Categories
редакцийн-нийтлэл

Б.Нанзаддорж: Иргэд дахин төлөвлөлтийн мөн чанарыг ойлгочихсон байна

Гэр хорооллын дахин төлөв­лөл­­т­ийг хийж гүйцэтгэх компа­ниуд тодорсон. Баянзүрх дүүр­гийн найм, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Батлан хам­гаа­ла­хын их сургуулийн орчимд бүтээн байгуу­лал­тын ажил өрнүүлээд буйБага­нат өргөөХХКийн төслийн удир­дагч Б.Нан­зад­доржтой ярилц­лаа.

Гэр хорооллыг дахин төлөв­лөх ажлын хүрээнд найман ком­пани шалгараад байгаа. Танай компанийн ажлыг нэлээд урагш­тай, иргэдтэй зөвшилцөл хийж газрыг нь чөлөөлүүлээд байгаа гэж дуулдсан?

-Баярлалаа.

Барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Тавдугаар сарын 31-нд дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ­ний шав тавих ёслол ма­най хэсэгт болсон. Энэ сарын 12-15 ны хооронд эхний ээлжинд баригдах барилгын шав тавихаар төлөвлөөд байна. Барилгын шав тавьснаар эхний ээлжийн барил­гын ажил эхэлж, газар шо­рооны ажилдаа орох юм.

Эхний ээлжинд хичнээн ба­рил­га ашиглалтад оруулах вэ?

-Өнөө жил манай компани орон сууцны таван барилга барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийс­лэ­лээс “танайд боломж байвал цэцэрлэг, сургуулиа бариа­рай” гэсэн санал тавьсан. Газар чөлөөлөлт ямаршуухан явагдах нь вэ, тэрийг нь харж байгаад цэцэр­лэг, сургууль барихад болохгүй юм байхгүй.

Баянзүрх дүүргийн найм, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Батлан хамгаалахын их сургуу­лийн орчимд газар чө­лөө­лө­х­өд хүндрэл хэр гарч байна вэ?

-Бид эхний ээлжинд барил­га­жих талбай буюу барилгажих тал­бай орчмын айлуудаа нүүлгэж байна. Эхний ээлжийн таван орон сууц ашиглалтад орсноор тэр ха­вийн бүх айлууд орон сууцанд орох боломжтой болно. Дараа нь жин­хэнэ газар чөлөөлж барилгын ажлаа эхлүүлэх ажил явагдах юм. 

Тэгэхээр энэ жил эхний ээл­жийн барилгажих талбайг нь чө­лөөл­нө, инженерийн дэд бүт­цийн шугам сүлжээ, трасст орсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх юм байна гэж ойлгож болно.

Одоогоор хичнээн айлыг нүүл­гэн шилжүүлээд байгаа юм бэ?

-17-18 айлыг нүүлгэн шил­жүү­лээд газраа чөлөөлчихөөд байна.

Эдгээр айлуудад ямар са­нал тавьж, зөвшилцөн газраа чөлөөлүүлэв?

-Хүмүүсийн сэтгэл хөдлөл, төөрөгдөл нь бүрэн арилчихсан. Дахин төлөвлөлтийг мөн чанарыг улсууд ойлгосны үр дүнд газраа орон сууцаар арилж­сан байгаа. Гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу орон сууцаа хүлээж авна.

Айлуудыг хаашаа нүүлгэ­сэн бэ?

-Түрээсийн болон өөрсдийн барьсан орон сууцанд оруулж байгаа. Айлуудын дийлэнх нь тэр хавьдаа түрээсийн байранд орох сонирхолтой байна лээ. Яагаад гэвэл тэндхийн айлууд долоо, найман жил доод тал нь таван жил тэндээ амьдарчихсан сургууль, цэцэрлэг гээд бүхий л ажил нь тэндээ зохицуулагдчихсан байдаг. Тэгэхээр тэр хавьдаа л түрээсийн байранд оръё гэсэн сонирхолтой байгаа бид түрээсийн байранд оруулж асуудлаа шийдэж байна.

Айлуудын газрыг хэд орчим төгрөгөөр үнэлж, чөлөөлүүлж байгаа вэ?

-Үүнийг би нээлттэй хэлмээргүй байна. Яагаад гэвэл, энэ нь бусад айлдаа түвэгтэй. Гэхдээ энэ асуу­дал тухайн айлдаа нээлттэй. Ту­хайн айлын газрын үнэлгээ яаж гарч байна вэ гэхээр газрын хэлбэр хэмжээ, дээр нь байгаа обьектоос шалтгаалж байгаа шүү дээ. Бид “Таны газар иймэрхүү үнэлгээтэй байна. Таны хүсэл, санал юу байна вэ” гэсэн асуултыг тавьж байгаа. Тэгэхгүйгээр таны газрыг би ийм л үнээр авна гээд байж болох­гүй. Газраа өгөхгүй нь ойлгомжтой.

Тийм болохоор бид харилцан зөвшилцөж тохиролцож байна.

Айлуудтай тохиролцож, хэл амаа ололцохын тулд хэр их хөөцөлдөж байна вэ?

-Маш олон уулзалт болдог. Дор хаяж нэг хүнтэй 8-15 удаа уулзаж байна. Тэр дүнд л гэрээ байгуулах үйл ажиллагаа явагдаж байна. Түүнээс биш нэг хүнтэй нэг өдөр ганцхан юм яриад гэрээ байгуулдаг ажил байхгүй. Тэгэх боломжгүй. 

Айлууд түрээсийн байранд сууж байгаад намар шинэ орон сууцандаа орно гэсэн үг үү?

-Үгүй. Үндсэндээ барилгын ажил бидний тооцоогоор 18 сар үргэлжилнэ. Гэхдээ бид иргэдийг түрээсийн байранд хоёр жилийн хугацаатай байрлуулж байгаа. Бид аль болох эрт шинэ байранд нь оруулахын төлөө ажиллаж байна.  

Танай компани хариуцаж авсан газрынхаа бараг тавь га­руй хувьд нь ногоон байгууламж байгуулна гэв үү?

-Тэгнэ. Эко орчин бүрдүүлнэ. Дийлэнх нь ногоон байгууламжтай болох юм. Бид нийт 30 га-д төлөв­лөлт хийнэ. Тэрний 16 га-д ногоон байгууламж барина. Орчин үеийн шийдэлтэй, өндөр барилгатай хэрнээ дийлэнх нь ногоон байгуу­ламж­тай хороолол босно.

Танай компани төлөвлөл­тийн ажлаа хэзээ бүрэн хийж дуусгах вэ?

-Энэ ажилд биднээс гадна улс төрөөс шалтгаалах хүчин зүйлүүд байгаа. Бид юутай ч төлөв­лө­гөөг таван жилийн дотор хийж гүйцэтгэнэ гэж үзэж байгаа.

Орон сууц, цэцэрлэг, сур­гууль гээд нийт хичнээн обьект баригдах вэ?

-80 гаруй орон сууц, нийтдээ 100 гаруй обьект баригдана.

Найм,
16
дугаар хороонд хэдэн хүн амьдарч байна вэ?

-4400 орчим айл өрхтэй. Тухайн төлөвлөсөн талбайд дөрвөн цэцэр­лэг, хоёр сургууль байгуулна. Орчин үеийн шийдэлтэй, универ­сиал театр байгуулна. Цэцэрлэг нь ногоон байгууламжаар тохижуу­лаг­даж, сургууль нь хөлбөмбөг, сагсан бөмбөг, софт теннисний талбайтай байх юм.

Одоо энэ хороонд томоохон барилга байгууламж, орон сууц гэхээр барилга байгаа юу?

-Цэцэрлэг, сургууль гээд нийг­мийн чиглэлийн ганц ч барилга байхгүй, зам, сүлжээ ч байхгүй тийм газар. Ийм газарт л бүтээн бай­гуу­лалт хийхээр ажиллаж байна.

Өнөөдөр Улаанбаатар хот гэр хорооллыг барилгажуулах, бүтээн босгох ажлаар л амьсгалж байна шүү дээ.

Нийслэлчүүд гэр хорооллыг барилгажуулах ажилд хэр хан­даж байна вэ. Тэдний уур амьс­гал ямар байна?

-Нийслэлчүүд маш их хүлээлт­тэй байна. Бүгд орчин маань сай­хан болчихоосой гэсэн хүлээлттэй байгаа шүү дээ.

Дээхнэ үед нийслэлийн гэр хороололд зам тавихад нэлээд хүндрэлтэй тулгардаг байсан. Ганц­хан айл үлдчихсэнгазраа са­наанд оромгүй их үнээр өгнө гээд л гүрийдэг. Одоо тэр байдал өөр болсон уу?

-Одоо бол нөхцөл байдал өөр болж байна. Дахин төлөвлөлтийн энэ асуудал бол соёлтой орнуудад 120-иод жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн байдаг юм. Тэрэндээ то­хир­сон хууль, эрхзүйн орчинтой байдаг. Манайд тэр юмнууд нь алга. Дөнгөж хэдхэн жилийн өм­нөөс яригдаж, өнөөдөр  эхний ажлууд нь явагдах гэж байна. Монголдоо анхных гэж хэлж бол­но. Нөгөө талаар ийм том ажилд манай компани түүчээ нь болж ажиллаж байгаадаа баяртай бай­даг. Гэр хорооллыг барилгажуулах энэ ажлыг маш амжилттай болгох юмсан гэсэн чин эрмэлзэл бидэнд бий. 

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол гэр хо­роол­лын л асуудал байна. Энэ асуудлыг шийдвэрлээд тохилог орон сууцны хорооллыг бий бол­гоод утааг багасгачихвал Улаан­баа­тар хот сайхан л болно. Энэ 12 байршилд төслүүд хэрэгжиж эхэлс­нээр дөрөв, таван жилийн дараа утаа тодорхой хэмжээгээр багасна л гэж боддог юм.

Бээжин хот нэг давхар сууцтай, тагз гэж ярьдаг шавар байшингаар л дүүрэн байсан. Одоо бол дий­лэнх нь орон сууцны хороолол болж, нөхцөл нь өөрчлөгдсөн. Гэвч утааны түвшин нь багасаагүй л байгаа. Гэхдээ Бээжин шиг том хотыг Улаанбаатартай харьцуулж болохгүй байх л даа.

Аливаа зүйл нээлттэй, ил тод байснаар амжилтыг дагуулдаг гэж боддог юм. Ийм зарчмаар ажиллаж байгаа болохоор иргэд бидэнтэй маш нээлттэй харьцаж болно шүү гэж хэлье.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

СӨХ өдрийн цагаар машины зогсоолоо төлбөртэй болгочихвол зүгээр ч юм уу

СӨХ-ынхныг оршин суугчдаас мөнгө хурааж авчихаад нүдэнд үзэгдэх
олигтой ажил хийхгүй, зүгээр суудаг улсууд гэж үздэг хүмүүс бий. Гэхдээ шинийг санаачилж,
орчин тойрноо сайхан тохижуулж, ард иргэдийг ая тухтай амьдрах нөхцөлийг нь бий
болгохын төлөө чармайж ажилладаг Суугч өмчлөгчдийн холбоод байдаг л даа. СӨХ бол
хотын зохион байгуулалт, бүтцийн хамгийн анхан шатны нэгдэл юм. Энэ нэгдлийн ажил
урагштай байвал хотын их хөл хөдөлгөөн замбараатай байдаг. Тийм ч болохоор Америк,
Хятад, Япон зэрэг улсууд СӨХ-үүдэдээ маш их анхаарал хандуулдаг. Харин манайд СӨХ-д
хэрхэн ажиллаж байгаа, тэд иргэдээс татаж авсан мөнгөө яаж зарцуулдаг зэрэг нь заримдаа
ойлгомжгүй шүү.

Улсын хэмжээнд 500 гаруй СӨХ байгаас 70-80 хувь нь Улаанбаатарт
байдаг. Эдгээр СӨХ-доос хичнээн нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг талаар баттай
тоо баримт байдаггүй. Зарим СӨХ үйл ажиллагаагаа алдаг оног явааг оршин суугчид
мөнгөө өгөхгүй байгаагаас болж байна гэж шалтагладаг.

СӨХ-д зөвхөн оршин суугчдаас мөнгө хүлээгээд, хармаанаасаа
хэдийг гаргаж өгөх бол гэж горьдон хардаг байхаас өөр орлого олох олон арга бий.

