Categories
редакцийн-нийтлэл

Ц.Эрдэнэцог: Тэд үндэснийхээ онцлогийг тодотгож, дээр нь болгар дэг сургуулиа шингээсэн байдаг

Х.Ганбат. “Жаргаж буй наран доорх Дунай мөрөн” зотон тос

Болгар улсын Урлагийн академид суралцаж төгс­сөн
зураачид “Цэнхэр дунай” уран бүтээлийн хам­тар­сан үзэсгэ­лэнгээ өнгөрсөн лхагва
гаригт МУЭ-ийн үзэсгэлэн­гийн тан­химд нээлээ. Уг үзэс­гэ­лэнд СГЗ Д.Гунгаа, МУЭ-ийн
шагналт зураач Р.Алтан­хуяг, Х.Ганбат, С.Машбат, Б.Баатархүү нарын найман зураачийн
дал гаруй  бүтээ­­лийг дэглэн үзүүлж байна.
Болгар дэг сургуу­лийн онцлог болон тэнд суралцсан уран бүтээлч­дийн бүтээлийн талаар
урлаг судлаач доктор про­фес­сор Ц.Эрдэнэцогоос тодрууллаа.

-Манай дүрслэх урла­гийн ертөнцөд болгар дэг сур­гуу­лийнхны
эзлэх байр суурь, өнгө төрх ер нь ямархуу вэ?

-1970-аад оноос манай Соёлын яам, Урчуудын эвлэ­лийн
хорооноос тухайн үеийн социа­лист гэгддэг байсан орнуудад, тухайлбал, Гер­ман, Болгар,
Польш, Чех, Орос зэрэг оронд зураачдаа бэлтгэж эхэлсэн л дээ. ЗХУ-д бол тавиад оноос
эхэлж сурал­цуулж эхэлсэн юм. Ингэснээр ганцхан Орост гэлгүйгээр цаашаагаа төв болон
баруун Европын дүрс­лэх урлагийн онцлогтой танил­цах, түүнийг монгол хөрсөн дээрээ
буулгах таатай нөхцөл бүрдсэн юм. Далаад оноос эхлэн өнөөг хүртэл Болгарт арав гаруй
зураач бэлт­гэсэн байдаг. Өнөөдөр тэднээс найман зураач үзэс­гэ­лэнд бүтээлээ тавиад
байна л даа. Болгарын Урлагийн академийн онцлог, тэнд төгс­сөн уран бүтээлчдийн
бүтээл их өвөрмөц. Болгар бол зураа­сан зураг нэлээн түлхүү хөгжсөн орон юм байна.
Зураа­сан зураг дотроо усан будаг, чулуун бар, төмөр барын урлаг их хөгжсөн юм байна.
Энэ сургалтын үндсэн дээр тэнд төгссөн зураачид маань хэд хэдэн том бүтээл хийсэн
байдаг юм. Тухайл­бал, СГЗ, МУЭ-ийн шагналт зураач Д.Гунгаа гуай гэхэд өнгөр­сөн
зууны, тодруулбал, автономит засгийн үеэс өнөөд­рийг хүртэлх Монголын төр нийгмийн
зүтгэлт­нүүд, наймдугаар Богдоос авахуу­лаад тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан
хаад ноёд, мөн Халхын голын тулаан, социализ­мын бүтээн байгуу­лалт, наашаагаа шинэ
үеийн бүтээн байгуулалтад манлай­лан оролцсон хүмүүсийн хөргийг зурсан. Эдгээр хөрөг
бүтээлүүдээ зурахдаа цаг үе, үйл явдалтай нь, амьдра­лынх нь үйл явдлаар цуврал
зураасан зургийн бүтээлүү­дээ хийсэн. Энэ бол Монго­лын урлагт нэлээн томоохон цуврал
бүтээлүүд юм. Маш­бат гэж зураач байна. Энэ зураач бол сэтгэлийн эрчим­тэй илэрхийллийг
гаргадаг экспрессионист урлаг дээр үндэслэн өөрийн дотоод сэтгэ­лийг өнгөөр, бийрийн
хүчтэй таталтаар илэрхийл­дэг. Сэтгэлийн эрч хүчийг ханасан тод өнгө, бийрийн эрчимтэй
бичлэгээр илэр­хийл­­сэн “Шидийн хар үхэр эргэж ирэв”, “Улаан тэнгис” зэрэг бүтээлүүдийг
нь энд онцолмоор байна. Алтанхуяг зураач байна. Манай зураа­сан зургийн мастер.
1981 онд монгол хүн анх сансарт нисэ­хэд бэлтгэл ажилд нь орол­цож зурагт хуудас
болон бусад чимэг­лэх үйл ажилла­гааг гардан хийсэн хүн л дээ. Энэ үзэсгэлэнгээс
хара­хад Болгарын дэг сургуулиар хэдий­гээр цөөхөн зураач төгссөн боловч Монголынхоо
урлагт том байр суурь эзэлж байгаа нь хийсэн түүхэн ажлаас нь тодорхой хараг­даж
байна. Харамсалтай нь, шинэ нийгэм гарснаас хойш бид барууны гэгдэх, мөн Оросын
гэх мэт том улсуудын академид уран бүтээлч бэлт­гэхээ больсон. Хувийн зад­лаа­раа
суралцаж байгаа ганц нэг хүн бий л дээ. Тиймээс өнөөдөр барууны том том дэгийг авч
явдаг бүлгүүд байхгүй болчихлоо.

-Зураачид бусад уран бүтээлчдийг бодвол гадаа­дад
суралцсан нь их юм. Тэд дэг сургуулиараа бас ялгараад байдаг шиг?

-Германд, Балгарт, Орост төгс­сөн, Орос дотроо
Репин, Сурико­вын академи төгссөн гэхчилэн аль сургууль төгс­сө­нөөрөө уран бүтээлч­дийн
бүтээлүүд ялгагдаад байдаг л даа. Гэхдээ хүн хөгждөг шүү дээ. Жишээ нь далан таван
онд Репиний академийг зур­гаан зураач төгссөн. Анхан­даа тэндэ­хийн нэртэй зураач­дын
арга бари­лаас хуулбарласан, суралцсан байдал харагддаг байсан бол одоо бүгд өөр
болчихсон. Жишээ нь, До.Болд зураач гэхэд шал өөр, Оюунчимэг зураач огт өөр болчих­сон
байх жишээтэй. Болгарт төгсөг­чид ч ялгаагүй. Гэхдээ болгар школийг Оросынхтой харьцуула­хад
арай өөр. Өнгө­ний хувьд арай тодов­тор. Хүний хөрөг зурлаа гэхэд яг бодит байд­лаар
зурахыг эрмэлздэггүй. Тухайн хүн танигдах боловч бичлэгийн арга барил нь нэлээн
чөлөө­тэй таталттай, тод тод бичлэг­тэй, хуулбар­лаагүй, арга ажил­лагаа нь их чөлөө­тэй
байдаг. Сэдэв нь ч гэсэн хэтэр­хий дайчин том нүсэр сэдэв байхгүй. Амьд­ра­лын жижиг
сэдэв голдуу, цаанаа л тайван амгалан байдлыг илэр­хийлж байдаг. Гэтэл Германы зураачид
арай өөр. Огцом огцом таталт­тай, нэлээн ширүүн, нөхцөл байдлыг эрчимтэй гаргасан
байх жишээтэй. Болгарынх болохоор арай нам тайван байдлыг илэр­хийлж байдаг.  Үүгээрээ болгар школь ялгар­даг юм. Ер нь тэгээд
бичлэг, өнгө авалтаараа манай зураачдын бүтээлээс дэг сургууль болгон ялгагддаг
л даа.

-График урлаг нь Бол­гарт түлхүү хөгжсөн гэж та
түрүүн хэллээ. Манайхан тэр уламж­лалаас нь сурал­цах­даа монгол уламжла­лаа хэр
авч үлдсэн байдаг юм бэ. Манай Монголын гарфик урлаг ч их эртнийх шүү дээ?

-Жишээ нь, энэ үзэсгэлэнд тавигдсан Хайнзангийн
Ган­батын бүтээл гэхэд цэвэр монгол ахуйг харуулж байна. Дундад зууны үеийн Монго­лын
нийгмийн байд­лыг харуул­сан “Нүүдэл” гэж зураг байна. Хаадын хөрөг байна. Ерөн­хийдөө
саарал, нэг төр­лийн өнгөн дотроо зураад, зарим газар нь монгол зур­гийн татлага
оруулсан байх жишээтэй. Монголчуудын морь зурах арга гэхэд л Евро­поос огт өөр шүү
дээ. Энэ уламжлалаа тусгасан мөртлөө өнгө авалтаараа нөгөө болгар дэг сургуулийнхаа
онцлогоос бас тусгасан. Өөрөөр хэлбэл, болгар дэг сургууль дээр монгол зургийн тогтсон
таалал, монгол хүний бэлгэдлийн онцлог, тэр нүүдлийг зурахдаа европын зураг шиг
алслалтай орон зайн хэмжээс гаргаагүй, нэг хавтгай дээр хүүрнэлийн маягаар гаргачихсан.
Гэхдээ болгар дэг сургуулийн онцло­гоо шингээж өгсөн байх жишээ­тэй. Ер нь болгарт
боловс­рол эзэмшсэн зураа­чид үндэсний­хээ урлагийн онцлогийг тодотгож, зохиом­жийн
үйл өрнөлт байдлыг дүрслэлийн хүүрнэлийн аргаар бүтээлээ хийж байгаа нь бусад дэг
сургуулиас онцлогтой юм. Ерээд оноос хойш “болгар школ”-ийн зураачид С.Машбат, Б.Баатар­­хүү
нар экспрес­сионист эрчимт илэрхийл­лийг бүтээлдээ тусгаж эхэлсэн бол зураач Н.Бямбасүрэн
монгол зураг, Г.Болдбаяр, Г.Болд­чимэг нар зураасан зураг, уран зургийн чиглэлээр
олон сайн бүтээл хийсэн. “Болгар школ”-ийнхон дүрс­лэх урлагийн цаг үе бүрт ийнхүү
өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Харин өнөөдөр өрнөдийн дүрслэх урлагийн
сур­гал­тыг түшиглэн хөгжих бодлого суларсаар байна. Бид их урлагийг жин­хэнэ утгаар
нь хөгжүүлье гэвэл олон зуун жилийн түүхтэй өрнө­дийн урлагийн боловс­ро­лоос хөндийрч
болохгүй юм. Гэхдээ яваандаа  энэ тал дээр
бодлогоор анхаарах биз ээ.            

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Өөрөөсөө гэрэлтдэг мөсөн хотхонд багачуудын хөл тасарсангүй

Сонгинохайрхан дүүр­гийн нутаг дэвсгэр
“Москва” хорооллын баруун талд мөсөн хотхон баригджээ. Өвлийн ули­ралд хүүхэд багачууд
тог­лоомын талбай гэхээсээ илүүтэйгээр мөсөн дээр гулгах, цасаар өвгөн хийж тоглох
дуртай байдаг. Харин манайд ийм бо­ломж хомс. Хаа нэгтээ байгууллагуудын үүдэнд
харах зориулттай хэдэн мөсөн дүрс хийдэг. Түү­нийг нь хүүхдүүд шо­хоор­хож, нүд
унагана. Харж хэд тойрохоос өөр яах ч билээ. Тэгвэл дээрх мө­сөн хотхонд хүүхдийн
хөл тасрахгүй байгаа аж.

Өн­гөрсөн пүрэв гаригт албан ёсоор
нээлтээ хий­сэн энэхүү мөсөн хотхо­ныг “Талх чихэр” компани өөрс­дийн санхүүжилтээр
барьсан юм байна. Төв зам дагуу буюу хүмүү­сийн сайн мэдэхээр “Хаан хүнс” компанийн
хажуу талд юм. Мөсөн хотхоны үүдээр ороход хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг үлгэрийн
ор­дон руу орох мэт хаалга угтах аж. Цаашлаад хө­төлгөө цаа буга, цан чар­га хөлөглөөстэй
хараг­дана. Хүүхдийн кино, үл­гэр, зохиолд гардаг шидэт сахиусан тэнгэр байдаг.

Тэгвэл энд сахиу­сан тэнгэрийн далавчийг жижиг том хоёрыг урла­жээ.
Зөвхөн далавч урла­сан учир нь гэвэл хүүх­дүүд урд нь очоод зогсо­хоор өөрсдөө сахиусан
тэнгэр мэт харагдах зо­риулалттай ажээ. Бага насны хүүхдүүдэд тохи­ро­хоор сахиусан
тэнгэр ч тэнд байна. Сахиусан тэнгэрүүдийн цаахна өөд өөдөөсөө харсан хоёр гулсуур
хийжээ. Ингэхдээ нэг нь арай өндөр, нөгөөх нь арай бага гулсуур байх. Тав, зургадугаар
ангийн хүүхдүүд арай учир мэдэх болохоор эгц уруу гулсах, том гулсуур дээр чөлөөтэй
тоглож болно.

