Авлигад зарцуулагддаг
мөнгийг
хотын захын гэр хороолол руу инженерийн шугам татаж, дэд бүтцэд зориулахаар зүтгэж байна. Ингэж хэлэх хэн нэгний зүрх, зориг манай нийслэлд дутагдаад байсан
юм. “Чи боль” гэж авлигачдад хэлж, “Чи ажилла”
гэж ард түмэнд
хэлэх зоримог улстөрч
Улаанбаатар хотод үгүйлэгдээд байсан юм. Айл бүрийг амины орон сууцтай, аз жаргалтай
болгох улстөрч
дутагдаад байсан юм. Ашгүй Э.Бат-Үүл баатар гарч ирлээ.
Г.Мөнхбаяр
“Би улстөрч биш инженер хүн” гэж зарлаж байна. Тийм
юм бол улс төрд юугаа хийж явна аа. Чадахгүй зүйлээрээ оролдоод дэмий
гэдгийг ухаараагүй юм байна. Тэр улстөрч биш учраас улс төрийн
нарийн ширийнийг ойлгодоггүй бололтой. Тийм ч учраас өрсөлдөгчөө хоёр метрийн турба булж,
ажил хийж үзээгүйгээр нь дууддаг байх нь.
Үнэндээ Г.Мөнхбаяр өнгөрсөн дөрвөн жилийн турш Улаанбаатарын төрийг барихдаа хотын гэр хорооллыг инженерийн шугамд холбох
тухай ярианы сэжүүр ч гаргаагүй. Энэ ажлыг Э.Бат-Үүл баатар хийнэ гээд гараад ирсэн чинь түүн шиг үлгэр байхгүй. Тэр бол байж болшгүй
зүйл. Мэргэжлийн инженер хүн наадахыг чинь хийж чадахгүй байхад парламентад удаан суусан нэг муу улстөрч хийнэ гэж хаашаа харсан юм байхав хэмээн даапаалж байлаа.
Гэхдээ тэр хотыг хэн удирддагийг,
хэн бодлого тодорхойлж, жинхэнэ утгаар нь залж явдгийг мэдэхгүй байна. Хотыг улстөрч
удирддаг юм. Улс төрийн сонгууль хийж байж, хотын удирдлагыг ард түмэн сонгодог. Хотыг
улстөрч хүн удирддагийн баталгаа
нь энэ. Улс төрийн сонгуулиар гарч ирсэн удирдлага нь хотын инженерийг
сонгодог. Хот төлөвлөлтийн бодлогоо тодорхойлж, төлөвлөгөө гаргачихаад түүнийг ажил хэрэг болгох гүйцэтгэгчээ
улстөрч удирдагч өөрөө сонгодог юм.
Энэ хотыг утаанаас нь салгаж, ядуурлаас гаргахын тулд ард түмэн, албан байгууллага, ажиллах инженертэй юутай хээтэй
нь залаад аваад явах удирдагчийг иргэд сонгуулиар “томилдог”. Түүнээс биш инженерийг сонгодоггүй.
Г.Мөнхбаяр
өөрийгөө улстөрч биш гэж хүлээн зөвшөөрснөөрөө энэ удаагийн нийслэлийн
сонгуульд цагаан тугаа өргөн бууж өглөө. Бакиж генерал зэвсгээ хураалган хоёр гараа өргөсөн шиг тэр шалдаа буув. Улс төр гэдэг инженер Г.Мөнхбаярын
тоглодог тоглоом биш гэдгийг ухаарчээ. Тэр хотын гудамжинд алх дөш бариад инженерийнхээ ажлыг хийдэг гэнэ. Албан тасалгаанд
сууж, бодлого тодорхойлж чаддаггүй юм байна. Хотыг хөгжүүлэх ямар арга байна. Яавал утааг багасгах юм. Яаж төлөвлөвөл Улаанбаатар түгжрэлгүй, гэр хороололгүй орчин үеийн хот болох вэ гэдгийг
бодож хүчирдэггүй учраас тэр талаар ямар
нэгэн дорвитой гарц олж чаддаггүй бололтой. Гартаа бариад
чигээ болгох бодлого, төлөвлөгөөгүй учраас яаж ч энэ хотыг
хөгжүүлэх билээ. Өчнөөн жил яваад ирсэн соц
төлөвлөгөөгөө чигээ болгож ухантсаар
өнөөдрийг хүргэлээ.