Америкт СӨХ нь тухайн хариуцдаг хэсэгтээ бүрэн эрхтэй. Тэр
хавийнхаа гудамж талбай, цэцэрлэгийг өдөр бүр цэвэрлэж, цэцэг ногоогоо арчилж, хороололд
нь хэн хэзээ ямар машин тэрэгтэй орж ирснийг хүртэл тэмдэглэж авч нэг ёсондоо тэндхийнхээ
эзэн шиг, эзэн хүний сэтгэлээр хандан ажиллах нөхцөл боломжийг нь дүрэм, журмаар
бүрдүүлээд өгчихсөн байдаг. Тийм болохоор тухайн хорооллын эзэмшил газар тэндхийн
СӨХ-ных нь болчихно. Тэр СӨХ нь оршин суугчдын эрх ашгийг хөндөхгүйгээр газраа бизнесийн
хөдөлгөөнд оруулдаг. Тэгээд олсон ашгаа оршин суугчдын сайн сайханд зориулдаг.

Хятадын төвийн СӨХ-д ч ялгаагүй тухайн хорооллын оршин суугчдаа
өглөө гэрээс гараад явангуут нь зогсоолыг нь төлбөртэй болгочихдог. Өдрийн турш
ойр хавийн машинуудад ийн үйлчлээд орой ажил тарах цагаар гадны машинуудыг гаргадаг.

Манай нийслэлийн төвд байрладаг томоохон хорооллын Сууц өмчлөгчдийн
холбоод энэ аргыг ашиглабал дажгүй орлоготой болчихож мэдэх юм. Зогсоолоо бүгдийг
нь үгүй юм аа гэхэд хэсэг газрыг нь ийм маягаар ашиглахад болохгүй гэх газаргүй.

Ядаж төлбөртэй болгочихвол гаднаас орж ирсэн машинууд замбараагүй
хөлхөлдөхгүй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Патрик Макау: Кенийн аваргаас дэлхийн аварга болох нь амар байдаг

Дэлхийн байгаль хам­гаалах өдрийг орон даяар тэмдэглэж бай­гаа билээ. Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулч­лалын яам, Бай­галь орчин, ногоон хөгж­лийн яам, Спор­тын бэлтгэлийн төвУлаан­баатар мара­фонолон улсын гүйл­тийн тэмцээнийг зо­хион байгуулав. Дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуул­сан уг тэмцээнд 400 гаруй тамирчин оролц­соноос 100 гаруй нь гадаадын тамир­чин бай­сан юм.

“Улаанбаатар мара­фон 2013”-ын үеэр Мон­голд ирсэн
хамгийн хүнд­тэй зочин бол яах аргагүй марафон гүйл­тийн дэлхийн дээд ам­жилтыг
эзэмшигч Кенийн иргэн Патрик Макау байлаа. Түүний хувьд НҮБ-ын Байгаль орчны
элч тө­лөөлөг­чийн хувиар ирсэн аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

Монгол оронд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Миний
хувьд Монгол
оронд анх удаа ирлээ. Үнэхээр сайхан байна. Монгол орон Азийн төвд оршдог гэдэг утгаараа тэр үү өндөрлөг газрын сэрүүн салхи нэн таатай санагдлаа. Өмнө нь танай орны талаар ямар нэгэн мэдээлэл бай­гаагүй. Гэсэн ч НҮБ-ын элч төлөө­лөгч тул тухайн орныхоо талаар мэдлэгтэй байхгүй бол болохгүй. Тэр утгаараа Монголын талаар судалгаа хийсэн. Мон­голоос хам­гийн алдартай нь Чингэс хаан юм. Энэ агуу хүний тухай мэдэхгүй хүн дэлхий дээр байдаггүй байх. Цахим ертөнц хаа сайгүй хөгжиж байгаа болохоор интернэтийн талбараас Монголын тухай мэдээлэл авсан.

-“Улаанбаатар марафон“-ы талаар ямар бодолтой байна вэ?

-Зохион
байгуулалтын хувьд давгүй санагдлаа. Ер нь марафоны тэмцээн өндөр зохион байгуулалт шаарддаг. Энэ хүрээнд тэмцээн амжилттай боллоо. Монголд мара­фоны спорт өндөр хөгжөөгүй ч цаашид хөгжих боломжтой юм билээ. Монголын залуучууд эрүүл орчинд гүйх нь ихээхэн өндөр ач холбогдолтой.

Удахгүй Берлинд дэлхийн аварга болно. Бэлтгэл хэр хан­гаг­даж байгаа вэ?

-Тийм
ээ. Германы Берлинд дэлхийн аварга шалгаруулах тэм­цээн болно. Миний хувьд бэлтгэлээ базааж байгаа.

Монголчууд дэлхийн алдар­тай марафончийг тэмцээнд урал­дах болов уу гэж их хүлээ­сэн. Таныг ядаж бэлгэдлийн шугамаар гүйх байх гэж байлаа?

-Нислэг
саатаад марафоноос хоцорчихлоо. Би НҮБ-ын Байгаль орчны элч тамирчин. Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиол­дуулан Монголд зохион байгуулж байгаа тэмцээний хүндэт зочноор ирсэн. Тийм болохоор тэмцээнд оролцох бодол байгаагүй.

Та хагас марафоны төрөл­дөө дэлхийн рекордыг эзэмшиж байгаа байх аа?

-Тийм
ээ. Би 2010 онд Германы Берлиний марафонд 2:05:08 ам­жил­таар түрүүлж байсан. Харин дараа жил нь буюу 2011 онд уг марафоны тэмцээнээс 2:03:38 гэсэн амжилтаар дэлхийн рекор­дыг шинэчилсэн. Түүнээс хойш энэ амжилт эвдэгдээгүй байна. Энэ яах аргагүй миний бахархал юм даа.

Кенийн тамирчид марафоны төрөлдөө дэлхийн шилдэг бай­даг. Газар нутгийн онцлогоос шалтгаалдаг уу?

-Энэ
тухай хүмүүс их асуудаг. Кенийн тамирчдын марафоны төрөлд өндөр амжилт гаргаж бай­гаа нууц нь ганцхан хөдөлмөр байдаг. Марафоны төрөлд амжилт гаргая гэвэл өдөр бүр гүйж байх хэрэгтэй. Монгол, кени хүмүүс бүгд л ижилхэн бие хаа, булчин шөр­мөс­­тэй. Тийм болохоор заавал кени хүн гүйлтээр өндөр амжилт гаргадаг гэж ойлгож болохгүй. Хэн хичээсэн нь хөдөлмөрийн шимийг хүртдэг.

Таны хувьд хэдэн жил мара­фо­ны спортоор хичээллэж бай­на вэ?

-Манай
орны хүүхдүүд багаа­саа гүйдэг. Гэхдээ 18 нас хүрээд тэмцээн уралдаанд орж эхэлдэг. Би гэхэд 18 настай марафоны спор­тоор хичээллэж эхэлсэн. Одоо 28 настай гэхээр яг 10 жил гүйж байна. Анх 2003 онд олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Түүнээс хойш олон ч амжилт гаргаж дээ.

Таныг Лондонгийн олимпийн марафоны төрөлд хамгийн хүч­тэй өрсөлдөгч байна гэж байсан ч та оролцоогүй

-Тамирчин
хүнд бэртэл гэж хамгийн том аюул байдаг. Миний хувьд бэртэлтэй байсан тул яах аргагүй олимпийг өнжсөн. Олимпод оролцоно гэдэг тамирчин хүн бү­рийн хамгийн том мөрөөдөл бай­даг. Тэр дундаа олимпийн аварга болох шиг сайхан зүйл байхгүй. Харамсалтай нь олимпийн наа­дамд өөрийн хурд хүчээ сорьж чадсангүй.

-2016 оны Рио де Жаней­рогийн олимпод оролцох уу?

-Би
бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлээ хийж байхад учир нь олдох байлгүй дээ.

Кени улс дотроо олон омог аймгаас бүрддэг гэсэн. Та аль омгийн хүн бэ?

-Манайд
43 омог байдаг. Би Кампа омгийнх. Манай омог эдгээр омог дотроо томоохонд багтдаг.

Марафоны тамирчдын хувьд хоолны дэглэм барьдаг уу?

-Марафоны
тамирчин тийм хоол хүнс идэх ёстой гэсэн зүйл байдаггүй. Өөрийн идэхийг хүссэн зүйлээ идэж болно. Харин архи, пиво, тамхи зэргийг шууд хориг­лодог.

Кенийн марафончид хүчтэй өрсөлдөгчид байдаг болохоор улс доторх өрсөлдөөн их байдаг биз?

-Энэ
үнэн л дээ. Кенийн аварга болсноос дэлхийн аварга болох нь нууцгүй хэлэхэд амар байдаг. Ма­най оронд марафоны шилдэг тамирчид олон байдаг тул өр­сөлдөөн дээд цэгтээ хүрдэг гэхэд хилсдэхгүй. Тэдэн дундаас торойж гарна гэдэг гагцхүү тухайн тамирч­ны хөдөлмөрийн асуудал байдаг даа.

Монголчууд хүү төрвөл бөх болно гэдэг. Харин Кенид хүү төрвөл гүйлтийн тамирчин болно гэдэг гэв үү?

-Тийм
шүү. Кенид ганцхан хүү ч гэлтгүй шинэ хүн мэндэлсэн бол гүйлтийн тамирчин болно гэж бод­дог. Манай оронд хөнгөн атле­тикийн спорт өндөр хөгжсөн. Мон­голчууд бөхөө шимтэн үздэг бол Кенид хамгийн олон үзэгчтэй спор­тын төрөл бол марафон байгаа юм. Олон шилдэг тамирчидтай тул жил дараалан улсын аваргадаа түрүүлнэ гэсэн ойлголт бараг байхгүй. Энэ маш хэцүү. Мөн ма­най оронд бөхийн спортууд хөг­жиж байгаа.

Дэлхийн хамгийн олон үзэгч­тэй хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спорт хэр хөгжсөн бэ?

-Ерөнхийдөө тааруухан. Бокс сүүлийн үед хөгжиж байна.

Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би
эхнэр гурван хүүхдийн хамт Кенийн нийслэл Найробид амь­дар­даг. Ой таван сартай хоёр ихэр хүүтэй. Том хүүхэд маань энэ сарын зургаанд таван нас хүрнэ. Манай эхнэр надтай адил хагас марафо­ны төрлийн тамирчин байдаг. Бид адилхан тамирчид тул бие биеэ ойлгоход амар байдаг.

Хүүхдүүдээ марафоны та­мирчин болгох уу?

-Үнэхээр
энэ спортод сэтгэл зүрхээ өгч чадвал тамирчин боло­ход нь цааргалах зүйл байхгүй. Хүүхдүүд маань өөрсдөө тамирчин болохгүй гэвэл эмч болгоно. Учир нь манай оронд эмч мэргэжилтэй хүн нэр хүндтэй байдаг. Тэгээд ч мэргэшсэн эмч нар манай оронд дутагдалтай байдаг юм.

Та өөрийн амжилтаасаа цу­хас дурдахгүй юу?

-2005 оноос хойш олон улс, дэлхийн чанартай 20 орчим урал­даанд түрүүлсэн. Хоёрдугаар байр ч мөн олон бий. 2007 оны мара­фоны дэлхийн аваргаас ганцаар­чилсан төрөлд хүрэл, багаараа алтан медаль хүртэж байсан. 2008 онд мөн энэ амжилтаа бататгасан.

Таны хувьд хэдэн кмт уралд­даг вэ?

-3000 метрээс 30 км зайд уралд­даг.

Манай орны хувьд олимп, дэлхийн аваргаас медаль хүрт­сэн тамирчдадаа мөнгөн урам­шуулал олгодог болсон. Танай орны хувьд тийм урамшуулал олгодог уу?

-Мөнгөн
урамшуулал олгодог. Гэхдээ тэр нь танай орных шиг өндөр биш. Монголын тамирчин олимпийн наадмаас алтан медаль хүртвэл дөрвөн сая төгрөг өгдөг гэсэн. Энэ урамшуулал спорт өндөр хөгжсөн орнуудын урам­шуул­лаас хавьгүй их шүү дээ. Монголын олимпийн хороо тамирч­дадаа их анхаарал хандуулдгийн нэгэн илэрхийлэл нь энэ гэж бодож байна.