Харин бага балчир дүү нар нь тэдний
хөлд гишгэгдэх гээд тааваараа гулгаж ч чадах­гүй гэдгийг бодолцож бяц­хан гулсуур
хүртэл хийсэн юм билээ. Том гулсуурт сургуулийн насны хөвгүүд их харагдсан.
12-15 настай болов уу гэмээр гурван хөв­гүүн гулсуур руу нэг нэгнийгээ түлхэн инээлдэж,
цуварч гулсах мөртлөө гулсуурын төгсгөлд тосч зогсох үеийнхээ охидын үс, хувцаснаас
нь чангаана. Харин наад жижиг гулсуур дээр дөрөв, таван настай гэмээр жаалууд гулсах
бөгөөд ээж, аав нь гарнаас хөтөлж, байнга дагах аж. Мөсөн охид урлахдаа орос маягийн
алчуур, хувцастай хийжээ. Хэдий тунгалаг, цаана байгаа зүйл нь хараг­дах юм шиг
боловч яг хүүх­дүүд зургаа авахуулахаар ард зогсоход зөвхөн царай нь л харагдана.
Аав, ээж, ах эгч нар нь хүүхдийнхээ зургийг утсаар дарж, найзуудаараа яваа нь нэгнийхээ
зургийг дарж хөгжилдөцгөөх аж. Талбайг хүрээлсэн хашаа нь хүртэл мөс. Мөн л дотроосоо
тунгалагтаж гэрэлтэнэ. Харин талбайн голд бялууны дүрс­тэй мөсөн баримал байх бөгөөд
ногоон өнгийн гэрэл цацарна. Гадаа оройн 19.00 цаг өнгөрч, жихүүн салхи хацар зүсч,
амнаас уур савсаж байсан ч хүүхдүүд хүйтнийг үл ажирч хөгжил хөөр болно. Бүр хүрэм­нийхээ
энгэрийг задгайлчихсан гүйлдэх хүүхдүүд харагдав. Нэг тоглоомоос нөгөө рүү шилжихдээ
тэдний нүд улам сэргэж, гэрэлтэнэ. Эцэг, эхчүүд ч гэсэн гэрийнх нь ойр хүүхдүүд
тоглох боломжтой газар нээгдсэнд сэтгэл ханга­луун байгаагаа ярьж байлаа. Энэхүү
мөсөн хотхоныг 58 сая төгрөгөөр барьсан гэсэн. Хот­хоны ерөнхий зургийг “Талх чихэр”
компани гаргасан бол барих ажлыг нь Соёлын тэр­гүү­ний ажилтан уран сийл­бэрч Ц.Мөнх-Эрдэнэ
хариу­цаж гүйцэтгэжээ. Мөсөн хотхоны барималуудыг нийт 14 хүн урласан гэнэ. Уран
барималч Ц.Мөнх-Эрдэнэ өөрийн “Dazzler design” ХХК-ийнхаа хиймэл нуурнаас зөөжээ.
Өөрөөр хэлбэл хиймэл тогт­мол усанд мөсөө хөлдөөж авчирвал баримал барихад тохиромжтой
гэнэ. Хэрвээ баримал хийх явцдаа мөсөө жаахан ч гэсэн цуулчихвал цаашдаа ашиглах
ямар ч боломж­гүй болдог талаар уран сийлбэрч тайлбарлаж байсан. Ан цав гарсан тохиол­долд
хэдий баримал барьж болох ч гарын ая даал­гүй бутраад уначихдаг байна. Мөсөн хотхоныг
хийхэд 120 орчим тонн мөс орсон бөгөөд 16 хоногийн дотор барьж дуусгажээ. Хамгийн
гол нь мөсөн хотхоны баримал бүр өөрөөсөө гэрэлтэх бөгөөд ийм дизайнтай хийхийн
тулд 530 метр лед гэрэл орсон юм байна. Зөвхөн өдрийн цагаар гэлтгүй оройн цагаар
тоглох нөхцлийг бүрдүүлж өгснөө­рөө их онцлогтой юм билээ. Нийслэлд байгаа хүүхэд
тогло­чих газрууд нь хотын төвд байдаг. Тэгвэл энд хотын захын хүүхдүүд ирээд тоглох
боломжтой аж. Орой 21 цагийн орчимд мөсөн хотхо­ны хүүхэд багачууд цөөрөх бус харин
ч нэмэгдэж байлаа. Гэхдээ ихэвчлэн эцэг, эхтэйгээ явж харагдсан. Мөсөн хотхон ямар
ч үнэ төлбөргүй. Он Гаргаад цагаан сарын уур амьсгалыг тусгаж өөр барима­лууд барих
аж. Үүнээс гадна “Скай” их дэлгүүрийн өмнөх талбайд бас нэгэн мөсөн хотхон баригдаж
байна лээ. Өмнөхийг бодвол арай талбай жижиг, бас барималууд нь гэрэлтдэггүй. Гэхдээ
тэнд багачуудын сайн мэдэх Шрек, Цасан гоо ба долоон одой зэрэг үлгэрийн баатруудыг
урлаж байна. Хэмжээний хувьд зарим баат­рууд нь том хүнээс ч өндөр юм билээ. Хэзээ
ашиглалтад орох нь тодорхойгүй байна.  “Скай”
дэлгүүрийнхэн хөрөнгө зарж босгож байгаа гэнэ. Энэ жилийн хувьд хүүхэд багачуудын
хувьд тоглох мөсөн барималтай талбай нэлээд хэд хэдэн газар нээгдэх бололтой. Маргааш
гэхэд л төв талбай дээр хоёр том мөсөн гулгуур ашиглал­тад орох юм байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

М.Батчимэг: Сайд нар давхар дээлээ тайлах цаг болсон

Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Ухаалаг
төр”-ийн сэдвээр УИХ-ын гишүүн М.Бат­чимэгтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн дэв­­шүүлсэн ухаалаг
төртэй болох тухай асуу­дал олон нийтийн анхаарлын төвд байна. Даваа гаригт Ерөнхий­лөгч
УИХ-ын гишүүдтэй уулзсан. Энэ үеэр ямар сэдвийг хөндөж ярьсан бэ?

-Улс төржихгуй илэн далангүй яриа
өрнүүлэх үүднээс хэвлэлгүй явагд­сан болохоос биш нууц уулзалт байгаагүй юм. Уулзалтаар
төрийн нууц­тай холбоотой асуудал ярилцаагүй. Ерөнхийлөгч ухаалаг төрийн тухай үзэл
санаагаа дахин ярьж биднийг 1990 оны хувьс­галын дараах хоёр дахь хувьсгалд уриалж
бай­гаа­гаа, уриалаад зогсох­гүй өөрөө энэ хувьсгалд оройлон оролцож, ам­жил­тад
хүргэхийн төлөө байгаагаа мэдэгдсэн. Мөн энэ хувьсгал улс үн­дэстний асуудал учраас
улс төрийн зөвшилцлөөр бүгд гар нийлж хийх ёстой гэж үзэж байгаа юм билээ.

-УИХ-ын гишүүд чуул­гандаа суухгүй
бай­гаагаас болж ирц бүрдэхгүй байна. Энэ тухай ярилцсан уу?

-Тиймээ. Миний ба­римжаагаар жар шахам
гишүүн байх шиг харагд­сан. Бараг бүгд үг хэлж байр сууриа илэрхийл­сэн. Ерөнхийлөгчийн
уриал­гыг дэмжсэн бү­тээлч зүйл ч их яригдсан. Түүнчлэн бие биеэ шүүм­жилсэн, зарим
талаар нөгөө л талцал, улс төр­жилт гэхээр яриа ч сон­согдож байсан. Хамгийн гол
нь гишүүд ихэнхдээ УИХ-ын танхимд цуглаж чуулганы дэгээр тодор­хой асуудал ярьдаг
боло­хоос ийм өргөн бүрэл­дэхүүнээр цуглаж, тэгээд Ерөнхийлөгч, УИХ-ын дар­га, Ерөнхий
сайд оролц­­сон ийм ажил хэрэгч, чө­лөөт уулзалт өнгөрсөн хориод жилд бараг болж
байгаагүй юм билээ. Ерөн­хийлөгчийн энэ ал­хам үндэсний хэмжээний зөвшилцөлд дуудсан
чухал ажил болсон гэж бодож байна.

-Ийм уулзалт цаа­шид үргэлжилнэ
гэсэн үг үү?

-Мэдэхгүй байна. Эхний уулзалтын үр
дүн яаж гарахаас л хамаарах байх.

-Монголд болж бай­гаа муу муухай
зүйл төртэй холбоотой байна гэдгийг улс төрчид ч зөвшөөрдөг болчихож. Ерөнхийлөгчийн
Ухаа­лаг төртэй болох санаа­чилга нийгэмд хүлээлт, итгэл найдвар их тө­рүүлж эхэлж
байх шиг байна. УИХ-ын гишүүд хэрхэн хүлээж авах бол?

-Төр гэдэг адгийн хэ­рэг­гүй зүйл
юм шиг хэт туйлшрал руу явж бо­лохгүй л дээ. Өөрийн төргүй үндэстэн тусгаар оршиж
чадахгүй. Монгол­чуудын төрт ёсны үзэл цөөхүүлээ биднийг бус­дад уусчихалгүй, түүхийн
нугачааг давж өдий хүр­гэхэд хүргэсэн гол зүйл гэж би боддог. Гэхдээ улс орон цаашаа
өгсөх үү, уруудах уу гэдэг нь үнэ­хээр төрөөс шууд хамаа­ра­хаар байна. Ийм үед
Ерөнхийлөгч хамгийн чухал асуудлыг барьж авсанд талархаж байгаа юм. Ер нь төрөө
эрүүл, ухаалаг болгох хүсэл зөв­хөн Ерөнхийлөгчид бай­гаа биш, ялангуяа ний­гэмд,
иргэдийн дунд ийм хүсэл, шаардлага өндөр байгаа шүү дээ. УИХ ард түмний төлөөллийн
бай­гууллага л юм бол Ерөн­хийлөгчийн санаачилгыг дэмжих ёстой. УИХ-ын гишүүн бүр
дор бүрнээ би юу хийх вэ, яаж гар бие оролцох вэ гэдгээ нухац­тай бодох нь чухал
гэж бодож байна.

-Хувьсгал гэдэг үг хүмүүст их содон
сон­согдоод байх шиг бай­на?

-Хуримтлагдсан асуу­дал, хүрэхийг
хүсч байгаа үр дүнгээ бодвол хувьс­гал хийх шаардлагатай байна гэж хэлэхээс арга­гүй.
Монголчууд 1990 онд улс төр, нийгэм, эдийн засгийн хуучин тогтол­цоог халах том
хувьсгал хийсэн. Нийгэм, хүмүүс эрх чөлөөтэй, олон ур­гальч болж чадсан. Ху­вийн
хэвшил чадах чинээ­гээрээ өсч өндийж байна. Харин төр энэ өөрчлөлт­тэй хөл нийлүүлж
чадах­гүй нийгмээсээ хоцроод байна. Өнгөрсөн хориод жилд төрийн институцүүд, тогтолцооны
шинэчлэл тууштай явагдаж чад­сан­гүй. Ерээд оны эхэнд бий болсон шинэчлэлийн уур
амьсгал, олсон амжилт нь бэхжиж, биежиж чадал­гүй­гээр буруу зам руу хазайсан. Төр
томорсон, хариуцлагын тогтолцоо гажуудсан, улс төрд цөөн хүний ноёрхол тогтож, дарга
нарыг тойрон хүрээ­­лэгчдийн давхарга бий болсон байна. Энэ нь улс төрийн хүрээнээсээ
хэтрээд зах зээл, хувийн хэвшилд дарамт учруулж байна. Би хувьдаа ингэж л харж байгаа.
Тиймээс Монголд ардчилсан хувьс­галын дараах хоёр дахь шатны хувьсгал хэрэг­тэй
болсон гэдэгтэй санал нэг байна.

-Энэ хувьсгалыг хий­хэд УИХ ямар
хувь нэмэр оруулах вэ. Ерөн­хийлөгчтэй хийсэн уул­залтын үеэр олон то­дорхой санал
яригдсан уу?

-Ерөнхийлөгч өнөөд­рийн хуримтлагдсан
асууд­луудын ээдрээг гар­гахын тулд эхний ээл­жинд лав 10 гаруй хуу­лийг нэн даруй
шинээр бат­лахыг санал болгож бай­гаа. Үүнийг ажил хэрэг болгох эсэх нь УИХ-аас
шууд хамаарна. Наад зах нь бид ухаалаг төрийн зарчмуудыг дэмжиж бай­гаа бол өнөөдрийн
хэ­лэл­цэж байгаа хуулиудаа ч ухаалаг гаргахын төлөө ажиллах ёстой. Жишээ нь Өрийн
удирдлагын хууль, Хяналт шалгалтын тухай хууль гэхчлэн чухал хуулиуд өргөн баригдах,
хэлэлцэгдэхээр яригдаж байна. Энэ бүх хуулиудыг зөв гаргахгүй бол УИХ өнөөгийн байдалд
нэмэр биш, нэрмээс болно л гэсэн үг.

-Та Ерөнхийлөгчийн санаачилсан
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажил­лахгүй байх хуу­лийг УИХ нэн
даруй бат­лах ёстой гэж байсан. Хуулийг хэзээ хэлэл­цэх вэ?

-Энэ хуулийг УИХ ойрын өдрүүдэд хойш­луу­лалгүй
хэлэлцэх шаард­лагатай. Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг
давхар хийж бай­гаа нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж
бай­гаа. Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйд­лээ олдоггүй гэдэг биз дээ.
Хариуцлагагүй Засгийн удирдсан тө­рийн алба яаж хариуц­лагатай ажиллах юм бэ. Тиймээс
төрөө ухаалаг болгохыг хүсч байгаа бол УИХ өөрөөсөө энэ ажлыг эхлэх ёстой. Үлгэрлэх
ёстой. Сайд нар давхар дээлээ тайлах цаг нь бол­сон. Иймээс хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр
батлуулах ёстой. Төрийн ажил муудаад, байдал хүндрээд байгааг хар­саар байж
2016 он хүртэл явуулж болохгүй. Энэ бол ганц миний байр суурь биш, хэн нэг хувь
хүний эсрэг ажил ч биш, зарч­мын шаардлага болчи­хоод байгааг олон хүн зөвшөөрч
байна шүү дээ. УИХ-д надтай адил бодол­той хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна.

-Сүүлийн үед МАН-ын зүгээс танай
на­мынх­ныг дүр эсгэсэн ардчилагчид гэж шүүмж­лэх болж. Энэ хууль яаж батлагдах
нь дүр эсгэсэн үү, үгүй юу гэдгийн хэмжүүр байх болов уу. Та юу гэж бодож байна?

-Сөрөг хүчний шүүмж­лэлд улс төржилт
их цу­халздаг. Гэхдээ шүүмж­лэл бүхэлдээ хоосон биш шүү дээ. Ер нь бол манай намын
лидерүүд энэ шүүмж­лэлд бодитой няцаалт өгөх ёстой л гэж боддог. Гэхдээ зөвхөн үг
хэлээр биш. Ялангуяа хорин жилийн өмнө дарга анги, тойрон хүрээлэгчид, хяналтгүй
эрх мэдлийн эсрэг зориглон тэмцсэн тэр хүмүүс өнөөдөр эрх баригчид болоод эрх мэдэл,
албан тушаал, мөнгө хөрөнгөнд бялуу­раад явчихаагүй, тэр үеийн зорилго, итгэл үнэмш­лээсээ
ухраагүй гэдгээ харуулах нь чухал. Үүнийг Ерөнхийлөгч л лав харуулж байна гэж би
боддог. Одоо бүгдээрээ нотлож харуулах ёстой. Ингэж байж сөрөг хүчний шүүмжлэлийг
няцаана, иргэдийн итгэлийг хүлээ­нэ. Иргэд, нийгэм гэлтгүй манай намын залуу үед
ч намын ахмад үеийн ийм үлгэр дуурайл чухал л байгаа.

-Энэ өдрүүдэд ард­чиллын ой тохиож
бай­на. Тэр үед гудамжинд тэмцэж явсан хүмүүс өнөөдрийн эрх бариг­чид. Тэдний тэмцэж
бай­сан үеийн зорилго, өнөөдрийн бодол, үйл ажиллагаа хоорондоо хэр ялгаатай байгаа
бол?

