Categories
редакцийн-нийтлэл

М.Наранбаатар: Энэ чинь тусгаар Монгол Улсын үндэсний радио, телевиз шүү дээ

MҮОНРТВийн ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа.

Танайх гол хаалга­наасаа эхлээд зас­вар хийгээд бужиг­наантай байна шүү. Ер нь ингэ­хэд MҮОНРТВийн энэ нү­­сэр бай­гуул­лагад хам­­гийн сүүлд хэзээ засвар орсон юм бэ?

-Манай
энэ байшин 1987 оны байшин шүү дээ. Яг үнэндээ их засвар бол хийгдээгүй. Байшин ч гэсэн муудна аа даа. Сүү­лийн үед утаа байшин барилгыг яаж эвдэж, өөр­чилж байгаа билээ. Ямар ч сайн зүйлийг өөд татаж байхгүй бол муудаж л байдаг. Энэ байшин­даа гар хүрэхгүй бол үнэ­хээр болохгүй болсон байсан. Ямар ч байсан намайг ажиллаж байх үед зас­вар орох ёстой байжээ. Өнгө будаг ч гэлт­гүй олон зүйлийг нь ши­нэ­чилж за­сахгүй бол хэ­цүүхэн бол­сон. Манай байгууллагын тухай яри­хаар л хүмүүс баахан камер, ажилтнуу­дын ца­лин­гийн тухай гэж ойлго­дог. Гэтэл өнөөдөр 24 жилийн турш ашигла­сан дулааны шугам нь хүүх­дийн зулай шиг бол­чих­сон байдгийг мэддэг­гүй. Цахилгааны шит гэ­хэд бүр эртнийх. Одоо­гоос хэдэн жилийн өмнө ма­най цахилгааны КТБ станц шатаад асуудал гарсныг санаж байгаа байх. Нээгээд үзэхэд 1964 онд үйлдвэрлэгдсэн байсан. Түүнийг 1967 онд манай телевиз анх бай­гуулагдахад тавьж байж л дээ. Аргагүй ах нарын юм сайн тулдаа 42 жил ажил­ласан байгаа юм.

Манайх түрээсийн байр биш учраас уран бүтээлээсээ гадна аж ахуйн асар их шийдэх асуудал байдаг юм аа. Сүүлийн үед миний аж ахуйн мэдлэг хачин сүр­хий болсон шүү дээ. Аль болох асууд­лаа өөрөө сайн мэдэж мэдэрч, түү­нийгээ Удирдах зөвлөл­тэйгээ ярих, Сангийн яаманд зөв ойлгуу­лах, төсөв хөрөнгө шийддэг хүмүүс­тээ учирлахаас эхлээд асуудал бол бий, бий. Одоо хийгдэж буй засварын маань хувьд сайхан болчих байх аа.

Олон нийтийн ра­дио, телевиз гээд төс­вөөс жигтэйхэн мөнгө авдаг газар байдаг гэ­сэн ойл­голт бий. Тэр их мөн­гөөр сайн уран бү­тээл хийхгүй байна гэж шүүмж­лэх нь бий, бас өнөөх мөнгө нь хаанаа ч хүрэхгүй техникийн шинэч­лэл­дээ явчих нь бий ч гэдэг. Яг яадаг юм бэ?

-Би эхлээд жаахан тайлбар хэлчихье. Болох уу. Манайд теле­виз
бай­на, хоёр дахь суваг нээг­дэхэд бэлэн болчихлоо. Радиогийн гурван суваг байна,
таван хэлний нэвт­рүүлэг байна.
Монголын мэдээ гээд мэдээллийн том агентлаг байна. Энэ бүхэн нийлээд манайх гэдэг айл болж байгаа юм. Телеви­зийн
уран бү­тээл гэдэг нэг хүн машин унаж гараад өөрөө каме­раа барьж бичлэгээ хий­гээд, микро­фоноо гаргаж
асуулт тавьчихаад, бас өөрөө монтажаа хийж дуу оруулж эфирт
хальс түлхсэнийгээ хэлдэггүй юм. Дэлхийн долоон тэр­бум хүмүүс дунд тийм авьяастай хүмүүс
байдаг байх л даа. Тийм хэдий ч телевиз гэдэг зүйлийн
стандарт дэлхийд нэгэнт тогтчих­сон. Хэрэв нэг хүн
ганцаараа гүйж га­раад хийчихдэг
юм бол яах гэж тэр олон жил мэр­гэжил тус бүрээр
нь хүн бэлтгэ­дэг байсан юм
бэ. Тэр стандартаар бид явж ир­сэн, түүнийгээ
ч авч үлдэх ёстой. Өөрөө ху­вийн те­левизтэй ч юм уу, ямар нэг байдлаар хөрөн­гө
оруул­сан улстөрчид ярихдаа
“Телевиз 50 хүн­тэй бай­хад
болно” гэдэг. Уучлаа­рай, болдоггүй
юм.

Үндэсний хэмжээний телевиз бол хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хөг­жөөнт цэнгээнт нэвтрүүлэг, сургалтын чанартай нэвтрүүлгүүд, ёс зан занш­лаа харуулсан танин мэдэхүйн сэт­гүүл байх хэрэгтэй. Мэдээж, кино байх ёстой. Кино нь хулгайнх байж болох­гүй. Нэгэнт олон нийтийн телевиз бол наад талдаа ийм байхыг шаардана. Радио гэхэд манайд үндсэн суваг байна. Монголын радио ярьж байна гээд. Залуучуудын сонирхол, хурд өөрч­лөгдөж байна. Бид Шведийн төс­лөөр гуравдугаар сувгаа нээсэн нь гоё ажиллаж байгаа. Радио­гийн сонсогч­дын тоо буураагүй. Монгол Улсыг сурталчилж байгаа Мон­голын дуу хоолой радио байна. Таван хэл дээр нэвтэрч, улсаа сурталчилж байна. Одоо нэгэнт интернэт, радио теле­визийг хөгжүү­лэх үүрэг бидэнд ирж байна. Мөн Монголын мэдээ агентлаг гэхэд өдөр бүр нэг цагийн мэдээллийн хөтөлбөр, сондгой цаг бүрт арван минутын мэдээлэл явуулдаг. Хөдөө орон нутагт сэтгүүлч сурвалжлагч нар явж мэдээлэл бэлтгэж ирж байна. Тэр хүмүүсийн явах унаа тэрэг, жолооч за тэгээд манай байр бол багагүй сав. Тэгэхээр тэнд бас тодорхой тооны үйлчлэгч нар байж таарна аа даа. Энэ бүгдийг тооцоод үзвэл 700 хүн их биш. Манайд 1200-1300 хүнтэй байсан үе бий. Харин ч бидэнд хүн хүрдэггүй.

Яагаад хүрдэггүй гэж. Түүнээс цөөн байхад л телевиз гарна гээд улстөрчид нь хүртэл хэлээд байгаа юм биш үү?

-Бид
шинэ менежментээр ажил­лаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Бид зөвхөн телевиз, радиогийн уран бүтээл гэлтгүй үндэсний хэмжээний томоо­хон ажлуудыг хийх ёстой гэж зорьж ажиллаж байгаа. Олон төсөл хэрэг­жүүлж эхэлснээс Ногоон хөгжил, эрүүл мэндийн төсөл, Хорьдугаар зуун төсөл гээд хүмүүс мэдэж байгаа байх. Монголчуудын түүх гуйвсан. Харин манай хорьдугаар зуун төслийнхөн тэр бүгдийг бодит түүхээр нь үлдээ­хийн тулд маш нүсэр ажлыг зориглож барьж авсан. Жилийн 365 хоногийн өдөр өдөрт нь түүхэнд юу болж байсан бэ гэдгийг гаргаж ирнэ гэдэг маш нарийн шүлтүүртэй амар­гүй ажил байж таарна аа даа. Зарим өдөр нь гурав тэгээд тав, долоон үйл явдлыг багтааж гаргаж ирсэн. Үүнийгээ манайхан шинэ хэвлэл­тээр судар маягаар сар тус бүрт нь 12 DVD хийж, түүнийгээ шигтэж ном болгосноо саяхан хэв­лэлтээс гардаж аваад байна. Бас нэгэнт хийсэн том уран бүтээлийг ном болгож үлдээх нь зөв юм гээд Хорьдугаар зуун Монгол номоо хэв­лэ­лээ. Үүнийгээ дагаад 50 баримтат кино ирэх ондоо багтаж хийнэ. Энэ бүг­дийгээ бид Монголын түүхэнд үлдэх, манай байгууллагаас барьж бай­гаа бэлэг гэж ойлгож байгаа. Яг энэ мэ­тээр ажлууд хийгээд эхлэхээр хүмүүс цөөдөж байна гэж хэлэлгүй яах вэ.

Дээрээс нь энэ жил гэхэд 200 анги кино хийлээ. Үндсэндээ 1.5 өдөрт нэг кино гэсэн үг шүү дээ. Одоо гарч байгаа “Өдөр өдрийн наран” дуусахад дараа­гийн 60 ангит кино эхэлнэ. Бид контент үйлдвэрлэх ёстой. Одоо хулгай хийгээд л кино гаргадаг байсан үе өнгөрсөн. Бидэнд тийм үе байсан л даа. Бид үзүүлж, үлгэрлэж байж бусад маань хулгай хийхээс татгалзаж эхэлнэ. Бид нэгэнт жимийг нь гар­галаа, бусад нь ч явж байх шиг байна. Ийм хэмжээний уран бүтээл хийхэд өнөөх ад үзээд байдаг хүн хүч яах аргагүй хэрэг болдог юм. Бас бидний хийхээр төлөвлөж байгаа зүйл бол драмын хийгээд сонгодог урлагийн томоохон бүтээ­лүүдийг дэлгэцэнд мөнхөлж үлдэх явдал юм. Бид энэ талаар Драмын театр, Дуурийн театрын удирдла­гуудтай ярилцаад шийдэлд хүрээд явж байна.

Нүсэр бүтэцтэй атлаа чанар­тай бүтээгдэхүүн гаргахгүй бай­на гэж шүүмжилдэг хүмүүс бий шүү дээ?

-Ер
нь л үндэсний телевиз гээд муулаад л байдаг. Гэтэл үнэндээ түүнийгээ үздэг л байхгүй юу. Би нэг онигоо ярья. Онигоо гэж бодит явдал л даа. Та өөрөө ч тэр хурал дээр байсан байж магад. Хоёр бүлгийн дарга нар мэдээлэл хийх гээд хурлаа эхэлдэг­гүй. Бусад сэт­гүүлч нар хүлээж ядаад, хурлаа хийгээч ээ гэж шаардахад “ММ ирээ­гүй” байна аа гэж хэлээд уурыг нь барсан гэдэг. Энэ бол манайх тэр­гүүлэх байр сууриа мөнхөд хадгалж байгаа­гийн илрэл. Миний сайных бус харин явж ирсэн нэр хүнд уламжлалаа аваад явж чадаж байгаагийнх юм. Ер нь мэргэжлийн судалгааны байгуул­лагуудын гар­гаж байгаагаар бол дараагийн­хаасаа даруй 20-30 пунк­тээр илүү явдаг.

Та сэтгүүлчдийн армийн нэгээ­хэн хэсгийг удирдаж яваа хүн. Сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Сэтгүүлчид мэргэжлийн байх, хариуцлагатай байх нь маш чухал. Сэтгүүлчид цалин нь ихдээ их, багадаа бага тийм л хүмүүс. Зарим нэг сайдаас хэдэн цаас авчихсан, ултөрчдийн хоолыг нь идчихсэн гээд сонстож байдаг зүйл бий. Манайд дөрөв таван зуугаад сэт­гүүлч байлаа гэхэд нэг хувь нь буюу 4-5 хүн тийм байхад сэтгүүлчид бүгдээрээ тийм юм шиг ойлгогдоод ирдэг. Би өөрийнхөө хамт олныг хариуцлагатай байгаа, ёс зүйтэй байгаа, мэргэжлийн байгаа гэдгийг хэний ч өмнө хэлнэ. Ер нь сэт­гүүлч­дийг хардах явдал их байдаг. ММ-ийн зураглаачийг гэхэд миний зургийг биш тэрний зургийг их аваад байна гэж ирээд хардана шүү дээ.

Үнэндээ сэтгүүлчдийг, сэтгүүл зүйг үнэлэх үнэлэмж ямар байна вэ гэдэг чухамхүү үнэн эргэлзээтэй цаг үе болчихоод байна. Нийгэм бидэнд итгэхгүй болоод ирвэл юу болохов. Нулимана биз дээ. Захиалга өгөөд хүн муулуулж болдог, халаасанд нь мөнгө хийгээд худалдаад авчихаж болно гэж боддог болно. Тэгж үнэлэгдээд ирвэл бидний мэргэжлийн хувьд аюул байх­гүй юу. Нэг талаас үнэ­лэмж байхгүй болоход сэтгүүлч­дийн өөрсдийн гарга­сан алдаа бий юу гэвэл байгаа. Угшил нь бидэнд өөрсдөд байгаа. Мөнгө өгөхөөр тэр хүнийг бичихгүй, хэн нэгэн мөнгө хүнээс нөгөөгийн тухай бичсэн үү гэвэл тийм. Гэхдээ нийгмийг эрүүл­жүүлэх эд эс нь сэтгүүлч мөн л юм бол өөрчлөгдөх ёстой. Одоо бүх бурууг нийгэм рүү чихдэг болсон. Харин бид өөрсдөөсөө эхлээд өөрчлөгдөж улмаар нийгмээ өөрчлөх ёстой.

Ёс зүйн асуудал дотооддоо бол ярих асуудал яах аргагүй мөн. Гэхдээ таны хэлснээр үнэ­лэмж буурсантай холбоотой ч юм уу, бүх бурууг сэтгүүлчид рүү чихдэг нэг тийм жишиг байх шиг. Манай сонин сэтгүүлчдийг Эрүү­гийн хуулиар шийтгэдэг тэр зүйл заалтыг хасах уриалга гаргас­ныг та анзаарсан уу?

-Тийм
ээ. Сэтгүүлчид эрхэлж байгаа ажлынхаа төлөө буруутан Эрүүгийн хуулиар шийтгүүлэлгүй бусад хууль тогтоомжоор асуудлыг нь шийдээд явах боломжтой. Сэтгүүлч­дийн ёс зүйг хөндөж ярьж байгаагийнх нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Хуучны шар сонингууд өнөөдөр бүгд нэг, нэг сайтууд болчихжээ. Мэдээж, электрон сэтгүүл зүйн хөгжил яригдаж таарна. Гэхдээ ийм  сайтууд зорилго­той, захиалгатай хүн гүжирдэж гүтгэдэг хэрэгсэл болчихож. Бүр аль нэг томилгооны өмнө, эсвэл төсөв бат­лахын өмнө, цаашлаад хэн нэгэн хүнийг огцруулах, унагаах зорилготой мэдээлэл цацаж байна. За тэгээд сонгуулийн өмнө тамтгаа алдана. Сүүлийн үед ч надтай холбоотой мэдээлэл цөөнгүй гаргаж байна. Надтай гэж манай байгууллагатай холбоотой. Тэр худал мэдээллийг нь уншсан төсөв хуваарилдаг түшээд хүртэл ийм их мөнгийг үргүй зарлагад­даг юм уу гэж гайхшрах нь бий.

Би энэ удаад захиалагчийнх нь нэрийг хэлэхээ байя. Тэртээ тэргүй хүмүүс үнэн мөнийг нь өөрийнхөө хэмжүүрээр ялгачих бүрэн чадалтай учраас би үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Гэхдээ энэ гал тогоонд ажил­лаж байдаг хүний хувьд сэтгүүлч­дийнхээ үнэлэмжийг өсгөж, ёс зүйтэй, цэвэр сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд бид эхлэх цаг болжээ гэж бодож байна. “Хувьсгал хийхэд золиос байлгүй яахав гэж хэлдэг хүнд маргаашийнх нь золиос та байна шүү” гэж хэлэх ёстой гэдэг. Үүнтэй адилхан үүнийг өнөөдөртөө орхиё гээд үлдээж болохгүй юм байна. 