Дэлхийн рекорд амжилт тог­тоосон тамирчдад 100 мянган ам.долларын шагнал өгдөг. Таны хувьд өмнөх амжилтаа ахиулах боломж бий юу?

-Надад
нөөц хангалттай байна. Өмнөх дэлхийн рекордыг тогтоо­гоод 100 мянган ам.долларын шагнал авч байсан. Цаашид эдгээр амжилтаа ахиулна. Шууд өөрийн дээд амжилтдаа хүртэл гүйчихвэл ахин рекорд тогтоох боломжгүй болох тул хүмүүст тийм ч сонир­холтой биш болчихно. Тийм боло­хоор өөрийн рекордыг бага багаар олон удаа эвдэх болно. Өөрийн рекорд амжилтуудаа өөр хүнээр эвдүүлэх сонирхол алга.

Рекорд амжилт олон тогтоо­вол таны урамшуулал ч их ирнэ гэсэн үг үү?

-Тэгж
ойлгож болно. Нэг удаа ханасан хэмжээндээ дэлхийн ре­корд амжилт тогтоох бага багаар амжилтаа ахиулан рекорд тогтоох хоёрын хооронд асар их ялгаатай.

Ямайка улс ойрын зайн гүйлт­дээ дэлхийд ноёлдог. Тэг­вэл холын марафоны төрөлд аль орны тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцогддог вэ?

-Марафоны
төрөлд Этиопын тамирчид хамгийн хүчтэй өрсөл­дөгч байж чаддаг.

Кени улсын хувьд марафоны өндөр зэрэглэлтэй тамирчид олон байдаг тул зам харгуй нь сайхан биз. Монголын замын талаар ямар бодолтой байна вэ?

-Манай
оронд энэ спорт өндөр хөгжсөн ч бэлтгэл хийх таатай орчин бүрдэж амжаагүй л байна. Монгол орны хувьд ч гэсэн гүйлтийн зам алга. Цаашид энэ тал дээрээ анхаарвал марафоноор хичээл­лэж буй олон хүүхэд амжилт гаргах байх. Тэд дэлхийн рекорд амжилт тогтоосон байлаа гэхэд гайхах зүйлгүй.

Монголд Б.СэрОд гэж мун­даг марафоны тамирчин бий. Түүнийг хэр мэдэх вэ?

-Яг
үнэнийг хэлэхэд би Мон­голын тамирчдын талаар сайн мэдэхгүй. Б.Сэр-Одын хувьд ганц хоёр тэмцээнд хамт уралдаж бай­сан гэсэн.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Данзан: Р.Гончигдорж нарын хууль батлагдвал монгол бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үүснэ

-УГ ХУУЛЬД ЗААСНААР БОЛ Г.ӨСӨХБАЯР, А.СҮХБАТ НАР ДАРХАН АВАРГА, Д.МӨНХ-ЭРДЭНЭ УЛСЫН АВАРГА, Б.ГАНТОГТОХ УЛСЫН АРСЛАН БОЛОХ ЮМ БИЛЭЭ-

УИХын гишүүн Р.Гончигдор­жоор ахлуулсан хэсэг гишүүдҮндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулаххуулийн төслийг санаачилсан. Уг хуулийн төс­лийг Засгийн газар дэмжсэн учир Их хуралд өргөн бариад байгаа юм. Хэрвээ Их хурал батал­чихвал Р.Гончигдорж гишүүний санаачилсан хууль өнөө жилийн үндэсний их баяр наадмаар хэ­рэгжих бүрэн боломжтой болох билээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулж Монголын үн­дэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.

 Р.Гончигдорж нарын гишүүдҮндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаххуулийн төсөл санаач­лаад түүнийг нь Засгийн газар дэмжээд Их хурлаар батлагдах гээд байж байна. Үүнд, Мон­голын үндэсний бөхийн холбоо хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн
газарт тийм хуулийн төсөл ороод дэмжигдсэнийг сонс­сон. Энэ тухай нарийн мэдээллийг сониноос л үзлээ. Түүнээс Мон­голын үндэсний бөхийн холбоонд хандсан зүйл байхгүй. Үндсэндээ бид бүхэнд урьдчилж мэдэгдэл­гүйгээр Р.Гончигдорж гишүүнээр ахлуулсан хэсэг гишүүд санаачил­сан юм билээ. Өмнө нь миний бие наад асуудлыг чинь сөхөж байсан. Тодруулбал, өнгөрсөн оны есдү­гээр сард “Үндэсний их баяр наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга цол олгоё. Далай аварга гэдэг цолыг хэрэгсэхгүй болгоё” гэх нийтлэл бичсэн юм л даа. Тийм нэг өөрчлөлт хуулинд тусгахгүй бол монгол бөхийн дар­хан аварга хэмээх эрхэм дээд цол тасрах аюулд хүрээд байсан юм.

Далай аварга гэдэг цолыг чухам яагаад бий болгосон юм бэ?

-Улсын
алдар цолтой 17 бө­хийн бүрэлдэхүүнтэй 1990 онд хуралдсан Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар шийд­сэн асуудал л даа. Дамдин, Бая­наа, Мөөеө гээд аваргууд бүгд байж байгаад л улсын наадамд гурав түрүүлсэн бөхөд далай аварга цол өгнө гээд шийдсэн. Тэгээд л уг дүрмийн дагуу улсын наадамд нэг түрүүлэхэд арслан, хоёр түрүүлбэл аварга, гурав түрүүлбэл далай, дөрөв түрүүлбэл даян, тав түрүүл­бэл дархан аварга болно гээд заасан байдаг. Уг заалтыг миний бие зөөллөж улсад тав биш дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга олгоё гэж л санал дэвшүүлсэн хэрэг шүү дээ.

Тэгвэл таны дэвшүүлсэн саналыг үндэслэж Р.Гончиг­дорж нарын гишүүд хууль санаа­чил­сан юм биш үү?

-Тэгж
ойлгож огт болохгүй. Өмнө нь “Үндэсний их баяр наад­мын тухай хуульд нэмэлт, өрчлөлт оруулна. Саналаа өгнө үү” гэсэн бичгийг Их хурлаас бүр тодруул­бал, Я.Содбаатар гишүүн манай холбоо руу явуулж байсан. Үндэс­ний бөхийн холбоо уг бичгийг хүлээн аваад миний дээрх нийтлэ­лийг явуулсан байдаг. Р.Гончиг­дорж, Я.Содбаатар нарын гишүүд хоорон­доо зөвлөлдсөн эсэхийг би мэдэх­гүй. Ямар ч байсан ийм нэг хуулийн төсөл Их хуралд өргөн барьчих­лаа. Уг хууль шуудхан хэлэхэд, цөөн хэдэн бөхөд л зо­риулагдаад байна уу даа гэх хард­лагыг төрүүлээд байгаа. Хэрвээ энэ хууль Их хурлын гишүүдийн дэмж­лэг аваад батлагдчихвал монгол бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үүсгэж, лай ланчгийн эхлэл болно. Ухаандаа, энэхүү хуульд улсын наадамд 1024 барилдахад арслан цолтой ес давсан бөхөд аварга цол олгох, арав давбал даян авар­га цол олгох тухай заасан байна. Энэ заалтыг мөрдөөд үзвэл Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын даян аваргууд дархан аварга болох боломж нь бүрдэнэ. Г.Өсөхбаяр аварга улсын наадамд дөрөв түрүүлсэн. Хуулийн дагуу далай аварга цол хасагдвал шууд дархан аварга болох бо­ломжтой.

А.Сүхбат аваргын хувьд гэвэл?

-А.Сүхбат аваргад 2000 оны наадамд Б.Гантогтохтой үлдэж түрүүлэхэд нь хуулийн дагуу арслан цол олгосон. 2001 онд арслан цолтой бөх Г.Өсөхбаяраар ес давахад нь аварга, Б.Бат-Эр­дэнэ аваргаар арав давж түрүү­лэхэд нь даян аварга болчихож байгаа хэрэг. Тэгээд 2004 оны улсын наадамд Б.Гантогтохоор ес давж түрүүлэхэд нь дархан аварга цолны болзол хангасан гээд үзчи­хэж байна. Тухайн хуульд зааснаар бол ингэж болно л доо. Гэхдээ л монгол бөхийнхөө зуу зуун жилд явж ирсэн ёс уламжлалыг эвдэж арай л эрээ цээргүй даварч байх шиг.

Өөр ямар бөхчүүд цол нэмэх магадлал байгаа вэ?

-Тухайн
хуульд зааснаар улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгохоор болжээ. Тэрхүү болзлыг хангасан хүн бол улсын гарьд Б.Гантогтох л доо. Тэрээр 2000, 2002, 2004 онуудад
тус бүр найм давж үзүүрлэсэн байдаг. Мөн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэвэл улсын аварга болно гээд заа­чихсан байна. Энэ бол Д.Мөнх-Эрдэнэ арсланд зориулсан заалт. 1995 оны улсын баяр наадмын дараа Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар О.Бал­­жиннямд улсын аварга, Д.Мөнх-Эрдэнэд улсын арслан цол олгосон. Уг хоёр бөхийн үзүүлсэн амжилтыг үнэлж тийм цол олгосон байдаг. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ арслан цолтойгоор 1996, 1997 оны наадмуудад тус бүр найм давж үзүүрлэсэн байгаа. Тиймийн учир түүнд зориулсан цол гээд байна л даа. Ингээд Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн улсын наадамд түрүүлээгүй хэрнээ аварга болчихож байгаа хэрэг. Ийм л сонин нэмэлт, өөрч­лөлтүүдтэй хууль өргөн баригдаад байна л даа. Тодруулаад хэлэх юм бол улсын наадамд огт түрүүлээгүй хүн үндэсний бөхийн дээд цол болох аварга цолыг хүртэж болох уу. Хэрвээ арслан цолтойгоор хоёр үзүүрлэсэн бөхөд аварга цол ол­гож байгаа юм бол заан цолтойгоор хоёр удаа долоо давсан бөх хуулийн дагуу гарьд, начин цолтой бөх хоёр удаа тав давсан бол шууд харцага, харцага цолтой бөх хоёр удаа зургаа давбал шууд заан болох боломж нь бүрдээд ирж байгаа. Эцэс төгсгөлгүй маргаан гэдэг нь үүнийг л хэлээд байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал бөх­чүүд “Би ийм цол авна, шинэ хуулийн дагуу болзлоо хангачи­хаж” гээд л тал бүрээс босоод ирнэ. Эл бүгдийг тооцоололгүйгээр, Үндэсний бөхийн холбоотой зөвшилцөлгүйгээр ингэж шийдэж болохгүй байх аа. Дүйцүүлж цол өгнө гэсэн ойлголт манай монгол бөхийн түүхэнд байгаагүй. Олон улсын жишигт ч ийм зүйл байхгүй дээ. Ухаандаа, олимпоос хоёр мөнгөн медаль хүртсэн тамирчинг автоматаар шууд олимпийн аварга болгодоггүй биз дээ. Бөхчүү­дийн­хээ үзүүлсэн амжилтыг үнэлүүлэх зорилгоор бид даваа бүхнийг цол­той болгосон. Амжилтаар нь эрэмблэдэг болсон. Уг жишгийн дагуу л монгол бөхийн барилдаан явах учиртай. Бид уул нь Их хурлаас зарчмын тодорхой өөрчлөлтүү­дийг л “Баяр наадмын тухай хууль”-д тусгуулахыг хүссэн юм. Гэвч асуудал өөрөөр эргээд зовлонтой юм аа.

Их хурлаас ямар зүйлийг хүссэн гэж?

-Аймгуудын
баяр наадмыг ул­сын баяр наадамтай ижил долду­гаар сарын 11, 12-нд явуулахыг хуульчилж өгнө үү гэж хүссэн. Тийм бол бөхчүүддээ ч наадамчин олонд ч амар байгаа юм. Ингэж хуульчлаагүйн улмаас аймаг бүхэн дуртай цагтаа наадмаа хийж 512 бөх барилдуулан аймгуудын наа­дам гэдэг манайхны хэлдгээр “улаан найраа” болж хувирсан. Том цолтой бөхчүүд нь очиж най­рааг удирддаг болсон. Хэрвээ хуулиар улс, аймгийн баяр наад­мууд нэг өдөр болдог болбол аймгуудын наадмууд найраагүй болно. Улсын наадмыг өнжөөд аймагт барилдаж байгаа бөх яс үзэхийг бодно биз дээ. Мөн бөхчүүд маань аймаг, бүсийн наадам энээ тэрээг бодолгүй улсын наадмын­хаа бэлтгэлийг сайтар хийх нь мэдээж. Ийм л зарчмын заалтуудыг “Баяр наадмын тухай хууль”-д тусгуулмаар байна даа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

С.Эрдэнэ: Удахгүй ахмад настнуудын тэтгэврийг 22 хувиар нэмэх асуудлыг хэлэлцэж, шийднэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагд­са­наа­саа хойш хүний хөгж­лийн талаар ярьж бай­на. Ер нь хүний хөгжил гэдгээ яаж тодорхой­лоод байгаа юм бэ?