Тэгвэл түүний өрсөлдөгч Туул голын ганц баатар
Э.Бат-Үүл ясны улстөрч билээ. Аль 1989 оноос
тэр улс төрд орж ирсэн. Хуучин нийгмийн дарангуйллаас салъя, ардчилалтай
орон болъё хэмээн ухуулга хуудас тарааж явснаас эхлээд улс төрийн халуун тогоонд чанагдсан, ган болд шиг хатуужсан улстөрч.
Тэр нийслэл хотоо дэлхийн хотуудын
жишигт аваачъя гэж байна. Ардчилсан орнуудын хотууд төвдөө нийтийн орон сууц босгож,
оффисын зориулалтаар ашигладаг. Ард түмэн хотын зах руугаа хувийн
эдлэн, тансаг хауст амьдардаг. Улаанбаатарыг ингэж өөрчилж, гэр хороолол руу инженерийн шугам татаж, хот шиг
хот болгоё гэлээ. Үүнийг хийхэд улс төрийн шийдэл хэрэгтэй. Том хотыг улс төрийн том шийдэл гаргаж байж удирдана. Энэ шийдлийг хатуужсан
улстөрч Э.Бат-Үүл өлхөн хийж чадна. Тэрийгээ
мэдээд НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн юм. Улаанбаатарт улс төрийн шийдэл дутагдаад байгааг АН анзаарсан учраас Э.Бат-Үүл баатрыг илгээжээ. Эх адаггүй үргэлжлэх түгжээ, эд эрхтэн хордуулж байгаа утаа энэ дэд бүтцийн арчаагүйдэл бүхэн улс төрийн шийдэл дутагдсанаас
үүдэлтэй.
Харамсалтай нь үүнийг зохицуулах улс төрийн
шийдэл гаргах чадваргүй нам 20 жил Улаанбаатарыг
удирдлаа. Хотыг хөгжүүлэх улс төрийн шийдэл гаргачихад
л Г.Мөнхбаяр байсан байгаагүй
инженерийн ажлыг хийх хүн захаасаа мундахгүй. Тийм учраас хотод улстөрч удирдагч хэрэгтэй байна. Энэ шаардлагыг Г.Мөнхбаяр биш Э.Бат-Үүл
хангана. Улс нийгэмд тогтсон тэр хатуу ширүүн дэглэмийг 80-аад оны
сүүлээр эсэргүүцэн босч зориглосон Э.Бат-Үүл баатарт хааш хаашаа таван алхмын зайтай алгын чинээхэн
хотыг амины орон сууцтай болгож, утааг нь багасгаж, түгжрэлгүй болгох шиг амар юм байхгүй. Цагдаа, тагнуул нийтийг тас барьчихсан нийгэмд ардчиллыг
авчирч чадсан баатар хүнд бүх боломж нь бүрдсэн эрх чөлөөтэй одоогийн нийгэмд энэ
ажлыг хийх нь юу ч биш. Энэ ажил бол түүний гарын аясаар бүтнэ гэдгийг нь тэр өөрөө бардам хэлж байгаа.
Ардчилсан нам ард түмэнд эрх чөлөө өгсөн. Малчдад малыг нь өгсөн. Иргэдэд орон сууцыг нь хувьчиллаа. Одоо гэр хороололд
инженерийн шугам татах гэж байна. Айл бүхэнд газрыг нь өмчлүүлэх гэж байна. Хашаа болгонд амины орон сууц барих гэж байна. Газаргүй иргэдэд газар олгоод, орлого багатайд нь моргейжийн зээл
өгөөд хананаасаа халуун ус
гоожуулдаг, гэртээ 00-той тохилог амины орон сууцтай болгоход ядах юмгүй. Энэ бүхэн түүний санаанд өлхөн багтаж байгаа. Ажлаа эхлүүлэхийн төлөө гар нь загатнаж суугаа. Нийслэл хот гэр хорооллоор хучигдлаа.