Танайх төсвөөс мөнгө авдаг болоод ч тэр үү, биднийг гарга­сангүй, тэрийг гаргалаа гэсэн гом­дол төсөв батлагчдын зүгээс гар­даг юм билээ. Саяхан УИХын зарим гишүүн биднийг бус Зас­гийн газрыг их мэдээлээд байна гээд танд албан бичиг хүргүүлж байх шиг байсан?

-Тийм
зүйл байна аа байна. Хамаг цалин цуухыг чинь өгөөд байхад яах гээд байна гэсэн ханд­лагатай улс­төрчид байдаг. Үнэндээ манайд жилд 7.7 тэрбум төсөв­лөдөг ч 3.3 тэрбумыг нь бид төс­вөөс авдаг юм. Үлдсэнийг нь өөрс­дөө босгох үүрэг хүлээдэг. Тэр 7.7 тэрбумаас холбооны сувгийн түрээс, дахин дамжуулалтын мөнгө гээд асар их зардал шаардсан мөнгийг бид төлдөг. Дэлхийн зарим улсад 97-98 хувийг нь төсвөөс өгөөд үлдэх хувиа бэлгэдлийн чанартай олох нь бий. Харин бид талаас илүү хувиа өөрсдөө олдог. Мэдээж гурван тэрбум төгрөг их мөнгө үү гэвэл их мөнгө. Гэхдээ манай хүмүүсийн цалин гэхэд 3.7 тэрбум төгрөг шүү дээ. Өгч байгаа нь 3.3 атлаа 7.7 тэрбумыг өгсөн гэж цаасан дээр бичдэг юм. Нөгөө талаас олон нийтийн гэхээр гудам­жинд явж байгаа хүн, бизнесмэн, улстөрч ер нь бүгд эзэн суух гээд байдаг. Хэрэв бүгд орж ирээд л эфир эзэгнэх гээд байх юм бол тусдаа хууль гаргаж, нэг хүн бодлого тодорхойлох гээд байх хэрэг байна уу.

Гадаадын олон нийтийн теле­ви­­зүүд нийгэмдээ хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг юм шиг санагддаг. BBC байна, NHK гэхэд сумо бөх дэх найраа, ёс бус тэмцлийг нь эсэр­гүүцэж барил­дааныг дамжуулахаа байж байх жишээтэй. Манайх хэзээ тэдэн шиг тийм болох бол?

-Хэрэв
манайх үндэсний бөхийг дамжуулахгүй боллоо гэвэл бас нэлээд юм болох байх шүү. Харам­салтай нь нийгэмдээ нөлөөлөх оролд­лого гэж харахаасаа илүү “Яачихсан юм, Наранбаатар яагаад байгаа юм” гэсэн тал руугаа илүү явчих болов уу. Манай теле­виз хулгай хийхээ больё гээд эхний шатанд кино бүтээгээд эхэлчихлээ. Нэг талаас бусдыгаа чирээд зовлонтой л бай­гаа байх. Гэхдээ энэ бол сайн вирус юм. Ногоон хөгжилтэй хол­боотой төсөл бас нийгэмд нөлөөлж л байгаа. Үлгэр дуурайл болж байгаа гэж бодож байна.

Манайд хүмүүс гэртээ HD телевизтэй бол­чих­лоо. HD-гээр суваг дам­жуулдаг үйл­чилгээ бий болчих­лоо. Харин телевизүүд хэзээ ийм форматаар нэвтрүүлгээ цацах вэ. ГанцМонгол ТВийм форма­таар л цацаж байх шиг?

-“Монгол
ТВ”-ийн техник тасар­хай гэж дуулсан. Бас ийм хаягтай телевиз, телевизийн байр байдаг. Гэхдээ хөтөл­бөр гэх зүйл байхгүй. Бид техникийн дэвшилээ дагах ч нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээл­лийнхээ чансаанд илүү анхаарал тавьдаг. Манай 150 студи ийм форматаар нэвтрэхэд бэлэн бол­сон. Яг энэ форматаар нэвт­рүүлгээ бэлтгээд явахад хөрөнгө мөнгөний хувьд асуудал шаардагдана. Гэхдээ Засгийн газ­рын түвшинд 2014 он гэхэд дижи­тал систем рүү шилжинэ гээд гэрээ­гээр үүрэг хүлээсэн байгаа учраас тэр хугацаандаа багтаад орчихно. Яг одоодоо бол “Ардын засаг ч гэж хаа байлаа , авдаг өгдөг нь ч юу байлаа” гэдэг л байна шүү дээ. Төсөв хэд болох юм яаж батлах юм гээд асуудалтай.

Үндэсний олон нийтийн зөв­лөлийн дэргэдэх олон нийтийн зөвлөл гэж бий. Тэр хүмүүс яг ямар эрх үүрэгтэй байдаг юм бэ. Хуулинд тэгээд заагаад өгчих­сөн болохоор тэр олон хүн байгаад байна уу?

-Хуулийг
хийхдээ бүгдийг тооцож төлөвлөж, дэлхийн томоо­хон сайн жишээ, жишгийг харж хийсэн байдаг байлгүй дээ. Үндэсний зөвлөлийнхөн бол олон нийтийн төлөөлөл болж орж ирсэн хүмүүс. Түүнээс ажилд ороод л, тэг ингэ гээд байхгүй. Ерөнхий захи­рал хөтөлбөрийн бодлогоо тодор­хойлж, олон нийтийн зөвлөлийн­хөн түүнийг нь хянах ёстой. Хуучин Ерөнхий сайдын шууд харьяанд энэ байгууллага бай­сан юм. Тэгэхэд шууд дуудаад л даргыг нь халчих эрхтэй байсан гэсэн үг. Одоо нэг хүн, нэг танхим мэддэг биш салбар салбарын хүмүүсийн төлөө­лөл мэдэж байгаа юм. Магад­гүй таны анзаарснаар М.Наран­баатар бол нэг улстөрч, нэг хэсэг улстөрчийн дургүйг хүргэх зүйл хийж байсан л байх. Тэгвэл тэрний зоргоор хусагд­чихалгүй яваад байгаа нь тэгүүлэхгүй гэж хийсэн энэ хууль тогтоомжтой нь холбоотой.

Өмнө нь эрх барьж буй намуу­дын гол үзэл суртлын зэвсэг нь үндэсний телевиз, сөрөг хүчний намуудын юуны өмнө өөрчлөхийг хүсдэг албан тушаалтан нь таны хашиж буй алба байсан. Харин сүүлийн жилүүдэд тэр байдал алга бол­сон нь уг хуультай холбоотой байна уу, хамтарсан засагтай хол­боо­той байна уу. Эсвэл М.Наран­баатар гэдэг хүн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байна уу?

-Тогтолцоог нь хуулиар зохи­цуулж өгсөнтэй холбоотой гэж бодож байна. Цэндийн Мөнх-Оргил, Эрдэнийн Бат-Үүл, Нямаа­гийн Энхболд нарын хүмүүс байд­лыг ингэж шийдвэл нөлөө­лөлд автахгүй гэдгийг тухайн үед харж чаджээ. Тэгээд УИХ-аас, Ерөнхий­лөгчөөс, Засгийн газраас дамжуу­лан олон нийтийн төлөөлөл орж ирэг, харин УИХ нь баталж байг хэмээн шийдэж. Тийм ч учраас хуучин шиг аль нэг талд нь гуйвах шаардлагагүй нөхцөлд ажиллаж чадаж байна.

Ингэхэд та аль намын хүн бэ?

-Алиных
нь ч биш. Аль нэгнийх нь байсан бол алуулахгүй юу. Угаасаа эрхэлж байгаа ажил маань хуулиараа нам бус байхыг шаарддаг.

Ирэх сонгуулиар дэвшиж магадгүй гэх яриа ч дуулдах юм билээ. Та нэр дэвших үү?

-Би
угаасаа хуулиараа улс төрийн намын харьяалалгүй байх ёстой хүн. Гадуур л миний өмнөөс нэр дэвших тухай яриа гаргаад байгаа болохоос биш. Ер нь тэгээд намайг дэвшүүлэх нам нь хаана байгаа юм, дэвших тойрог нь ч хаа байгаа юм. Тэгээд тэр бас сонгуульд их хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг биз дээ.

Нээрээ, танай байгууллагатай холбоотой машин тэрэг авсан, барьсан гэсэн яриа дуулдаж байх юм. Та үүн дээр ямар хариу өгөх вэ?

-Намайг
М.Наранбаатар гэд­гээр маань хараад байж болохгүй юм аа. Муу ч сайн ч тусгаар Монгол улсын үндэсний хэмжээний теле­виз, радио гэж харах хэрэгтэй. Өнөөдөр NHK телевизийн захир­лыг ямар унаа унаж байна гэдэг юм уу эсвэл онгоцоор хаашаа явсан гээд парламентын гишүүн нь асуу­гаад байвал өөрөө их эвгүй бай­далд орох болов уу. Нэг улсын олон нийтийн телевиз радио гэдэг утгаар нь харах ёстой гэж санадаг юм.

Төсөв мөнгөний асуудал ямар байдгийг та бид хоёр ярилцсан. Ер нь төсөв тиймэрхүү байдаг юм бол танайхан олон ангит кино хийгээд л өөрсдөдөө ажил удахын хэрэг байна уу?

-Бид
үүнийг хийх үүрэгтэй. Уран бүтээлч нөхөд маань шөнө оройгүй ажиллаж 200 ангит кино хийж байна. Үүнээс ч ихийг хийнэ. Нөгөө талаас уран бүтээлч хүнд нэг тийм сэтгэл байдаг даа. Өөрөө ч мэдэж байгаа. Хийгээд дуус­саныхаа дараа нийт­лэлийг хүн уншиж байхыг чинь хара­хад нэг тийм гоё байдаг биз дээ. Би ч урьд нь нэвтрүүлэг бэлдээд төгс­гөлд нь нэрээ гарахыг хараад баярлаж, урамшдаг байсан. Нэгэнт манайх ийм том баазтай хойно уран бүтээлчдээ хөглөөд, бүтээл төрүүлж тэд маань хийснээсээ урам, таашаал авч явах нь сайхан биз дээ.

Тусгай салаа кино гарсны дараа цэрэгт явж байгаа залуу­сын тоо нэмэгдсэн гэж байсан. Одоо эмч нарын тухай кино хийж байна. Ер нь шинэ төслөө хийх­дээ үр дүн нь ийм байх болно гээд тусгай зорилго хөтөлбөртэй явдаг уу?

-Ноднин
кино хийж байх үед цэрэгт очиж байгаа залуус тоондоо хүрэхгүй байсан. Харин киноны дараа гэхэд зураг авсан ангид илүү орон тоо байхгүй болсон гээч. Батлан хамгаа­лах яам ч бидэнд байдгаараа тусалж, бид ч энэ уран бүтээлийг босгох гэж хичээсэн. “Өдөр өдрийн наран” кино төслийн санаачлагч нь ЭМЯ. Эмч нарыг янз бүрээр л хэлдэг, тэгвэл амьдралд тэдэнд ямар бэрх­шээл тулгардаг юм, хүнийхээ хувьд ямар асуудал байдаг юм гэдгийг гаргахад хоёр талын сонирхол таар­сан, уран бүтээл хийсэн. Энэ бол бас ч том төсөл. БНСУ-д долоон хоног зураг авч, Дорно­говийн Алтанширээ, Сэлэнгэ аймагт бас зураг авсан. Кино дуусахад анагаах, сувилагчийн сур­гуульд орох хүмүүсийн тоо нэмэгдэх л байх. Бас ийм мэргэж­лийн хүмүүсийг ойлгох, ханиа, ээж аавыгаа ойлгох ч болно. Нөгөө талаас нийгэмд асар сайн нөлөөтэй. Тухайлахад хайртай жүжиг­чин нь янз бүрийн хавдраар өвчлөхөд үзэж байгаа хүмүүст сэрэмж болж байдаг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр эрт оношлуулах тал дээр анхаарна гэсэн үг шүү дээ. Бидний  ажил бол ингэж л нийгэмдээ очиж байд­гаараа сайхан.

Солонгос бол олон ангит кино­гоороо Ази төдийгүй дэл­хийг байл­дан дагуулж байна. Улсынхаа маш том суртал­чил­гаа учраас цаанаас нь төсөв гаргадаг ч гэдэг. Харин манайхан хийж байгаа киногоороо улсаа сурталчилдаг болох нь хэзээ бол?

-Ер
нь киноны зах зээл бол яг хар зах шиг. Маш том кино яарма­гууд байдаг. Бид өөрсдийнхөө павилонуу­дыг зарим дээр нь авья, гарч эхэлье гэж байгаа. Эхний шатанд худалдаж аваад сүйд болохгүй юм аа гэхэд бүтээл солилцох асуудал гарч болно. Бид бол эхэлж байна, хөгжөөд байгаа. Цааш цаашдаа олон боломж нээг­дэнэ. Одоо бид “Халтар царайт”-ыг үзвэл юунд тэгж хуйларч байв гэхээр л байна шүү дээ. Цаг цагт уран бүтээл хөгжиж, өөрчлөгдөж байдаг.

Нээрээ, “Халтар царайт“-ыг багагүй мөнгөөр худалдан авч байсан байх аа. Одоо танай фондод бий юу?

-Бий
бий. Манай өмчлөлд байдаг.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Эрүүгийн хуулиас сэтгүүлчдийн эсрэг заалтыг авч хаясан улстөрчийг дэмжин ажиллана

Дэлхийн улс орнуудад хөг­жил­тэй байх, баян байх, хүн амаар олон байх гээд олон шалгуур  үзүүлэлт  бий. Үүнээс  хамгийн жин дардаг, бас үнэн мөн, гэрэл гэгээ­ний хэмжүүр бол  хэвлэл  нь эрх чөлөөтэй эсэхийн үзүүлэлт билээ. Тийм ч учраас хэвлэлийн эрх чө­лөөний индекс улс орнуудын өөрс­дийгөө товойлгох, бас бүдгэрүүлэх бодит үндэслэл болдог. Гадаад ертөнцөд нэр төрөө хэрхэн ойл­гуу­лах эл хэмжүүрт сэтгүүлчдийн амь насанд халдах, хүлээлгэж буй ял шийтгэл, тэдний ажил үүргээ гүй­цэтгэх боломж, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг олон үзүүлэлтүүд хамаардаг. Эдүгээ  пакистан, мех­сик, гондурасчууд энэ салбарт аймшигтай нь дэлхийн хар хаяг болж байна. Учир нь 2010 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 87 сэтгүүлчийн 43 хувь нь дээрх орнуудад нас барсан билээ. Ажил албаа залгуулж яваад амь насаа алдсан аль ч мэргэж­лийнх­нээс илүүгээр сэтгүүлчдийн хө­дөлмөрийг үнэлэх үнэлэмж нэгэнт дэлхий дахинд тогтсон. Яагаад гэвэл шударга ёс, бодит мэдээл­лийн төлөө зүтгэдэг тэдний хөдөл­мөр нь хүн төрөлхтний язгуур эрх ашгийн төлөө байдаг учраас. Сэт­гүүлийн ажлыг ч уурхайчны дараа ордог хүнд хөдөлмөр хэмээн он­цолдог. Тэдний үйлс хүн гээч амьт­ны суурь эрх ашгийг хамгаалах мөнхүү чанартай холбоотой уч­раас хөдөлмөрийн аюулгүй байд­лыг хангаагүйгээс нас барсан жирийн нэгэн ажилчны үхлээс сэтгүүлчийн үхлийг өөрөөр авч үзэх үнэлэмж нэгэнт жишигжжээ. Энэ нь сэтгүүлчийн хөдөлмөрийг эрхлэх үедээ алдаа гаргасан то­хиолдолд ч хамрагддаг нөхцөл. Учир нь тэд бусдаас үлэмж эрх мэдлийг төвлөрүүлсэн, бусад ол­ныг төлөөлөн хөрөнгө зарцуулах эрх мэдэлтэй хүмүүсийг хянах нүд болж байдаг учраас тэгэхээс ч өөр аргагүй.