-Манайд
хүн амын хөгж­­лийн талаар бие даасан яам байгаагүй бөгөөд бодлого нь ч гэсэн тунхагийн шинжтэй бай­саар ирсэн. Шууд хэлбэл монгол хөг­жил, бодлого зорилтоо тодорхойлж, хийж, хэрэг­жүүлэхдээ хүн амынхаа талаар үг дуу­гарч бай­гаа­гүй. Ингэж хүн амыг хоёр­дугаарт тавьж ирсэн учраас хүн төвтэй хөгжил ирэлгүй эдийн засгийн болоод мөнгө­ний хөгжил л явагддаг байлаа. Тий­мээс хүн амын хөгжлийн бодлогын цогц баримт бичгийг боловсруулъя, хүн амын бодлоготой болъё дараа нь эдийн засаг, бүтээн байгуу­лал­тын бодлого­той­­­гоо энэ ба­римт бичгээ уялдуулж хөг­жүүлье гэдэг асуудлыг хөндөж байгаа. Бид хүн амын хөгжлийн бодлогыг боловсруулах­даа хэдэн хүн ширээ тойрч сууж байгаад гар­гачихсангүй. Хүн амын­хаа бүлэг тус бүрээр нь хэлэлцүүлэг зохион бай­гуулж өөрс­дийнх нь дуу хоолойг сонсч байгаад баримт бичгээ боловс­руулж бай­гаа. Ахмад, дунд, эмэг­тэй, хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдийн дунд хэлэлцүүлгээ зохион бай­гуулсан бол зургаду­гаар сарын 1-нээс 5-ны өдрүү­дэд хүүхдийн асууд­лаар Архангай аймагт хурал­дана. Хүн амын хөгжил гэдгийг хүн төвтэй хөгжил л гэж ойл­гох хэрэгтэй. Хүнээ орхи­чихоод бусад хөгжлөө бодоод байвал бидний хөгжил эцэстээ юу болох нь ойлгомжтой шүү дээ.

Хүн амын хөгжлийг боловсролоор нь тодор­хойлдог учраас та на­рын яриад байгаа энэ ажлыг боловсролын сал­бар хийх юм шиг харагддаг. Ер нь хүн амын хөгжлийн баримт бичигт яг ямар заал­тууд орж байгаа юм бэ?

-Хүн
амын хөгжил гэ­хээр хүмүүс тэгж л ойлго­дог. Гэхдээ боловсрол, эрүүл мэнд бол хүний нийгэмд зайлшгүй байх ёстой суурь хөгжил гэдэгт нь ордог. Хүн боловсрол­той байх эрхтэй, эрүүл орчинд, эрүүл амьдрах эрхтэй гэх мэтээр. Харин бидний яриад байгаа хүний хөгжил бол үүнээс өөр. Хүний насжилт, шил­жилт хөдөлгөөн гэх мэ­тээр асуудлыг ярьж бай­гаа. Адаглаад л эдийн засгийн бодлого, бүтээн байгуулалт  ярихдаа хүнээ хаана нь тавих вэ гэдэг л хамгийн чухал байгаа юм. Энгийн жи­шээг дурдахад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээл тараад хаачиж байна вэ. Яахав хичээл дээрх хугацаанд нь багш нь хариуцаад бусад үед нь хаана яваа нь хэнд ч хамаагүй бай­даг. Энэ нь боловсрол олгосон л бол болсон гэдэг ухагдахуун болчи­хоод байгаа юм. Боловс­рол гэдэг нь жаахан юм уншуулах, тоо бодуулах ш дээ. Гэтэл хичээлдээ сууж уншиж бичсэн хүүхэд бусад үед нь яах юм. Хаа­на байж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх юм гэдэг асуу­дал босч байгаа. Хэл су­рах уу, урлаг, уран зо­хиол, спортод шимтэх үү. Гэтэл энэ боломжууд өнөө­­дөр байна уу. Ингээд бүхнийг ярихаар хүн амын хөгжлийн бодлого байх ёстойг илэрхийлээд эхэлж байгаа юм. Ер нь ирэх аравдугаар сар гэхэд Хүн амын хөгжлийн цогц бодлогыг УИХ-ын тогтоолын хамт УИХ-д өргөн барина.

Хүн бүрийн өмнө тул­гамдсан асуудал, олон өөр бэрхшээл бай­на. Эдгээрийн нэг нь хүүхэд. Хүүхдийн эрх хамгааллын асуудлаар яам яаж ажиллаж бай­на?

-Хүн
амын бүлэг тус бүрт тулгамдаж байгаа эмзэг асуудал байгаа. Энэ нь хэвийн зүйл мэт болчихсон. Хүмүүс түүндээ дасан зохицчих­сон байна. Хүүхдийг хүн мэтээр авч үзэхгүй байх, хүүхдийн эрхэнд халдах, хүчирхийлэх, боолчлох гэдэг бол өнөөдөр үүсчи­хээд байгаа юм биш. Хэ­дэн зуун жил ингээд л яваад ирсэн. Миний үед л гэхэд саваа модоор чич­лүүлээгүй, бөгжтэй гараар цохиулаагүй хүүхэд бай­гаа­гүй. Тэр бүхэнд нь зөөж гүйдэггүй байсан. Ховловол нэмж зодуул­на. Энэ нь юу харуулж байна вэ гэвэл тухайн үеийн хүмүүжлийн арга барил нь бүдүүлэг байж. Үүнээсээ өнөөдөр ч са­лаагүй байгаа жишээ­нүүд гарсаар байна. Тий­мээс хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг зохион бай­гуулж өөрсдөөс нь сана­лыг нь сонсч байгаа юм.

Яг өнөөдөр үйл ажил­­­лагаа явуулж бай­гаа хүүхдийн төлөөх байгууллагуудын үйл ажиллагааг яаж дүгнэж байгаа вэ. Тэд хүүхдийг хамгаалах бус хүчир­хий­лэлд өртсөн хүүх­дийг олон нийтэд зар­лаж байгаа нь хэр зохимжтой вэ?

-Байдал
ийм байгаа нь үнэн. Гэхдээ тэд нарт үүнээс өөр ажил хийх ямар ч боломж байдаггүй. Ганц байгаа боломж нь хүүхдийн эрхийг хаана, хэн зөрчив гэдгийг ярих. Ингэж боломжоороо ажил­лахдаа хүүхдийн эрхэнд давхар халдаж нэр хүндийг нь гутааж байна. Тэгэхээр Хүүхдийн эрхийн тухай хуулийг яарал­­тай өөрчлөх хэрэг­тэй. 

Хүүхдүүдээс гадна өндөр настнуудын эр­хийн асуудал хурцаар тавигддаг. Саяхан ах­мад настнуудын дунд хэлэлцүүлэг зохион бай­­­гуулсан. Тэд яг ямар асуудлаа шийдүүлье гэж байх юм?

-Ахмад
настны эрх зүйн боломжийг нэмэг­дүүлж, боломжтой бол хөдөлмөр эрхлэх хэрэг­тэй байна л гэж байна. Хэдий тэтгэвэрт гарсан ч бие, ухаан эрүүл хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр бас үл ойшоох бус үнэт зөвлөгөө авах, хөнгөн ажил эрхлүүлэх, эрүүл амьдрах орчинг бүрдүү­лэх асуудалд анхаара­хаар болсон. Жишээлбэл монголчууд ахмаддаа хайртай нэрээр гэртээ байлгаж хүүхдээ харуулж, гэрээ цэвэрлүүлэн үнэгүй боолчилдог. Дээр нь зарим нь тэтгэврээ хураалгадаг гэх мэтээр асуудал байна. Энэ нь ахмадууд гавьяаныхаа амралтыг эдлэх бус тө­рүүлж өсгөсөн хүүхдүүд­дээ боолчлогдох байдал­тай болчихоод байгаа. Нэн тэргүүнд энэ асууд­лыг нь зохицуулах хэрэг­тэй. Энэ ч үүднээс “Ахма­дын байр” гэдгийг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэ­хээр болсон. “Ахмадын байр” гэх хотхонд өндөр настнуудад хэрэгтэй бү­хий л зүйл байх болно. Энэ мэтээр ажиллаж бай­на.

Ахмадуудын байн­га хүсдэг зүйл бол тэт­гэвэр нэмэх. Ийм бо­ломж байгаа юу?

-Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хууль хэ­рэг­жиж эхэлснээр тэтгэ­вэр боломжийн нэмэгдсэн. Энэ хуулиар 178 мянган хүний тэтгэв­рийн зөрүү арилсан гэх мэтээр үр дагавар нь сайн байгаа. Харин цаашид ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг байнга нэмэг­дүүлж байх нь зүйтэй гээд өнгөрсөн жил хэрэгжиж эхэлсэн хуулиар заагаад өгчихсөн юм. Жил бүр Үндэсний статистикийн хорооны саналыг үндэс­лэн тэтгэврийн асууд­лаар Засгийн газар шийд­вэр гаргаж байх бол­но. Нэг үгээр хэлбэл сонгуулиар улс төрийн шоу хийх бус жил бүр энэ асуудлыг хэлэлцэж байна гэсэн үг.

Энэ жилийн хувьд хэдийгээр тэтгэвэр нэ­мэх асуудлыг шийдэх вэ?

-Бид
Нийгмийн даат­галын үндэсний зөвлөлд танилцуулгаа явуулсан. Ирэх долоо хоног гэхэд асуудлыг хэлэлцчих байх. Хэрвээ дэмжигдвэл Зас­гийн газарт энэ асуудлыг танилцуулж, улмаар шийдвэрлэх болно.

Ойролцоогоор хэ­дэн төгрөгөөр нэмэх юм бол. Хүмүүс харилцан адилгүй тэтгэвэр авдаг. Ахмад настнуудын тэт­гэ­вэр бүгд нэг ижил хэмээр нэмэгдэх үү?

-Үндэсний
статис­ти­кийн хорооны судалгаан дээр үндэслэж ойролцоо­гоор 22 хувиар нэмэх боломжтой гэж үзсэн. Харин хэнийх нь цалинг хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг тооцоолж гаргаа­гүй байна.

Хүний хөгжил сан­гийн 21 мянган төгрөгийг гүйцээн олгохоор бол­сон. Харин хувьцаагаа нэг сая төгрөг хэл­бэ­рээр авах хүсэлтэй хү­мүүсийн асуудлыг яаж шийдэх вэ. Бас одонтой эхчүүдэд 500 мянгаас нэг сая төгрөгийг бэл­нээр олгох амлалт хэрэгжээгүй байна?

-Эдийн
засгийн су­дал­гаанууд хийгдэж бай­гаа. Одонтой эхчүүдийн мөнгийг олгох эсэх асууд­лыг судалгааны дүнг гар­тал харзнахаар байна. Одонтой эхчүүдийн мөн­гийг олгох шаардлагагүй гэж үзвэл цалин, тэтгэвэр нэмэх асуудлаа ярина. Шаардлагатай гэсэн су­дал­гаа гараад ирвэл бид дараа жилээс асуудлыг ярина. Харин 21 мянган төгрөгийг манай улсын иргэдийн дийлэнх нь ав­чи­хаж. Тэгэхээр хүн бүр эрх тэгш байх ёстой гэдэг үүднээс гүйцээн олгохоор болсон. Тэр нэг сая төг­рөгийг хувьцааны оронд авах асуудлыг эрс эсэр­гүүцэж байгаа. Хэрвээ иргэдийн­хээ гар дээр бай­гаа хувь­цааг төр нь өөрөө үнэлээд, өөрөө зараад эхэлбэл 1990 оны цэн­хэр, ягаан тасалбарыг барааны савангаар соль­сон шиг л юм болно. Үүнийг иргэд ойлгох хэрэг­тэй. Одоо “Энержи ресурс”-ийн хувьцаа л гэхэд дөрвөн мянга хол давж байна. Гэтэл мянган төгрөгөөр солино гэдэг буруу асуудал.