-Мэдээж цаг үе их өөр болсон. Хүмүүсийн
нас, амьдралын туршлага өөр болсон гээд олон зүйл өөр байгаа. Гэхдээ л би ч биш,
хүмүүс бүгд, жишээ нь чи ч гэсэн ард­чилсан хувьсгалын лиде­рүүд үзэл санаа, зарчим­даа
үнэнч байгаа гэж итгэ­хийг хүсч байгаа шүү дээ. Хэн ч юу ч гэж сайн муугаар хэлсэн
тэд энэ улс орны түүхэнд хоёр гайхамшигтай өвийг үл­дээж чадсан. Нэг нь хам­гийн
итгэхээргүй, боломж­гүй мэт үед хийж чадсан үндэсний зөвшилцөл. Да­лан жил тогтсон
даран­гуйлагч тогтолцоог хүртэл ярьж зөвшилцөөд богино хугацаанд өөрчилчихөж болдог
гэдгийг монгол хун дэлхийд харуулсан. Мон­гол­чууд ийм зөвшилц­лийг хийж чадсан
бол улс үндэсний сайн сайхны төлөө дараа дараагийн чухал зөвшилцлүүдийг хийж чадах
л ёстой. Хоёр дахь том өв бол Үндсэн хууль. Ардчилсан засаг төр байхын тулд Засаг­лалын
эрх мэдэл ху­ваарь­тай, бие биеэ хянаж чаддаг харилцан тэнц­вэртэй байх ёстойг энэ
Үндсэн хууль баталгаа­жуул­сан. Энэ хоёр үнэт зүйлийг Ардчилсан нам гэлтгүй монголчууд
бид бүгдээрээ хамгаалахын төлөө явах л ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

“Гацууртын” гэх Л.Чинбатын телевиз сэтгүүл зүйн алтан “харти”-г зөрчлөө

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагынхны
төдийгүй, онлайн ертөнцөөр дамжиж айл өрх бүрт яригдаж буй нэг сэдэв бол
Монголын толгой хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн муу, муухай ажилладаг
гэдгийг батлахаар Монгол
HD телевизээс олон улсын түргэн хоолны сүлжээ “Мак Доналдьс” Монголд салбараа
нээх гэж байгаа хуурамч мэдээллийг тараасан явдал болов. Тэд энэ сарын 11-ний
өдрийн мэдээллийн “Оргил цаг” хөтөлбөрийнхөө эхэнд “Бид өнөөдөр нэгэн чухал
сэдвийг онцолж байна. Энэ юу вэ гэхээр Монголын ихэнх хэвлэл мэдээллийн
байгууллагууд авлигад автсан, мэргэжлийн бус, бохир сэтгүүл зүйтэй байгааг хүргэхээр
бэлтгэсэн юм” хэмээн мэдэгдээд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд мөнгө
өгвөл ямар ч хамаагүй мэдээлэл гаргахад бэлэн байдаг гэж батлахыг оролдов. Монгол
HD хэмээх уг
телевизийн зохион байгуулсан акц нь сэтгүүл зүй гэж юу болох талаар дахин харж,
эргэн хөндөхөөс аргагүйд хүргэж байна. Тэдний мэдээлснээс Монголын сэтгүүлзүй
гэж худалдагдсан салбар, сэтгүүлчид нь гэж худалч хүмүүс байдаг гэж олон нийт
ойлгохоор байна. Бас хүмүүст хүргэж буй мэдээлэл бүр мөнгөөр тавигддаг гэсэн
ойлголтыг төрүүлэв. Төөрөлдүүлэв.

Харамсалтай нь нийгэмд тун ноцтой ойлголтыг төрүүлсэн
Монгол HD телевизийнхэн
маань мэдээ болоод зар сурталчилгаагаа ялгаж чаддаггүй ажээ. Хүмүүст шинэ тутам
мэдээ мэдээлийг түргэн шуурхай хүргэхдээ хараат бусаар ажиллах гол нөхцөл нь
зар сурталчилгаа болж өгдөг. Зар сурталчилгаанаас олсон орлого нь хэвлэл
мэдээлийн хэрэгслийн үнэн зөвөөр ажиллах үндэс болдог энэ зарчим дэлхийн аль ч
улс оронд хүчин төгөлдөр мөрдөгддөг билээ. Гэвч Монголын хэвлэл мэдээллүүд мөнгө
л төлж байвал худал үнэн нь хамаагүй мэдээ, мэдээллийг тавьж байдаг, ёс зүйгүй
гэдгийг батлахын тулд сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг зөрчлөө. Сэтгүүл зүйд
баримталдаг алтан харти бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээ
мэдээллийг авахдаа гагцхүү шударгаар мэдээ мэдээллийг олж авах ёстой байдаг. Энэ
бол дэлхийн сэтгүүл кодод дархлагдсан зарчим. 2005 онд батлагдсан МСНЭ-ээс баталсан
ёсзүйн зарчим, Брюссельд төвтэй Олон улсын сэтгүүлчдийн холбооны ёс зүйн дүрэмд
үүнийг зааж өгсөн байдаг.

Хэрэв та мэдээ мэдээлэл олж авах гэж байгаа бол нууцаар,
элдэв арга башир хэрэглэлгүй үнэн шударгаар мэдээллээ олж авч олон нийтэд
түгээх ёстой. Түүнээс та элдэв арга башир хэрэглэж, худал нэр ашиглаж мэдээлэл
олж авснаа түгээх тараах эрхгүй. Ёс зүйн ийм алдаа гаргаж, хариуцлага хүлээж
байсан тохиолдлууд ч олон. Кембрижийн гүнж Кэйт Мидлтон хөл хүнд эмнэлэгт
хэвтсэн үед нь хатан хаан Элизабет болоод ханхүү Чарльз болж утсаар ярьж
мэдээлэл авсан Английн радиогийн хоёр сэтгүүлчийн хэрэг дэлхийд шуугиулж
байсныг санаж л байгаа байх. Тэд хааны гэр бүлийн шинэ төрөх хүний талаар мэдээлэл
олж авсандаа хөөрч байсан  ч хууран
мэхлэх замаар мэдээлэл авсандаа шууд буруутсан бөгөөд тэдэнд итгэж мэдээлэл
өгсөндөө өөрийгөө буруутган сувилагч бүсгүй амиа хорлосны дараа байдал бүр ч
ноцтой болж байв. АНУ-ын алдартай хэвлэл болох “Чикаго Трибун” 1980-1990-ээд
оны хооронд сэтгүүлзүйн дээд шагнал Пулитцерийн шагналыг 11 удаа хүртсэн байдаг.
Тэд эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр шуугиулсан бүтээлүүд гаргаж байсан бөгөөд аль
болох шинийг сэдэж олох гээд багагүй улайрсан гэдэг. Тус сониныхон өөрсдөө
хуурамч хоолны газар нээж, тэндээ сэтгүүлчдээ ажиллуулсан бөгөөд хаа газар
ялгаагүй хойно татварынхан, мэргэжлийн хяналтынхан гээд төрийн нэрийн өмнөөс
ажиллаж илүү дутуу харж явдаг хүмүүсийн талаар нэгд нэгэнгүй баримтыг
цуглуулан, түүнээ бичиж шуугиулсан нийтлэлээ гаргаж байв. Үүнийгээ ч Пулитцерийн
шагналд нэр дэвшүүлж, бараг л хүртсэн гэж өөрсдөө баярлаж байх үедээ буруудсанаа
мэдсэн. Учир нь тэд мэдээллийг шударгаар бус, хууль бусаар олж авсандаа
асуудалд орсон. Шагнал бус лицензээ хураалгах анхааруулгыг авсан юм.

Саяхны хэрэг болохоор манайхан санаж байгаа байх. Дэлхийн
хэвлэлийн магнат Руберт Мурдокын эзэмшлийн хэвлэлийн корпораци цагдаагийнханд
авлига өгч, улстөрчид, хааны гэр бүлийнхний утсыг чагнадаг байсан нь ил болсон
нь бас л дуулиан дагуулсан. Бас л сэтгүүл зүйн алтан хартиг зөрчиж, ёс зүйн
алдаа гаргасан учраас алдартай хэвлэлийн магнат маань “Rupertgate”, “Murdochgate” гэсэн хэргийг
нэрээрээ нэрлүүлж, алдартай “The
Sun”, “The Times” сонингууд хаагдахдаа тулсан. “The Sun” дэлхийд зартай
шар сонин бол нөгөөх нь даян дэлхийд алдраа дуурсгасан алдарт “The Times” байлаа.    

Харамсалтай нь сэтгүүл зүйн үндсэн зарчмаа мэдэхгүй зарим
нөхдөд маань сэтгүүл зүйгээ гоё сайхан болгоно гээд хөөрөлхөж илүү том алдаа
гаргаж байна. Сэтгүүл зүйг эрүүл сайхан болгоно гэж зорьж байгаа бол сайн хэрэг
байна. Гэвч мэдээ мэдээлэл бүрийг төлбөртэй тавьдаг мэт андуу ташаа мэдээлэл
өгч, үүнийгээ батлахын тулд бизнесийн өөр нэг байгууллагын өмнөөс худал
мэдээлэл тарааж, өрсөлдөгч өөр нэг байгууллагын нэр хүндэд халдсан мэдэгдэл
хийж хамгийн гол нь мэдээллийг шударгаар олж авах ёсзүйн дүрмээ уландаа
гишгэжээ. Гэвч өөрсдөө үүнийгээ ч мэдэхгүй шударга байгаагаа магтаж,
нэгнээ  хөөргөж, өөрсдөө хөөрөлхөж байгаа
биз ээ. “Гацууртын” хэмээх Л.Чинбатын өмчлөлтэй телевизийнхэн дээрх хэвлэл
мэдээллийн газруудын үйлдсэн хууль бус аргатай яг адилхан алдаа гаргалаа.

Бизнесийн аль ч салбарт шинэ хөрөнгө оруулалт орж ирэхэд дургүй
хүн байхгүй. Сэтгүүл зүйч бизнесийн салбар. Гэхдээ үүний үр ашиг нь олон түмэнд
шинэ тутам мэдээ мэдээлэл болж очдогоороо онцлогтой. Сэтгүүл зүйн салбарт шинэ
хөрөнгө оруулагчид орж ирэх нь сайн хэрэг ч сэтгүүл зүй гэж юу болохоо ч
мэдэхгүй хүмүүс хөрөнгө хаяж санаархаж байгаа нь харамсалтай юм. Үүни хор
хөнөөл хөөрхий муу салбарт нь, тэнд ажиллаж байгаа редакци, сэтгүүлчдэд ирдэг
нь гунигтай. Сэтгүүл зүйн гал тогоонд ажиллаж, мэдээллийг шивээлэх суман
дундаас олж ирдэг сэтгүүлчдийн хөдөлмөрийг огт мэдэхгүй хүмүүс орж ирэх нь маш
аюултай юм байна. “Гацуурт” компани хөрөнгө мөнгө хаяж шинэ техник технологи
нэвтрүүлж Монгол HD телевизийг
байгуулсан нь сайшаалтай ч сэтгүүл зүйн наад захын ийм ойлголт байхгүй хүмүүс удирдаж
байгаа нь эргээд хөнөөл тарьж байна. Зүгээр л сэтгүүл зүй бохир байна гэж зарлаад
үүнийг цэвэрлэчихдэг ч юм биш. Арваад сонин телевизэд 400 000-1 000 000 нийт
долоо, найман сая төгрөгийг нэг өдөрт гаргаснаар мууг нт батлаад
эрүүлжүүлчихдэг хэрэг биш билээ. Бизнесээ сурталчилах гэж буй дундаж компани ч
ийм мөнгийг нэг дор гаргаж чадахгүй. Тэрбумаар тоологдох хөрөнгөтэй Л.Чинбат
түүний охин Номингийн толгойлдог Монгол HD
телевиз л шударга болох гэж шударга бус замаар мэдээлэл цуглуулахын тулд ингэж
авирлаж байгаа байх. Гэхдээ сэтгүүл зүй тэдний сайн мэддэг үнээний ферм харамсалтай
нь биш юм. Энэ салбар өөрийн дүрэмтэй журамтай, ёс зүйтэй бас залгажм халаатай.

Ер нь сүүлийн үед цаг тутамд нэг их ухаантай нөхөр гэнэт
гарч ирээд л сэтгүүл зүйг хорлож байх боллоо. Редакцийг эздээс салгана гээд л
байгаа. Гэхдээ эзэд байхгүй бол хөрөнгө оруулалт байхгүй, хөрөнгө мөнгөгүй бол
жинхэнэ хэн нэгний аманд багтаж, халаасанд орох аюул нүүрлэж байгааг ойлгохгүй
юм. Бас хөрөнгө оруулагчид 30-аас илүү хувь эзэмшиж болохгүй тухай ярьж байгаа.
Гуч хүрэхгүй хувийн хөрөнгөтэй, тэгээд түүндээ хөрөнгө оруулаад сууж байдаг хөрөнгө
оруулагчид бусад салбаруудад ч байхгүй болов уу. Бас зарим хүмүүсийн бодож
байгаагаар реклам сурталчилгааг хязгаарлаж багасгах тухай ойлголт ч энэ
салбарыг өөрин жамаараа урагшлахад ихээхэн халгаатай юм. Зар сурталчилгаа
байхгүй бол хөрөнгө мөнгөний хувьд редакци бэхжихгүй. Энэ нь мэдээлэл олон
нийтэд хүрэхгүй, хараат бус байдлаа алдана гэсэн үг.

Дэлхийн жишиг болсон реклам сурталчилгаа болон мэдээллийн
хувь хэмжээ ямар байдаг нь хөрсөн дээрээ буухгүй, амьдралаа мэдэхгүй атлаа
эрүүл сэтгүүл зүй яригчдад огтхон ч хамаагүй бололтой юм аа. Тэгээд саяны энэ
Л.Чинбатынхны хэвлэл мэдээллийг хорлож байгаа үйл явдал. Ойрын үед гарах гэж
яригдаад байгаа “Олон нийтийн зар сурталчилгааны тухай хууль” лав л сэтгүүл
зүйд хорлонтойгоор тусах үүд хаалгыг эдгээр мэдээ, зар хоёроо ялгахгүй залуус
нээгээд өгөв бололтой. Энэ бүхэн эл салбарт ажиллаж амьдралаа залгуулдаг жирийн
сэтгүүлчдийг л хорлоод байгааг эдгээр хүмүүс мэддэг болов уу. Хэвлэл мэдээлэл
улам бүр л төвөгтэй байдал руугаа явж байна.

Хамгийн гол нь сэтгүүл зүйгээ мэдэхгүй цэцэрхэгчдийн энэ
үйлдэл сэтгүүлчдэд, сэтгүүлзүйд асар их хор хөнөөлт тарьж байна. Хөгжлийг нь
саатуулж, хойш нь уяж байна. Тэгээд ч сэтгүүл зүйн алтан хартийг зөрчсөн Монгол
HD телевизээс лицензийг
хураах хүртэл арга хэмжээг авахад болохгүй гэх газаргүй. Тэгэхгүй бол энэ мэт
хүмүүс яаж ч хамаагүй заль мэх зохиогоод мэдээлэл цуглуулах үүрэг даалгаврыг сэтгүүлчдэдээ
өгөх нь. Харин учир мэдэхгүй залуус үгээр нь явж шоронгийн хадаам болоод
дуусна. Монгол HD телевизийнхэн
ухаантайдаа ийм өгөөш хаяж мэдээлэл цуглуулж бусад нь тэнэгтээ үүнийг
хэрэглэхгүй байгаа хэрэг биш шүү дээ. Эрхбиш заль мэхээр, шударга бусаар мэдээ
мэдээлэл олж болдоггүй гэдгийг дуулсан л хүмүүс байдаг юм.  