Сэтгүүл зүйд хэрхэн хандахаас улс орны үнэлэмжийн сайн муу шууд нөлөөлж байгаа талаар дээр дурдсан. Зах хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг анх гаргаж байх үед эрх чөлөөний орон гэдэг АНУ дээгүүр цохидог байснаа үн­дэсний аюулгүй байдлынхаа төлөө терроризмын эсрэг дайныг шүүм­жилсэн сэтгүүлчдийг сэжиглэх тухай заалт оруулснаар тэртээ дор шидэгдэж байсан талаар тухайн үед хэвлэл мэдээллээр бичигдэж  байлаа. Үнэндээ ч 2001 оны айм­шигт алан хядлагын хохирогч болсон америкчууд үндэсний аюул­гүй байдлынхаа төлөө тийм хандлагатай байх нь хэр шүү дээ гэж бодогдмоор. Гэвч түүгээрээ сэтгүүлчдийн хөдөлмөрт хориг тавих гэж оролдож байгаа гэсэн нөгөө өнцгөөрөө л буруутчихаж байгаа хэрэг шүү дээ. Сэтгүүлчийн хөдөлмөрт тэгж эмзэг, тэгж нандин ханддаг жишиг олон улсад байна.

Хэвлэлийн эрх чөлөөний ин­дексээрээ тэргүүнд нь эрэм­бэ­лэг­дэж байсан Дани улс 2006 онд 19 рүү бичигдэж байсан түүхийг хү­мүүс санаж л байгаа байх. Моха­медийн шог зургийг Данийн нэгэн хэвлэлд гаргасан нь лалын ша­шинтнуудын уур хилэнг багагүй хүргээд авсан. Магад тэр шог зургийн хор нөлөө нь тайван амга­лан улсад террор халдлага гара­хад хүргэх байсан ч юм билүү. Уг зургийг зурсан шог зураачдад заналхийлсэн хэрэг гарсан, бас тэдний аюулгүй байдлын төлөө цагдаагийн хамгаалалтад авсан төдийгөөр хэвлэлийн эрх чөлөө­ний индексээрээ 19 рүү уначихаж байв даа.

Тэгэхээр сэтгүүлчийн хөдөл­мөрийг яах аргагүй өөр үнэлэмжээр авч үзэхээс аргагүй. Монголд энэ тухай ярихаар хүмүүс алдаатай хэрэг хийсэн хэн боловч шүүхийн өмнө эрх тэгш байх ёстойг үндэслэл болгодог. Маргашгүй боловч нөгөө талд яах аргагүй өөр өнцөг, үнэ­лэмжээр авч үзэх ёстой хөдөлмөр гэдгийг дэлхий дахинд нэгэнт хү­лээн зөвшөөрснийг баримтаар бодитой харж байна. Угаасаа сэт­гүүлчид нийгмийг эрүүлжүүлж, болохгүйг илчилдэг тусгай даал­гавартай хүмүүс. Өөрөөр хэлбэл ардчилал гэдэг модыг өтөнд ба­риулчихгүйн тулд цэвэрлэгээ хийж байдаг тоншуулууд.

Энэ навчийг идэж байсан өтийг тэрийг нь идлээ гээд тоншчихсоны төлөө тоншуу­лын хурц хошууг огтлоод авч бо­лохгүй биз дээ. Түүн шигээр сэт­гүүлчийн ажлын онцлогийг яах аргагүй харгалзан үзэх шаардлага байгаа юм.

Тийм ч учраас олон улсын хэм хэмжээнд сэтгүүлчийн хөдөлмөр­тэй холбоотой алдаа мадаг улмаар түүнээс учирсан хор хөнөөл бай­лаа гэхэд эрүүгийн хэрэгт тоо­цол­гүй бусад хууль заалтын дагуу ял шийдээд явдаг. 

Харин Монгол бол Эрүүгийн хуулиндаа сэтгүүлчдээ яллах зүйл заалт оруулсан орон. Эрүүгийн хуулийн зургадугаар хэсгийн 110.1-ийн доромжлох, 111 дүгээр зүйлийн 1-3-т зааснаар гүтгэсэн бол нэгээс гурван сар баривчлах, гурваас зургаан сар баривчлах, хоёроос таван жил хүртэл хуга­цаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Хэрэв сэтгүүлч алдаатай ажиллаж, бусдын нэр хүнд, алдар хүндэд халдсан бол буруугаа хүлээх ёстой. Алдаатай ажиллагааг нь зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Гэхдээ сэтгүүл­чийн хөдөлмөр эрхэлж байгаад алдсаныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох учиргүй. Олон улс оронд сэтгүүлч ажлаа хийх явцдаа алдаа гаргасныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болж, эрүүгийн хуу­лиар шийтгүүлэх ёсгүй гэдгийг зааж өгдөг. Тэгэхгүй бол эрүүгийн гэмт хэрэгтэн болгоно шүү гэсэн занал­хийлэл, шүүхээр ял оноолгоно шүү гэсэн дарамт нь сэтгүүлчийн ажилд дөнгө болно. Манайд ч үүнийг Эрүүгийн бус Иргэний хэргээр шийдэх бүрэн боломжтой.

Гэтэл манайх сэтгүүлчдэдээ хамгийн халгаатай улс орон гэдгээ баталж, сэтгүүлчдэдээ эрүүгийн хуулиар ял төлөвлөж байна. Уг нь манай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нэгдүгээр хэсэг, нийтлэг үндэслэл дотор “…Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гээд заачихсан байдаг л даа. Их яривал энэ заалттай сэтгүүлчийн хөдөлмөр шууд уялдчихаж байгаа. Гэвч уг хуулийн дараагийн зүйл заалтуудад өнөөх баривчилна, хорино гэсэн ялууд нь ороод ирдэг л дээ.

Судлаач Ш.Сүхбаатарын сүү­лийн арван жилийн хугацаанд хийсэн судалгаанд дурдагдсанаар 2004-2009
онд нэр төр, алдар хүндэд халдсан иргэний 206 хэр­гийн 86 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчидтэй холбоотой байсан аж. Харин 2006-2010 оны хоорондох дөрвөн жилийн хуга­цаанд дээрх гомдлоор 102 эрүү­гийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Хэдийгээр шүүхээс тэдэнд ял оноо­сон хувь нь бага ч эрүүгийн хэргээр сэтгүүлч шалгагддаг, буруутдаг гэсэн агуулга нь өөрөө гунигтай билээ. Гунигтай ч биш байж бо­ломгүй асуудал.

Тэгэхээр нэгэнт сэтгүүлчийн хөдөлмөр өөр үнэлэмжээр цэг­нэгдэх ёстой учраас бид Эрүүгийн тухай хуулинд оруулж өгсөн энэ заалтаа авч хаях цаг болжээ. Угаа­саа энэ заалтыг оруулсан ал­даа­гаа засах цаг болсон гэхэд болно. Хууль санаачлагчдад ийм болом­жууд бий. АНУ-ын Конгресс гэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулсан ямар нэгэн хууль тогтоомжийг батлах ёсгүй гэсэн заалтыг тэртээ 1791 онд оруулж өгсөн цагаасаа хойш ер өөрчилсөнгүй. Мэдээж ийм заалт­гүй гээд үүнийг зохицуулах дүрэм журам байхгүй, сэтгүүлчид хүс­сэнээ гүтгээд доромжлоод явна гэсэн үг биш.

Хууль санаачлах эрхтэй улстөрчдөд хандан сэтгүүлчид бид Эрүүгийн хуулин дахь сэтгүүлчийн хөдөлмөрийн эсрэг заалтаа авч хаяхыг хүсч байна. Энэ нь сэтгүүлч­дийг дэмжиж тэтгэж байгаа хэрэг биш, тэднийг буруугаас авч үлдэх гэсэн арга саам ч бус харин хэв­лэлийн эрх чөлөөтэй ардчилсан улс байгаа гэдгээ нотолж, шударга бусын эсрэг, эрх мэдэлтний зүй бус авирлалын эсрэг зогсч байгаа гэдгээ харуулах л боломж юм. 

Хууль санаачлах эрхтэй улстөрч­дөө, сэтгүүлчдийн хөдөл­мөрийн эсрэг Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг авч хаях санаачилгыг гаргахыг та бүхэндээ уриалж байна. Тэгвэл хэвлэлийн эрх чөлөөний төлөө таны хийсэн том гавьяа тэр болно. Бас сэт­гүүлчид бид ч таны хийж байгаа ажлуудыг олон түмэнд хүргэх аж­лыг онцгойлон хийх болно. Сэтгүүлчдийн төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө хийсэн тухайн түшээгийн гавьяаг бодлогоор хөхиүлэн ажиллахаа үндэсний өдөр тутмын сонин “Өдрийн сонин” албан ёсоор өөрийн хуудсаар дамжуулан зарлаж байна. Бас сэтгүүлчид ажлаа зоригтой, хэний ч дарамт шахалтад оролгүй шу­даргаар явуулах боломжийг нээж өгсөн түшээдийг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэгт нэгт нөхөд маань буухиалан дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Ингэснээр Монголд шударга ёсыг цэцэглүүлж, хүчтэний
өмнө хүчгүй
нь бөхийн зогсох тэгш бус
харилцааг алга болгосон гэрэлт үе
хэмээн хойчийн түүхэнд тэмдэг­лэг­дэн
үлдэх биз ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Япон дасгалжуулагчтай болбол ямар вэ?

Ч.Насантогтох багшийг өөрийнх нь хүсэлтээр жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас нь чө­лөөл­чихлөө. Одоо түүнийг шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаа­тар түр орлож байна. Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдын орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлачихаад бай­гаа. Сонирхсон хүмүүсийн мате­риа­лыг хүлээн авах эцсийн хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо.

Ч.Насантогтох өөрийн хүсэл­тээр ажлаасаа чөлөөлөгдөөд “Одоо байгаа шигшээгийн бусад дасгалжуулагчид бол гар нийлсэн сайн хамт олон. Болбол тэднийг энэ чигээр нь байлгаж, бүүр бол­моор бол Х.Болдбаатарыг өөрийнх нь “суудалд” тавьж болох уу” хэмээ­сэн. Гэвч үүнийг дан ганц жүдо бөхийн холбоо шийдэх боломжгүй. Биеийн тамир, спортын газар, Шигшээ багийн албатай зөвшил­цөж, сонгон шалгаруулалтад мате­риалаа ирүүлсэн бусад дасгал­жуулагчдын намтар түүх, үзүүлсэн амжилт, ааш араншин, нэр хүнд, дасгалжуулагчийн чадвар зэрэгтэй нь харьцуулж үзсэний эцэст шийд­вэрлэх асуудал. Одоогоор Х.Бат­тулга гишүүний “товлочихоод” байгаа О.Балжинням нэлээд рейтинг өндөртэй байна. Холбоо­ных нь ерөнхийлөгч “нүдэлчихсэн” тийм хүнтэй бусад дасгалжуулагчид өрсөлдөөд нэмэр байна уу гэмээр. О.Балжинням аваргыг мэргэ­жилт­нүүд, жүдогийнхон нааштай хүлээн авах ч, нөгөөтэйгүүр “Жүдог үндэс­ний бөх шиг болгоод хагаргаж, бутаргачих “шидтэй” хүн. Аягүй бол нутгийнхаа баахан хүмүүсээр шиг­шээг дүүргэчихэж магадгүй” хэмээн болгоомжилж, хардах улсууд ч байна.

Харин Ч.Насантогтох багшийн өөрийгөө залгамжлуулахыг хүсээд байгаа Х.Болдбаатарыг шигшээ багийн тамирчид, жүдо бөхийн холбооныхон нааштай хүлээн авч байна. Учир нь “Гарман дээр морио солив” гэгчээр олимпийн өмнө шигшээгийн ахлах дасгал­жуу­лагчаа сольсон ч одоогийн шигшээ багт байгаа тамирчидтай хэл амаа ололцоод явж чадах хүн гэж Х.Болд­­баатарыг үнэлж байна. Х.Болдбаатарын хувьд Ч.Насан­тогтох багшид “дарагдаж” ирсний эцэст ийнхүү дэвших боломж ч байж мэднэ. Шигшээ багт байгаа бусад дасгалжуулагчдаасаа ингэж онцлогдсон ч түүний ур чадвартай холбоотой.

Спорт сонирхогчдын хувьд жүдо бөхийн шигшээ багийн дас­гал­жуулагчдын энэхүү халаа сэл­гээ­нээс ахлах дасгалжуу­лаг­чийнх нь илүүтэй сонирхол татаад байна. 

Одоогоор дараагийн ахлах дасгалжуулагчийн “сэнтийд” О.Бал­жинням аварга, Х.Болдбаа­тар гавьяатын нэр л дуулдаад байна. Сонгон шалгаруулалтаар БТСГ, Шигшээ багийн алба, Мон­голын жүдо бөхийн холбооныхны тааллыг хүртээд, ахлах дасгал­жуулагч болчихоор “битүү морь” гараад ирэхийг ч үгүйсгэхгүй.

Жүдогийн шигшээ багийн дас­галжуулагчдыг хэн хэн байж болох вэ гэдэг асуултад гаднаас тэр дундаа Японоос багш, дасгал­жуулагч урьж авчрах нь зөв гэсэн хувилбар яваад байна. Ямартай ч олимп хүртэл Японы шилдэг дас­гал­жуулагчийг хөлслөөд “Лондон-2012”-т дээгүүр давхичихсан байхад манай залуу дасгалжуу­лагчид тэр хүнээс их зүйл сурч мэдээд үлдчих боломж­той. Сая дэлхийн аваргын дараа гадны мэргэжилтнүүд манай жүдоч­дыг хараад “Танайхан мэр­гэжлийн жүдод барилдах арай болоогүй байна. Танай түвшинд бүгд муу” гэсэн юм чинь Япон мэргэжилтнээр жүдогийн “хөлөг онгоцныхоо” залуурыг олимпийг дуустал бариул­чихвал манай жүдо­гийн өнгө төрх ч өөрчлөгдөж мэдэх юм. Яагаад япон дасгал­жуулагчтай болж болохгүй гэж. Угаас легионер дасгалжуулагч одоо моодонд ороод байгаа.

Дасгалжуулагчдыг солих асууд­лын хажуугаар шигшээ багийн тамирчдыг ч давхар сольчих санал байна. Нэгэнт л дасгалжуулагчаа сольж байгаа бол тамирчид нь ч гэсэн шинэ байвал асуудал илүү хөнгөн тусна. Шинэ дасгалжуулагч ирээд өнөө хуучин тамирчидтай хэл амаа ололцохоос эхлүүлээд бишгүй л бэрхшээлтэй тулгарна. Аягүй бол “Би тантай таарахгүй нь. Таны арга барил Насаа багшийн­хаас тэс өөр юм” гээд гэдийчих тамирчид жүдогийн шигшээ багт байж болох тул шинэ хуучны ялгааг нь эл сэлгээндээ тусгачихад илүүдэх­гүй байх.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Б.Сэр-Одыг морьтой уралдуулаад үзье

Гүйдэг Б.Сэр-Од БНСУ-д бол­сон хөнгөн атлетикийн 2011 оны ДАШТ-ий марафонд хурдан гүйлээ. Дэлхийн шилдгүүдтэй урал­даж, 20 дугаар байрт орж өмнө нь өөрийнхөө тогтоосон Монголын дээд амжилтыг эвдлээ. Түүнээс өмнө манай тамирчдаас хэн нь ч ингэж дэлхийн гүйлтийн замд шилдэг хорьд багтаж бай­сангүй. Африк, Кенийн хурдтай тамирчид­тай 42 км-ийн турш урал­даж, Монгол хүний тэсвэр тэвчээр ямар ихийг харуу­лав.