Засгийн газрын гишүүд долоо хоног бүр лБи тийм юм хийнэгээд яриад байна. Яг энэ жилдээ багтаад хийчих бүтээн байгуулалт нь юу байна?

-Бусад
сайд нарын өмнөөс би тэдний ажлыг дүгнэх нь ёс зүйгүй асуу­дал юм. Харин манай яам бодит зорилтоо тодор­хойл­чихлоо. Ажлуудаа хийгээд, хуулиа хэрэгжүү­лээд, зорилтоо хангаад явж байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Дорнодын хуулийн байгууллагын зарим ажилтан өөрсдөө хууль зөрчдөг гэнэ

“Дорнод
аймгийн хууль хяналтын байгууллагын за­рим ажилтнууд шударга ажилладаггүй. Эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгэнд үйлчилдэг” гэж орон нутгийн иргэд  нь шүүмжилдэг байна. Учир нь  хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд холбогдсон  хэрэг  зам­харч, иргэдийг намаар нь, хөрөнгөөр нь ялгаварладаг жишээ олон гэнэ.

Тухайлбал, аймгийн про­ку­рор нь иргэдийг дарамталж, “Хэргийг чинь хүндрүүлнэ” гэж сүрдүүлж мөнгө нэхдэг гэнэ. Жишээлбэл, иргэн Д.Бат­жаргалаас Дорнод аймгийн нэг прокурор торгох нэрээр хахууль авсан хэрэг шал­гагдаж байжээ. Д.Батжаргал нь  эхнэр, дөрвөн хүүхдийн хамт аймгийн төвд амьдардаг нэгэн. Нэг өдөр Д.Бат­жаргал нутгийн ахтайгаа мар­галдаж улмаар түүнийг  цо­хисон аж. Цохиулсан эр ту­хайн үедээ цагдаад хандсан ч удалгүй “Миний буруу, зү­гээр явж байсан хүнийг дуу­даж өдөн цохиулсан, гомдол­гүй” гэсэн байна. Харин энэ хэргийг шалгаж байсан  про­ку­рор  иргэн Д.Батжаргалыг дуудаж уулзан 25 мянган төгрөгөөр торгоод, хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо гэсэн байна. Дараа нь дахиад мөнгө нэхсэн аж.

Юу болсон талаар Д.Батжаргалын эхнэр Г.Гантуяа ийн ярилаа.

 Нөхрөөс тань мөнгө авсан  хэргээр нэг прокурор шалгагдсан юм уу?

-“Торгуулийн 25 мянган төгрөг авчирч өг. Тэгвэл хэр­гийг чинь хаалаа” гэсэн бо­лохоор  хүнээс мөнгө зээлээд  өгсөн. Гэтэл нөгөө прокурор “Хөгшөөн надад мөнгө хэрэг болоод байна. Хүнээс мөнгө авах гэсэн чинь тэр мөнгөө авч чаддаггүй. Банкинд мөнгө төлөх ёстой юм. Хэрвээ чи надад энэ мөнгийг олж өгнө гэвэл би хэргийг  чинь хаагаад хэрэгсэхгүй болгоод  өгье. Хүнээс мөнгөө авчихаад чамд буцаагаад өгнө. Тэгэхгүй гэ­вэл хэрэг чинь хүндэрнэ” гэх утгатай зүйл манай нөхөрт хэлсэн байсан. Нөхөр маань гэртээ ирээд прокурор ингэж хэллээ. “Мөнгө хэрэгтэй бай­на, яах  вэ” гээд нэг хэсэг мөнгөний эрэлд гар­сан. Тэгэ­хээр нь би “Мөнгө байхгүй юм чинь байхгүй гэдгээ хэлэхгүй юу даа. Юунд  хүний өмнөөс шаналдаг юм” гэж  хэлсэн.   

Хэдэн төгрөг нэхсэн юм бэ?

-Торгуулийнх нь мөнгийг өгчихөөд байхад дахиад 200 мянган төгрөг нэхсэн. Нөхөр бид хоёрт 200 мянган төгрөг байгаагүй. Торгуулийн 25 мянган төгрөгийг нь хүнээс зээлж авч өгсөн. Дансаа цаа­сан дээр бичиж өгсөн байна лээ. Энэ дансанд хий­чихээ­рэй гэсэн байгаа юм. Манай нөхөр хэд хоног дансных нь дугаарыг халаасандаа хийж явсан. Мөнгө хайсан ч олдоо­гүй.

Нөхрийг чинь торгосон прокурорыг УЕПын дэргэ­дэх мөрдөн байцаах газ­раас шалгасан гэсэн. Та нар гомдол гаргасан юм уу?

-Бид
хоёр хууль мэдэхгүй. Тиймээс гомдол гаргаагүй. Нөхөр маань “Прокурор  ч гэсэн ардаа амьдралтай” гээд  хууль хяналтын байгууллагад хандаагүй.  Өнгөрсөн намар Улаанбаатараас УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны нэг залуу ирээд нө­хөр бид хоёрыг дуудаж уулз­сан. Та нарыг торгосон проку­рорыг шалгахаар хотоос ир­сэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр юу болсныг хэлэхэд “Энэ хүн буруу хэрэг хийсэн байна. Та нарыг хууль мэдэх­гүйг чинь далимдуулж мөнгө авчээ. Прокурор хүн бусдыг торгох нь бүү хэл хахууль авах ёсгүй. Энэ хэргийг шалгана. Шалгах явцдаа та нарын хохирлын 25 мянган төг­рөгийг буцааж өгнө. Мөнгөө буцааж авмаар байна уу” гэж асуухад манай нөхөр “Яах юм. Өнгөр­сөн хэрэг шүү дээ” гэхэд нь би юу гэсэн үг вэ. Хоёулаа ажил­гүй. Дөрвөн хүүхэдтэй байж, шуудай гурил ч гэсэн авъя” гэсэн. Тэр мөнгийг буцааж олгоно гэсэн мөртлөө одоо болтол өгөөгүй л байна. Сүүлд би Ганбат прокурор руу утасдаад “Нөгөө 25 мянган төгрөг юу болсон бэ” гээд асуух гэж байтал утас нь цэ­нэг­гүй болсон уу, яасан хол­боо тасарсан. “Аан за, нө­гөө Дорнодын хүн үү” гэж хэлж байтал утас нь тасар­сан.

Та нарыг торгосон про­ку­рор одоо ажлаа хийж байгаа юу?

-Тэр
прокурор ажлаа хий­хээ болиод хот руу шилжсэн сурагтай байсан. Манай нөх­рөөс гадна олон хүнээс мөнгө авсан юм шиг байна лээ хэмээв.

Хуулийнхан өөрсдөө хуу­лиа зөрчиж байсан энэ үйлд­лийг хэрхсэн нь одоогоор дор­но­дынхонд мэдэгдээгүй бай­гаа.

Тус хэргээс гадна Дорнод аймагт шийдэгддэггүй хэд хэдэн хэрэг байдгийн нэг нь Сэргэлэн сумын ХААН банк­ны гэх хэрэг юм. Тус банкны нярав, нягтлан, эдийн засагч­тайгаа нийлж 100 гаруй сая төгрөг хувааж аваад, банкинд хулгай орсон болгож худлаа мэдүүлсэн нь ил болсон. Энэ хэрэг 2008 онд гарч байж. Шийдэгдэхгүй явсаар энэ оны гуравдугаар сарын 14-нд  шүүх хурал нь болж, хэрэгт холбогдогч нарт албадангийн 200 цагийн ажил хийх ял оноосон нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Учир нь  энэ хэрэгт хуулийн байгууллагын нөлөө орсон учраас  банкныханд ийм  шийтгэл оноолоо, тэднийг яллах байсан юм гэж иргэд шүүмжилж байна. Арван мян­ган төгрөг хулгайлсан хүн ял авч байхад  100 гаруй сая төг­рөг завшсан  хүмүүст ал­ба­дан ажил хийлгүүлэх бол­лоо. Ялын бодлогыг алдаг­дуул­сан, шударга бус ханд­лаа гэж шүүмжилж байсан гэв.

 Нутгийн иргэдтэй уулзаад явж байхад Дорнод аймгийн хуулийн байгууллагынхан чадалтай, танил талтай  хэрэг хийсэн хүний  ялыг хөнгөлж,  мөнгөгүй, хууль мэдэхгүй нэгнийг шийтгэдэг тухай олж сонссон юм. Иргэд нь энэ талаар ба­римт­тай ярих ч юм билээ. Саяхан Дорнодын Булган суманд мотоцикльтой явж байсан гурван хүнийг жийп машинаар дайрч, хүнд бэр­тээсэн хэрэг гарсан аж. Хохи­рогч 25 настай Д.Мижид­дорж эхнэр хүүхдийн хамт Чулуун­хороот суманд хээр явж бай­хад нь “Ланд-100” маркийн машинтай этгээд дайрсан нь тэр аж. Д.Мижиддоржийн гуя нь бяцарч, хоёр хөл нь шил­бээрээ хугарчээ. Хүүхдийнх нь хоёр хөл бас шилбээрээ хугарч, эхнэрийнх нь гуя бяцар­­сан байна. Гэр бүлээ­рээ бэртэж, хэвтэрт орсон тус айлд эмчилгээний зардал гээд гурван сая төгрөг өгсөн аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан энэ хүмүүст энэ мөнгө эмчилгээний зардалд  нь хү­рээ­гүй. Харин осол гаргасан жийп машинтай эрд  2.6 жи­лийн тэнсэн  ял шүүхээс оноо­жээ. Осол гаргасан Ч.Баатар­сайхан Чулуунхороот сумын мянгат малчин. Тэрбээр осол гаргах үедээ согтуугаар тээв­рийн хэрэгсэл жолоодож бай­сан аж. Согтуугаар жолоо барьж байсныг нь нотлох баримт болгон түүний цус­наас нь дээж авсан ч цусных нь дээж цагдаагийнхны га­раар ороод алга болжээ. Чулуунхороот сумын цагдаа нь цусны дээжийг мөрдөн байцаагч Батцэрэнд өгсөн гэх боловч шинжилгээний дүн шүүх дээр очилгүй алга бол­сон аж. Хөлөө хугалуулж хэв­тэрт орсон ээж, аав, хүү гурав гомдолтой байгаа нь мэдээж. Тэгээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж  давж заалдах гэсэн боловч шүүгч Одгэрэл “Та нар хоорондоо зохиц. Давж заалдах өргөдөл авах­гүй” гэсэн аж. Хохирогчид “Монгол Улсын хууль хэнд үйлчилдэг юм бэ. Яагаад давж заалдах эрх бидэнд байдаггүй юм” гэсэн ч үл тоо­жээ. Давж заалдах өргөдөл хүлээн авах хугацаа өнгөрсний дараа  хохи­рогч­дын хамаатан садан, ах, дүү нар нь шүүгчтэй уулзаж, нэ­лээд хэл ам хийсний хүчинд давж заалдах шүүх хурлын товыг гаргасан байна. Энэ бол Дорнод аймагт хууль хэр­хэн үйлчилдгийн нэг жишээ. Танил тал, ах дүү найз нөх­дийнхөө сүлбээгээр хуулийг гууль болгож яваа олон ба­римт энэ аймгаас гарах аж. Хамгийн гол нь энд бүхэл бүтэн гэр бүл, хүний амьдрал хохирч байгааг Дорнод айм­гийн хуулийн байгууллага  мэд­сэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байгаа нь харамсал­тай. 