Хөрс бохирдлоо. Утаа гаарлаа гэж Ардын нам сүүлийн 20 жил үглэж яншсан ч асуудлыг
шийдэж чадсангүй. Түүний оронд Э.Бат-Үүл баатар шиг, Ардчилсан нам шиг ийм зоримог улс төрийн шийдэл гаргачихсан бол өнөөдөр тэд хожих байсан.
Гэвч Ардын нам чадаагүй. Намаараа, цөөхүүлээ баяжихаар булагнаж, хотын төвийн газрыг хувьдаа авч дуусгасан. Байшин барилга бүрийг хотын төвд бариулж, ард түмнийг төв рүү шавааралдууллаа.
Энэ бол өөрсдийнх нь хийсэн лай, луйвар хоёр. Тиймдээ ч тэд газрын наймаачид, барилгын компаниуддаа “боль”
гэж хэлж чадахгүй 20 жил боллоо. Өгсөн авлигыг нь халаасалчихсан
учраас өөдөөс нь том дуугарч чадахгүй гөлөлзөж, “одоо боль” гэж хэлэх
зүрх зориггүй улалзаж сууна.
Харин газрыг хэдэн га-гаар нь хувааж
аваад өндөг шиг дарсан баян компаниудад
“боль” гэж хэлэх зоригтой улстөрч хотод ирлээ. Тэр бол
баатар Э.Бат-Үүл. Хотод бугласан авлигын сүлжээг тэр зогсоох гэж байна. Дарга нарын халаас руу урсдаг
авлигын мөнгийг нийслэлийн хөгжил
рүү татах нь. Авлигад
зарцуулагддаг мөнгийг хотын захын гэр хороолол руу инженерийн шугам татаж,
дэд бүтцэд зориулахаар зүтгэж
байна. Ингэж хэлэх хэн нэгний зүрх, зориг манай нийслэлд дутагдаад байсан юм. “Чи боль” гэж авлигачдад хэлж, “Чи ажилла” гэж
ард түмэнд хэлэх зоримог улстөрч
Улаанбаатар хотод үгүйлэгдээд байсан юм. Айл бүрийг амины орон сууцтай, аз жаргалтай болгох улстөрч дутагдаад байсан юм. Ашгүй Э.Бат-Үүл баатар гарч ирлээ. Бүүдгэр нийслэлд гэгээ
татуулж, гэр хорооллын харанхуй гудамжинд гэрэл тусгах удирдагч тодров. Энэ бүхнийг хийх зоримог шийдэл Э.Бат-Үүл баатраас ядах юмгүй гарна.
Сонгууль дөхөх тусам Ардын намынхан
Э.Бат-Үүл баатраас айж байх шиг байна. Тиймээс ч түүний санааг өлгөж инженерийн шийдэл яриад эхэллээ. Сонгуульд улайрсан
гишүүдээ цуглуулж, Засгийн газраа яаралтай хуралдуулдаг боллоо.
Ярьдаг ганц сэдэв нь Э.Бат-Үүл баатрын санаачилсан
гэр хорооллын инженерийн шугам. Тэд 20 жил
сэтгээгүй ажлаа хоёр хоногийн дотор гол сэдэв болгож орхилоо. Э.Бат-Үүл баатраас өрсөж, сонгогчдод таалагдахаар бүдчин зүтгэж байна. Зоримог шийдэл гаргасан Туул голын ганц баатар
Э.Бат-Үүлийн тэртээх арван жилийн өмнө эхлүүлсэн Газар хөдөлгөөний ажлыг баруун солгойгүй муулж, хар пиараа цацаж эхэллээ. Гэвч Э.Бат-Үүл баатар ялалт байгуулах нь дамжиггүй. Болд мэт хатаагдсан энэ улстөрч хотыг аврах нь үнэн юм байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