Энэ
удаа­гийн ДАШТ-ий мара­фонд олимпийн норма­тивыг биелүүлсэн буюу “Лондон-2012”-ын эрхээ аль хэ­дийнэ өвөр­төл­чихсөн олимп, дэл­хийн аварга та­мир­чид өр­сөлд­сөн гэд­гээрээ онцлогтой байв. “Би нэгэнт мара­фоныг сон­госон. Тийм бо­лохоор хэдий ядарсан, сульдсан ч гэсэн хамгийн сүүлд, алхаж орсон ч хамаагүй.  Хамгийн гол нь тэр замыг дуусгаж чадвал ми­ний зорилго биелнэ” гэсэн зарч­мыг баримталдаг Б.Сэр-Од монгол эр хүний уужим сэтгэл, тамирчны ха­тууж­лаар хилийн ча­надад Монгол Улсынхаа нэрийг гаргаж, эх орноо сур­талчил­саар гүйж явна.

Тэрээр Афины олим­под Монголоо “том” сурталчилсан нэгэн. Тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Тухайн үед манай холбооны ерөн­хий нарийн бич­гийн даргаар ажил­лаж байсан хүн зарим дасгал­жуу­лагчидтайгаа нийлж мөнгө идэхийн тулд хуйвалдаад “Нарантуул” захын наад талд байдаг хувийнхаа жижиг­хэн зочид буудлын гэрэл гэгээ муутай дээврийн өрөөнд биднийг байрлуулсан.

Өдөр
хийж өгсөн хоол нь үлдвэл орой нь халааж өгнө, түүнээс нь үлдвэл маргааш өдөр нь халааж өгдөг байсан. Тэгээд би тэнд  долоо хоног байр­ласан чинь гэдэс өвдөөд дээшээ доошоо гүйлгээд ямар ч тамиргүй болоод бүтэн жил хийсэн бэлтгэл маань олимпийн өмнө үрэн таран болчихсон. Тэгээд би утсаар яриад “Энд чинь байж чадахгүй ээ. Би гэрээсээ бэлтгэлдээ явж бай­гаад олимпод явна” гэсэн. Тэгээд би олим­­поос 14 хоногийн өмнө Бууд­лага спортын клубт О.Гүн­дэг­маа нартай хамт байр­ласан. Тэнд биеэ сэргээгээд тэгээд л олимпод орсон доо.

Олимпод ороод Мон­голын рекордыг эвдээд ч яах юм бэ. Түүнийхээ оронд Монгол Улсын тамирч­дад марафон гүйл­тэд гүйж чадах чадвар бай­гаа шүү гэдгийг, дээр нь Монгол гэдэг улсыг дэлхийд цаг гаруй хугацаанд сурталч­лахын тулд би төрийнхөө далбааг барьж 20 км гүйсэн юм” гэж ярьж байсан. Б.Сэр-Од Афины олимпийн тэр марафонд цойлон гарч ирж, эхний 20 км-ийн турш, төрийнхөө алтан соёмбот тугийг намируулан хар эрчээрээ гүйж дэлхий даяар “Mongolia” хэмээн цуурайтуулсан. Түүний хийсэн энэ үйлдэл Монголыг сурталчилсан эр зоригтой, бахархмаар явдал байсан шүү.

Б.Сэр-Одыг одоогоор Монго­лын хамгийн хурдан хүн гэж хэлэхээсээ илүүтэй холын зайн уралдаанд урдаа хэний ч хөлийг гишгүүлэхгүй хурдтай, чадалтай тамирчин гэнэ. Мориор бол шан­дас, шөрмөстэй л гэсэн үг. Энэ тамирчнаараа бид бахархах хэрэг­тэй. Түүний эдгээр гавьяагаар зүгээр бахархаад өнгөрөх биш түүнийг урамшуулж, амьдралынх нь баталгааг бий болгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл та бидний нэрийг дэлхийд гаргах гэж уушгиныхаа гурван судсыг тэлтэл гүйж байгаа түүнд бид юу өгч гийгүүлсэн билээ. Өнөө жилийн наадамд үзүүрлэсэн Г.Эрхэмбаяр арсланд 78 сая төгрөг гаргаад өгч чадаж байна. Энэ хүн сайн бөх байх аа. Түүний талаар маргах гэсэнгүй. Харин үндэсний бөхөөр яаж ч дархан аварга болоод Монголын нэрийг дэлхийд гаргаж чадах билүү. Тэгвэл Б.Сэр-Од ямар ч байсан Монголын нэрийг дэлхийд гаргаж чадаад байна. Түүнд хэн нэгэн баяныг хэдэн халтар төгрөг хандивла гэсэнгүй. Өөрөөр нь мөнгө олуулах нэг арга сэдмээр байна. Түүнийг монгол адуутай бооцоотой уралдуулах санал байна.  Өндөр бооцоо тавиад ялсан ч ялагдсан ч хэдэн төгрөг олчихоор зохион байгуулах хэрэгтэй.

Манайхан чинь цагаа тулахаар Эрдэнэчулууны шарга, “Ажнай”-н Бат-Эрдэнийн туган ухаа, сувдан зээрд, сүмбэн зээрд, тайж халтар, хишиг хүрэн энэ тэр гээд л адгуусанд амиа тавихаас буцахгүй олон зуун саяар худалдаж аваад байдаг сонин улс. Тэглээ гээд тэр морьд чинь Б.Сэр-Од шиг Монгол Улсаа сурталчлаад олим­пийн замд далбаагаа бариад гүйсэн билүү. Дэлхийн аваргад өнөө цагийн шилдгүүдтэй уралдаж, олимпийн эрх авсан уу. Үнэндээ наадам, даншиг гэдэг чинь дов төдийхний л юм шүү дээ.

Б.Сэр-Одын байгуулаад буй гавьяа, хөлс хүчний дэргэд бол өнөө цагт наадмуудад манлайлаад байгаад хурдан морьдын алдар цол бол дэндүү өчүүхэн, харьцуу­лахад ч инээдтэй.

Б.Сэр-Одтой уралдуулах морь уяж сойдог хурдан адуу биш жирийн уналгын морь байх юм. Хүн хэзээ байтлаа адуутай уралдаж байлаа гэж буруушааж болно. Гэхдээ энэ чинь сонин байхгүй юу. Монголчуудын дунд холын зайд Б.Сэр-Од шиг хөнгөхөөн гүйгээд ирэх тамирчин байна уу. Үнэндээ гүйлтэд түүн шиг мэргэшсэн, гарш­сан чадварлаг тамирчин алга. Түүнийг жирийн монгол адуутай уралдуулж үзье. Б.Сэр-Од уу, морь нь уу гэхээс илүүтэй монгол хүн, морьтой уралдсан гэдгээрээ сонир­холтой шүү дээ. Аль нь түрүүлэх бол? Аягүй бол холын зайд Б.Сэр-Од өнөө морийг хаячихаж ч мэднэ шүү.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ганхаж буй ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газрын ээл­жит хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болов. Тус  хуралдаан дээр ярьсан зүйл, гарсан шийд­вэ­рүү­дийг албан ёсоор хэв­лэ­лүүд мэдээлсэн билээ.    

Харин мэдээлэгдээгүй өн­­­гөр­сөн зүйл гэвэл Хууль зүй, дотоод хэргийн  Ц.Нямдорж сайд өргөн төмөр зам бариу­лах­гүй гэж ирээд л омог­дон Зам тээвэр, барилга, хот бай­гуу­лалтын сайд  Х.Бат­тул­га­тай мууд­алц­сан тухай  юм. Үүнийх нь хариу болгон Х.Бат­тулга сайд Ц.Нямдорж сай­дад “Сал­бар­таа ан­хаа­рал хан­дуул. Өдөр бүр айм­шиг­тай аллага,  гэр бүлээр нь хүйс тэм­тэр­сэн, эхнэр, нөхөр биесээ хө­нөө­сөн хэргүүд газар авч байна. Үүнд анхаарлаа хан­­дуулж чадахгүй байж…” гэж хэлжээ. Хэлэм­гий, тү­рэм­гий Ц.Нямдорж сайд ч мөчөөгөө өгөлгүй “На­майг сайд болохоос өмнө ч хүн алж л байсан”  гэ­жээ. Тэдний хэрүүл анх­ны удаагийнх  биш л дээ. Өмнө нь Засгийн газрын хуралдааны үеэр мөн л хэрэлдэж байсан. Х.Бат­тул­га сайд нүүрсний ма­ши­нуудыг явуулахгүй гэж зам хаахад Ц.Ням­дорж сайд дургүйцэн бөөн хэ­рүүл үүсч байсан удаа бий.  Хэдийгээр ажил хэр­гээс болж ам му­руй­сан мэт боловч цаа­гуу­раа өвөртөө орсон хоёр нам, эрх ашгийн  элдэв зөрч­лүү­­­дээсээ болж хоёр тийш болох эхлэл цухал­зах болов. Хамгийн их бүтээн байгуулалт яваг­даж буй зам тээвэр, ба­рил­га, хот байгуулалтын салбарын төслүүд мөн­гө­гүй­гээс болоод зогсож байхад үүнд улс төр хий­гээд сууж байгаа нь үнэн­дээ харамсмаар. Тэгээд ч энэ салбар улирлын шинж чанартай ажил нь явагддаг.  Удахгүй өвөл болно. Дахиад л дараа жилийг хүлээх болох нь. Хам­тарч засаг барьж бай­­­гаа бол хамтдаа л шийдэх асуудал. Хам­тар­на гэдэг нь хамтдаа идэж уухын нэр биш.  

МАН-ынхан дотор АН-ынх­ныг ад үзэх хү­мүүс олон болжээ. Тэр бүү хэл намын даргаа өөрч­лөх гэж ярьж яваа хүмүүс ч өдөр, өдрөөр нэмэгдэж, үүнийгээ хэвлэлээр илэн далангүй зарлах болов. Эндээс харвал Хамтар­сан засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр л дэнжигнэж байгаа юм шиг. МАН-ын Нийслэлийн намын хо­роо­ны хурал дээр  бүх зүйлд даргад  багц­лагд­даг үе нэгэнт байхгүй болсон гэдэг нь ил ха­рагд­сан. Ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хү­рэл­сүх ч “Энэ засаг ажил­ласан шиг ажил­лах­гүй бол  нам ингэж хамаг рейтингээ унагаан Зас­гийн газрыг хамгаалах хэрэг байна уу” хэмээн намын даргынхаа дэргэд хэлсэн нь ч үүнийг баталж байна. Тэгээд ч тэнд байсан хүмүүс МАН-ын нэр хүнд түүхэндээ хэзээ ч ингэж шалдаа буутал унаж байгаагүй гэж он­цолж байв. Хэдийгээр энэ Засгийн газарт салбараа мэддэг, чадвартай болов­сон хүчин бийг үгүйс­гэх­гүй.  Одоо тэд Ардчилсан намыг засгаас гаръя гэхэд хоёр гараа өргөн дэмжихэд бэлэн болжээ.  Гэтэл Ардчилсан намын дарга тэргүүтэй зарим сайд ад үзэгдэн байж са­лах дургүй  нь томоос том эрх ашгууд нь уяад бай­гаа­тай холбоотой  аж.  Ядаж байхад MCS-ийн сая ам.долларын бай­ранд Засгийн газрын нэ­лээд хэдэн  гишүүн хөрш болон амьдарч байгаа. Аль аль намынх нь шүү.  Ардчилсан намаар нь ду­раараа даажигнаж бай­хад намын дарга Н.Ал­тан­­хуяг МАН-ын өврөөс гарах дургүй гэж жиг­тэй­хэн.  Өвөрт нь  хэвтэх нь ч дүүр­чээ.  Гол нь хам­тарс­ны үр дүн гарах ёстой. Уг нь өөрийнх нь намд асуу­дал олон бий. Нийс­лэ­лийн намын даргыг өөрч­лөх талаар дүүргийн дар­га нар аль хэдийнэ дуу­га­раад эхэлсэн. Харин АН-ын даргад дотоод асуу­дал нь огт падгүй, налай­сан  хүн л яваад байгаа. 

Намрын чуулган эх­лэ­хээс өмнө Сонгуулийн хуу­лийн ажлын хэсэг
ху­рал­­дахгүй удлаа. Энэ
чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэх  болов
уу гэсэн хүлээлт ч талаар
өнгөрч магадгүй болоод байна. Сүүлдээ “Намын дарга нар ярьж тохирох
юм байгаа биз” гэж ярьж яваа гишүүд
ч цөөнгүй бий. Зарим эх сурвалж дараагийн
сонгуульд тойр­­гоо тохироод дахин хам­тарсан засаг бай­гуулъя гэж ярьж буй гэсэн
мэдээлэл хэлэв. Үнэн бол Сонгуулийн
хуулийг өөрч­лөөд ч юу ч өөрч­лөг­дөх­гүй биз. Өнөө
л хэд өвөр түрийдээ орж бүх
юм байдгаараа л үргэлжлэх
юм байна. Цөөнх нь хя­налт
тавьж ажиллах ард­чил­лын зарчим энэ тэр угаас алга болж таарлаа. Сонгууль дөхөж байгаа энэ үед
Ардчилсан нам айлын ая харж адлагдаж  суух
биш өөрийн гэрээ төвхнүүлэх цаг болжээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Насантогтох дасгалжуулагчийг О.Балжинням аварга залгамжлах уу

Монголын жүдо бөхийн холбоо “Шигшээ багийн дас­галжуулагчдаа солино” гээд зар тараачихаад байна. Дэл­хийн аваргаас манай баг ганц ч медальгүй ирснээс тэр. Энэ байдлаар он гаргавал манай жүдогийн баг юун олимпод орох манатай, эрхээ ч авч чадахгүй байдалд орно гэж үзсэнээс Монголын жүдо бө­хийн холбооны удирдлагууд ийм шийдвэр гаргажээ.

Ч.Насантогтох багшийг ур чадвар, ухаанаараа дийлэн гарч, шигшээ багийг нь өөд нь татчих дасгалжуулагч байгаа, тийм ур чадвартай хүн бий болохоор л уг холбооны удирд­­лагууд ахлах дасгал­жуу­лагчаа солихоор болсон нь мэдээжийн хэрэг.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга О.Бал­жин­ням авар­гад “Багаа бүр­дүүлээ­рэй” гэж хэлснээс нь үзвэл ардын багш О.Бал­жинням жүдогийн ахлах дас­гал­­жуу­лагч болох шинжтэй. Есдүгээр сарын 24-нд “Баян­гол” рес­торанд бол­сон М.Бунд­маа­гийн гавьяат та­мир­­чин цолны найрыг ерөн­хий­дөө энэ халаа сэлгээний яриа, хэлэл­цээ “чимсэн” гэж болно. Жүдо­гийнхон, багш дас­гал­жуулагчид “Ч.Насан­тог­тох багшийн оронд хэн ирэх бол” гэдэг асуултыг бие биеэсээ асууц­гааж харагд­сан.

Уг холбооны нарийн бич­гийн дарга М.Бөхбат “Манай холбоо ямар нэгэн хага­рал­гүй. Хоорондоо их эв эетэй холбоо. Хүмүүс л хагалгаж, бутаргах гээд байдаг боло­хоос биш” гэж ярьж байсан. Тэрээр “Шигшээгийн дасгал­жуу­лагчдыг солих шийдвэ­рийг бүгд уухайн тас хүлээн зөвшөөрч байгаа. Бараг эсэр­­­­гүүцэх хүн байхгүй. Дас­галжуулагчдыг солихыг эсэр­гүүцэж байгаа хүмүүс гэвэл тэдний ар гэр, ойр дотнын хүмүүс байж магад” гэсэн юм.