Үүнээс гадна хууль хянал­тынхны нөлөө орсон гэх бас нэг хэрэг бий. Дорнод айм­гийн Монгол ардын на­мын байранд 2012 оны нэг­дүгээр сарын 17-нд нэг хэрэг манд­жээ. МАН-аас аймгийн Засаг даргын орлогч Л.Хи­шиг­тог­тох, ИТХ-ын төлөөлөгч Д.Энх­болд нар нийлж иргэн Р.Зо­ригт­баатарыг зодсон аж. Тэд  Р.Зоригтбаатарыг зод­сон учир нь Л.Хишигтогтохыг ИТХ-ын төлөөлөгч Д.Энх­болдынхоо банкнаас авсан зээлээс хувь тооцож авдаг гэсэн цуу яриаг  тараасан гэж үзсэнээр энэ зодоон болж. Тэдэнд зодуулсан Р.Зоригт­баатарын нүднийх нь алиман салст гэмтсэн учир аймгийн цагдаа, прокурорт гомдол гаргажээ. Харин гомдлыг Дор­­нод аймгийн прокурор удаа дараа хэрэгсэхгүй бол­госон байна. Мөн л энэ хэрэг эрх мэдэлтэй нэгэнд үйлчилж, мөрдөн байцаалтын шатанд  хэрэгсэхгүй болжээ гэх шүүмж­­­лэл дагуулж буй. Айм­гийн прокурор нь хэргийг шалгаад “P.Зоригтбаатарын баруун нүдний алиман салст, аюул­хай орчимд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шин­жээчийн дүгнэлт зэрэг ба­римтыг үндэслэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа” гэсэн шийдвэрийг гаргажээ. Харин хохирогч Р.Зоригт­баатар прокуроруудын гарга­сан энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй аж.  “Миний гомдлыг хэрэгсэхгүй бол­гох­доо та зодуулсан байна, гэмт­­сэн байна. Гэхдээ энэ бол гэмт хэрэг биш байна” гэсэн утгатай шийдвэрүүд гарга­лаа. Энэ нь “Та арай илүү зодуулж, арай илүү гэмтэх ёстой” гэж хэлж байгаатай адил байна. Намайг зодсон аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, ИТХ-ын тө­лөөлөгч Д.Энхболд нар ал­бан тушаалаа ашиглан про­ку­роруудад нөлөөлж иргэн намайг хохироосон хариуц­лагаас зугтааж байгаа нь тодорхой байна. Тиймээс хуулийн дагуу хэргийг үнэн шударгаар шийдвэрлэх тал дээр анхаарч зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгөхийг хүсч байна” хэмээн Р.Зоригт­баатар Ерөнхий прокурор Д.Дорлигжавд гомдол гаргаад байгаа юм байна. Иймэрхүү байдлаар өнөөдөр Дорнод аймгийн прокурорын бай­гуул­лагынхан иргэдэд ёс бус байдлаар хандаж ирсэн ту­хай  сэтгүүлчдийг очиход “Амьдрал ийм байна” гэж зовлон тоочихоос илүү хуу­лийнхны шударга бус байд­лыг шүүмжилж, санаа зовниж байсан юм.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

“Бяцхан мисс”-ийн Тунгаа захирал

Эл удаа “Өдрийн зочин” буландаа Энэ­би­шийн Оюунтунгалаг хатагтайг урилаа. Түү­нийг найз нөхөд, ойр дотнынхон ерөөс мэ­дэх таних хүмүүс “Бяц­хан мисс”-ийн Тун­гаа захи­рал гэдэг. Цэцэг шиг балчирхан үрсийнхээ эрдэм, авьяасыг нээж ирээ­дүй хойчийн ур­таас урт амьдралынх нь анхны талбар бол­сон “Бяцхан мисс” тэм­цээ­нийг жил бүр гар­дан зохион явуулдаг учир тийн нэрлэдэг бай­­на. “Хүүхэд бага­чууд маань бид бүхний бахархал, хайр энэ­рэл, аз жаргалын дээд хамгийн үнэтэй баялаг билээ. Бид хүүхдүүд­дээ хайртай юм шиг хэрнээ яг амьдрал дээр хайргүй болоод байна шүү дээ” хэмээн эмзэг­лэн ярих түүнийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн ду­гаар­таа зочноор урьсан минь учиртай.

Оюунтунгалаг захи­рал багш мэргэжилтэй бүр тодруулбал, цэ­цэр­лэ­гийн багш гэж байгаа. Уг мэргэжлээрээ хэдэн жил ажиллан хүүхэд багачуудын дунд бужигнаад авчээ. Тэгээд бизнесийн салбарт хүч сорьж, улмаар 2001 онд Солон­гост жуулчлалын компани бай­гуу­лан манаргаж явсан удаатай гэнэ. Эрхэм хатагтайн арилжаа биз­не­сийнх нь ажил үр өгөөжөө хайрлаж, уг салбартаа нэлээдгүй нэр хүнд олж яваа ч хөрөнгө мөнгөө ихэвч­лэн хүүхэд багачуудынхаа ирээ­дүйд зориулдаг нь олон түм­ний талархлыг хүлээдэг. “Миний чин эрмэлзэл охидын асрах төв барих” гэж тэр өгүүлж байна. Хүүхэд өсөн хүмүүжихэд, оюун ухаан нь тө­лөвш­лөө олоход орчин нөхцөл, орон байр ямар их үр нөлөө үзүүлд­гийг Тунгаа захирал сайн мэддэг ажээ. Тиймээс л олон улсын жишигт нийцсэн охидын асрах төвтэй болох сон гэж мөрөөддөг биз ээ.

“Монголчууд бид хүүхдүүдээ үнэтэй сургуульд сургаж, үнэтэй хувцас өмсгөж, үнэтэй утас ба­риулс­ныгаа нэг их том гавьяа мэтээр ойлгоод байдаг. Манай охин төдөн мянган долларын төлбөртэй сургуульд сурч байгаа ш дээ гээд л нэгэндээ гайхуулж ярьдаг. Үүнд би учир дутагдалтай ханддаг юм. Үнэтэй сургуульд явж, үнэтэй юм хэрэглэснээрээ хүүхдүүд сайн хүн болохгүй ээ. Бас муу хүн болно гэж байгаа юм биш. Гэхдээ аав ээж нар ийм хандлагатай бол­сон нь харамсмаар юм. Мөн манай­хан гадны баячуудыг дуурайж гэртээ асрагчтай болж байна. Хүүхдүүдээ хэрхэн өсч буйг тэр бүр анзаарахгүй, ямар өхөөрдөм ааш зан гаргаж шулганахыг нь зүрх сэтгэлээрээ мэдрэхгүй байгаа нь бас харамсмаар. Монголчууд бол язгуураасаа эхийн хайраар өсч бойжиж ирсэн ард түмэн. Өнөөдөр хүүхдээ та асрагчид өгч болно оо. Харин цаг хугацааны дараа таныг үр хүүхэд чинь асрамжийн газар аваачаад орхих вий дээ. Тийм л сэтгэл зүрхтэй болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ” хэмээн сэтгэл зовниж, эцэг эхчүүдэд ухаарал өгөхөөр үнэтэй зүйлсийг өгүүлсэн юм. Оюунтунгалаг захирлын яриа хөөрөөнөөс “нээрээ ч тийм шүү” гэж бодогдохоор олон ч санаа оноо байсаан.

Тэрээр хэдхээн жилийн өмнө хоёр дэрсхэн охин төрүүлжээ. “Хоёр охиноо жил дараалж тө­рүүлс­нээс хойш л хүүхдэд хөрөнгө оруулалт хийх ёстой юм байна гэдгийг бүр чиг гүнзгий ухаарсан. Түүнээс том хүүгээ төрүүлсний дараа тун ч хариуцлагагүй ээж байлаа. Хүүгээ хэр­хэн өссөнийг, бага­даа юунд дур­тай сонирхолтой байс­­ныг нь ч бараг мэд­дэг­гүй, одоо л ха­рамсч байна” гэ­сэн.

Тэрээр “Бяцхан мисс” тэмцээнийг өөрөө гардан зо­хион явуулснаар арван гаруй жи­лийн нүүр үзэж бай­­гаа. Мөн хүүхэд багачуулдаа оюуны хөрөнгө оруу­­­лалт хийж “Бяцхан удирдагч” сэтгүүл, “Монголын ирээдүй” номыг эрх­лэн гаргаж буй. “Бяцхан удирдагч” сэтгүүлд гарах гэж, “Монголын ирээ­дүй” номонд орох гэж олон хүү­хэд ба­га­чууд минь хү­сэн тэмүүлдэг. Сэт­­гүү­лийн нүүр­нээс зур­гаа хар­чи­хаад ямар их баяр­лад­гийг бид тааш­гүй. Түүний дэмж­лэг­тэй­гээр олон ул­сын урал­даан тэм­цээнд ялангуяа тө­гөл­дөр хуур, шатар, мате­матикийн олим­пиадад орол­цож амжилт гаргасан хүүхдүүд цөөнгүй.

Жишээлбэл, Төмөртогоо гэж дарга хүсэлт тавьсны дагуу Тунгаа захирал нэг эмэгтэйд гэр өгчихөж. Охин нь төгөлдөр хуурынхаа хичээ­лийг давтах гэр оронгүй гэдгээ хэлж л дээ. Гэтэл саяхан уг охины ээж “Таны ач буяныг бид мартахгүй ээ. Манай хүүхэд одоо Германд сурч байгаа. Төгөлдөр хуураараа тийм тийм ажилт байгуулж байгаа. Танд үүнийг Германаас явуулжээ” гээд бэлэгтэй ирсэн гэдэг. Энэ мэт жишээ олныг дурдаж болох юм. Тэрээр ийнхүү хүүхэд бага­чуу­дын­хаа төлөө халуун дулаан сэтгэл тээж дотроосоо аз жаргалын инээм­сэглэл тунаруулж явдаг нэ­гэн. “Улс төр, эдийн засаг биз­не­сийнхэн зуун саяар үстэй адгуус худалдан авч өөрсдийгөө цэн­гүүлс­нээс үр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээсэй” гэж тэр хүсдэг. Холливудын алдартай одууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа өнчин ядуу хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийхийг хараад Мон­голын “од” гээд байгаа эрхмүүд ийм болоосой гэж Тунгаа захирал мө­рөөд­дөг гэсэн.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Нүүрсний жишиг үнэ ба зах зээлийн эсрэг бодлого

Зэсээс олж байгаа
мөнгө Монголын эдийн засгийг тодорхойлдог байсан бол өнөөдөр  нүүрс зэстэй эн зэрэгцэн яригдах болсон. Сайн
чанарын нүүрсний нөөц ихтэй, ирээдүйд боловсруулаад гаргавал өнөөдрийнхөөс ч
илүү үнээр зарах боломжтой, Хятад гэдэг том зах зээлийн хажууханд, лав л ойрын
ирээдүйн эрчим хүч гаргаж авах гол эх үүсвэр гэж ирээд яривал нүүрсний салбарт давуу
тал олон бий. Гэхдээ сүүлийн үед дэлхийн эдийн засгийн хямрал арай намжаагүй,
Хятадад үзүүлсэн нөлөө нь арилаагүй гэдэг утгаараа нүүрсний экспорт муудаж, үнэ
нь нэг л өсөхгүй байгаа. Эдийн засагчид энэ үеийг цаг зуурынх гэж онцолж буй.  Нүүрсний зах зээл удахгүй сэргэнэ гэсэн
шинжээчдийн таамаг бий. Харин манай нүүрсний салбар тэр цагт сэргэх болов уу.

 Шуудхан хэлэхэд нүүрснээс олох мөнгө улсын эдийн
засгийн өнгийг тодорхойлох дээрээ тулчихсан энэ үед Монгол Улс нүүрсний
салбараа зах зээлийн жамаар нь урагшлуулж чадахгүй байна.  Хамгийн ойрын жишээ нь нүүрсний жишиг үнэ гэх
амьдралаас тасархай тоонууд. Уул уурхайн яам, АМГ  сар бүр жишиг үнэ гэж гаргадаг. Яг хил дээрх
үнэ биш, Хятадын бүр цаад талын боомтын үнийг харж байгаад сайтандаа хэдэн тоо
эгнүүлээд тавьчихдаг.

Ноднингийн жишээ
татъя. Нүүрс экспортлогчид 54 
ам.доллараар нүүрсээ зарж байхад Уул уурхайн яам 119 ам.долларын жишиг
үнэ гаргаж байв.

Жишиг үнэ гэж
гаргаж болно л доо. Гэхдээ зах зээлийнхээ жамыг сөрөөгүй бодитой тоо байх ёстой.
Хятадын аль нэг боомтын үнийг харж болно. Харахдаа тэр боомтод нүүрсээ тээж
хүрэхэд хэчнээн долларын зардал гарахыг бас бодолцох учиртай. Тэгээд “Тэнд 119
ам.доллар байна шүү, нөхдөө. Бид та нарын нүүрсээ тэнд хүргэх зардлыг хасч
тооцоод ийм тоо гаргалаа” гэвэл худлаа сонсогдохгүй.