Э.Энэрэл

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сосорбарам: Ардчилсан намд зусар бялдуучид, авлигачид, гэмт хэргээс єєрийгєє авруулах гэсэн хїмїїс шигдчихэж

Ардчилсан
хувьсгалын 24, АН нэгдсэний 13 жилийн ой 
тохиож буй энэ єдрїїдэд тэр єдрїїдийг їйл явдлын талаар хєєрєлдєхєєр
ардчиллын анхны 13-ын нэг,  Тєрийн
шагналт жїжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.

-Юуны тїрїїнд
танд баярын мэнд хїргэе. Олон жилийн ємнєх тэр єдрїїдийг дахин нэг дурсвал…

  -За баярлалаа. Тєв талбайд цуглаан жагсаал
хийж болохгїй гээд тушаал захирамжтай байсан. Тэгээд Дуурийн театрын хажууд
жагсаал хийж байгаад л цааш тєв талбай руу орохдоо л пролетарийн их удирдагч
Ленин багшийн бурханд одсон єдрийг хїндэтгэж байгаа юм гэж хэлэхээр чинь
цуглаан хийхийг зєвшєєрч байлаа шїї дээ. “Тэгвэл та нар цуглаанаа  хий” гэсэн. Тийм  заль хэрэглэж,  єєрчлєлтийн їйл явдлыг хийж байсан. Энийг
одоо нуугаад яахав.  “Хонхны дуу”-г
зохиосон Цогтсайхан байна. Энэ хїн бол эрх чєлєєний дууч. Манай Э.Бат-Їїл байна.
Амарбаясгалан,  Амарсанаа байна. Энэ
дєрвєн хїн хамгийн эхний суурийг нь тавьсан юм. Эд нарыг одоо ярихгїй, би л
мундаг юм хийсэн гэж яриад байдаг хїмїїс бий. 
Тэд 1987, 1988  онд нууцаар
ухуулах хуудас нааж НАХЯ-ныханд баригдаж явсан хїмїїс. Дараа нь Монголын
Ардчилсан холбоо 11 дїгээр сарын 29-нд Залуу уран бїтээлчдийн чуулга уулзалтаас
эхлээд анхны арван гурав,  цаашлаад Ховд,
Эрдэнэт хотуудад ардчиллын анхны їїсэл гарал эхэлж байлаа. Єнєєдєр Монголын
ардчилсан холбоо анх хїмїїсийг нойрноос нь сэрээж,  коммунист дэглэмийн эсрэг хувьсгал зарлаж
гарч ирсэн єдєр юм. 12 дугаар сарын 10 бол Монголын Ардчилсан холбооны эхлэлийн
буюу ялсан ялалтын єдрийн баяр гэж би боддог. Ингээд Ардчилсан холбоо ч
байгуулагдсанаас хойш 1990 оны хоёрдугаар сарын 18-нд анхны Их хурлаа хийж  Монголын Ардчилсан намыг тунхаглан зарласан
юм. Анх нэг намтай улс байсан бол хоёр намтай болсон. Олон ургальч їзлийг бас
зарласан хэрэг. Ардчилсан намын анхны дарга нь Э.Бат-Їїл. Ардчилсан холбооноос
гадна, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан социалист хєдєлгєєн гээд холбоонууд эхэлж
нэгдэж, энэ холбооноосоо Социал демократ нам, Їндэсний дэвшлийн  гээд нам болцгоосон. Ардчилсан холбоо   ургамал модоор бол їндэс нь юм. Энэ їндэс нь
дээшээ ургахаараа мєчир, навч, цэцэгтэй болдог. Ардчиллын тєлєєх намууд бол тэр
цэцэг, навч, мєчир нь юм. Би їїнийг яах гэж хэлээд байгаа юм гэхээр энэ намууд
нийлнэ, сална гэж хїмїїний араншин  л янз
янз болж байлаа. Рене Декерд “Амьдрал бол инээдмийн жїжиг” гэж хэлсэн. Шекспир
“Амьдрал бол жїжиг, хїмїїс бол жїжигчид” гэж хэлсэн байдаг. Заримдаа энэ
амьдралыг, энэ инээдмийн жїжгийг хєх инээд хїрээд харж байдаг. Би амьтан хїн
шиг албан тушаалд дэвших гээд л дарга даамал болж даварч гїйх гээд л давхиагїй
юм л даа. Би хувьдаа  єєр бодолтой
байдаг. Надад боломж л хэрэгтэй. Би уран бїтээлээ туурвих ёстой, чєлєєтэй ярих
хэрэгтэй. Ялангуяа би уран бїтээлээ хэнээр ч заалгахгїй зїрх сэтгэлийнхээ
дуудлагаар хийдэг. Тэрийгээ ч олж авсан. Тэрїїгээрээ ч явж байна. Гэхдээ
хїмїїний дунд л амьдарч байгаа. Нийгэм єєрєє хїмїїсээс бїрддэг юм чинь. Ошо гэж
хїний хэлсэн їг байдаг юм. “Нийгэм єєрєє нїдэн балай, чихэн дїлий хїн сїргээс
бїрддэг” гэж. Энэ ямар оновчтой їг вэ гэж боддог юм. Энэ їгийг хэдэнтээ
хэлэхэд  хїмїїс их дургїй байна лээ.

1990 онд
давалгаалж гарч ирсэн нєгєє олон тїмэн хаачсан бэ гэж эргэж харахад эрх
чєлєєгєє худалдаад энэ олон навч цэцэг уусаад алга болж. Айн Рэндийн
“Тєгс”  гэж жїжгэн дээр байдаг. “Хїн
гэдэг хєєрхий, анх мэндэлсэн цагаасаа эхлээд ямх ямхаар єєрєєсєє урваж байх юм.
Урвах урвахдаа цоорхой халаасаар задгай мєнгє цувран гоожих мэт єєрєєсєє урвах
юм. Энэ бол хїн єєрєє байгаа хэрнээ єєрєє єєрийгєє їгїй хийж байгаа ийм л
їзэгдэл” гэж хэлсэн байдаг. Хїмїїс ийм л байна. Сонгуулиас сонгуульд эрх
чєлєєгєє худалдаж байна. Худалдагдаж байна, худалдаж  авч байна.

-Та Ардчилсан
холбооны баярын хурал дээр нэлээд ширїїхэн їг хэлсэн. Уг нь баярын їг юм чинь
сайхан їг хэлэх байх гэж  хїлээж байтал
шїїмжлээд эхэлсэн.  Хїїхдийн паркийн
газрыг булааж авлаа гэж ирээд л ярьж эхэлэхэд чинь гайхаж байлаа…

-1911 онд
манжаас салж,  дараа нь ЗХУ-аас  хамаатай байсан, 1990 онд коммунист дэглэмээс
салсан юм. 1990 оноос хойш хорин хэдэн жилд учраа олохгїй явсан. Ололт ч
байсан. Ємч хєрєнгєтэй болсон гээд л. 24 жилийн дараа эргээд харсан чинь чонын
амнаас гараад барын аманд оров гэгчээр коммунистуудаас ангижирч чадсан хэрнээ
шууд мєнгє хїїлэгч зэрлэг капиталистуудын аманд яваад орчихсон. Жишээ нь энэ
хїїхдийн паркийг хар даа. Хїїхдийн тоглоомын газар байх ёстой  байтал баахан байшин барьчихсан. Энэ чинь
тонуул, энэ чинь дээрэм, гэмт хэрэг байхгїй юу. Гэтэл їїнд хариуцлага
тооцохгїй, сохор мэт, дїлий мэт явж байна ш дээ, энэ тєр. Эйнштэний їг байдаг
шїї дээ. “Хїн тєрєлхтєн цаашид амьдаръя гэж бодож байгаа бол єнєєдрєєсєє арай
єєрєєр сэтгэ” гэж хэлсэн байдаг. Бид 24 жил ингэж алдаж, онож,  хольж, хутгаж явсан.  Одоо 
иргэнээ  ємєєрсєн хуультай,
иргэндээ  їйлчилдэг тєртэй болох
хэрэгтэй. Їїнийг л хїсч байна. Тэрийг л цогцлоон байгуулвал тэгээд л
болоо.  Єєрийн толгой дээрх бухлыг
хараагїй байж хїний толгой дээрх євсийг харлаа гэдэг шиг энэ  24 жилийн ємнє байгуулагдсан Ардчилсан намын
дотор чинь баахан ашиг хайсан, сул аргаар амьдрах гэсэн, зусар бялдуучлал, хээл
хахуульд орооцолдчихсон, газрын наймаачид, 
гэмт хэргээс єєрийгєє аврах гэсэн, авруулах гэсэн хїмїїс шигдчихсэн
байна. Би Ардын нам энэ тэрийг хэлэхгїй. Ардчилсан нам дотор ингээд шигчихсэн
байхад Ардын нам бол ойлгомжтой.

-Та бас
Ж.Батзандан, О.Магнай нарыг жигтэйхэн шїїмжилж їг хэлсэн. Тэр ямар учиртай юм?

-Тэгсэн. Том
тєрєєс ухаалаг тєр лїї гэсэн Ерєнхийлєгчийн санаачилга маш зєв зїйтэй юм. Гэтэл
Ж.Батзандан тэр санаачилгыг шїїмжилж санаанд оромгїй їг хэлж байна лээ. Энэ
намд шургалчихаад  экстремист їг хэлж,
жїжиг тавьдаг утгаар нь шїїмжилсэн юм. Би тааралдвал єєрт нь бас хэлье гэж
бодож байгаа.

-За тэр
хоёроос гадна таны шїїмжлээд байгаа хїмїїсийн тоонд ардчиллын тєлєє анх явж
байсан  хїмїїс багтах уу?

-Тэр дотор яг
анх ардчиллын тєлєє явж байсан хїмїїс байхгїй. Харин тэднийг дагаж ашиг хайж
орж ирсэн хїмїїс байгаа юм. Жишээ нь бусдын 
эхлїїлсэн хэргийг хэзээд єєрийнх мэт ярьж явдаг хїмїїсийг хэлж
байна.  Тїїнээс биш олон олон сонгуулиар
хараалган гїтгїїлж,  1990 оны єєрчлєлтийг
гардан хийсэн, миний дотны найз,  Ерєнхийлєгч
Ц.Элбэгдорж, хотын дарга ЭБат-Їїл,Цагдаагийн газрын дарга Т.Билэгт. Энэ хэд
маань  анхны арван гурвын гурав нь.
Тэгээд цаана нь ардчиллын тєлєє амь биеэ їл хайрлан явсан хїмїїс бий. АН-д  зєндєє хїн байдаг чадлаараа зїтгэж байна. Маш
цєєхєн хїн  баялаг бїтээгчид зєндєє олон
шимэгч тонуулчдыг тэжээгээд явж байна. Би бол энэнээсээ салъя,  салахын тулд энэ Монголын ардчиллын
анхдагч  эдїгээ  цагийн 
Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн дэвшїїлж тавьсан дуулиан болоод байгаа  “Данхар хэнэггїй том тєрєєс ухаалаг тєр лїї
шилжье” гэдгийг би юу гэж харж ойлгож байна гэхээр хууль нь хїнээ ємєєрдєг, тєр
хїнээ ємєєрдєг, гавьяа байгуулдаггїй юм гэхэд гай болдоггїй, тийм тєр хэрэгтэй
байна. Хїмїїст єєрсдєє баялгаа бїтээх боломжийг нь нээлттэй тавьж єгєх
хэрэгтэй. Хєнгєхєн авсаархан татвартай, тэгээд хэн хэн нь бие биенийхээ эрхэнд
халдахгїй байх хуультай байх хэрэгтэй . Нобелийн шагналт Фридрих Хайкийн хэлсэн
їг байдаг юм. “Хууль нь хїнээ ємєєрєєд ирэхээр эргээд хїмїїс нь хуулиа
хамгаалдаг юм” гэж. Энэ тогтолцоонд шилжихгїй бол болохгїй байна. Нам намын
хаалга тогшоод л нам намын дарга нарт долдойдоод яваа улсууд нийгмийг бузарлаж байна.
Харин Монголын ардчилалд маш том їйл хэргийг авчирсан тїрїїний хэлсэн хїмїїс
бас дээр нь анхны намын дарга нар болох Баабар, Да.Ганболд гээд олон хїн байна.
Тэр хїмїїст талархаж явдгаа хэлье. Нєгєє талаар “Малыг малчдад, газрыг эздэд”
гэж хамгийн анх бичиж зоригтой дуугарч байсан Б.Цэнддоо байна. Тэгэхээр бид л
малыг малчдад єгсєн. Монголын анхны ардын аж ахуйтны холбоо байгуулаад малыг
малчдад єгсєн.  Би тэрэнд єєрєє ч оролцож
дэмжиж явсан. Гэтэл одоо газрыг яг жинхэнэ эздэд нь єгєхгїй наймаачдад єгчихєєд
байна. Сая хїїхдийн паркийн газрыг дээрэмдсэн талаар  хэлсэн маань ч їїнтэй холбоотой. Гэхдээ
нэгэнтнээ хїний  бїтээн босгосон баялгийг
хїний эрх зєрчєєд хурааж авах нь хаашаа юм. Энд тєлєх ёстой мєнгийг нь аваад
єєр цэнгэг агаартай аятайхан газар дэлхийн хэмжээний Дисней лэнд шиг парк
байгуулаад їр хїїхдээ тоглуулах хэрэгтэй шїї дээ. “Хїїхдийн тєлєє за гэж хэлье”
гээд Ї.Хїрэлбаатар їгийг нь бичиж, Т.Ариунаа дуулаад явж байгаа. Энэ
саанаачилгыг  їйл хэрэг болгох хэрэгтэй.
Хїїхдэд зориулсан бодитой їйл хэрэг болгох хэрэгтэй. Энэ санаачилга бодол
сэдлийг бий болгох гэж симфони найрал хєгжимтэйгєєр хїїхдэд зориулж,  Хавар, Зун, Намар гэсэн бага, дунд, ахлах
ангийн сурагчдад зориулсан сонгодог хєгжмийн бїтээл концерт тоглоод єєрсдєєр нь
дуулуулдаг  тийм хєтєлбєр он гараад
хэрэгжїїлэх гээд байгаа. Энэ нь миний хувьд нэмэр болох болов уу гэж бодож
байна. Ямар ард тїмэн байна, тийм тєр байна гэж Достоевский хэлсэн байдаг.
“Сонгогчид нь ямар байна депутатууд нь тийм байдаг хойно доо” гэж Михайл
Задарнов XXI зуунд бас хэлсэн байдаг. “Эрх мэдэлтнїїдийг гэгээрїїлэх гэж
оролдсоноос сонгогчдоо гэгээрїїлсэн нь дээр” гэж Фридрих Хайкийн їг бий. Хїмїїс
тєлєєллийн ардчиллаар дамжуулж  єєрсдєє
тєр барьж байгаа гэдэг ч єєрийг нь ємгєєлж, єєрсдийг нь хамгаалах хїнийг тєрийн
сэнтийд суулгах бус,  зїгээр нэг хїнийг
сонгочихдог. Сонгуулийн їед сїйд болж, хїн болгонд хайртай, инээгээд л хамаг
юмыг нь хийж єгч гїйгээд л Их хурлын сэнтийд очоод  мартдаг. Тэгээд л хїйтэн хєндий хєгийн амьтан
болж хувирдаг. Энэ олон жил УИХ-д сонгогдсон хїмїїс байна ш дээ. Ц.Нямдоржоос
эхлээд нэрлэж болно.  Достоевскийн бас
нэг гайхалтай їг бий. “Эрх мэдэл гэдэг бол ямар ч ухаан саруул хїнийг эвддэг
юм. Тэр нь шунал болоод, сїїлдээ  зуршил
болж,  тэр нь  цааш євчин болдог” гэж. УИХ-ын  гишїїдийн яриаг сонсоход ихэнх нь эрїїл бус
яриатай болчихсон байна л даа.  Монгол
Улсыг  хєгжїїлэх їндэсний хєгжлийн яамны
сайд гээд нэг хїн гал тахиж давхиад л байдаг. Хїмїїсийн тархийг мухар сїсгээр
угаагаад байхаар улс яаж хєгжих юм. 
Монголын  ардчилсан холбооны їїссэний
25 жилийн угтал болж байна. Ирэх жил морин жил гарна. Манай монголчууд авлига
хээл хахууль єгдєг авдгаасаа  салах
хэрэгтэй. Ялангуяа авлигачдыг таслан зогсоох учиртай. Польш авлигыг зогсоож
байж л хєгжєєд явчихсан. Гэхдээ авлигын хэрэгт шалгаж байгаа гээд шїїхээр
шийдээгїй байхад нь гэмт хэрэгтэн шиг яллаад явчихдаг. Монгол Улс ямар шорон юм
уу, галзуугийн эмнэлэг юм уу.  Авлигатай
тэмцэх газар гээч нь авлига авч, єгч болохгїй сэнхрїїлдэг  соён гэгээрїїлэх газар байх ёстой гэж боддог
шїї.