Ч.Насантогтох багштай утсаар холбогдон үүсээд буй нөхцөл байдлын талаар зарим зүйл тодруулахыг хүс­вэл “Би ямар ч ярилцлага өгөхгүй” гээд их л бухим­дангуйгаар харилцуураа шийд­чихлээ. Тэгэхээр жүдо­гийн холбооны нарийн бич­гийн дарга М.Бөхбатын яриад байгаа шиг бүгд гараа өргөөд дэмжээд байгаа юм алга шиг ээ.

Жүдогийн бэлтгэлийн зааланд Ч.Насантогтох багш ахлах дасгалжуулагчийн ху­виар толгойлдог болохоос биш ажлын ихийг нь нугалд­гууд нь Б.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Д.Нармандах, Х.Болд­баатар нар. Тэд амжилтаа үзүүлдгээ үзүүлчихээд, та­мирч­ны замналаа дасгал­жуулагчийнхаар сольсон хү­мүүс. Ч.Насантогтохыг дээрх дасгалжуулагчдын нэг нь зал­­гамжилж ч болохоор. Гэх­дээ үнэхээр О.Балжинням аваргыг Х.Баттулга сайд онц­лоод байгаа бол туслах дас­галжуулагчдын орон тоон дээр жинхэнэ их сунгаа болно. “Алдар”, “Хүч”, “Сүлд”, “Замчин” гээд спорт хороо, клубүүд, Эрдэнэт, Дарханы багш дасгалжуулагчид ч сун­гаанд дээгүүр давхиж магад­гүй. Хэрэв О.Балжинням аварга Монголын жүдо бө­хийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуу­лаг­чийн орон тоонд ирвэл нут­гийнхан маань гээд Увсын дасгалжуулагчдаа ч дэргэдээ авчихаж мэдэхээр.

Ямартаа ч Монголын жүдо бөхийн холбоо шигшээ багт ажиллах хүсэлтэй дас­галжуулагч бүрт сонгон шал­га­руулалтад оролцох эрх нээлт­тэй гэдгийг дуулгаад сонирхсон хүмүүсийн мате­риалыг ирэх аравдугаар сарын 3-ныг хүртэл хүлээж авч байгаа.

Спортод шударга хууль үйлчилдэг. Харин манайд энэ нь жаахан дутмаг. Спортын салбарт шударга, хатуу ха­риуцлага тооцдог жаяг тогт­моор юм. Энэ удаад дэл­хийн аваргаас баг нь медаль­гүй ирснийх нь төлөө Ч.Насан­тогтох багшийг халах хүртэл яриа гаргаж чадаж байгаа нь жүдогийн хол­боо шударга байгаагийн илрэл. Гэхдээ олимп хаяанд ирчихсэн боло­хоор тамирчид нь шинээр ирэх дасгалжуу­лагчдынхаа арга барилд дасах­гүй удах, үл ойлголцол гарах болов уу гэсэн болгоомжлол явж бай­на. Үнэхээр халах солих бай­сан бол Бээжингийн олим­пийн дараа л хийх бай­сан юм гэцгээх хүмүүс ч байна.

Ямартаа ч олимп ойрхон байна уу, хол байна уу гэд­гээсээ илүүтэй шударга хариуц­лага тооцож буй энэ жишгийг бусад спортын хол­боод ч ажилдаа авч хэрэг­жүүлчихэж болохоор юм.

Categories
редакцийн-нийтлэл

Аваргууд “Хүндэтгэх шалтгаан”-тай гээд л гоц мөргөөд байв

Есдүгээр сарын 17-25-ны өдрүүдэд зохиогдсон “Мон­гол бөх Гиннесийн номд” 6002 бөхийн барилдаан ам­жилт­тай болж өнгөрлөө. Дэл­хийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номд монголчууд “Монголын үндэсний бөхөөр хамгийн олон бөх нэгэн зэрэг барилдсан” гэдэг номина­циар ийнхүү үндэсний бөхөө орууллаа.

Монголын үндэсний спор­тын түүхэнд тодоор бичигд­сэн эл үйл явдлыг Монголын үндэсний бөхийн холбоо бараг жилийн өмнөөс сэдэж, бэлтгэл ажлыг нь хийж эхэлсэн.

Гиннесийн амжилтад өмнө нь Өвөр Монголчуудын бүртгүүлсэн 2048 бөх барил­дуулсан амжилтыг давах зорил­готойгоор 4096 бөх барилдуулах байсан ч 6002 бөх зодоглосон. Барилдаан эхлэхэд бөх дутаж магадгүй гээд ганц хоёр зуун бөх нөөц­лөхөөр шийдсэн ч нөөцөнд нь хоёр мянга гаруй эрчүүд бүртгүүлсэн учир ийнхүү үндэс­­­ний бөхийн түүхэнд хамгийн олон бөх барилд­лаа.

Төлөвлөснөөс оролцогч­дын тоо нэмэгдсэн учир зо­хион байгуулалт, барилдаа­ны явцад буруу зөрүү зүйл олон тохиолдов. Аваргууд цолоороо түрэмгийлэв үү, эсвэл цолгүй залуучуудтай барилдаад цагийн нэмэр гэж үзсэн үү “Хүндэтгэх шалтгаан­тай” хэмээн баахан л гоц мөргөөд байлаа. Уг нь нэг л удаа гоц мөргөх ёстой.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон эхний даваануудын үеэр МҮБХ-ныхон зохион байгуулалтын тал дээр нэлээд­гүй сандралдсан.

Нэгийн давааны үеэр залуу бөхчүүд учраа бөхөө танихгүй өөр бөхтэй барилд­сан, зарим нь хоёр, гурван ч удаа барилдсан гээд хөгтэй ч гэмээр зүйл их болжээ.

“Нэрээ
бүртгүүлсэн ч миний нэрийг огт дуудсангүй” гэх 200 гаруй бөх зохион байгуулагчдад гомдол гаргаж, бараг бослого гаргахын наагуур юм болсон. Тэднийг нэгийн давааны төгсгөлд тусад нь барилдуулаад асууд­­лыг шийдчихсэн. “Тэд­гээр бөхчүүд бараг бүгд шахуу хөдөөнөөс ирсэн. Мөн ижил нэртэй эрчүүд олон байсан зэргээс ийн нэрээ сонсоогүй” хэмээн зохион байгуулагчид тайлбарлаж байсан юм.

Нэг, хоёрын давааны үеэр эрчүүд бие биенийхээ цүнх­тэй зодог шуудгийг нэлээдгүй “туусан”. Төв цэнгэлдэхийн цагаан хоолойгоор “Монгол эрчүүд ээ, битгий бие биенийхээ зодог, шуудгийг хулгайл л даа. Энэ чинь муу­хай шүү ээ. Зодог шуудгийг нь буцаагаад өгчих” гэж зарлах, учирлах зэрэгцүүлэн гуйж байлаа. “Хүн тээвэр” гэх бичиг­тэй машинд ачигдаж ирсэн цэргүүдийн нэг нь аварга цолтой бөхийн бүсийг хулгайлс­наас тэднийг барил­дуулахгүй бүгдийг нь буцаа­гаад аваад явчихсан тухай уг барилдаанд зодоглосон эрчүүд ярьж байна. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооныхноос лав­ла­­вал “Ерөөсөө тийм зүйл болоогүй. Бидний хийж буй ажлыг үгүйсгэх гэсэн бодол­той хүмүүс л элдэв янзын юм яриад байгаа байх” гэлээ.

Гиннесийн барилдаанд зодоглохоор ирсэн хөдөөний бөхчүүдийн ихэнх нь нутаг буцаагүй л байна. Том цүнх үүрсэн, барилддаг гэмээр хүдэр залуус нийслэлийн баар, зоогийн газруудаар наргиж явна. Сүүлийн хэд хоног эрүүлжүүлэгдсэн хүмүүс дунд том биетэй, бөх байрын царайтай залуус их байсан гэнэ.

Барилдаан нь дуусчи­хаад байхад гэртээ ирэхгүй байгаа эр нөхрөө эхнэр хүү­хэд нь сураглаж байгаа сураг­тай. “Өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байхад нөхөр минь алга болчихлоо” гэх эмэгтэй­чүүд хөдөөгүүр олон байгаа гэсэн шүү.

16 настай
идэр залуугаас 80 настай сумын заан зодог­лосон, есөн хоног үргэл­жил­сэн, 13 даваатай барилдаа­ныг спортын хүрээ­нийхэн “Зоригтой хэрнээ, гаж барил­даан болсон” гэж дүг­нэж байна. Яагаад гаж гэс­нийг нь тодруулбал “Гинне­сын ном гэдэгт чинь гаж, со­нин, итгэмээр­гүй, чих дэл­дийлгэм ерөнхийдөө хачин хүмүүсийг бүртгэдэг. Тэгэхээр Монгол бөх гэхээр дэлхийн бусад орнууд зургаан мянган нүцгэн эрчүүд нэгэн зэрэг барилдсан гэдгээр нь хүлээж авна. Тэд манай ёс жаяг, уламжлал зэргийг огтхон ч мэдрэхгүй өнгөрнө” гэж тайл­барласан юм.

Хэдий эхний даваанууд жаахан тиймэрхүү болсон ч найм, есийн даваанаас бөх­чүүдийн чансаа сайжирч, арвын даваанаас “гал гар­сан”
сонирхолтой барилдаа­нууд эхэлснийг бөх
сонир­хогчид хэлж байна. Ингээд уг барилдааны дүйзийг
наймын даваанаас нь сонирхуулъя.

Наймын даваа

Д.а Б.БатЭрдэнэ гоц мөргөсөн

У.а. С.Мөнхбат а.з Ч.Бямбадорж

У.арс Д.Ганхуяг а.а У.Батгэрэл

У.арс Х.Мөнхбаатар у.з Д.Бумбаяр

У.арс Д.Азжаргал а.а Б.Одгэрэл

У.арс Г.Эрхэмбаяр а.з С.Ган-Идэр

У.г И.Доржсамбуу у.х Г.Элбэг

У.г Н.Ганбаатар у.н Б.Насандэлгэр

У.г Ж.БатЭрдэнэ а.а Б.Пүрэвсайхан

У.з Ц.Мягмарсүрэн у.н Ц.Лхагвасүрэн

У.з Ч.Санжаадамба а.а Ж.Наранбаатар

У.з Б.Соронзонболд у.н Б.Бадамдорж

У.з М.Өсөхбаяр у.н Ц.Сумьяабэйс

У.х Л.Пүрэвжав у.н Л.Нямсүрэн

У.х Т.ӨсөхИрээдүй у.н Ш.Уламбаяр

У.х Д.Батболд а.а Ш.Мөнгөнбаатар

У.х Т.Амартүвшин а.а Л.Шинэбаатар

У.х Ц.Содномдорж у.н Н.Батзаяа

У.х Ө.Даваабаатар у.н А.Батмөнх

У.х Ө.БатОрших у.н Б.Сангисүрэн

У.х А.Бямбажав у.н Ш.Жаргалсайхан

У.н Э.Энхбат у.н М.Эрдэнэбат

У.н Б.Батмөнх а.а Н.Түвшинбаяр

А.а Б.Батжаргал а.з Б.Ганзориг

Есийн даваа

Б.Бат-Эрдэнэ
Н.Түвшинбаяр

С.Мөнхбат
Ц.Мягмарсүрэн

Д.Ганхуяг Л.Шинэбаатар

Х.Мөнхбаатар Ш.Жаргалсайхан

Д.Азжаргал
Л.Пүрэвжав

Г.Эрхэмбаяр Ш.Мөнгөнбаатар

И.Доржсамбуу М.Эрдэнэбат

Н.Ганбаатар Т.Өсөх-Ирээдүй

Ж.Бат-Эрдэнэ
Б.Ганзориг

Б.Соронзонболд Ө.Даваабаатар

М.Өсөхбаяр Ө.БатОрших

Ч.Санжаадамба Ц.Содномдорж

Арвын даваа

С.Мөнхбат
Б.Ганзориг

Д.Ганхуяг И.Доржсамбуу

Х.Мөнхбаатар Д.Азжаргал

Г.Эрхэмбаяр Н.Түвшинбаяр

Н.Ганбаатар Ө.БатОрших

Ч.Санжаадамба Ө.Даваабаатар

Арваннэгийн даваа

С.Мөнхбат Ө.Бат-Орших

Д.Ганхуяг Г.Эрхэмбаяр

Х.Мөнхбаатар Ч.Санжаадамба

Арванхоёрын даваа

С.Мөнхбат
гоц мөргөсөн

Г.Эрхэмбаяр
Ч.Санжаадамба

Арвангурвын даваа

С.Мөнхбат Ч.Санжаадамба

Categories
редакцийн-нийтлэл

Уугуул суугуул гэгдэх хүүхдүүд минь Улаанбаатараас минь зайлаад өгөөч

Улсын нийслэл Улаан­баатар минь эзэн­гүй балгас шиг болж хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг газар болоод бай­на. Арга ч үгүй юм биз. Энэ хотод төрсөн тэлсэн хүн гэж үгүй болжээ. Ёстой нөгөө ар­дын хэллэгээр “Гялтайх” болгон нь хотын биш хэмээн цэрвэж гүйх нь хяслантай. Улаанбаата­рыг удир­даж байгаа дар­гаас авахуулаад бүгд хө­дөө аймгийн харьяа бо­лох­лоор хотод үнэн сэтгэ­лээсээ хандах хүн үгүй байна. Хотын 40 мянгатын уугуул сэхээтэн хэмээн гайхуулдаг С.Баяр Хөвс­гөлийнх, Н.Энхбаяр Ар­хан­гайнх, М.Энхсайхан Дорно­дынх, Э.Бат-Үүл Сэлэнгэ юм уу Хэнтийнх гэхлээр хэн хотынх байх вэ. Мөн Б.Гантогтох Увсынх, Д.Сумъяа­­базар Өвөрхан­гайнх, их аварга Д.Дагва­дорж мөн Өвөр­хангай гэгч­лэн цаашид хэдэн нүүр хуудас ч үргэлжлүүлж бол­но. Улаан­­баа­тар хотын уугуул гэгдэх алдар цол­той хүмүүсийг би л лав дуу­лаагүй өдий хүрэв. Яагаад ийм болов. Яагаад нүүдэлчдийн түү­хэнд анх удаа байгуулж чадсан  их хот “метропо­лис” болох Улаан­баатар ингэж нүд­нээс гарсан ноор­хой юм болж хувирав. Би энд их хот гэж хэлээд байгааг та анзаарч байгаа буй за. Жижиг сажиг хотууд зөн­дөө байгуу­лагдаж бай­сан. Тэгэс­хийгээд л байх­гүй болдог нь нүүдэлч­дийн зан заншилтай хол­боотой гэцгээ­дэг. Харин бид энэ Улаанбаатарыг сая илүү хүнтэй болгож дэлхийн том хотуудын зиндаанд авч ирж чадлаа. Харин одоо энэ хотоос зайлсхийх, энэ хотоор овоглох иргэнгүй болж хувираад байна. Гэхдээ энэ гажуу­дал сүүлийн үед л бий боллоо. Хуучин бол улсын нийслэлийн иргэн гэдэг том нэр хүнд байсан юм. Унаган хүүхэдгүй Улаан­­баа­тарт санаа та­вих хүнгүй ардчиллын хорин жилд  нүднээс гарч дууслаа. Шавсан байшин­гууд, бөглөрсөн замууд, утаан дунд сүүмэлзэх нав­сархай хот минь элэг эмт­рэм, бөгөөд  хэмжээ хяз­гааргүй том гэр хороол­лоос бүрдэх боллоо. Энэ бүхний гол буруутан юу вэ. Яагаад хүн болгон Улаан­баатараар минь овогло­хоос ичээд зугтаад байна вэ. Оршин суугаад амьд­раад бизнесээ явуу­лаад байгаа мөртлөө яагаад хотын унаган хүүхэд байх­гүй байна вэ. Миний бод­лоор бол хамгийн том буруутан нь сонгуулийн балай тогтолцооноос болж байх мэт. Олон той­рогт хуваадаг, дээр нь хотод цөөхөн тойрог бай­даг. Мөн улс төрийн сис­тем солиг­дох энэ цаг үеэс болж байх мэт. Монгол Улсын хүн амын бараг жаран хувь нь Улаан­баатар хотод төвлөрдөг. Тэгсэн мөртлөө УИХ-ын гишүүдийн дөнгөж хорь гаруйхан хувийн ман­дат хотод ноогддог. Яагаад ингэж тэнцвэргүй хуваа­рилалт хийсээр өдийг хүрэв. Хуу­чин улс төрийн хүчин МАХН буюу МАН хотынхон мэдээлэл сай­тай учраас биднийг сон­гохгүй, хөдөө­нийхөн хуу­чин системээ санагал­заад биднийг сонгох ма­гад­лал илүү хэмээн онол номчид нь үздэгээс ийм байдалтай хорь гаруй жилийг үдлээ. Тэд хүн байхгүй хөдөө газар олон тойрог бий болгож  хамаатан садан хэдэн хүнээсээ санал аван УИХ-ын ги­шүүн болж төр барин тоглосоор ирснээс хотыг маань наана гэх хүнгүй болов. Хот ямар байх нь ч төр засагт огтхон ч ха­маагүй юм. Яагаад гэвэл төр барьж байгаа нам болон гишүүдэд хотоос санал өгдөггүй. Далан зургаан гишүүний хорийг нь л хотоос сон­гож гаргадаг. Тэд юу гэж хэлээд ч хэт олонхи болох хөдөөний гишүү­дийн санал байнга давамгайлах учраас хот эзэнгүй болсонтой адил юм. Энэ бол гол шалтгааны нэг мөн. Дээр нь үнэ­хээр ч хотын иргэд бараг бүгдээрээ шахуу хөдөөнөөс нүүж ирсэн нь үнэн. Яалт ч байхгүй Увсаас ирчи­хээд хотын иргэн гээд байх хэцүү байдаг биз. Ингэхэд нэгэнт л Улаан­баатар хотод төр­чихсөн мөртлөө энэ хотоор овог­лож ча­дах­гүй байгаа уугуул суугуул гэгдэх  иргэд тэр нутаг орон руугаа зайл­маар санагдах  юм.