Манай нүүрс
экспортлогчид тээр тэнд байгаа боомтын үнээс хоёр дахин хямдаар нүүрсээ зарж
байгаа хэрнээ боомтын үнээр тооцож бодсон татварыг улсад төлдөг. Өөрөөр хэлбэл
илүү ачаа үүрдэг гэсэн үг.  Гашуун
сухайт, Ухаа худаг, Овоот аль нь ч ялгаагүй, татвараа яг ингэж төлдөг. Ухаандаа
барьсан талхаа 800 төгрөгөөр зарсан  талх
борлуулагчаас  төр “Та талхаа 1600
төгрөгөөр зарах ёстой. Тэгэхээр бид 1600 төгрөгөөр тооцож татвараа авна” гэж
байгаатай ялгаагүй дүр зураг харагдаад байгаа юм.

2011 онд бодит
үнэтэй тооцвол нэг тонн нүүрснээс 18 хувийн татвар авч байна гэсэн судалгаа
гарсан байдаг. Тэр үед нүүрсний үнэ овоо, дэлхийн зах зээл ч дажгүй байсан.
Гэтэл өнөөдөр дэлхийн эдийн засаг бүхэлдээ  эвгүйдсэн, нүүрсний үнэ тэгтлээ сэргээгүй
байгаа гээд бодохоор дөнгөн данган ажиллаж буй нүүрс экспортлогчдын нуруун дээр
жишиг үнэ хэр ачаа болж байгааг ярих юм биш.

Яамны гаргасан
жишиг үнийг харсан иргэд “нүүрс ийм өндөр үнэтэй байхад энэ муусайнууд…”  гэж нүүрс экспортлогчид руу муухай харах
болсоныг буруутгах аргагүй. Төр нь зах зээлээ мэдрээд,  ирээдүйд эдийн засгийг нь  авч явах салбараа эдийн засгийн цонхоор харсан
бол иргэд нь ийм ойлголттойгоор баялаг бүтээгчиддээ хандахгүй нь тодорхой.  Зах зээлийн хуулийг сөрсөн татварын ийм
бодлого  гадаад худалдааны дүн мэдээнд ч
айхтар нөлөө үзүүлж байна.

Өмнө хэлсэн  өнгөрсөн жилийн  жишээгээ дахин авъя. Нүүрс экспортлогчид 54
ам.доллараар  нүүрсээ зарчихлаа. Гэтэл
салбарын яамнаас гаргасан жишиг үнэ нь 119 ам.доллар. Тэгэхээр Татвар, гаалийн
байгууллагууд “Монгол Улс нэг тонн нүүрсээ 119 ам.доллараар зарлаа” гээд цагаан
цаасан дээр хараар биччихдэг. Тэр тайлан Үндэсний статистикийн хороон дээр очиж
таарна. Ингээд л Монгол Улс нүүрсээ тун дажгүй үнээр борлуулсан гэсэн тоо
гараад ирж байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ Монголын эдийн засагт тэр тооноос нь
хоёр дахин бага мөнгө ороод ирчихсэн байдаг. Цааш нь ухаад бодохоор “Монгол
улсын гадаад худалдааны тэнцэл алдагдалгүй гарахад ойрхон байна. Учир нь бид нүүрснээсээ
ийм их мөнгө оллоо” гэсэн өөдрөг мессэж худлаа болчихож байна.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Т.Оргил: Дархан бэр гэдэг маш том хүндлэл

Дархан бэрүүдийг тодруулж, өргөмжилдөг болсон. Энэ талаарСантУлсмедиа группийн Маркетинг хариуцсан захирал Т.Оргилтой ярилцлаа.

Яагаад дархан бэрүү­дийг өргөмжлөх болов?

-Дархан бэрүүдийг өргөм­жилж, цол олгодог энэ үйл ажиллагааг “Сант-Улс” групп анх санаачилсан. Энэ ёс­лолыг санаачилсан дөрвөн залуу дөрвүүлээ дархан бэ­рийн хүүхдүүд байхгүй юу. Мартаар ээж нараа яаж баяр­луулах вэ. Энд тэнд тод­руу­лаад байдаг элдэв янзын ээжийн өргөмжлөл өгөлтэй биш. Дээд боловсролтой, өн­дөр түвшний мэдрэмжтэй хү­мүүс байж ээжийгээ тийм юманд оруулах нь хаашаа юм гээд дархан бэрийн өр­гөмж­лөлийг бий болгоё гэж ярилц­сан юм.

Одоо үед хүмүүс дархан бэр гэж юу байдаг талаар сайн мэддэггүй. Ямар ч бай­сан гурван хүү төрүүл­сэн бэрийг дархан бэр гэдгийг мэддэг. Гэвч дархан бэрийг яаж хүн­дэл­дэг, ямар эрх ям­быг эд­лүүлдэг байсан талаар мэд­дэггүй.

Манай эхнэр дархан бэр, ма­най тэр бэр дархан бэр гэж аман дээрээ л ярьдаг. Хуучны тэр эрх ямбыг нь эдлүүлэх гээд дархан бэрийг өргөмж­лөөд байгаа юм биш. Орчин үетэй хөл нийлэхгүй болсон хуучны улиг болсон ёс занш­лыг сэр­гээх гээд ч байгаа юм биш.

Өнөө үед дархан бэр ха­дам аавтайгаа хамт суугаад тухайн айлын хэргийг хэлэл­цээд, хойморт суух, төрхөм­дөө хэзээ буцахгүй гэх мэт эрхийг эдэлж чадахгүй нь ойлгомжтой. Дархан бэр гэж ярьж байгаа энэ хүндлэл нь өөрөө маш их хүндлэлтэй байх ёстой.

Дөрвөн хүүхэд төрүүлсэн ээжүүд Алдарт эхийн хоёр­ду­гаар одон зүүчихдэг. Гурван сай­хан хүү төрүүлсэн эх наа­на нь үлдчихдэг. Монголын гэр бүлүүдийн бахархах ба­харх­лыг нэгээр нэмэгдүүлэх, дархан бэр гэх хүндлэлийг бий болгох нь бидний гол зорилго.

Монголчууд дархан бэ­рээ яаж хүндэлдэг байсан юм бэ?

-Дээр хэлсэн хадамтайгаа гэ­рийн­­хээ хэргийг хэлэлцэх, хойморт суух гээд тэр айлын хөвгүүдтэй эн тэнцүү эрх эдэл­дэг байсан. Засаг ноёны дар­хан бэр хадам аав­тайгаа хамт тухайн хошууныхаа хэр­гийг хэлэлцдэг байсан түүх бий. Чингэс хааны дархан бэр Сор­хугтан бэхи хатан төрийн хэргийг хэлэлцэх хуралдайд нь суудаг байсан. Ингэж дарх­­лагддаг байж.

Дөрөв эсвэл таван хүү тө­рүүлсэн эх мөн л дархан бэр үү. Заавал гурван хүү төрүүлсэн бэр дархан бэр гэгддэг юм уу?

-Нутаг нутагт янз бүрээр авч үздэг. Гурван хүү дараа­лан төрсөн байхад дархан бэр гэж үзэх нь бий. Зарим нутагт зөвхөн гурван хүү тө­рүүл­сэн бэр дархан бэр бол­но. Дөрөв дэх хүү нь төрвөл дархан бэр биш болдог гэдэг. Бид түүхч, судлаачидтай уул­заад энэ талаар ярилцсан. Тэгээд  заа­вал нэг талыг нь барихгүйгээр таван хүү тө­рүүл­­сэн бэр яагаад дархан байж болох­гүй гээд гурав ба түүнээс дээш хүү төрүүлсэн бэрийг дархан бэр гээд цол өргөмжлөлийг нь олгоод явж байна.

Өнгөрсөн Мартын найм­­­наар дархан бэрүү­дийг тод­руулсан байх аа?

-Тэгсэн.  Өнгөрсөн гурав­дугаар сарын 6-нд “Аса” циркт 108 дархан бэрүүдээ тод­руулж цол өргөмж­лөлийг нь өгч тоглолт цэнгүүнээ хийсэн.

Дархан бэр гэдэг энэ нэр томъёог үнэ цэнэтэй болгох нь л бидний хамгийн гол зо­рил­го. Ядаж дархан бэрүү­дийн минь энгэрт нь алтадсан сай­хан одон байг л дээ.

Бид энэ ёслолыг ганц удаа хийгээд орхичихъё гэж бодсон юм. Яахав ээж нараа өргөм­жилчихлөө, одоо бол­лоо гээд. Тэгтэл тэр ёслолын ажил­лагааг телевизээр шууд дам­жуулсан чинь бидэнтэй маш олон хүн хот хөдөөнөөс ут­саар холбогдож цаашид зо­хион байгуулахыг хүссэн юм.

Дархан бэрүүдийг тод­руул­лаа гээд хүний эрхийн бай­гуул­лагуудаас та бүх­нийг шүүмжлэл хүртсэнийг сонссон юм байна?

-Хүний эрхийн бай­гуул­лагууд биднийг эмэгтэйчүү­дийг ялгавар­лан гадуурхлаа. Тэгвэл гурван охинтой бэрүү­дийг яах юм бэ гээд шүүм­жилсэн.

Та өөрийгөө дархан бэ­рийн хүү гэлээ. Таны ээжийг хадмууд нь хэрхэн хүндэл­сээр ирсэн бол?

-Аман дээрээ л дархан бэр гэхээс цаашгүй. Цагаан са­раар олуулаа цугласан үед дархан бэр маань гээд бэрүү­дийнхээ дээр суулгана. Али­ваа нэг юманд уриг­даж за­лагд­сан ч үнэ хүндтэй хан­дана. Үүнээс өөрөөр онц­лохгүй. Дархан бэр нь гээд айхавтар эрх ямба эдлээд хадмынхаа хэрэгт оролцоод яваад байсныг нь санах­гүй байна.

Баяр ёслол болоход бөө­нөөрөө цугласан үед дархан бэр нь бусад бэртэйгээ адил тогоо шанагатай зууралдаад яваад баймааргүй л санагд­даг. Тэгэхгүй бол Цагаан са­раар дархан ч бай, үгүй ч бай бэр нь очоод хадмынхаа жиг­нүүртэй нь наалдчихдаг.

Бэр дархлах ёс хүртэл байдаг. Нутаг нутагт бэрээ өөр өөр дар­халдаг ёстой юм би­лээ. Бэр гэдэг бол тухайн айлын дутууг нь гүй­цээж, дун­дуурыг нь дүүргэж байх улсууд юм.

Дараагийн 108 дархан бэрийг хэзээ тодруулж өр­гөмж­лөх вэ?

-Бүртгээд явж байна. Эр­дэнэт, Дарханд бүртгэл яваг­даж байгаа. Гэтэл Эр­дэнэ­тийн нэг телевизийн­хэн бид­ний үйл ажиллагааг үгүйс­гэсэн гэсэн. Сайн юманд са­даа мундахгүй гэдэг. Хэрвээ бид үүнийг санаа­чилж хий­гээгүй байсан бол хэн ч на­майг шүүмжлэхгүй. Хий­сэн юм маань олонд хүрч байгаа боло­хоор аливаа зүйл хоёр талтай юм хойно тэр мэт шүүмж­лэх зүйл гаралгүй яа­хав.

Дөнгөж хөл дээрээ тогтон ядаж байгаа манай группийн хувьд энэ үйл ажиллагааг дахин зохион байгуулахад хүндрэлтэй л байна.  Нэг хүсэлт байна. Энэ ёслолыг жил болгон ивээн тэтгээд зо­хион бай­гуулаад явчих ча­дамжтай байгуул­лагууд, дар­хан бэрийн хүү эзэнтэй ком­пани байдаг юм бол хам­тарч зохион байгуулъя. Хамт­рахад бид нээлттэй байна.