-24 жилийн ємнє
та бїхний  мєрєєдєж байсан тэр ардчилал
таны хэлж байгаагаар  бол хїссэнээр чинь
болохгїй байгаа мэт. Угтаа бол ардчилал ирсэн гэдэг нь єєрєє чухал байсан шїї
дээ.

-Ардчилал
ирсэн нь чухал. Эрдэнэ мэт ирсэн энэ ардчиллыг чинь коммунист дэглэмээс гараад
авлигачдын гарт єгчихнє гэж бодоогїй шїї дээ. Яг нарийндаа бол энэ дарангуйлал,
коммунист їзлээс салъя гэсэн бодол тухайн їедээ байсан. Дараа нь яах нь бол
гэдэг нь яг тухайн їедээ бол хамаагїй байсан. Харин дараа нь коммунистуудаас
салчихлаа. Одоо яах юм. Одоо  ємчтэй
болох ёстой. Монголын иргэд гадаад улс оронд зорчдог болох ёстой  гэсэн 
дараагийн зорилго гарч ирсэн. 
1990 онд анх ардчиллын тєлєє явахдаа 
шууд ємчийг нь єгчихнє гэсэн бодол байгаагїй. Зарим хїн эхлээд л ємчийг
нь єгнє гэж яриагїй байсан. Тэрний дараа алхамуудаа хийж эхэлсэн. Харин тэр
бодлого явж байтал сїїлдээ мєнгєнд орооцолдоод ирэхээр нэг нэгдээ єгдєг авдаг
болчихлоо.

-Та тэр
олигархиудыг Ардчилсан намд ч байна гэж хэлээд байна уу?

-Байна. Бїр
шигиж эхэллээ. Тэгээд тэр амьтны їр хїїхдийн тоглох тоглоомын газрыг дээрэмдэж
авсан хїмїїс окопонд орчихсон хэвтэж байна шїї дээ. Ийм хїмїїс буу
шийдэмтэй  дайн болоход нїхэн дунд
хэвтээд л їлддэг байхгїй юу.

-Яг тэр їед
хожмоо биелнэ гэж бїхэл бїтэн нийгмийг гэж бодож цус гаргахгїй тайван замаар
єєрчилнє гэж бодож байв уу?

-Бид тэр їед
10-ны цуглааны дараа тангарагаа єргєсєн. Тэр їед л Бошигт гуай, Ч.Энхээ байсан.
15-уулаа байсан гэсэн їг л дээ. Ч.Энхээ оролцохгїй гээд. Бошигт гуай ард нь
байна гээд. Тэгээд бид арван гурвуулаа тангараг єргєсєн. Их сургуулийн
ленгафоны танхимд уулздаг байлаа. Тэнд бид чинь тангарагаа єргєж  байсан. Одоо миний тэмдэглэлийн дэвтэрт тэр
тангарагын їг бий л дээ. Бидний хувьд ардчиллын тєлєє амь насаа алдахаас айсан
нэг ч хїн байгаагїй. Энд тэнд очихоор чулуу нїїлгэж байлаа. Гэтэл би тэр їед
ээжийгээ их єрєвдєж билээ. “Миний хїїг яаж байгаа юм” гэчихсэн нїд ирмэх зуур
миний ємнє ирчихсэн намайг хамгаалах гээд хаагаад зогсож байсан.

 -Таныг уран бїтээлийн олз омог ихтэй байгааг
сонсоод л байгаа. Энэ талаар яриагаа їргэлжлїїлье….

-Монгол
Улсаас Япон Улсад суугаа элчин сайд Хїрэлбаатарын санаачилгатайгаар тус улсад
Монголын їндэсний урлагийг дээд зэрэглэлийн тайз руу гаргая гэж хоёр жил бид
хєєцєлдєж байна. Хєгжингїй  орнууд нэг
ажил эхлэхдээ доод тал нь жил цаад тал нь хоёр гурван жилийн  ємнєхийг харж тєлєвлєдєг юм байна. Энэ явсны
їр дїн сая гарч Фїжи уулын дэргэд Монголын зураачдын їзэсгэлэнг гаргангаа
тэрэнтэйгээ уялдуулж ардын урлагийн дуу хуур, хєємий, цуур, бие биелгээг оруулсан
мэргэжлийн уран бїтээлчдийн бїтээлийг наймдугаар  сард тоглуулахаар тохирсон байгаа. 10 дугаар
сарын нэгэнд Японы эзэн хааны хїрээлэлд багтсан Японы парламентын гишїїд болон
нэлээд дээд зиндааны хїрээлэлд багтсан том урлагийн фестивал болдог юм байна.
Японы Соёлын газрын  дарга бидэнтэй
уулзаад  аравдугаар  сард болох том наадам цэнгїїнд Монголын ардын
урлагийг тоглуулъя гэсэн. Бараг цаг гучин минутын найруулга хийх боломжийг
надад олгосон. Ойта мужид филармонийн маш том танхим байдаг. Тэнд мєн 2014 оны
11 дїгээр  сарын 14-єєс арванхоёрдугаар
сарын эхний тав хоногийн хооронд бас Монголын ардын урлагийн уран бїтээлийг
найруулан тоглоно.     

-Мєн манай
язгуур урлагийнхан гранпри авсан. Та бас маэстро гэж цол авсан гэсэн.  Энэ талаараа та ер яриагїй санагдана….

-Залуу байхад
амжилт гаргаснаа  яримаар санагддаг
байлаа. Одоо нас ахиад тэгэж байгаа юм уу, намба суугаад тэгэж байна уу,
аливаа  сайхан їйл хэрэг болохоор заавал
яриад байх шаардлага ч їгїй юм шиг, нэгэнт хийсэн л юм чинь гэж бодогдох болж
дээ. Гэхдээ энэ сайхан мэдээлэл олон тїмэнд хїрсэн байна лээ. 2013 оны
зургадугаар сард “Домог” хамтлаг, мєн хамтлагийн хєгжимчин хєємийч Шинэцоггени,
морин    хуур чуулгын тєгєлдєр хуурч
Баярцэцэг гэсэн багтай бїрэлдэхїїн Австрийн Вена хотод болсон Шубертийн
нэрэмжит олон улсын хєгжимчдийн  уралдаан
наадамд оролцоод гоцлолоор Шинэцоггени гранпри, 
хамтлагаараа “Домог” гранпри аваад, тєгєлдєр хуурч маань шилдэг
концертмейстр гэсэн  шагналыг аваад
ирсэн. Тэр шагналыг авсны дараа  Соёл,
спорт аялал жуулчлалын яам дэмжээд чих зєєлєнтэйдїї хандаж манай хїїхдїїдийг
урамшуулж хамтлагийг нь дангаар жар гаруй сая тєгрєг, Шинэцоггенид жар гаруй
сая тєгрєг, тєгєлдєр хуурчид жар гаруй сая тєгрєг єгсєн.  Манай хїїхдїїд їїнд  их урамтай байгаа.

-Спортын
амжилт їзїїлсэн хїмїїст мєнгєн шагнал єгдєг шиг л урлагийг дэмжиж єгсєн юм
байна, тийм її?

-Аан яг тэрэн
шиг л. Ардын урлагийнхаа хїмїїст  тийм
урамшуулал єгдєг, дїрэм журамд нь байдаггїй юм байна. Дэлхийн сонгодогт нь єгнє
гэсэн чиг баримжаатай байдаг юм билээ.      
Монголын ардын урлаг гэдэг бол дэлхийд том зиндаатай юм шїї. Энїїгээрээ
миний Монголын сонгодог урлаг гэж бид нотолж харуулж дэлхийд таниулах ёстой юм
байна гэж зориод байгаа. Тэрний нэг їндсэн биелэл нь наймдугаар  сарын сїїлээс есєн сар хїртэлх арав хоног
дотор Болгарт болсон дэлхийн ардын урлагийн наадамд оролцсон юм. НЇБ-ын
дэргэдэх шинжлэх ухаан соёлын байгууллага Юнеско, Дэлхийн язгуур урлагийн
академи, Европын язгуур урлагийн нийгэмлэгїїдийн  холбоо, Дэлхийн ардын урлагийн нийгэмлэг
гэсэн ийм дєрвєн том байгууллага Болгар улстай хамтраад зохион байгуулсан энэ
том арга хэмжээнд  манайхаас “Домог”
хамтлаг дангаараа хєгжмийн тєрлєєр орж, 
мєн “Домог” чуулга гэж єргєтгєсєн бїрэлдэхїїнээр орсон. Тэрэнд нь уртын
дуучин, бие биелээч, уран нугараач гэж ороод ансамблиараа гранпри дэлхийн
їнэмлэхїй аварга, дан хєгжмийн тєрлєєрєє гранпри авсан.  Энэ наадам гурав дахь жилдээ зохион
байгуулагдсан. Дэлхийн ардын урлагийг сонгодог тївшинд хїргэх гэсэн зорилготой.
Гурав дахь жилдээ бїх шилдэг шагналыг нь аваад ирсэн. Ансамблийн тєрєлд нь
найруулагчийн номинаци байсан. Тэр ангилалд нь миний бие орж маэстро гэсэн цол
авсан. Маэстро гэдэг нь итали їг юм билээ. Ринчен гуайн монгол хэлээр
буулгасанаар бол тєгс боловсорсон, тєгс тєгєлдєр гэсэн утгатай юм байна. Би
тэрийг анзаараагїй явж байтал  манай найз
нєхєд  хэлнэ лээ. Би болохоор урлагийн
мастер гэсэн утгатай гэж ойлгоод 
хэнэггїй байсан чинь их том шагнал юм байна. Тэнд очоод монгол хїн ямар
том баялаг юм бэ гэж бодсон.   Монгол хїн
болсноороо, монгол удам угсаагаараа их бахархсан. 24 орны 98 дуу бїжгийн чуулга
оролцсон юм. Барууны орнуудын ардын урлаг хоорондоо их тєстэй юм. Хувцас  нь ч ойролцоо. Дорно дахины ардын урлаг
онцгой юм. Тэр дундаа монголчуудынх 
онцгой байсан. Шїїгчид нь эхлээд нэг их анзаарахгїй, тоомжиргїй байсан.
Би хїїхдїїддээ  “За яахав, эд нарыг
мэндэлдэг болгоно оо “гэж хэлж байсан юм. Эхний тоглолт болоод маргааш нь
Монголын багийг удирдаж яваа хїн нь хаана байна гээд л уулзаад мэндлээд,
мэндлэх нь байтугай хїндлээд сїйд 
болсон. Дэлхийн їнэмлэхїй аварга болсон гээд 2000 еврогийн шагнал дагалддаг
юм билээ. Би хїїхдїїддээ тэнцїїхэн шиг хуваагаад  єгсєн. Энэ бїхэнд “Арт лар” гэдэг компани
тусалж, Б.Цацралт маань энэ бїх їйл явдлын хєтєч болж явсан.  Зургаан янзын тавилттай тоглолтууд  хийсэн. Уртын дуучин, уран нугараач
гайхамшигтай. Уран нугараач охин хєлєєрєє нум сум харваж гайхуулсан. Мєн ирээд
олон хамтлагийн хамтарсан тоглолтууд хийлээ. Долоон хамтлаг хамтарч  Бээжингийн Сувдан театрт очиж бас тоглосон.
Энэ театр дэлхийд гуравт ордог.  Манай
Энхгэрэлийн бїжгийн дэглэлт гайхалтай байсан.

-Монголын
язгуур урлаг юугаараа онцлог байдаг юм бэ?

 -Манайд урлагийн олон тєрєл байна. Уртын дуу,
морин хуур,  хєємий, уран нугаралт,  цуур, 
бие биелгээ гээд л.  Монгол хїний
дотоод ертєнцийн философийг хїн болгонд хїртээж єгєх боломж ардын урлагт байдаг
юм билээ.  Жишээ нь Уяхан замба тивийн
наран энэхэн дэлхий даяхнаараа мєхдєл їгїй манданам зэ гэж ганцхан їндэстэн
хэлж чадсан  байна шїї дээ. Тэр нь
монгол. Одоо есєн хамтлаг зэрэг тоглоход Японы саунд мастер ирж байгаа.
Дуугаралтыг цэвэр эгшиглэнтэй гаргахад туслах юм. Айн Рэндийн гурван жїжгийг
бага тайзны жїжиг болгон тавьсан. Єнгєрсєн жилийн тавьсан хуулийн тогтолцооны
талбар луу єнгийж хийсэн жїжиг бол “Нэгдїгээр 
сарын 16-ны шєнє” гээд жїжиг байгаа. Одоо 2014 оны гуравдугаар сарын
эхээр Айн Рэндийн “Миний худалдаж авсан эхнэр” гэсэн єгїїллэгээр нэг жїжигчнээр
тоглоно. Жїжигчнээ нууцална. Одоо сонгочихсон 
байгаа. Жїжигчнээ зарлахгїйгээр тоглоно.