ХОТЫН УНАГАН ИРГЭДИЙГ ОЛШРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Тэгвэл хотын унаган иргэд гэж байна уу. Уул нь байгаа юм. Тэд бол хуучин хүрээнийхэн болон хотыг тойрсон Төв аймгийн хэдэн сумын иргэд билээ. Хан уулын өвөр хатан Туулын хөвөө бараадсан иргэд хуучин шавь хошуу болох Угтаал Баянцогт, Атар, Нөхөрлөл, Лүн, Батсүмбэр, Сэргэлэн, Эрдэнэ, Баян-Өнжүүл, Алтанбулаг зэрэг сум хотын өвөг дээдэс их Хүрээний унаган иргэд юм. Одоогийн Төв аймгийн нутаг дээр 365 жилийн өмнөөс их хүрээг байгуулсан. Иргэд нь энэ нутгийн хүмүүс л байж таарна биз дээ. Тийм учраас Төв аймгийг татан буулгаж  хот  тойрсон энэ сумдыг нь хотын дүүр­гүүдэд харьяалуулж хотын унаган иргэ­дийг олшруулах хэрэгтэй. Нүүдэл­чин монголчууд өөрийн түүхийн 2200 жилийн хугацаандаа анх удаа сая давсан том хоттой болсон нь энэ Улаанбаатар юм. Харин үүнийгээ сүүлийн үед үл тоон хөгжүүлэхгүй байгаагаар үл барам хаяж нүүн элит хот байгуулах тухай дээр дооргүй сэм сэмхэн ярьцгаа­даг болоод байна. Энэ бол зүгээр л хий хоосон мөрөөдөл юм. Хэзээ ч монголчууд сая давсан хүнтэй хот дахин байгуулж чадах­гүй. Чадах гэж мэрийвэл дор хаяж таван зуун жил хэрэгтэй. Энэ бол хэн нэгэн сэрүүн дотортны явуул­гаар нүү­дэлч­дийн их хотыг тарам­дуулж байхгүй болгох гэсэн гадны са­наар­хал байхыг үгүйсгэхгүй.  Үүнд нөгөө хотоо гэсэн сэтгэлгүй хотын иргэд маш сайн хөрс суурь болж өгч байна. Тийм учраас Улаан­баатар хотод хайртай байх хөдөл­гөөн өрнүүлж энэ хотын уугуул иргэдийн тоог дээрх аргаар өсгөх хэрэгтэй. Нутгийн зөвлөл гэдэг энэ мафижсан байгууллагын хамгийн том, хамгийн хөрөнгө мөнгөтэй, хамгийн боломжтой зөвлөл Улаан­баатар хотынх бай­хаар зохион байгуулах хэрэгтэй байна. Энэ хөдөө гадааны хүн, байгууллагуу­даас татвар төлөөс авдаг байхад ч гэмгүй. Яагаад гэвэл бизнес, зах зээлийн хамгийн таа­ламжтай га­зарт амьдарч байгаа­гийнх нь хувьд, дээр нь хүйтэн сэтгэл гаргадагийнх нь хувьд. Үгүй бол нутаг ус зарлаж нутгархаг үзэл гарган аархаж нутгийн зөвлөл гэдэг байгуулла­гаараа зохион байгуу­лалтад орж бүр өөр үндэстэн ястан мэт аашил­даг энэ балай зан үйлийг таслан зогсоох хэрэгтэй байна. Нутгийн зөвлөлийг улс орны нэгд­мэл цул байдлыг хагалан бу­тар­га­хаар са­наатайгаар зохион байгуу­лагдсан мафижсан бүлэг  гэж үзэн хуулиар хориглох хэрэг­тэй. Бөх, морь, дуучин, яруу най­рагч гэх мэтийн хүмүүсийг тэр энэ нутгийнх гэж дуудаж цоллодгийг хориглох хэ­рэгтэй. Бүүр сүүлдээ бөхийн засуул хүртэл тэр энэ нутгийн гэж ирээд л цоллуулдаг болоод байна. Монгол дотор бас нэг арай цагаан ястай, арай язгуур­тан, бусад монгол­чуудынхаа хий­сэн бүтээсэн болго­ны сорыг хэ­рэглэдэг, шаг­налд бол яваад сал­даггүй, шоронд бол явж өгдөггүй тусгай бүлэг хү­мүүс хүртэл бий болох нь байна. Энэ нутгар­хаж тэнэглэх үзлийг гааруулаад бай­вал. Үүнийгээ ч түрүүчээсээ ил тод зарлаж эхлэх шив дээ.

ТӨВИЙНХНИЙ  ҮНЭН ТӨРХ

Ингэхэд хотын унаган иргэд хэмээн миний зүтгээд байгаа “ша­наган тавынхан”
буюу хуучнаар  “их шавийхан” болох Төв аймгийнхан  яажшуухан амьдарч байна вэ.Тэд  яг хотынхонтой адил  үнэнхүү ядарч хоцрогдол ядуурлын туйл
болжээ. Хүн амын албан ёсны
тоо, амьжир­гааны албан ёсны стастис­ти­кийг үзэх
юм бол гайгүй дундаж амьдралтай
л гэж харагдана. Хүн ам гэхэд
л хорь хүрэхгүй мянгаар буурсан, яг хуучнаараа
байгаа мэт тоо хэн дуртай дарга нар үзүүлж чадна. Харин жинхэнэдээ бүх су­мын төв тоногдож, балгас болсон.  Ноорхой хэдэн гэр, шохой нь хал­тартаж хамуурчихсан
юм шиг цонх нь онгорхой ганц нэг байшин. Өөр
юу ч тэнд байхгүй. Бүүр хүмүүс
ч тэнд амьдардаггүй. Тэднийг
хаа явааг сураглахад хот орон орсон, хог траншейд амьдарч байгаа л  дуул­да­на. Атар, Нөхөрлөл, Угтаал Цээлийн төвийг харахаас нүд хальт­­рам. Сүүлийн хорин жил ямар ч бүтээн байгуулалт тэнд хийг­дээгүй. Угтаал сумын төвд нэг хүрлэгэр эрийн зодог шуудагтай  хүрэл
хөшөө босчихсон байсан. Тэр л сүүлийн хорин жилд хийгдсэн ажил
байх. Хэн гэдэг хүний хөшөө юм, нэр ус ч байхгүй юм билээ. Хүмүүсээс сурахад “Хэн мэдлээ, ийм
хөшөөтэй л болчихсон ш дээ. Аягүй бол манай нэг гишүүний хөшөө
юм байгаа биз” гэцгээнэ. Тэнд амьдрал байхгүй
болохлоор хүмүүс нь сумын төвөө буулгаад хот руу зөөчихсөн.
Монголчуудын оюуны болон урлаг спортын гол ундарга хуучны хэлээр бол шүн­шиг­лэгдсэн гал голомт болох  Сэр­гэ­­лэн сумыг хар л даа. Тэнд одоо долоохон
байшин хориодхон гэр л байгаа. Захиргааны хэдэн ажилт­ныг нь эс тооцвол оршин суугчид­гүй сум Төв аймагт л байдаг. Хүн амын тоо яаж явсан болж таарах вэ гэж үү. Энүүн шиг амархан юм 
“шанаган тав”-ынханд байхгүй.
Төв аймгийн Цээл сум хүн амаа Баян­гол дүүрэгт соёлын төвийн хоёр давхарт тоолно шүү хэмээн хотод байгаа хүмүүстээ утсаар хэлээд л боллоо. Угтаал Сүхбаатар дүүрэгт, Нөхөрлөл
Чингэлтэйд гэхчлэн хо­тод амьдарч байгаа иргэдээ араас нь ирээд тоолоод баталгаа­жуу­лаад
хорин нэгэн мянгын дэвтэ­рийг нь өгөөд л болоо. Бүгд бүрэн. Ёстой л “Чоно цатгалан хонь бүрэн” гэгчээр. “Нөгөө хэн хаана архиа гударч яваа вэ. Түүнийг хүрч ирээд тоолуулаад хорин нэгэн мянгаа ав гээрэй”
гэх нь тооллогон дээр яригддаг яриа. Тэгвэл яагаад одоо хүр­тэл төр засаг арга хэмжээ авахгүй байна вэ. Энүүхэн
нийслэл хотоо тойроод байж байгаа мөрт­лөө ингэтлээ хоцрогдож баларна гэдэг
чинь юу гэсэн үг вэ  гэх асуулт гарна. Ийм байдалтай байгааг төр засаг мэдэхийн цаагуур мэдэж
байгаа. Тэд л ийм байдалд барих сонир­хол­той байгаа байхгүй юу. Энэ нь нөгөө л гайхал сонгуультай хол­боотой зүйл юм. Хүн олонтой мэт харагдуулах, олон
мандаттай байл­­гах нь эрх барьж байгаа МАН-д ашигтай. Яагаад гэвэл Төв айм­гийнхан түүхэндээ Ардчилсан намд санал өгч үзээгүй.
Зөвхөн л МАХН-д санал өгсөөр ирсэн. Хэрэв ихэнх иргэд нь хот шилжчихсэн нь мэдэг­дэх
юм бол мандатын тоо буурах учраас л ийм байдалд барьсаар өнөөдрийг хүргэлээ.
“Амьгүй ал­бат” гэгчээр амьгүй сонгогчид эндхийн сумдаар пиг
дүүрэн. Тэдгээр хий тоонууд
сон­гуулийн өдөр хаанаас ч юм сүүтэг­нэн гарч ирээд ах намын төлөө саналаа өгдөг. Харин жинхэнэ нөхдүүд нь хотоор архиа эргүүлсэн шиг ажил төрлөө амжуулсан шиг, бас болоо­гүй төр засгаа шүүмжил­сэн
шиг тууж явдаг. Ийм “үхсэн”
сонгогчдын саналыг ямар хүмүүс сүүлийн сон­гуулиар авсан бэ. Н.Энхболд, С.Батболд,
М.Энх­болд, Д.Дондог гишүүд
авсан. Хөдөөгийн гишүүд нутаг орон руугаа төсвийн мөнгийг шоргоолж мэт зөөдөг
ч Төв айм­гийн гишүү­дийн хувьд тэгдэггүй. Хаана юунд тэр олон тэрбум төгрөгөө
зардаг юм бүү мэд. Н.Энх­болд
гишүүн гэхэд л юун нутаг ус,
төрсөн ах дүүгээ ч нэр баастана гээд тоо­доггүй гэж яригддаг. Сү.Бат­­болд бол залуу хүн гэхэд зүгээр л улаан коммунист, яг далаад
оны   социа­лизмын “шана­ган тавд” бай­гуулж
байгаа хярга­даг дарга нарын нэг гэсэн үг.
Түү­нээс “хураа, устга” гэсэн
үг л байнга шахуу гарч бай­даг.
Д.Дондог ги­шүүн бол ойл­гомжтой,
юун нутаг ус, өөрөө шоронд орох гээд сан­дарч байгаа
амьтан. Уул нь бүгд л луйвар
булхай хийж байгаад л УИХ-д гарч ирдэг.

Тэгэхэд Төв аймгийн ганц Д.Дон­дог л шоронд орохдоо тулаад байна. Яагаад ийм байгаа юм гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.  Арчаагүй л байгаа биз дээ. Ядах­даа УИХ-д сонгогд­сон гишүүд нь ийм байхад Төв аймаг ядуурч. хоцрогдолгүй яахав дээ. Энэ айм­гийг өөд нь татаж байж Улаан­баатар өөрийн гэсэн нутаг ус өөрийн гэсэн унаган иргэ­дийнхээ тоог нэмэх бололцоотой.

