн­гөр­сөн оны долдугаар сард солонгос захирал нутаг бу­цаад энэ телевизийг мон­гол­чуу­дад бэлэглэлийн журмаар өгсөн юм. Анхнаасаа л гадаа­дын хөрөнгө оруулалттай байсан учир бид Солонгосын барааг сурталчилдаг байлаа.

Харин одоо монгол захи­рал­тай болсон. Шал­галтынх­ны шаардлагыг биелүү­лэ­хийн тулд үндэсний үйлд­вэр­лэгчидтэй хамтарч ажил­ла­хаар уйгагүй л зүтгэж, олон үйлдвэр, байгууллагын хаал­гыг татаж хамтрах хүсэлт тавиад гандан буурахгүй л гүйсээр байна. Манай теле­виз зөвхөн Улаанбаатар хо­тод цацагддаг болохоор үн­дэсний үйлдвэрлэгчид хам­рах нь хүрээ бага гээд хамтрах сонирхолгүй байх юм. Ийм нэг асуудалтай тул­гар­ч­ихаад байна.

Шалгалтаар бараа бү­тээг­д­эхүүнийг хөтлөгч студид тайлбарладаггүй гэж дүг­нэ­сэн байна лээ. Манай хөтлөг­чид ихэнх бараануудаа тайл­бар­лаж, сурталчилдаг. Харин ч энэ тал дээр манайх маг­тууш­тай шүү. Үнэн байдлыг ингэж гуйвуулж дүгнэсэнд гайхаад байгаа юм. Ямар үндэслэлээр ингэж дүгнэж, зөрчил гэж үзсэн юм бол оо.

Зориулалтын шал, дуу тусгаарлагч хана, цахил­гаа­ны утасны асуудалтай гэж дүгнэсэн. Шалгалт ирэх үе нь манай телевизийн нүүдэл суудалтай давхцсан.

Бэлэглэлийн журмаар те­леви­зийг аваад холбогдох газруудаар нь явж бичиг цаас­ны ажил хийсээр байгаад аравдугаар сар хүрсэн юм. Ингээд албан ёсоор Монго­лын талд “ITV” телевиз шил­жээд бид хуучин түрээсийн байрнаас нүүгээд одоогийн байрандаа ирсэн. Энэ байр нь хувийн барилга. Эфирээ доор байрлуулсан. Дээд давх­рын нэг өрөөнд студи маань бий. Өнгөрсөн арван­хоёр­ду­гаар сарын эхээр кабелийн холболтын ажил эхэлсэн. Уг нь манай талаас бүх ажил жин тан болчихсон байсан. Харин нөгөө байгууллагууд маань холболтын ажлаа эх­лүү­лэх гээд цаг алдсан. Ин­гээд кабелийн холболтын ажил ч дуусаад бид ч дуу, дүрсээ шалгах ажлаа эхлүү­лээд байтал Харилцаа хол­бооны зохицуулах хороо­ноос шалгалт ирсэн. Хэрэв шалгалт долоо ч юм уу арван хоногийн дараа ирсэн бол тэдний зөрчил гээд байгаа тэдгээр зүйлсийг бид хийчих байсан. Угаасаа л хийхээр тө­лөв­лөчихсөн байсан ажлууд шүү дээ.

Одоо бол ямар ч зөрчил­гүй. Бүх зөрчлөө арил­гачих­сан.

Гуравдугаар сарын 6-ны өдөр сэтгүүлчдийн баярын өдөр байсан. Энэ өдрөөр ийм шийдвэр гар­гаж, телевизүүдийг хаас­ныг зориуд хийсэн үйл­дэл гэцгээж байна?

-Ер
нь энэ бол буруу. Төр засаг ард түмэндээ нээлттэй байя гэвэл ийм байж болох­гүй. Энэ ёстой ойлгомжгүй явдал боллоо.

Харилцаа холбооны зо­хи­цуулах хорооныхон  гурав­дугаар сарын 1-нд найман тоот тогтоол гаргасан юм билээ. Манайд 6-ны 10 цагт 22 минутад “Илэрсэн зөрч­лийг цаг тухайд нь бие­лүү­лээ­гүй” гэдэг шаардлага авчирч өгсөн. Гэтэл манайх хоёр­ду­гаар сарын 25-нд зөрчлөө арилгасан талаар зургаан тоот албан бичгээ Харилцаа холбооны зохицуулах хо­роонд хүргүүлсэн юм.

Шалгалтын явцад бас нэг зүйлийг зөрчил гэж үзсэн. Хэрэглэгчийн санал хүсэл­тийг хүлээн авах дэвтэр, са­нал гомдол барагдуулах жу­рам байхгүй байгааг зөр­чил гэж үзсэн. Манай байгууллага шинэ захиралтай болж, удирд­­лагын түвшинд нэлээд өөрчлөлт орсон. Үүнийг да­гаад байгууллагын дүрэм, журамд ч өөрчлөлт ордог. Бид хуралдаж нэгдсэн журам, дүрмээ хараахан гаргаагүй байсан. Бас манайхыг байрш­лаа сольсон талаар мэдэгдээгүй гэж буруутгасан. Гэтэл бид телевизээ одоо­гийн байр руу нүүж ирсний дараа байршил, утас харил­цаа, хаяг гээд бүхий л шаард­лагатай зүйлсээ мэдэгдсэн. Гэтэл мэдэгдээгүй гээд бай­сан.