Д.Мөнгөндалай

 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

МУИС-ийн багш нар шаардлагынх нь хариуг өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв

-МУИС-ИЙН ЗАХИРАЛ А.ГАЛТБАЯРТ ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГЫНХАА ХАРИУГ
ӨНӨӨДӨР АВАХ ГЭНЭ-

Өчигдөр
“МУИС-д Ард­чиллыг сэргээх” түр хорооноос МУИС-ийн захирал А.Галтбаярт шаард­лага
хүргүүлэн тай­ван цуглаан хийсэн юм. Тэд их сургуулийн нэгдүгээр байрны өмнөх
талбайд цуглан, шаард­лага хүргүү­лэх болсон шалтгаан хий­гээд тус шаардлага­даа
ямар заал­туудыг тус­гаснаа нэг­бүрчлэн уншиж танил­цуулсан юм. Түр хорооны
гишүүд МУИС-ийн бүт­цийн өөрчлөл­тийн хү­рээнд байгуу­лаг­дах гэж байгаа дөрвөн
салбар сургуулийг байгуу­лах үн­дэслэл, тооцоо, судалгаа, үр дүнг тодор­хой бол­гохыг
шаардаж ийн цуг­ла­сан юм. Түүнч­лэн МУИС-ийн шинэч­лэл­тэй холбоотой нууц
тогтоо­лын төслийг багш ажилт­нуудаар хэлэл­цүүлж та­нилцуулалгүй шууд Удир­дах
зөвлөлөөр батлуула­хыг оролдсон нь сургуу­лийн дотоод дүрэм жур­мыг зөрчсөн
үйлдэл хэ­мээн “МУИС-д ардчил­лыг сэргээх” түр хороонд нэгдсэн багш нар үзжээ.
Тиймээс тэд өнөөдөр 11-15 ца­гийн хооронд МУИС-ийн захир­гаа, түр хорооны
төлөөллийн орол­­­цоо­тойгоор захирал А.Галтбаяр, түүний удирд­лагын багт итгэл
үзүүлэх эсэх талаар са­нал асуулга авах хүсэл­тэй байгаа юм байна. Ийнхүү
үүссэн нөхцөл байдлын талаар МУИС-д Ардчиллыг сэргээх” түр хорооны тэргүүн
Б.Болд-Эрдэнээс тодруул­лаа.

-Бүтцийн
өөрчлөл­тийн төслийг Их сур­гуулийн Удирдах зөвлө­лөөр нууцаар оруулсан гэдэг
үнэн үү?

-Журам ёсоор
бол их сургуулийн бүтцийг өөрч­лөхтэй холбоотой энэ мэт төслийг багш, ажилчдад
бүрэн танилцуулж, тэд­ний санаа бодлыг тусгах ёстой. Гэтэл багш ажилч­дынхаа
саналыг харгал­зах­гүйгээр тулгах маягаар бүтцийн хэмээх өөрч­лөл­тийг хийхээр
өнгөрсөн сарын 8-нд МУИС-ийн гадаад харилцаа, хам­тын ажиллагаа хариуц­сан дэд
захирал Л.Мөнх-Эрдэ­нэ Удирдах зөв­лөлөөр батлуулахыг оролд­сон. Үүнийг нь бид
эсэргүүцэж байгаа юм. Энэ нь акаде­мик эрх чө­лөөг үгүй хий­сэн хэрэг юм.
Өөрөөр хэлбэл захи­рал хүссэн бүхнээ Удир­дах зөвлө­лөөр бат­луулж, тэр
шийдвэрт нь дор нь ажилладаг багш ажилч­дынх нь санал санаа­чилга тусгагдаагүй
байж болохгүй шүү дээ. Наад зах нь бүт­цийн өөрч­лөл­тийг ямар судал­гаан дээр
үндэслэн хийж байгаа болон энэ нь сур­галтын шинэчлэлийн стан­дарт­тай хэрхэн
уял­даж бай­гааг тайлбарлах ёстой.

-Төсөлд санхүүгийн эрх мэд­лийг нэг дор төвлөрүүлэхээр
тусгасан гэл үү?

-Тэнхимийн
эрхлэгч, декануу­дын эрх мэдлийг захирал өөр дээрээ төвлөрүүлэхээр төсөлд
тусгасан байсан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмээр бол тэнхмийн
эрхлэгч, деканаар хэнийг томилохоо багш нарын санал асуул­гаар шийддэг. Гэтэл
төсөлд өөрийн үзэмжээр хүссэн хүнээ дурын албан тушаалд тавьж, түү­гээр
дамжуулан хүссэн зүйлээ хийх, бусдад тулгадаг болохыг санаархаж байна. Түүнчлэн
МУИС салбар сургууль бүр санхүүгээ мэдэн зарцуулж, түүнийг нь төв удирдлагаас
хянадаг бол төсөл ёсоор санхүүгийн эрх мэдэл захи­рал, санхүүгийн албанд шилжих
юм. Жилдээ 34-35 тэрбум төгрөг эргэл­дэхээс гадна олон төсөл хөтөлбөр хэрэгждэг
болохоор энэ их хөрөнгө мөнгийг хяналтгүй зарцуулах сонир­хол байж боло­хыг ч
үгүйсгэхгүй.

-Та бүхэн
шаардлагадаа их сургуулийн удирдлагууд хууль бус мэдэгдэлдээ залруулга хийх
ёстой гэсэн байсан. Үүнийгээ тодруулаач?

-Их
сургуулийн хоёр докторын нэг нь, дөрвөн багшийн нэг нь дарга болсон ийм нүсэр
бүтэц зо­хион байгуулалттай байна. Энэ нь их сургуулийн уруудан дорой­тож бай­гаагийн
гол шалтгаан нь мэтээр олон нийтийн мэдээллийн хэ­рэгслээр мэдэгдсэн. Үүгээрээ
ний­гэмд их сургуульд олон дарга нар “үүрлэчихсэн”, тэдний эсрэг шинэч­лэл хийж
байгаа мэтээр ойл­гуула­хыг хичээсэн. Энэ нь бодит байдал­тай огтхон ч нийцэх­гүй
байгаа учраас залруулахыг шаардсан. Ойрын хэд хоног зарим удирд­лагууд оюут­нуудад
хичээ­лийнх нь дараа ухуул­га хийх болсон. Элдэв зурагт хуу­дас үзүүлж, “Бид
ийм сайхан зүйл хийх гэж байгаа. Их сургуульд ардчилал хэрэггүй, та бүхний
сонголт чухал” гэх зэргээр хэлж ярих болсон.

-Удирдах
зөвлөлийн хэд нь багш нарын төлөөллөөс бүрддэг вэ?

-Нийт 21
гишүүн байдгаас 13 нь төрийн төлөөлөл. Үлдсэн наймын тав нь багш, гурав нь
төгсөгчдийн төлөөлөл байдаг. Ингэхээр багш нар Удирдах зөвлөлд цөөнх гэсэн үг.
Гэтэл тэдгээр таван багшийн нэг нь болох академич Нарангэрэл тэтгэвэрт гарсан
учраас зөв­лөлийн хуралд оролцохгүй. Нэг нь сар гаруйхны өмнө төгсөлтийн дараах
сургалтын захирал болоод дэвш­чихсэн бол нөгөө нь биднийг тө­лөөлж гарчихаад
“Багш нарын эрх ашиг гэж байдаггүй. Ха­риуц­лага хүлээдэггүй хүн шийдвэр
гаргахад оролцох ёсгүй гэх зэргээр буруу ташаа яриад явж байгаа учраас Удирдах
зөвлөлд багш нарын тө­лөөлөл үндсэндээ байх­гүй гэж ойл­гож болно” гэсэн. Ин­гэхээр
багш нарын төлөөлөл Удир­дах зөвлөлд байх­гүй гэхэд болно. 

-Бүтцийн
өөрчлөлтөөр зөв­хөн сургуулиудыг татан буул­гаж нэг­тэх асуудал яригдахаас бус
ямар тэнхимийг хэрхэн зохион байгуулах талаар огт яриг­дахгүй юм?

-Тийм ээ.
Бидний бухимдаад, жагсаад байгаагийн гол шалт­гаан нь энэ шүү дээ. Хүний
нөөцийн хуваарилалт, төлөвлөгөө, судалгаа зэргийг нь ил тод болгохыг шаардаж
байгаа юм. Төсөв хэмнэх гэсэн төлөвлөгөө бол сургалтын чанарыг сайжруулах,
судалгааг шинэ ша­танд гаргах гэсэн бүтцийн өөрч­лөлтийн үндэс биш. Тэд
гадаадын их сур­гуульд л ийм байдаг гэснээс монгол хөрсөнд, бидэнд ямархуу энэ
мэт ши­нэчлэл, өөрчлөлт нь нөлөөлөх, эерэг сөрөг тал нь юу байх гэдгийг огт
тооцох­гүй байна. Адаглаад багшлах бо­ловсон хүч­нээ бэлтгээгүй байж л
Стэнфордын их сургуулийн бүт­цийг нэвтрүүлж байна гээд л бай­даг. Юм бүхэн нь
нууцлагдмал, багш нарын хэн нь мэдээгүй бай­тал ирэх сарын 15-ны дотор төслийг
хэлэлцэн асууд­лыг нэг тийш болгоно гээд одоогийн удирд­лагууд шахаад байж
болох­гүй биз дээ.  Ер нь их сургуульд ши­нэчлэл
хийгдсээр ирсэн. Үндэсний магад­лан итгэмжлэл болон гадаад хэл­ний
хөтөлбөрүүдийг тухай бүрт нь итгэмж­лүүлсээр ирсэн.

“МУИС-д
Ардчиллыг сэргээх” түр хороонд долоон салбар сур­гуулийн багш нар нэгджээ.
Өмнөх захир­луудыг нээлттэй сонгон шал­гаруу­лалтаар томилдог байсан бол А.Галт­баярыг
яамнаас шууд томилсон гэнэ. Түх хорооныхон шаард­лагынхаа хариуг өнөөдөр 10
цагт албан бичгээр авахаа илэр­хийлсэн бөгөөд асуудлыг хамтын орол­цоотойгоор
нааштайгаар шийдвэр­лэхгүй бол тэмцлийн да­раагийн хэлбэрт шилжихэд бэлэн
байгаагаа илэрхийлсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Увсын тэмцэгчдэд “Шударга журам” гардуулъя

Ээ дээ, энэ улс төр үү
гэж халагламаар үе гарах юм. Учир нь улс төрөөс болж гэр бүл, ах дүү, найз
нөхөд тангараг тасрах үе бий. Улс төрөөр ордохгүй байсан ч улс төр чамаар
оролдоно гэдэг үнэн бололтой. Хаа байсан 1600 орчим км-ын цаанаас тэр дундаа
Увс аймгийн Тариалан сумаас “Шударга ёс” тогтоохоор долоон иргэн нийслэлд ирээд
бараг сар шахам хугацааг үдлээ. Тэд хэдэн мал, хавар хадгалсан багахан
ноолуураа зарчихаад ирсэн гэж байгаа. Тэднийг аймгийнх нь АН, 2012 онд нэр
дэвшсэн Нямхүү, Мэндсайхан нарын авчирсан хүн ч гэж байгаа. Чойжоо, Хүрлээ
хоёрыг нь мөнгө тараасан гэдгийг нь баримтаар нотолж нэг сая төгрөг авсан 13
хүний зургаа нь ирээд байна. Хөдсөн дээлнээсээ салалгүй хэд хонож сүүлдээ аргаа
бараад байгаа бололтой. Хөдөөнөөс ирэгсдийг даанч хүн гэж хүлээж авдаггүйн тод
жишээг СЕХ харуулаад авсан. АН-ынханд сонгуулийн талаарх албан шаардлагын
хариуг өгчихөөд тэдний албан шаардлагын хариуг өгсөнгүй. Тэд уг нь шударга
үнэний төлөө ирцгээсэн. Цагааныг хараар будах амархан. Хөдөөнийхний цав
цагаахан цас мэт шударга ёсны төлөөх сэтгэл дээр нь тэд бүжиглэж байна. СЕХ
цөхрөөх гэдэг арга хэмжээгээ авч эхлэв бололтой. Тэд цөхөрөхгүй улс төрийн
суулт зарлана гэдгээ ч мэдэгдээд буй. Шударга үнэний төлөө яваа энэ хүмүүст
“Шударга журам” медаль гардуулъя. Уг медалийг гал, уснаас хүний амь аварсан
шударга хүмүүст гардуулдаг. Харин шударга нийгмийг бүтээн байгуулахад оройлон
зүтгэсэн Э.Бат-Үүлд Улсын баатар цол олгосон. Эдгээр хүмүүсийн ардчиллын үнэт
зүйл шударга ёсны төлөө тэмцэж яваа үйл нь Үүл Баатарын хэмжээнд хүрдэггүй юм
бол шударга үнэнийг илчлэхээр яваа эр зориг, хүн чанарыг нь “Шударга журам”-аар
ядаж үнэлмээр байна.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Оюунхорол: Д.Арвин л эхэлсэн…

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой
ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
Н.Энх­болд ажлаа өгчихлөө. Оронд нь  бүлгийн
дэд дарга С.Бямбацогт то­ми­­логдлоо. Бүлгийн дэд даргын суудалд хэн байх бол?

-Одоогоор тэр асуу­дал яригдаагүй
байна. МАН-ын боловсон хүчнээ сонгох,шалгаруулах жур­мын дагуу бүлгийн дэд даргыг
сонгоно. Энэ зарч­маар МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогтыг сонголоо. Намын Удир­дах
зөвлөлөөр тодорхой өндөр албан тушаалд ажиллах хүнийг сонгон өрсөлдөөний зарчмаар
шалгаруулдаг байгаа. Энэ зарчмынхаа дагуу манай намын удирдах зөвлөл өглөө (өчигдөр)
хуралдсан. Ингээд үе тэнгийн гурван залууг нэр дэвшүүлээд тэднээс хам­гийн өндөр
оноо авсан хоёр залуугаа намын бүл­гийнхээ хурал руу оруулсан. Нууц санал хураалт
явуулахад олон­хийн саналыг С.Бям­ба­цогт авсан. Манай С.Бям­ба­цогт чадвартай,
ажил­саг, зарчимч, шаргуу, хө­дөлмөрч, аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг хүн. Тиймээс
сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

-Н.Энхболд ямар шалт­гаанаар бүлгийн
даргын ажлаа өгөв. Өөрөө юу гэж тайлбар­лаж байх юм?

-Тэрбээр бүлгийн ху­рал дээр “Ажлаа
өөрийн­хөө хүсэлтээр өгье” гэсэн. Түүний хүсэлтийн дагуу асуудлыг нь шийд­вэр­лэлээ.
Ямар нэг тодорхой шалтгаан тайлбарлаа­гүй.

-МАН-ын удирд­ла­гуу­даас түүнийг
өргөд­лөө өг гэсэн шахалт үзүүлсэн зэрэг мэдээ­лэл бий…

-Дарга нар болон хувь хүмүүсийн хооронд
ямар асуудал болсныг би тааж мэдэхгүй.

-Н.Энхболд Увсын хоёр гишүүний
асуу­далд өөрийнхөө байр суурийг илэрхийлснээс ийм үйл явдал өрнөлөө гэх мэдээлэл
ч байна. Тэрбээр “МАН-ын нэр хүндэд халтай байна. Энэ хоёр гишүүнийг буцаачихъя”
гэсэн юм биш үү?

-Тийм асуудал огт болоогүй.

-Сонгуульд дараал­лан ялагдал хүлээсэн
МАН-ыг М.Энхболдын толгойлдог хотын фракц яаж шинэчлэх бол. Та М.Энхболд дар­гаа
дэмжиж байгаа юу?