Дархан бэрүүдийн сай­хан энер­ги, сайхан сэтгэл, олон хөвгүү­дийг өсгөж хүмүү­жүүл­сэн тэр сай­хан хөдөл­мөрийн үр шим нь ард түмэнд сайхан элч болон очоосой гэж хүсч байна. Дархан бэрүүд чинь их сайхан энергитэй хүмүүс бай­даг юм билээ. 108 дархан бэрд үнсүүлэхээрээ хүн мэдэрнэ дээ. Анхны ёсло­лыг телеви­зээр шууд дамжуу­лахад сэт­гэл хөдөлсөн. Зо­хион бай­гуулагчдын утас улайс­тал дуудлага ирж, маш олон хүн холбогдсон. Тэр хүмүүс ийм сайхан үйл ажиллагаа болж байгаад баяр­­лаж байгаагаа илэрхий­лээд манай охин чинь дархан бэр, манай эхнэр дар­хан бэр гэж яриад байхаар нь шууд эфирийн үеэр сэтгэл хөд­лөөд, огшоод дахиж зохион байгуулна гээд ам алдчихсан юм. Энэ удаад тэгээд зохион байгуулах гэсэн чинь амж­сангүй. Гэхдээ энэ сарын эхний арван хоногтоо ам­жуул­на.

Дархан бэрээр тодруу­лахад ээжүүд их л баярлаж байсан байх даа?

-Сайхан хөвгүүд төрүүл­сэн, тийм сайхан дархан бэ­рүү­дийн энерги намайг тэтгэж байгаа юм шиг гоё мэдрэмж төрсөн.

Их аварга Д.Дагвадор­жийн ээж Пүрэвбадам гуай манай хамгийн анхны дархан бэрээр тодорсон. Аваргууд ээждээ баяр хүргэчихээд над дээр ирж “Маш сайхан юм зохион байгууллаа. Ээжийгээ бид нар дархан бэр гэж хэлэ­хээс цааш­гүй л байдаг бай­сан. Ийм боломж олгосонд баяр­лалаа” гээд гар барихад нь сайхан санагдсан шүү.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монгол гэр орчин үед эсгий “авс” болчихоод байна гэхэд хэтрүүлсэн болохгүй

Монгол гэрийн талаар бид бүхэн бүхий л үеийн турш магтаж сайшаасаар ирсэн. Монголчууд бид бүхэн бүгд шахуу монгол гэрт төрж өс­сөн. Хүүхэд насны аль л сайн сайхан дурсамж бүхэн мон­гол гэртэй холбоотой. Өглөө сэрээд тооноор цацрах нар­ны алтан цацрагийг нойрмог нүдээрээ шир­тэн, раажваар хангинах өглөөний мэндийн цоглог аялгууг сонсож байсан нь одоо ч санаанд минь тод­хон байна.
Ээж цайгаа самран, аав зуухны хүхээнд дээлээ нөм­рөн сууж тру­бикээ тог тог цохин, улаан тамхи, дугуй булант, цайны үнэр холил­дон ханхийж байдагсан. Гадаа болжмор жиргэн, төвөр төвөр ярил­цах аав ээжийн хоолой бүүвэйлэх мэт намуухан дуулд­саар дахиад л унт­чихаа алддагсан. Өвөлдөө даа­руулаагүй, зундаа халуу­цуулаагүй, нүүгээд явахад хөнгөхөн, барилгын дизайны төгс шийдэлтэй гэх зэргээр гадаад дотоодгүй амаа олол­гүй гэрээ магтаж ирсэн.
За яахав, муулахдаа хүрэх­лээр ээж аавын асуудал буюу том хүний явдал хүүхдүүдийн нүдэнд ил байдаг “пээ паа” гэхсхийгээд л дуусдаг. Яс юман дээр тэр ч бас хүнд байдаг л зүйл шүү дээ. Хүүхэд бага байхдаа учрыг нь мэд­дэггүй, том болохлоор гэр бүл гэж ийм юм байдаг гэдгийг л сургуулилаад байгаа хэрэг шүү дээ. Түүнээс цааш нэг их зүйл байхгүй байсаар энэ зууныг хүргэлээ.
Гэвч орчин үед эсгий гэр шиг аюул осолтой оромж байхгүй бол­жээ. Гэрт байгаа хүмүүсийг дурын хүн нь гал­дан шатааж аль эсвэл хоо­лойг нь хэрчин хүйс тэмтэрдэг боллоо. Энэ өвлийн Баянхо­шуун дахь гэр бүлээр нь ша­таасан хэргийг бид бүхэн санаж байгаа. Эхнэртэйгээ муудсан хүргэн хүү хадмуу­даа эхнэр хүүхэдтэй нь хорин литр бензин барьж очоод шатаачихсан. Хаалгыг нь хэмх татаж онгойлгоод л ка­нистартай бензинээ цацаж байгаад гал тавьчихсан гэдэг. Өөрөө хаалган дээр нь зог­соод хэнийг ч гаргахгүй бай­сан гэж байгаа.
Хаалганаас өөр гарах гарц байхгүй. Хаяаг нь шо­роо­гоор ма­наад хөлдөөчихсөн, хана нь сараалжин модтой, түүнийг нь хөрөөдөөд гара­хаар сэтгэсэн ч гарч амжих­гүй. Яагаад гэвэл гэр гэдэг оромж хув хуурай мод, хув хуурай эсгий, хув хуурай даавуу­наас бүтдэг. Тийм уч­раас таван минутад шатаад дуусдаг. Ха­ранхуй утаан дотор хаалга руугаа тэмтчиж очоод дэмий л “авраарай” гэж орилоод угаартаж үхээд дуусдаг юм гэсэн. Мөн олны сэтгэлийг хэрдхийл­гэсэн аюумшигт хэрэг болох Дар­ханы хяд­лагыг хар. Гэрийн хаалгыг нь хэмхэлж ороод л хэдэн гэмгүй нялх үрсийг минь хүйс тэмт­рээд хаячихсан байна.
Гэрээс арай өөр ором­жинд байсан бол тэгж чадах­гүй. Хотын гуравдугаар хо­рооллын бичилд байгаа айлыг шөнө унтаж байхад нь хаалгыг нь хэмх татаж чадах уу. Тусгай тоног төхөөрөмж л хэрэглэж байж онгойлгож болох юм. Хүүхэд гүйж очоод гэнэдээд тайлчихдаггүй л юм бол хэн дуртай нь гэрт ороод байхгүй. Ялангуяа шөнө бол хэнийг ч оруулахгүй байх бүрэн боломж­той.
Харин гэрийг бол хэн дур­тай хүн хаалгыг нь хэмхэлж чадна. Мөн шууд гаднаас нь шатаагаад хая­чихаж болно.
Хүмүүс ч айхтар долгион цол­гион болсон юм байгаа. Тэгж ч өс хонзон авна, ингэж ч өс хонзон авч байгаа нь энэ гэсэн үзэл суртал нэвт бол­чихсон юм байгаа. Ялан­гуяа солонгос кинон дээр нэг бол хайр дурлал, нөгөө бол өс хонзон хөөцөлдөж буй хү­мүүс өдөр шөнөгүй гараад байхлаар арга ч үгүй юм бай­гаа. Нэг жаахан үг сөрөөд л савтай бензин бариад шөнө гэрийн гадаа зогсож байдаг болж. Үгүй бол тасартлаа ууж согтуурсан солиотой монгол хутга сүхээр зэвсэглээд л хаалгыг нь хэмхэлж ороод унтаж байгаа хүмүүсийг хя­даж байна.
Гэр бол ямар ч хаалт хамгаа­лалт болж чадахгүй боллоо гэдгийг бид бүгд харж байгаа ч арга хэмжээ авахгүй юм. Зүй нь суурин хот оронд эсгий гэрт амьдрахыг хориг­ломоор байна. Ядахдаа ха­руул хамгаалалтгүй байвал гэрт амьдрахыг хорих хэрэг­тэй. Саяын Дархан хотын хэрэгт хороо хорины дарга, хорооны цагдаа, хот дүүр­гийн дарга цагдаа хэн нь ч ха­риуцлага хүлээхгүй. Хүлээх ч хуулийн заалт байхгүй.
Уул нь иргэдээ амгалан тайван байлгах үүрэгтэй төр засаг, түүний түшмэдүүд бай­даг л даа. Даанч бид ингэж бодож, ингэж ажлаа зохион байгуулж сураагүй нь ха­рамсмаар байдаг.
Тэгвэл хотын захын гэр хороо­лол ямар байдаг билээ. Тэнд шөнө ямар ч эзэнгүй хонодог. Тэнд харуул хам­гаалалт, эргүүл цагдаа гэж бараг байдаггүй. Нэг банзан хашаа, гурван давхар эсгий­гээр боолгоод л унтаж байдаг. Хэн дуртай нь тэр гэрт унтаж байгаа хүмүүс рүү довтлоход юу дур­тайгаа хийж болохоор оромж юм. Юун “Миний гэр миний цайз”. Зүгээр л эсгий “авс” гэсэн үг.
Гэрт ороод хүмүүсийг ори­луулаад алж байхад харин ч дуу чимээ гадагш нь гаргадаг­гүйгээрээ онцлогтой юм шиг. Яагаад гэвэл энэ аймшигтай аллага хүчирхийл­лийг ха­жууд байсан айл нь сонсоогүй мэдээгүй байдаг.
Хуучин зан заншил, ша­шин шүтлэг, монгол хүмүү­сийн уужуу тайван байдал л одоо хүртэл гэрийг орон сууц хэмээн хараг­дуулсаар ирлээ. Түүнээс айхтар догшин ша­шинтай, уур унтуутай хүмүү­сийн дунд бол эсгий гэр аль хэзээний гээгдэж хаягдсан байх учиртай. Амь хамгаа­лахгүй энэ оромжинд хүмүүс яах гэж амьдрах билээ. Өдөр шашин шүтлэгт нь харшлаад байсан хүмүүс шөнө ямар ч харуул хамгаалалтгүй эсгий гэрт унтаж хэвтэж байхад сүйд хийгээд дуусах байлгүй.
Тэгвэл яагаад бид эсгий гэрт амьдарсаар ирсэн юм бэ. Хөдөө мал дагаад нүүж суу­хад тохи­ромжтой, хүн ам цөөнтэй тийм газар болж байсан. Хэн хаана явж бай­гааг бүгд мэдэж байдаг, өчиг­дөр тийм морьтой тийм хүн тэнд байсан гэдгийг хүн бол­гон харж байдаг болохлоор бие биендээ дайсагнах нь ховор байжээ. Айхтар цэрэг цуух цуглуулаад дайн дажин үүссэн тохиолдолд л ганц нэг удаа гэр орноор нь сүйтгэх хэрэг гардаг байсан биз. Гад­на дотнын цэрэг­лэсэн хүмүүсийг андахгүй мэдэж дайн тулааны хөлөөс дайжи­хад амар байсан байх. Тэгээд ч дайн дажны үед харуул хамгаалалт сайн байсан байлгүй яав л гэж. Хөдөө хээр байгаа ганц гэрт хүн амьтан дөхөж очихлоор нохой гэж нэг сайхан амьтан байдаг гэх зэргээр хуучин амьдарч болоод байсан.
Гэртээ ороод хаалгаа түгжээд суучихад хэн дуртай нь гэрийг нь хэмхчээд ороод ирдэггүй байсан. Тэгвэл хэн хийсэн, юу болсныг бүгд мэдэх хойно нөгөө хүн дараа нь яаж амьдрах билээ. Хөрш­гүй ганц гэрээрээ байсан ч хэд хоногийн дараа хэн нэг нь мэдэж л таарна. Тэгээд хэн хаагуур явж байсныг бүгд гадаа байж байдаг хүмүүс хойно мэдэж л таарна шүү дээ. Тэгэхлээр гэрээсээ илүү хүмүүсийн ёс суртахуун нь хаалт цайз болж байсан болов уу.
Одоо бол хэн гэдэг хүн хаагуур согтуу толгойлоод яваад байгааг энэ олон хүн дотроос олж ялгаж чадахаа байсан.
Нөгөө нүүдэлчний мөр­дөж ирсэн ёс заншил таа­рахаа больж эхэллээ. Олон хүнтэй хүмүүсийн дунд нүү­дэлчнээс шал өөр суурин амьдралын ёс суртахуун үйл­чилж эхэлдэг. Яг энэ суурин газрын ёс заншилд манай өвөг дээдсээс хэрэглэсээр ирсэн эсгий гэр тохирохоо больж эхэлж байна.
Суурин амьдралд бат бөх ханатай, харуул хамгаалалт, галын дохиолол
зэрэгтэй орон сууц хэрэг болдгийг иргэншсэн нийгэм ха­руулдаг. Харин гурван давхар
эс­гийгээр бүрсэн, дөрвөн залуу өл­хөн өргөөд шидчих гэр бол суурин газар хүн амьдрахад
үнэхээр хоцрогдсон оромж болсон байна.