ХӨДӨӨНИЙ ГИШҮҮД ТӨСВИЙГ НУТАГ РУУГАА ШОРГООЛЖ МЭТ ЗӨӨДӨГ

Тэгвэл “Хүний хүүхэд ийм айх­тар” гэлээ гэгчээр бусад гишүүд ямар байна. Тэд нутаг ус руугаа улсын төсвийн дийлэнхийг төвлө­рүүлж чадаж байна. Зүүн гурван аймаг, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Ар Өвөр хангай, говийн аймгууд, ба­руун таван аймаг бүгд сүүлийн хэдэн жилд шал өөр болчихсон байна. Тэнд  аймаг орноо өөд татаж чаджээ. Ер нь баруун, зүүн айм­гийнхан Монголын улс төрийг ат­гаж байдаг нь шууд харагдаж байна. Хар замууд, өндөр хүчдэл гээд л. Баруун аймаг руу гурван чиглэлээр хар зам явж байна. Урдуур Улаанбаатар, Арвайхээр, Баянхонгор, Говь-Алтай, Ховдын чиглэлээр нэг. Дундуур Улаанбаа­тар Хархорин, Архангай, Завхан чиглэлээр нэг зам. Хойгуур “Мян­ганы зам” нэртэй Улаанбаатар Дашинчилэн, Өгий, Тосонгийн чиг­лэлээр бас нэг хар зам явах жи­шээтэй. Өмнө зүг рүү хоёр ч хар зам зэрэгцүүлээд тавьж байна. Улаан­баатар Чойрын зам, Улаан­баа­тараас Өндөр довоор дамжуу­лан урагш говь руу тавьж байгаа зам гэхчлэн. Байнга шахуу Сан­гийн сайд хийдэг Ч.Улаан гэхэд л өдөр­төө долоохон машин явдаг Ба­руун-Урт руу хар зам тавиад дуусч байна. Зурамнаас өөр амь­тан­­гүй, чогчигоноос өөр шувуугүй, хялгана найгасан хээр талд энэ бүхэн тэгээд хэрэгтэй юу. “Алдуул морь шиг гүйгээд ирэхэд Аавын нутаг адуу шиг сайхан” гэж Баруун-Уртын наад толгод дээр бичсэн байсныг би уншиж байлаа. Тэд Улаан­баатараас харихыгаа ал­дуул, бос­гуул адуу нутагтаа гүйж очиж бай­гаа шиг санадаг байна гэхээс гол зурам гомдолтой са­нагдаж байж билээ. Хөдөөгийн энэ олон гишүүд төсвийн хэдэн төг­рөгийг нутаг ну­тагтаа ёстой нөгөө ардын хар яриагаар “яралзтал” зөөчихсөн юм билээ. Яралзахын талд нэг муу морины хөшөө рүү очихын тулд тавиад км зам тавь­чихсан. Тэгэхэд Яармагийн урдуур тавхан км-ийн зам гэж юу байдаг билээ, та бүхэн мэдэж байгаа. Түмэн нөхөөс бол­чихсон шидэмс шиг нарийн зам дэгэн догон гээд л байж байдаг шүү дээ. Яралзахын талын замаас Яармагийн урдуурх зам бол ямар чухал зам бэ гэдгийг бид хүнээр хэлүүлэлтгүй мэднэ. Түүгээр энэ дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий чухал хүмүүс манайд айлчилж буцахдаа явдаг. Мон­голчуудын нэр нүүр болсон зам шүү дээ. Түүгээр зочин гийчин явуулахдаа ичдэг ч болоосой. Баруун тийшээ 22-ын товчоогоор хот руу ороод ирэхтэй хамт л замгүй болж дэр­жигнэн хэлээ тас хазчихгүйн тулд түүшүүгээ тас зуун дуугүй боло­хоос өөр арга үгүй байдаг. Улаан­баатар хот бол хө­дөөний түшээ­дийн хувьд зүгээр л улс төр гээчээ хийдэг, хөдөө очиж жалгын хэдэн малчдадаа тодрох төсвийг нь л бэлдэж өгдөг хүмүү­сийн бөөгнө­рөл юм. Тэднийг төр засгаар да­лайлгаж байгаад сайн шавхуурдах хэрэгтэй, олсон долс­ноос нь тат­вар нэрийн доор голыг нь горойтол авч байх хэрэгтэй. Энэ муусайн баяжчихсан, энэ байтугай юмыг тэснэ гэж л үздэг.

ХОТЫН ГИШҮҮД ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ

Хотоос сонгогдсон гишүүд
хотыг хөгжүүлэх тухай огт боддоггүй. Тэд “Бидний тойрог үнэн хүнд. Та нарын гарсан аймгийн сонгогчдын тоо­ноос бидний
сонгогчдын тоо даруй гурваас дөрөв дахин их” л гэж хэл ам гаргадаг.
Энэ нь бид маш их мөнгө зарж байж сонгогд­сон. Түүнээ нөхөж
олох хэрэгтэй байна гэсэн үг
юм. Дээр нь хотын хүмүүс шаардлага өндөртэй, хэл ам ихтэй тул нэг сонгогдсон гишүүн дараа­гийн сонгуулиар хөдөө орон нут­гаас сонгогдохыг л хүсдэг. Тэнд   ганц шон ч суулгасан хүмүүсийн нүдэнд
ил. Яагаад гэвэл юу ч хийгдээгүй
эзгүй хээр тул манай гишүүн сайн ажиллаж байна аа гээд л
магтаад байдаг. Харин хотод бол өөр.
Тэнд асуудал өөрөө том бөгөөд
үнэн зөв шийдэл гар­гахыг хүлээж байдаг. Асуудал томын хэрээр
хөрөнгө мөнгө шаардах нь их. Хотын асуудлыг
шоудаад өнгөрөөж болдоггүй
муу талтай. Иймээс хотод олон сонгогдсон гишүүд
байдаггүй. Нэг хурлын хугацаа
болоод л өөр газар руу шилжинэ.
Тэр нь амар­ байдаг. Төрсөн нутаг нь, нут­гийн зөвлөл нь бэлэн юм чинь арга байж уу. Одоо байгаа гишүүд ч мөн адил да­раагийн сонгуулиар зайгаа барьж байгаа дуулдсан.
За байз Сонги­нохайрхан дүүргийн
гишүүд чинь Увс, Ховдынхон
байдаг. Да­раагийн ээлжинд хямд газраас гарах ту­хайгаа аль хэзээний зо­хицуулчих­сан
дуулдсан. Хан-Уул дүүргийн
хоёр гишүүн мөн л Баян­хонгор, Ховдынх гэцгээдэг.
Баянгол дүүр­гийнхэн харин
юм дуулдаагүй юм байна. Чингэлтэй,
Сүхбаатар дүүр­гийн гишүүд хөдөөнийх
гэд­гийг бид мэднэ. С.Баяр Хөвсгөл, Сү.Батболд Сүхбаатарынх
гээд л сүйд болж байдаг. За
тэгээд Баянзүрх дүүр­гийн гишүүд бас л Архангай Бул­ганых болоод
явчихдаг. Хотоос сонгогдсон гишүүд
нэг иймэрхүү хөдөөгөө
гэсэн сэтгэлтэй, яаж хотоос зугтъя гэсэн бодолтой л хүмүүс
байдаг. Хотоос сонгогдсон түшээд  нутгийнхаа ой, наадмыг л бодно уу гэхээс юу боллоо
гэж Улаанбаатарын утаа, замын түг­жээ,
гэмт хэргийн гаралтад санаа зовоод байх вэ.

Categories
редакцийн-нийтлэл

Үйлдвэрчний эвлэл хийгээд гишүүдийнхээ нэрээр далайлгасан бизнес

Ленин шиг саравчтай малгай духдуулсан С.Ганбаатар гэх  нөхөр хөдөлмөрчин олны төлөө гэж байн­га шахам ярих болоод удлаа. Дээр нь хошуугаа дүрэх, дүрэхгүй юм гэж үгүй, оролцохгүй, орол­дохгүй салбар гэж алга.  Бүр сүүл­дээ энэ нь хэрээс хэтэрч өөрт ямар ч хүртээлгүй, Оюу толгой, Таван толгойн гэрээ хэлцэлд оролцоно гэж даврав. Уул уурхайн гэрээ хэлцэл Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганбаатар гэдэг хүнд ямар ч хамаагүй зүйл.  Тэмцэх обьект нь бүр ч биш. Монголын төрийн хий­дэг гэрээ хэлцэл.

Үйлдвэрчний эвлэл   ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгуул­лага. Түүнээс ямар нэгэн санхүү, эдийн засгийн байгууллага биш, тэр дундаа уул уурхай үүнд огт падгүй. Түүний энэ тэмцэл гадны хөрөнгө оруулагчдыг үргээнэ үү гэхээс өөр олигтой үр дүн авч­рахгүй.

Оюу толой Таван толгой нь өндөр ашигтай төсөл бөгөөд тэнд ажиллаж буй хүмүүс өнөөдөр хө­дөлмөрийн нөхцөл, ажлын хөлс­ний төлөө одоогоор гомдоллоо­гүй. Харин ч тэнд ажилд орох гэж хүсдэг  залуус олон байгаа. Тэгэхээр энэ төслийн ажилд Үйлдвэрчний эвлэл оролцох ямар ч шаардлага байх­гүй.

Үйлдвэрчний эвлэлд Монголын бүх  хөдөлмөр эрхэлж буй хүмүүс багтахгүй.  Хөдөлмөр эрхэлж  бай­гаа бүх иргэнийг С.Ганбаатар тө­лөөлж чадахгүй. Тиймээс Үйлд­вэрчний эвлэлийн удирдлага ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч аятай дүр эсгэж дураараа дургих эрхгүй. С.Ганбаатар байсхийгээд л хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг нэмэгдүүл гэдэг. Нэмэгдээд ирэхээр төрийн байгууллагад ажил­ладаг хүмүүст ашигтай тусаад хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүст хохиролтой байдаг. Ги­шүү­дийн эрх ашиг гэж баруун, сол­гойгүй бурж байгаад хөдөлмөр эрхэлж буй жирийн иргэдийг хөл­дөө чирсэн л үйлдэл болоод бай­гаа юм л даа. Хувийн байгууллагын эзэд цалин нэмэх дургүй байдаг.  Тиймээс ч Үйлдвэрчний эвлэлд дургүйцдэг.

Ингэж аар саар шалтгаан гаргаж нэг хэсгийг нь ажлаас ха­луулж, нөгөө хэсгийнх нь цалинг нэмэх жишээтэй. Тэгэхээр цаана нь хэдэн хүнийг ажилгүй болгож хохи­роож байгаагаа бодох ёстой юм.  Цалин нэмэгдсэнээр ажлаасаа халагдсан иргэд С.Ганбаатарт биш ажил олгогчдоо гомдоллоод л дуусч буй хэрэг. Ажилгүй болсон хүмүүс цалин нэмснийг дагаж үнэ нэмэгдэхэд бүр хохирч үлддэг. 

Саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэн. Цалин нэмэ­хээр үнэ өсч байдаг бичигдээгүй хууль  манайд үйлчилдэг болохоор түүний тэмцэл үр дүнтэй гэж бо­догдохгүй байна.

Нэг жишээ татъя л даа. Ажилгүй гээд лааз өшиглөж явсан нэгэнтэй жижиг аж ахуй эрхэлдэг эртний танил нь таарч амьдрал  ахуйд нь тус болох үүднээс 100 мянган төгрөгийн цалинтайгаар жижүүр хийлгэжээ. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмчихэв.  Эртний танилдаа ажил олгосон нөгөө нөхөр илүү цалин өгөх бо­лол­цоогүй гэдгээ хэлжээ. Хүнд ажил олгочихоод цалинг нь нэм­сэнгүй гэж шоронд суухыг хүсэх хэн байхав. Ингээд бага ч гэсэн цалин­тай ажил хийж явсан хүн дахиад л гудамж метрлэх нь тэр. Харин ажил олгосон нөгөө нөхөр арай бөхөө­хөн цоожтой төмөр хашааг обьек­тоо тойруулж бариад санаа амар­чээ. Ядуусын өмнөөс матрын ну­лимс унагадаг С.Ганбаатарын гай  иймэрхүү л үр дүн авчирч байна.

XIX зууны сүүл  XX зууны эхээр  капитализм хөгжиж буй орнуудад Үйлдвэрчний эвлэлийг хорьж байв. Нэг жижигхэн аж ахуй байгуултал дааж давшгүй цалин нэхэж, энэ нь дампууралд хүргэх гол хөшүүрэг болоод байхаар ингэсэн хэрэг. Манайх ч хоримоор байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн дарга сайн хүн болох гэж дааж давшгүй цалин нэмүүлэх гэдэг. Тэгэхээр хувийн байгууллагууд ажилтнаа халах болдог. Оронд нь Үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус хүн авах гэж зар өгнө. Тэгэхээр энэ нь нийгмийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа юм.

Өнөөдөр манайд байгаа Үйлд­вэрчний эвлэл гэдэг байгууллага  байсхийгээд л жагсаал цуглаан хийнэ. Үйлдвэрчний эвлэлээс нь цалин авдаг голдуу хүмүүс л тэнд цуглана. Түүнээс эрхээ хамгаа­луулдаг хүмүүс тэнд очих нь цөө­хөн.

Үнэн хэрэгтээ талбайн дэргэдэх  тансаг байр, Баруун  дөрвөн замын хажууд байх Үйлдвэрчний эвлэ­лийн соёлын төв ордон гэж эргэн тойрон дахь газраа өндөр үнээр зарсан обьект байна. Байрнуу­даасаа авах түрээс нь энэ бай­гууллагад хүрээд илүү гармаар. Дээр нь өөрийн гэсэн амралтын газар бий. Хангалттай байхад хажуугаар нь төсөл болгон руу гар дүрэх сонирхол энэ удирдлагад нь  байгаад байдаг. Үйлдвэрчний эв­лэл гишүүдийнхээ нэрийг барьж  томоохон төсөлд оролцох үйл ажиллагаа, далд улс төр хийхээс хэтрэхгүй байна.  Өндөр хөгжилтэй оронд үйлдвэрчний эвлэл нь ги­шүүдийнхээ  эрх ашгийг хамгаалах хэлбэрээр санхүүждэг. Харин  Мон­голын Үйдвэрчний эвлэл нь  ком­мунизмын үед ард түмний хөрөн­гөөр бий болсон өндөр ашигтай  барилга байгууламжийг түрээслэх байдлаар тансаглаж байна.

Үйлдвэрчний
эвлэлийн дарга ноён С.Ганбаатар та тэмцлийхээ зөв
хэлбэр зөв гарцыг олохгүй бол хөлд чинь чирэгдэх олон иргэн бай­гааг анхаарах биз
ээ. Тэгээд ч Үйлдвэрчний эвлэл
таны хувийн өмч биш бөгөөд улс төр,
бизне­сийн ажил явуулдаг газар бүр
биш.

Categories
редакцийн-нийтлэл

О.Насанбурмаа: Дэлхийн аваргын медалийг дуртай нь очоод авчихдаггүй

Зүүн гар талаас О.Насанбурмаа, Т.Сүхбаатар, Б.Оюунсүрэн. Дэлхийн аваргын үеэр

Стамбул-2011″ чөлөөт бө­хийн насанд хүрэгчдийн ДАШТий эмэгтэйчүүдийн 67 кгын жинд мөнгөн медаль хүртсэн Б.Оюунсүрэн, 63 кгын жинд хүрэл медаль хүрт­сэн О.Насанбурмаа нартай уулзаж ярилцлаа.

ДАШТээс медаль хүртсэн та хоёрт баяр хүргэе?

О.Насанбурмаа:-Баярлалаа.

Хернингийн ДАШТ шиг тэм­цээний сүүлийн өдөр л чөлөөт бөхийн бүсгүйчүүд медаль авч багаа аврах байхдаа гэж бодсон чинь эхний өдрөөс л медаль авцгаасан, та нар?

О.Насанбурмаа:-Бас Ж.Чу­луун­бат ах олимпийн эрх авчихсан. Одоо чинь олимпийн эрх олгох зөн­дөө тэмцээн байгаа шүү дээ. Дэл­хийн аваргын тэмцээнээр олим­­пийн эрх өгөх тэмцээн эхэл­лээ. Одоо чинь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, цувралууд байгаа.

О.Насанбурмаа бусад та­мирчдаас сэтгэлийн хөдлөл болон өөрийгөө чөлөөтэй илэр­хийлдгээрээ ялгараад байдаг юм. Нэг үгээр эмоцитой гэх үү дээ?

О.Насанбурмаа:-Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх аа. 2003 оноос чөлөөт бөхөөр барилдсан. Манай Б.Оюунсүрэн чинь харин 2006 оноос барилдсан юм. Тэгээд л нэг багт орсон цагаасаа хамт бэлт­гэл хийсээр байгаад сайн найзууд болсон. Бид хоёр Т.Сүх­баатар багшийн отгон шавь нар. Он жавууд байхгүй юу. Манай шиг­шээгийнхэн чинь он жавууд, үе үеэрээ их найзалдаг.

ДАШТ-ээс би медаль авчихаад тэр шөнөө догдлоод, хөөрөөд унтаж чадаагүй. Б.Оюунсүрэн­гийнхээ сэтгэлийг хамаагүй хөдөл­гөчихвөл маргаашийнх нь барил­даанд нөлөөлчихөж магадгүй гээд  баяраа дотроо хадгалаад хөр­вөөж хоносон ш дээ. Б.Оюунсүрэн маань маргааш нь барилдаантай байсан болохоор өөрийгөө аль болох амраах гээд унтсан байх. Урьд нь бид хоёр нэг нь медаль авсан чинь хоёулаа хөөрч баярлаж байгаад маргааш нь нөгөөх нь амжилтгүй барилдчихсан тохиол­дол байсан л даа. Тэрийг давтахгүй гээд би орон дээрээ чимээгүй, гүрийгээд л хэвтээд байсан.