-Би дэмжиж байгаа. МАН-ын XXVII хурлаас
97 хувийн саналаар гарч ирсэн лидерийг бид яа­гаад хүлээн зөвшөөрч ажил­лах­гүй
гэж. Лидерийг цаг үе нь төрүүлдэг. М.Энх­­болд дарга төрд ажиллаж болох бүхий л
албан ту­шаалыг хашиж, шат дамж­лагаар гарч ирсэн хүн.

-М.Энхболд дарга Их хурлынхаа үеэр
АН-тай хамтарсан Засгийн га­зар байгуулна гэж ам­ла­сан байсан. Үнэхээр тийм боломж
байгаа юу?

-Үнэндээ хамтарсан Засаг байгуулах
тухай яриагүй ээ. Ер нь эрх барьж байгаа улс төрийн том хүчинтэй хамтран ажиллана
гэж байгаа. Бид тахимаа өгчихөөд сөрөг хүчин болчихлоо гээд ард түмний 40 хувийн
саналыг авсан энэ том нам ард түмний төлөө хэнтэй ч зөвшилцөж, ойл­голцож, хийж
байгаа ажлыг нь дэмижих ёстой. Тэрнээс энэ нам голын нөгөө талд гарчихсан шүү  гээд эрхэлж, гэдийгээд хэвтэж болохгүй. Эрх биш
улс төрийн туршлага суу­сан зангаргаараа бид өнөөдөр улс төрийн соё­лыг Монголын
нийгэмд төлөвшүүлэхэд оролцох хэрэгтэй.

-МАН-ын бүлэг Зас­гийн газарт нэлээд
шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр 2016 он хүр­тэл МАН Засгийн газ­рыг унагах ажил хийх
болов уу?

-Өнөөдөр Засгийн газар чинь дүлий
байна. Эдийн засаг унаж байна. 2013 оны хөрөнгө оруу­лалтын төлөвлөгөөгөө 70 хувиар
тасалсан Засгийн газартайгаа олонхи ха­риуцлага тооцох ёстой байсан. Бид ч шаардлага
тавьсан. “Ажлаа муу хий­сэн сайд нартайгаа, эсвэл засагтайгаа бүхэлд нь хариуцлага
тооц. Бид та нарыг дэмжих болно” гэсэн. Өнөөдөр эдийн засаг унаснаас иргэд бу­химдаж
байна. Манай намынхан баруун таван аймгаар явж байхад ир­гэд “Тайван амьдармаар
байна, Та нар ам.долла­рын ханшийг чангаруу­лаад, төгрөгийн ханшийг унагааснаар
бидний амьд­ралаас хулгайлж байна. Та нарын бодло­гын алдаанаас болж бид­ний амьдрал
уруудаж бай­на, хариуцлагыг нь хэн тооцох юм бэ” гэж асууж байсан. Тэгэхээр Засгийн
газартайгаа ха­риуц­лага тооцох учиртай.

-Сэдвээсээ хазайя. Саяхан Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдтэй уулзсан. Энэ үеэр Д.Арвин ги­шүүн өөрт тохиолдсон зовлонгоо
гомдолтой нь аргагүй Ерөнхий­лөг­чид хэлсэн. Түүнийг үнэ­хээр хэл амаар до­ромжилсон
юм уу. Та Д.Арвин гишүүнд юу гэж хэлсэн юм бэ?

-Тийм зүйл болоогүй ээ. Улстөрд сонгогдсон
хүмүүс тухайн намын дэм­­жигчдийн саналыг авчи­хаад ингэж урвалт хийж байгааг би
хувьдаа дэмждэггүй. Би  Д.Арвинд “Та МАН-д
гомдох эрх байхгүй. Энэ нам таныг хангалттай эрхлүүлсэн” гэсэн. Түүнийг дөрвөн удаа
тойрогт нэр дэвших боломжийг олгож бай­сан. Д.Арвин мундагтаа УИХ-ын гишүүн болчих­сон
юм биш. МАН-ын энэ том намын далбаан дор явж улстөрч болсон. Идсэн хоолныхоо тогоо
руу нулимна гэдэг байж боломгүй асуудал. Би хувьдаа урвалт гэдэг мөн­хийн хувиа
боддог хүмүү­сийн хийдэг ажил гэж бод­дог болохоор тэгж хэлж байгаа юм. Надад то­хиолдсон
шиг явдал Д.Арвин гишүүнд учирсан бол би хүлээж авах бай­сан. 2004 онд улс төрийн
намын лидер нь яаж хү­нийг шахаж болдгийг харж байхдаа би Д.Арвин шиг урвалт хийгээгүй.
Тэрээр АН руу урвас­ны­хаа дараа “Танай нам муухай, та нар шиг муухай хүмүүс байхгүй”
гэж яриад сууж байх нь Монгол хү­ний жудаг мөн үү. Түүнээс айгаад бэргээд байх зүйл
байхгүй.

 Хорхой хүртэл биед нь хүрэхээр арав­ганадаг
ш дээ. Зүгээр байхад өдөөд байвал хариултыг нь өгнө шүү дээ. Энэ бол улстөрчдөд
байдаг ердийн характер. Үүнд ердөө гайхаад байх хэрэггүй.

-Д.Арвин гишүүний хувьд нэг талаар
шахагд­сан байх. Гэхдээ түүний хувьд улстөрийн сонголт байсан юм биш үү?

-Түүний сонголтыг одоо бол хүндэтгэж
байна. Д.Арвин гишүүнийг шахсан буландуулсан юм ерөөсөө байхгүй. Би эмэгтэйчүүдийн
байгууллагын даргын хувьд   Д.Арвиныг МАН-ын
Удирдах зөвлөлийн гишүүнээр оруулж, батлуулж байсан. Шахагдсан хүн Удирдах зөв­лөлд
орох бил үү. Хуучнаар улс төрийн товчооны тийм хүнээ бид шахна гэж үү. Ха­рин сонгуулийн
хуулийн буд­лиантай, тойрогт нэр дэвш­сэн хоёр хүн хоорондоо өр­сөлдөж, зөрчил үүсдэг
тог­лоом тэр тойрогт нь байсан юм байлгүй дээ гэж харж байгаа. Хоорондоо маргалд­даг
тэр зовлон бүх хүмүүст ижил байсан шүү дээ. Нэг тойрогт нэг намаас нэр дэвш­сэн
хоёр хүн хоорондоо үзээд байсан явдал бүх той­рогт байсан л юм билээ. Ма­най аймагт
ч байсан. Гэхдээ тэрийг бид тэвчээд л даваад гарна. Тийм хэмжээний зүй­лийг тэвчээд
даваад гарч чадахгүй хүн яах гэж улс төрд өрсөлддөг юм.

-Та Төрийн ордны зоо­гийн газарт
Д.Арвин гишүүн рүү дайрч давшилсан гэх юм билээ?

-Д.Арвин өөрөө УИХ-ын чуулган дээр
эхлээд над руу дайрсан. Би өнөөдөр “От­гон тэнгэр” дээд сургуулийг байгуулаад
23 жил болж байна. ТҮЦ ажиллуулж үзээ­гүй байж байгаад тэрбумтан болчихон хүмүүсийн
дэргэд би Монгол Улсын залуусын оюуны хөрөнгө оруулалтад хангалттай хувь нэмрээ
оруул­сан гавьяатай гэж бод­дог. Тийм учраас Ерөнхий­лөгч Гавьяат багш гэдэг цол
өгсөн байх. Өнөөдөр хэдэн мянган оюутан залуусыг хоо­лонд хүргэсэн тэр эрдмийн уурхай
руу маань дайрч давш­лаад байгаа “ажаад” бас хариуг нь барина шүү дээ. Энэ бол хүн
ёсны асуудал байсан шүү. Би зүгээр байж байхад нь түүнд тийм хариулт өгөөгүй. УИХ-ын
чуулган дээр оюутны тэтгэлгийн асуудлыг яригдахад л Д.Арвин өөрөө олон юм ярьсан.
Д.Оюун­хорол өөрөө тэр 70 мянгыг авч идэх гээд, Отгонтэнгэр сургуульд санхүүжилт
хийл­гэх гээд л байгаа юм шиг зүйл ярьсан. Би тийм санхүүжил­тийн тухай яриагүй
ээ. Өөрөөр хэлбэл, Их, дээд сургуулиу­дын санхүүжилтийн тухай хуулийг анх Ерөнхийлөгч
өргөн барьсан. Би зургаан сар уг хуулийн ажлын хэсгийг ахалж байж батлуулсан. Ту­хайн
үед манай нам олонхи байсан. Тэгэхэд тэр хуулийг эсэргүүцэж байсан хүн нь Д.Арвин
байж. Тэрийгээ гар­гаж ирж ярихдаа замбараа­гүй байдлаар илэрхийлж, намайг хувьдаа
авах гэж бай­гаа юм шиг ярьсан. Оюутны 70 мянга гэдэг бол өнөөдрийн Монголын ирээдүй
хойч үеийн оюуны хөрөнгө оруу­лалт.

-Их, дээд сургуулиудын эздийг дэмжиж
байна гэж үзсэн юм биш үү?

-Оюутны дансанд орж бай­гаа мөнгө
тэр сургуулийн захиралд ямар хамаа байна вэ. Тухайн оюутан тэр мөнгөө юундаа зарцуулах
өөрийнх нь мэдэл.

-Улс төрд гарсан эмэг­тэй гишүүд
маань ингэж хоо­рондоо хагаралдаад бай­хаар дараагийн улс төрд орох бүсгүйчүүдийн
хувьд хаалт болох талтай…

-Д.Арвин бид хоёр улс­төрд олон жил
хамт явлаа. Бидний хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн, намын нөхдүүд маань хараад ялгаж
салгах байлгүй дээ. Улс төрд явж байгаа эмэгтэйчүүд хувийн эрх ашиг, биеэ цэгцтэй
авч явах хэрэгтэй. Дараагийн үед эмэгтэй улстөрчдийн үүд хаал­гыг тэр загвараар
хааж болохгүй гэдэг байр суурьтай байдаг. Бид улс төрд орж ирж, шийдвэр гаргах эмэгтэйчүү­дийн
тоог нэмэгдүүлье л гэж байгаа юм бол эрх зүйн орч­ныг бий болгож, өөрсдөө загвар
болох ёстой. Тэрнээс урвалт шарвалт хийгээд эл­дэв хор найруулгад хутгал­даад байвал
бидний дараа­гийн улс төрд орох эмэгтэй­чүү­дэд маань гай болох вий гэж боддог доо.

-Өнөөдрийн УИХ-ын чуулганы эхний
асуудал нь Р.Амаржаргал гишүүн тухай байсан. Танай нам ямар байр суурьтай байна
вэ?

-Одоогоор ямар нэгэн байр суурь алга.
Би хувьдаа Р.Амаржаргалыг Монголын төрд байх ёстой, Монголын томоохон улстөрчдийн
нэг гэж боддог. Түүний оюуны потенциалыг монголын төр ашиглаасай. АН-д байгаа тод
өнгө мөн.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Шархүү: Бусдын гарт амиа алдсан охиныхоо шарилыг авчирч чадахгүй л сууж байна даа

“Миний охин хамгийн сүүлд ах руугаа залгаж ярьсан байна лээ.
Өнгөрсөн сарын 12-ны өдөр хүртэл холбоотой байсан юм. Охин минь ах руугаа залгаад
“Би хүний наймаанд явах гээд байна. Та намайг ирж авар л даа. Хүмүүс намайг хөөгөөд
байна. Би айж байна” гэж яриад утсаа салгасан байдаг. Тэрнээс хойш огт холбоо барихгүй
байсаар бусдын гарт амиа алдлаа. Эгч нь хүүхдийнхээ шарилыг Малайзаас авчирч  чадах­гүй л сууж байна. Гадаад хэргийн яамныхан
зургаан сая төгрөг өгсөн. Тэр нь ганц хүний зардалд л хүрэх юм билээ. Ахыг нь ганцаараа
яваад аваад ир гэж байна” хэмээн ярих эмэгтэйг Б.Шархүү гэдэг. Малайзад бусдын гарт
амиа алдсан гэх Б.Энх­туяагийн ээж. Түүнтэй хэргийн талаар цөөн хором ярилцлаа.

-Та охинтойгоо хамгийн сүүлд хэзээ
холбоо барьсан бэ?

-Охин минь 2013 оны аравдугаар сарын
13-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 12-ны орой болтол бидэнтэй холбоотой байж, хүний
наймаанд явах гэж байна, эд эрхтнийг минь худалдаална гэнэ, би зугтаж байна, намайг
хөөж байна, авраач намайг, эндээс аваач зэрэг мессэж бичиж, утсаар ярьж байсан.
Тэгээд л сураг тасарсан. Түүнээс хойш холбогдох гэж олон удаа оролдсон боловч бүтээгүй.
Тэгтэл бидэнд өнгөрсөн сарын 23-ны өдөр ГХЯ-ны Консулын газраас “Малайз улсаас танай
охи­ныг амиа хорлосон байна. Цогцсыг нь авна уу” гэсэн бичиг ирлээ гэж танилцуулаад,
эмгэнэл илэрхийлсэн. Ингэж л охиноо бурхан болсон байна гэдгийг мэдээд хүнд байдалд
ор­чихоод сууж байна. Эгч нь бие тааруу. Охиноо бурхан болсон гэд­гийг мэдсэнээс
хойш ухаан алдаж унаад хүмүүс сандаргаад сууж бай­на. Охиноо амиа алдсан гэдэгт
одоо хүртэл итгэхгүй байна. Инээгээд ороод ирэх юм шиг санагдаад байх юм. Малайз
руу явахдаа охин нь их мөнгө олж ирээд сайхан амьдарна гэж хэлээд  л явсан юм. Охины маань шарил ямар байгааг мэдэхгүй
байна.  Хаана хадгалж байгааг хүртэл сайн
мэдээгүй. Тэр улсынх нь цаг­даагийн газрынхан нэг газарт хадгалж байгаа бололтой
юм. Бидний хүсч байгаа зүйл шин­жээчдийн багийнхантай хамт явах.

-Хэзээ Малайз руу явах гэж байна
вэ. Малайзаас манай Га­даад хэргийн яаманд 
амиа хор­лосон байж магадгүй гэж мэдэг­дээд байгаа шүү дээ. Өмнө нь та бүхэн
рүү утсаар ярьж хүний наймааны золиос болоод байгааг хэлээд байхад холбогдох газ­руудад
хандаагүй гэх мэдээлэл байна?