Танайх хичнээн сэт­гүүлч, ажилтантай вэ?

-20 гаруй сэтгүүлч, ажил­чинтай. Манай телевиз жижиг ам бүл л дээ. Гэхдээ нэг өдрийн дотор 20 гаруй хүн ажилгүй болчихлоо. Төр за­саг маань яагаад ингэж шу­дар­га бус хандаж байгаа юм бэ. 300 сэтгүүлчийг гуд­манд гаргачихлаа шүү дээ. Энэ сэтгүүлчдийн цаана хичнээн хүний ам ангайгаад хүлээж байгаа бол. Олон айлын амьжиргааны асуудал хэцүү байдалд хүрчихлээ.

Бид зөрчлөө аль болох боломж бололцоогоороо ба­раг­дуулсан. Эдгээр зөрчлийг шууд л за гэж хэлээд арил­га­чихгүй. Тодорхой хэмжээгээр хугацаа шаардана. Уг нь хоёр­­дугаар сарын 22-ны өдөр зөрчлөө арилга гэсэн л дээ. Бид боломжоороо л цаг нартай уралдан байж зөрч­лөө барагдуулаад 25-ны өдөр албан бичгээ илгээсэн нь тэр. Бид зөрчлөө болол­цоогоороо арилгаад албан бичгээ явуулаад байхад яагаад чив чимээгүй байж байгаад ийм олон хүнийг ажилгүй болгочихож байгаа юм бэ гэж төр засгаасаа асууя.

Гуравдугаар сарын 6-ны өдөр та бүхэн баяраа тэмдэглээд телевизээ хаагд­саныг ч мэдээгүй юм байна лээ шүү дээ?

-Тэгсэн.
Бид уг нь баяр ёслолын л байдалтай сэтгэл өөдрөг байсан. Үнэндээ тэр өдөр телевизээ хаагдсаныг мэдээгүй. Сэтгүүлчдийн бая­раа тэмдэглэж байх хойгуур Засгийн газар маань биднийг ажилгүй болгочихлоо. Үнэ­хээр сонин үйл явдал болж байна. Энэ бүхэн чухам юунаас болоод байгааг хэлэх арга алга. Улс төрөөс болоод байгаа юм уу, ойлгомжгүй юм.

Үнэндээ маш их тул­гам­даад байна. Уйлах энүүхэнд байна. Өчигдөрхөн ажилтай байсан бол өнөөдөр ажил­гүй­чүүдийн эгнээнд орлоо, бид. Цаашид юу хийж амьдралаа авч явах юм бэ. Амьдрах, ажиллах нөхцөл боломжийг минь хаачихлаа.

Үнэндээ чөлөөт хэвлэлийг хаана гэдэг чинь Засгийн газрын хийх ажил биш. Ард түмэн, үзэгчдийн л хийдэг ажил баймаар юм. Тэгтэл яагаад засаг төр маань үзэгч­дийн ажлыг хийгээд байгаа юм бэ. Ойлгомжгүй зүйл их байна.

 

“ITV” ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ Т.УРАНБОЛОР: БИД ШҮҮХЭД ХАНДАНА

Ямар үндэслэлээр та­най телевизийг хаасан юм бэ?

-Манай
телевизэд шал­галт хийгээд гурван зөрчил байна гэсэн. Бид зөрчлөө арилгаад хоёрдугаар сарын 25-нд Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг хүргүүлсэн. Гэтэл тэр­нээс хойш ямар ч чимээгүй байж байгаад гэнэт л теле­ви­зийг маань хаачихлаа. Манай телевиз дээр ирж зөрчил арилгасан байдалтай танил­цаа­гүй байж шууд хаачих юм. Үүнд гомдолтой байна. Бид энэ талаар шүүхэд хандахаар төлөвлөөд байна.

Телевизийг тань хаасныг хэзээ мэдсэн бэ?

-Танаас
л дууллаа. Ер мэдээгүй байсан. Нэвт­рүүл­гийг дамжуулдаг холбогдох газрууд нь бидэнд энэ талаар мэдэгдээгүй. Бид цацаж бай­гаа байх гээд л нэвтрүүлгээ хийж байсан.

Манай телевиз 2005 оноос үйл ажиллагаагаа эх­лүүл­сэн туршлагатай бай­гуул­лага. Телевизэд байх шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Өөрийн гэсэн байртай. Анх­наа­саа л home shopping-ийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан телевиз. Ийм зүйл болсонд үнэхээр гайхаж байна.

Д.ГАНСАРУУЛ