Б.Оюунсүрэн:-Би бас унтаагүй ээ. О.Насанбурмааг хичээж бай­гааг мэдсэн л дээ. Ядаж байхад бид хоёр чинь нэг том орон дээр цуг унтсаныг хэлэх үү. Би их баярласан л даа, найзыгаа медаль авсанд. Түүнийгээ ил гаргахгүйг хичээгээд дараад байсан. Тэгээд маргааш нь би медаль авсан. Хоёулаа медаль авсандаа туйлын их баярласан.

О.Насанбурмаа та энэ удаа­гийн дэлхийн аваргаас медаль хүртэж, олимпийн эрх авлаа. Медаль хүртээд баярлаж байсан тэр сэтгэл хөдлөлийг тань хар­сан л даа. Яг тэр мөч, тэр сэт­гэгдлийг та хэр удаан хүлээсэн бэ. Ойрд бараг тохиогоогүй байх шүү?

О.Насанбурмаа:-Ойрд тэгж баярлаагүй шүү. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад хожигдчихоод хойтон жилийн дэлхийн аварга ч хол байна шүү гэж бодож байсан ч өнөөдөр тэр хол байсан тэм­цээ­нээсээ медаль хүртчихээд зогсч байна.

Чөлөөт бөхөөр хичээллэс­нээсээ хойш өсвөр, залуучуудын олон тэмцээнд түрүүлж байсан л даа. Энэ удаад олимпийн эрх авсан гэдэг утгаараа маш их баяр­тай байгаа. Намайг медаль авахад надаас илүү баярладаг, миний өмнөөс баярладаг олон хүн байдаг юм байна гэхээр сайхан санагдсан.

2008 оны ДАШТ-ээс медаль авахад бас гоё байсан. Сая медаль, олимпийн эрх авахад дурсамжтай байлаа. Энэ бүгд баг хамт олны минь хүч. Багшийн минь хүч.

Та хүрэл медаль хүртсэ­нийхээ дарааЭнэ бол эхлэлгэсэн?

О.Насанбурмаа:-Миний харак­тер, багаасаа сурсан зан маань ч юм уу, шударга, шулуундуухан ярьчихаад байдаг юм. Өөртөө их итгэлтэй. Өөрийгөө урамшуулдаг. Миний өмнө олон том тэмцээн байгаа, олон сайхан амжилт бий. Дэлхийн аваргаас авсан меда­лийн­хаа өнгийг олимпод хувиргаад төрийн дууллаа эгшиглүүлнэ гэж боддог. Төрийн дууллаа эгшиг­лүүл­нэ гэдэг чинь аягүй гоё. Олим­под төрийн дууллаа эгшиглүүлэх юмсан гэж их хүсдэг юм аа. Би өөртөө улам их хариуцлага, үүрэг даалгавар үүрүүлж байгаа гэдэг утгаараа тэгэхэд “Энэ бол эхлэл” гээд хэлчихсэн.

Дэлхийн аваргын дэвжээнд ялалт байгуулаад өөртөө зо­риулж алга ташсан гэсэн. Тэр талаараа яриач?

О.Насанбурмаа:-Тэр үед чинь би баярлалгүй яах юм бэ. Хичнээн их баярлалаа гээд ухаан санаа минь алдрахгүй шүү дээ. Хэсгийн аваргын төлөө Унгарын бөхөд ялагдчихаад буугаад иртэл багш­даа загнууллаа. Намайг дэлхийн авар­гын төлөө барилдах чадалтай охин, түрүүлэх чадвартай гэж итгэдэг учраас багш маань зэмлэж байгаа шүү дээ.

Тэгээд би өрөөндөө, их л харц доогуур, сэтгэлээр жаахан уначих­сан сууж байтал багш минь орж ирээд “Миний охин өнгөрсөн барил­даанаа битгий бод. Орой барилдаад хүрэл медаль авчих. Тэр хүртэл биеэ сайхан амраа. Дэвжээний асуудал дэвжээнд л болдог. Юу ч битгий бод” гэхээр нь сайхан санагдсан. Тэр өдөр Д.Да­г­ва­дорж аварга намайг байр руу минь аваачаад хоол унд авчирч өгөөд сайхан амраасан. Тэгээд орой нь хүрлийн төлөө барилдах бол­лоо. Дэвжээн дээр юу ч болж магадгүй гээд эмээж байсан. Эгч маань эндээс байнга мессеж би­чээстэй. “Миний дүү сэтгэл са­наагаа тайван байлга. Нягт бай. Алдаа гаргаж болохгүй” гэж бичиж байсан. Би тэр бүгдийг бодоод, өөртөө итгэлтэй байсан. Энэ хү­нийг ялж байж миний амьдрал тодорхой хэмжээ­гээр дээшилнэ. Ард түмэн харж байна, олон хүн бидэнд итгэл найдвар хүлээлгэсэн гээд л хичээсэн. Хамгийн гол нь хүний итгэлийг алдаж болохгүй.

Багш маань намайг медаль аван автал өчнөөн олон хоног нойргүй, сэтгэл санаа нь тайван байгаагүй байх. Эндээс явахад би халуунтай байсан, хатиг гараад. Халуураад байгаагаа багшдаа нуулгүй хэлсэн чинь багш маань миний өмнөөс шаналаад, зовоод байхаар нь сүүлдээ би халуурч байгаагаа хэлээгүй. Намайг медаль авахад л санаа амарсан байх даа.

-2008 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд ирэхэд тань таныг гавьяат тамирчинд тодор­хойлж байсан. Энэ удаад дэл­­хийн аваргын хүрэл ме­далийг олимпийн эрхтэй нь ав­чирлаа. Спорт сонирхогчид та­ныг гавь­яатын эрэмбэтэй та­мир­чин гэж ярьдаг. Та үүнийг дахин батал­лаа?

О.Насанбурмаа:-Гавьяат та­мирчин гэдэг тэр цолыг авбал сайхан л байна. Цол авчихаар цолны хэмжээндээ барилдана гэдэг хэцүү л дээ. Тэр нэр хүндээ хамгаалж хичээж явах болно гэж боддог юм. Авсан хойноо л авлаа даа гэж итгэе дээ (инээв). Одоо тэр талаар бодохгүй л байна.

Б.Оюунсүрэн таСтамбул-2011″-ийн дэвжээнд хийсэн ба­рилдаануудаасаа нэгийг нь он­цолж сонирхуулаач. Аль барил­даандаа санасан мэхээ хийв?

Б.Оюунсүрэн:-Хэсгийн авар­гын төлөө Японы тамирчинтай барилдсан. Тэр бөхтэй барилдах гээд дэвжээн дээр гарахад сэтгэл санаа, бие бүх юм их гоё байсан. Түүнийг хоёр үеийн турш оноогоор ялсан. Тэр сайхан барилдаан болсон. Гэтэл аваргын алтан меда­лийн төлөө Хятадын бөхтэй барил­дахад ерөөсөө ядраагүй, ялъя гэсэн бодолтой байсан хэрнээ санасандаа хүртэл сайн барилдаж чадаагүй. Сэтгэл дундуур үлдсэн. Харамсалтай.

О.Насанбурмаа:-Дэлхийн авар­гын медаль гэдэг чинь мундаг ш дээ, тийм үү. Дуртай аавын хүү, ээжийн охин очоод авчихдаггүй. Б.Оюунсүрэнг хэсгийн аваргын төлөө Унгарын бөхтэй барилдахад эхлээд би их холоос үзэж зогссон. Барилдааны цаг өнгөрөх тутам би дэвжээ рүү ойртоод л байсан. Нүдэнд минь нулимс гарч ирээд л. Сүүлдээ баярлаад уйлсан. 

Б.Оюунсүрэн:-Хэсгийн авар­гад ялчихаад буугаад ирсэн чинь О.Насанбурмаа уйлчихсан өөдөөс хүрээд ирсэн. Чичирчихсэн. Бид хоёр баахан тэврэлдсэн. “Бид хоёр чадчихлаа” гээд бөөн баяр болсон. Манай багш нар, Насаа эмч гээд бүх хүн их баярласан.

Та хоёр чинь хоёулаа 1989 оных билүүБас үй зайгүй дот­нын найзууд?

О.Насанбурмаа:-Тамирчид бид чинь бэртэнэ, гэмтэнэ. Бэрт­чихээд нүдэндээ нулимстай сууж байхдаа бид хоёр “Хоёулаа энэ хэцүү үеийг тэвчээд даван туулчи­хаад дэлхийн аваргаас медаль авбал энэ бүгдийг мартана шүү. Хичнээн их зовж байснаа тэгэхэд мартах байх даа” гэж ярьж байсан. Тэгсэн чинь яг биелсэн. Хоёулаа медаль авчихаад тэр хэцүү үеийг мартчихдаг л юм байна лээ. Бид хоёр чинь 24 цагийн 24-т нь хамт байдаг найзууд (инээлдэв).

Б.Оюунсүрэн:-Нэгийгээ алга болчихвол араас нь утасдаад “Хөөе чи хааччихав аа” гээд л  авгай, нөхөр нь юм шиг л байдаг ш дээ.

Та хоёр найз залуутай юу?

Б.Оюунсүрэн:-Хоёулаа найз залуугүй.

Та хоёр аль нутгийн хүүх­дүүд вэ?

О.Насанбурмаа:-Аав маань Баянхонгорын Шинэжинстийнх. Ээж Увсын Хяргасын хүн. Би өөрөө Улаанбаатар хотод төрсөн. Биоком­бинатад. Намайг төрөхөд манайх тэнд байсан юм. Би тэнд өссөн. Тамирчин болоод хотод орж ирсэн.

Танайх бөхийн удамтай юу. Том эгч О.Мягмарсүрэн тань бас чөлөөт бөхийн тамирчин шүү дээ?

О.Насанбурмаа:-Манай удам сударт том цолтой бөхчүүд байсан талаар сайн мэдэхгүй юм. Ээжийн талын нэг хамаатан одоо үндэсний бөхөөр сайн барилддаг. Начин цолтой билүү дээ. Нэрийг нь сана­даггүй ээ. Манай том эгч О.Мягмар­сүрэн ОУХМ цолтой. Эгч маань 2005 оны Азийн наадамд орол­цоод тэрний дараа хүнтэй суугаад, хүүхэд гаргасан. Хүүхэд гаргас­ныхаа дараа дахин барилдах гэж үзсэн. Намайг барилдаж байгаа болохоор “Дүүдээ бүх юмаа даат­галаа” гээд больсон байх аа. Угаа­саа насаараа барилдана гэж юу байх вэ.

Б.Оюунсүрэн: -Би Завхан айм­гийн Дөрвөлжин сумынх. Тэнд төрсөн. Аав, ээж хоёр маань хоёу­лаа Дөрвөлжин суманд төрсөн хүмүүс байсан.

Би хотод шилжиж ирээд есөн жил өнгөрч байна. 2006 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн. Би чинь их азтай. Дэлхийн аваргын хошой хүрэл медальтай ийм бэлт­гэл хангагчтай (О.Насанбурмааг заав). Ийм мундаг тамирчинтай найзлаад, хамт бэлтгэл хийгээд, би тамирчныхаа хувьд сайжраад л. Энэ чинь намайг заг­нана. Магтах үедээ магтана. Би бас сайн багш­тай. Миний хувь тавилан юм болов уу гэж баярладаг. Санаанд­гүй яваад л багш дээрээ хүрч ирээд, ийм сайн найзтай болсон. Ингээд амжилт гаргаад явж бай­гаадаа өөртөө ч баярлах шиг.

Би найзаараа их бахархдаг. Найзад маань Мийгаа эгч нь (О.Мяг­марсүрэнг хэлэв) зөвлөдөг шиг, энэ маань надад зааж, зөвлө­дөг. Бөхийн талаарх мэдээлэл, зааварчилгааг надад өгдөг. Найз­даа их баярлаж явдаг.

Та хоёр бэлтгэлийн бус ца­гаа­раа хамтдаа чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ. Хамгийн сүүлдМөнгөний гахайуран сайхны кино үзсэн гэв үү?

О.Насанбурмаа:-Тэмцээнд ява­­хаас өмнө байрлаж байхдаа үзчихсэн юм.

Б.Оюунсүрэн:-Ахлах багшаа­саа нуугдаад нууцаар кино театрт очоод үзчихсэн. Одоо яана аа, баригдчихсаан (инээлдэв).

О.Насанбурмаа:-Бид хоёр бүх найзуудаасаа илүү, хамгийн дотно. Байнга цуг байдаг. Нэг багшийн шавь нар болохоор ч тэгдэг юм уу.

Хоёулаа дэлхийн аваргаас медаль авчихаад онгоцоор нааш ирж байхдаа баахан догдолц­гоосон биз?

О.Насанбурмаа: -Их юм бол­сон. Онгоцонд жаахан унтчих са­наа­тай хэвтлээ. Нойр хүрдэггүй. Би “Медаль авсан хүүхдүүд унтаагүй байгаа даа” гэж бодоод өндийгөөд хартал Б.Оюунсүрэн өөдөөс хар­даг юм байна. Эргээд хартал Д.От­гонцэцэг унтаагүй байж байдаг байгаа. Бид гурав л сэрүүн байгаад байсан. Хойгуурх суудалд очоод унтах гэж үзлээ. Ерөөсөө нойр хүрдэггүй. Янз янзын юм бодог­доод. Одоо очиход ээж аав яах бол, найзууд яаж хүлээж авах бол гээд л. Хэн хэн тосох бол гэсэн шүү юм бодогдоод. Тэгээд Б.Оюунсүрэн дээр очлоо. Бид хоёр Монголдоо очоод тэгнэ, ингэнэ гэж мөрөөд­лүүдээ ярьцгаасан.

Зургаан цаг онгоцоор явахад их удаан байсан. Сүүлийн цаг орчмын хугацаа бүр ч урт санагдаад, явдаг­гүй. Гучин минутын дараа газар­дана гэчихсэн чинь онгоц агаарт зогс­чихсон юм шиг санагдаад байсан.

Б.Оюунсүрэн:-Монголыг өнгөрөөд явчих вий дээ гэж хүртэл бодогдсон. Д.Отгонцэцэг бид гурав гэж биенээ хөөрөгдсөн юмнууд л онгоцонд явсан. Очоод ингэ, тэгнэ гэсэн их л том төлөвлөгөө ярьсан хүмүүс.

Та нартай хамт гавьяат та­мир­чин Б.Наранбаатар тэргүүтэй эрэгтэй тамирчид дэлхийн дэв­жээнд оролцсон. Харамсалтай нь тэд медаль хүртсэнгүй?

О.Насанбурмаа:-Бид нар чинь нэг ам бүл. Хүмүүс эмэгтэйчүүд нь амжилт гаргаад байхаар эрэгтэй, эмэгтэй гээд хуваачихсан. Бид бол чөлөөт бөхийнхөн гэсэн нэг ам бүл.

Б.Оюунсүрэн:-Манай шигшээ чинь эрэгтэй эмэгтэй гэлгүй бүгд нэг том зааланд хамтдаа бэлтгэл хий­дэг. Гоё шүү дээ.

О.Насанбурмаа:-Бид чөлөөт бөхийн ах нараасаа их зүйлийг сурдаг. Бэлтгэл хийж байхад Б.На­ран­баатар, О.Пүрэвбаатар гээд л ах нар маань зааж, зөвлөдөг. Б.Наранбаатар, Б.Одончимэг нар багаа ахлаад хурал хийнэ. Алдаа хийсэн бол түүнийг нь ярьж ойл­гуулдаг. Манай баг гэж тийм л гоё хамт олон байдаг юм. Ах нь дүүгээ, дүү нь ах нараа хүндэлдэг.

Д.ГАНСАРУУЛ