-Бид Баянзүрх дүүргийн XI хо­рооны
цагдаа нарт мессэж ирэх бүрт, ярих бүртээ хэлж, өргөдөл гаргаж, туслаач, бид яах
ёстой вэ гэж гуйж байсан. Ийм зүйл болохоор хүн төрийн цагдаад хандахаас өөр юу
ч мэддэггүй юм билээ. Гэтэл тэд “Охин чинь солиорчихсон юм биш үү. Яалаа гэж хүний
наймаанд явах гэж байгаа хүн гэрийнхэнтэйгээ утсаар холбог­доод, мэдээлэл өгөөд
байж байх юм. Өөрсдөө учраа ол. Эсвэл хар там­хичин болчихоод солиорч байгаа байх”
зэргээр доог тохуу хийсээр ийм байдалд хүрсэн. Охин минь  бидэнд намайг камертай подвальд хорьж байна гэж
байнга хэлж байсан. Цагдаа нар “Бид шалгаж байгаа. Интерполд бичиг явуулсан. Хариу
удахгүй ирнэ” гэсэн болохоор най­даад байсан юм. Төрийн цагдаа ингэж хэлж байгаа
юм чинь учиртай гэж бодсон. Гэтэл бидний өргөдлийг хэнд ч өгөөгүй сейфэндээ хадгал­чихсан
байсныг сүүлд мэдсэн. Ту­хайн үед сандраад яах ч учраа олохгүй байснаас цаг алдаж
охин минь бусдын гарт амиа алдлаа. Малайз руу хэзээ явах нь тодор­хойгүй байна.
Гадаад хэргийн яамнаас зургаан сая төгрөгийн тусламж үзүүл­сэн. Тэд энэ мөнгөөр
ахыг нь яваад дүүгийнхээ шарилыг аваад ир гэж хэлж байна лээ. Бид ахыг нь явуулаад
шарилыг нь аваад ирж болно. Гэтэл энэ хэргийн араас хэн ч нэхэл дагуул болохгүй
байсаар гэмт этгээдүүд ял авахгүй үлдчих гээд байна. Миний охин хүний наймаанд өртсөн.
Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсаныг нотлох олон баримт байна шүү дээ. Миний
охины эд эрхтнийг нь авчих­сан, хольж, сольчихсон байх магад­лал маш өндөр. Тэгээд
ч сар гаруй хуга­цаанд бусдаас зугтаж, айж, учир байдлаа мэдээлж байсан хүүхэд амиа
хорлоно гэж байхгүй. Тэр тусмаа олон нийтийн газарт тийм байдалтайгаар хорлохгүй.
Зугтах боломж л гарвал наашаа явах арга зам хайх байсан. Харин ч олон удаа зугтаж,
аврал эрсээр байсан. (уйлав) Бас нэг чухал юм хэлэхэд тэнд маш олон хүмүүс хүний
наймааны золиос болж байна гэсэн. Охин маань нэг удаа ярихдаа энд байсан нэг охиныг
аваад явчихлаа, хөөрхий. Одоо хажуугийн өрөөнд байгаа охиныг надаас өмнө авч явна
гэж ярьж байна. Манай өрөө камертай, миний утасны цэнэгийг дуусахаар эд нар цэнэглэж
өгдөг гэж байсан. Одоо охины минь барьж байсан дугаарыг нэг хятад эрэгтэй хүн барьж
байгаа юм билээ. Бид олон удаа залгаж, ярихыг оролдсон. Өөр нэг зүйл нь миний охиныг
тэр хүмүүс “Алтантуяа шиг л болгоно шүү. Хэн ч биднийг яаж ч чадахгүй” гэж байнга
хэлдэг, дарам­талдаг байсан гэсэн. Охины маань цогцсыг авчрахад дор хаяж 60-70 сая
төгрөг орно гэсэн. Чандарлавал 7-8 сая төгрөг зардалд нь орно гэсэн. Биднийг ийм
их мөнгө гаргаж авчирч чадахгүй учраас талийгаачийг тэндээ чандарлана гэж тооцоолсон
байх. Монголоос шинжээч болон бусад албан хүн очихгүй тохиолдолд охиноо бид юунаас
болж, ямар шалтгаанаар, эд эрхтний наймааны золиос болсон эсэхийг мэдэхгүй өнгөрнө.
Энэ хэрэг ингээд намжина гэсэн үг. Үүнийг бид хүсэхгүй байна. Ийм учраас л ХЭҮК-т
хандаад байна. Хүний эрхийн Үндэсний комис­сынхон одоогоор хариу өгөөгүй байна.
Ажил тарахаас өмнө очиж хариу өгөх эсэхийг асуух гээд сууж байна. Болохгүй бол байраа
зараад ч хамаагүй мөнгө төгрөгийг нь олоод шинжээч нарын баг бүрэлдэхүүнтэй Малайз
руу явуулах нь чухал байна. Түүнээс хэл ус мэдэхгүй бид нар очоод юу ч хийж чадахгүй
хүрээд л ирнэ шүү дээ. Харин шинжээчдийн багийнхан гадны нөлөөтэй эсэхийг шалгаж
тогтооно. Үүнээс үүдэн Малайзын цагдаа нар гэмт хэрэгт­нүүдийг илрүүлэх бо­ломжтой
юм.

-Талийгаач ямар зорилготой Малайз
руу явсан юм бэ?

-Хоёр ихэр хүүхэн охиныг маань Малайз
явахаас өмнө танил­цаж, тийшээ хамт явахыг санал болгосон. Өндөр цалинтай, дажгүй
ажил олж өгнө гэж байсан. Тэгээд тэд хамт яваад, хоёр жил орчим найзалж, нөхөрлөөд,
холбоотой байсан бай­гаа юм. Ингэж байхдаа манай гэ­рийнхнийг айхавтар судалж, талий­гаачид
хэр анхаарал хандуулж байгаа, түргэн хугацаанд ирж авч чадах эсэх гээд бүгдийг нь
судалсан бололтой юм. Сая хүртэл охины бичиг баримтыг эндээс канондож, янзлаад явуулахад
хүртэл судал­гаагаа хийж байсныг охин маань бидэнд хэлсэн. Охины маань ярьсан яриа,
бичлэгүүд бидэнд байгаа. Хүний наймааны маш том бүлэглэл, хар тамхи зэрэг бусармаг
зүйлстэй холбоотой болохыг нь миний охин мэдсэн учраас тэд амийг нь бүрэл­гэчихээд
амиа хорлосон болгож байгаа юм. Энэ тухай охин маань бидэнд сануулж хэлж байсан.
“На­майг алчихаад дараа нь яаж үхсэн гэж та нарт ойлгуулах, тайлбарлахыг нь мэдэхгүй
байна. Намайг хүний наймаанд явуулах гээд байна” гэж байсан. Талийгаачтай хамт байсан
гурван монгол хүүхний нэг нь энд ирчихсэн, саяхан төрсөн гэсэн. Нөгөө хоёр нь тэндээ
байгаа гэсэн. Тэдний талаар Эрүүгийн цагдаагийн газрын­хан анддаггүй юм билээ. Монголд
байгаа эмэгтэйг нь лав Малайзад нэртэй биеэ үнэлэгч гэж байсан. Харин нөгөө хоёр
ихэр нь хүний наймаатай холбоотой бүлэглэлийн гар хөл болдог бололтой юм ярьж байсан.
Тэр хоёрыг олж, Монголд авчраач гэхэд “Тэднийг энд авчирч болохгүй. Тэндээ хууль,
хяналтын дор байдаг хүмүүс” гэж Эрүүгийн цагдаагийн нэг хүн хэлж байна лээ. Нэг
хүнийг 5000-7000 ам.доллараар худалдаалдаг гэсэн.

-Талийгаачийн цогцсыг хаа­наас
олсон юм бол. Та бүхнийг Ма­лайз руу явчихсан гэж ГХЯ-аас өнөөдөр мэ­дээл­сэн?

-Охины маань цогцсыг Олон улсын худалдааны
төвийн үүднээс боомилсон байдалтайгаар дүүжил­сэн байсныг хүмүүс олоод цагдаа­гийн
байгууллагад хэлсэн гэсэн.  Энэ бол маш том доромжлол. Охиныг минь хорьж цагдахдаа  сарын хуга­цаанд утсаар яриулж, мессэж бичүүлж,
бидэнд мэдэгдээд, дээрээс нь олон нийтийн газарт тийм байдалтайгаар орхисноос харахад
зөвхөн манай гэр бүлийг бус Монгол Улсыг тэр чигт нь доромжилж, даажигнаж байгаа
явдал. Дээрээс нь тус улсын бүх шатны байгууллагаас манай охинтой холбоотой нэг
ч мэдээлэл хууль, хяналтын байгуул­лага хийгээд, Хүний эрхийн үндэсний комисст ирүү­лээгүй
байна. ГХЯ-ны Консулын газраас бидэнд Малайз руу явах, талийгаачийн хойдод зориулж
зур­гаан сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Гэхдээ шинжээч болон өөр бусад хүмүүс томилж,
явуулах боломжгүй гэсэн. Тиймээс бид ХЭҮК-т хандсан. Ямар хүмүүстэй хэрхэн холбогдож,
явах боломжтой талаар өнөөдөр хариу хэлнэ гэсэн. Мөн бидэнд сайхан сэтгэлийн үүднээс
туслах хэлтэй хүн хэрэгтэй байна. Малайз руу охид, хүүхдүүд хэл сурахаар явлаа л
гээд байдаг. Үнэнийг хэлэхэд хэл сурах боломж, нөхцөл, орчин маш муу гэсэн шүү.
Элдэв зар, хүнд итгэж тийшээ зүглэх ч хэрэггүй гэж хэлмээр байна. Янз бүрийн муу
зүйл боллоо гэхэд чадал муутай эцэг эхчүүд болоод Монголын төр хүнээ амьд дээр нь
аварч чадахгүй юм байна шүү гэж хэлмээр байна.

Ийн ярилцаад Малайзад амь насаа алдсан
Б.Энхтуяагийн ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисс руу явсан юм. Талийгаач
бүс­гүй айлын отгон хүүхэд юм билээ. Аав нь бага байхад нь бурхан болсон бөгөөд
ээж, ах, эгчийнхээ хамт амь­дар­­даг байжээ.

Э.БААТАР

 

Categories
редакцийн-нийтлэл

Н.Наранбаатар, Н.Нацагням нарт төрийн соёрхол хүртээлээ

Ерөнхийлөгчийн зар­ли­гаар “Синхрон
генера­торын NaNyam-AX12 ца­хим ав­томат өдөөлтийн систем, түүний виртуаль лаборатори”
төхөөрөмж зохион бүтээсэн Нам­хайн Нацагням болон “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө
амталсан нулимс”, “Парисын Дарь эхийн сүм” зэрэг олон бүтээлийг тайзнаа тавьсан
Намнан­гийн Наран­баатар нарт тө­рийн соёрхол хүртээлээ. Шагнал гардуулах ёслолын
үеэр “Хий­сэн бү­тээлд олгодог шаг­нал. Н.Нацагнямд Төрийн соёр­­хол хүр­тээж буй
нь онцлогтой. Учир нь шинэ техник технологи нэвт­рүү­лэх ажил Мон­голд үнэ­хээр
чухал байгаа. Энэ чухал ажлыг хийж буй залуучууд, хамт олон цөөнгүй бий. Манайд
шинэ техник тех­нологи, компью­терийн программ хангам­жийг зөвхөн гадаа­дад хийдэг,
монголчууд чадахгүй гэсэн ойлголт байдаг.

Монголчууд үүнийг хийж чадна. Оюуны
бүтээлийг шударга, зөв зүйтэй үнэлдэг болсон цагт Монгол Улсын хөгжил эрчимжиж,
зөв чигт урагшлах учиртай. Харин Н.Наран­баатарын хувьд бас их онцлог чанар бий.
Нийгмийн сэтгэлзүй, оюун санааг хөтөлж явахад манай урлагийнхан онцгой хувь нэмэр
оруулдаг. Н.Наранбаатар нь энэ салбарт эрчимтэй, үр дүнтэй ажил­лаж нийтийн таашаалд
хүрсэн уран бүтээл олныг туурвиж олны хүртээл болгож чадсан. Тиймээс энэ хоёр хүнийг
төр соёрхож бай­на” гэв.

Ингээд шагнал гардуулсны дараа Н.Наранбаатар,
Н.Нацаг­ням нарын сэтгэгдлийг сонслоо.

Н.НАРАНБААТАР: ЭНЭ ШАГНАЛЫГ ХИЙСЭНД БАС ХИЙХ
БҮТЭЭЛД МИНЬ ӨГЧЭЭ

-Төрийн соёрхол хэмээх хүнд­тэй
шагналыг авлаа. Шаг­нуулна гэдэг асар их хариуцлага дагуулж бас цаашид ажлын өндөр
бүтээмж шаарддаг гэдэг?

-Сэтгэл их өндөр байна. Хүн бүхэнд
баярлалаа гэж хэлэх байна. Саяхан Ерөнхийлөгч маань ухаа­лаг төр гэж ярьсан. Манай
театр “Тэнгэрийн хүү” гэдэг жүжиг тавьс­ныг санаж байгаа байх. Тэрхүү жүжгэн дээр
2000 жилийн тэртээх төрт ёсны тухай гардаг юм. Тэгэ­хээр тухайн үед ч гэсэн төрт
ёсны гэх зүйл байсан, ухаалаг төр ч гэсэн тэнд байсан гэдгийг энэхүү жүжгээс үзэж
болно. Ерөнхийлөгч хэлэхдээ хийсэн бүтээлд шагнал өгч байгаа гэдгийг хэлж байна
лээ. Мөн цаа­шид хийх ажилд нь өгч байгаа юм шүү гэдгийг хэлсэн. Залуу хүн учраас
надад их урам өглөө. Бид­ний үүрэг бол ард иргэдийг соён гэгээрүүлэх явдал. Тиймээс
ард түмэндээ олон сайхан шинэ уран бүтээл хийх болно гэдгээ амлаж байна.  

Н.НАЦАГНЯМ: ТӨРИЙН СОЁРХОЛ МИНИЙ
АВСАН АНХНЫ ШАГНАЛ

-Танд баяр хүргэе?

-Баярлалаа, Үнэхээр их баяр­лаж байна.
Яагаад гэвэл миний анхны одон медаль юм.

-Англид ажилладаг байсан гэсэн.
Монголдоо ийм зүйл хийе гэдэг саналыг анх хэзээ гаргаж байв?

-Ер нь IT-ийн бизнест мате­риал­лаг
өртөг гэж бараг байдаггүй. Английн анхны “Женерал селек­тор” гэ­дэг компанид ажиллаж
байх­даа их гайхсан. Материалын зардал нь 0. Хэдхэн центээр аваад олон тэр­бумаар
зараад асар их ашиг олдог байсан. Барууныхан баян байдаг учир нь тийм ухаалаг биз­нес
хийдэг юм байна. Тэгээд тэр оюуны гай­хамшгийг сураад Мон­голд оюунлаг бизнесийг
хөгжүүлье гэж 10 жилийн өмнөөс мөрөөдсөн юм.

-Ямар сургууль төгсөж, ийм мэргэжилтэй
болсон бэ?

-ШУТИС-д Цахилгаан систе­мийн автоматжуулалтын
Ч.Нацаг­дорж багшийн шавь байсан. Цахил­гаан машины багш н.Өлзий-Орших нараар техникийн
давуу талуудаа заалгасан. Англид магистр хамгаа­лахдаа би юу ч сураагүй. Хоёр багшаас
сурсан мэдлэгээрээ би дипломоо бичээд тэр давуу талаа ашиглаад ажилд орж чадсан.
Монгол багш нарынхаа ачаар л Англид ажилд орж 10 жилийн дараа ийм бүтээл хийснийг
маань төр үнэллээ.

Л.МӨНХ