Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Заяабаатарын “Дүрвэгсэд ба босогчид” номын нээлт болно

Амьд хөгжмийн “Лорд” хамтлагийн дуучин Б.Заяабаатарын “Дүрвэгсэд ба босогчид” номын нээлт маргааш “Аз хур” номын их дэлгүүрт болно. Өдрийн 14:00 цагт эхлэх номын нээлтийн үеэр тус дэлгүүрийн худалдаалж буй ном 50-80 хувь хүртэл хямдрах аж. Мөн “Лорд” хамтлагийнхан номонд шимтэгчиддээ зориулан задгай талбайд ая дуугаа өргөх юм байна.

“Дүрвэгсэд ба босогчид” номын зохиогч Б.Заяабаатар нь Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат аж. Тэрбээр амьд хөгжмийн ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж олон сайхан уран бүтээлээрээ сонсогчидоосоо өндөр үнэлгээ авсан нэгэн.

Дашрамд дурьдахад тус хамтлагийнхан 2013 оны анхныхаа цомгийг гаргаж, 2015 онд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан “Чио Чио Сан” дуурийг найруулжээ

ЗурагУДБЭТ-ын театрын уран бүтээлчид маргааш Ж.Пуччинигийн “Чио Чио Сан” дуурийг тайзнаа толилуулна.

Хоёр бүлэг, гурван үзэгдэлт дуурийн үзэсгэлэнт ухаалаг бүсгүй Чио Чио Саны дүрийг УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран анх удаа бүтээх юм. Сузукид Ж.Энхмаа, Пинкертонд Б.Батжаргал, Шарплесд Л.Болдцэрэн, Город СТА, Б.Гомбо-Очир, Ямадорид С.Бат-Эрдэнэ, Бонзад СТА Э.Бумхүү, комиссард Э.Амарсайн, Чио Чио саны эхийн дүрд Д.Цэрмаа нар тус тус тоглоно.

Удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж байна.

Дэлхийн сонгодог эл дуурийг манай тайзнаа 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдсан байдаг.

Энэхүү дуурь дэлхий дахинаа тогтвортой, хамгийн их тоглогддог дуурийн зургадугаарт бичигдэж байгаа аж.
Тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 1900-1800 үнэгүй хүргэх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ундармаа “Алтай” хотын хүндэт иргэн болов

Image result for Г.Ундармаа

Х Түц” продакшны жүжигчид баруун аймгуудаар аялан тоглолт хийж байгаа билээ.

Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймагт тогложээ. Тус тоглолтын үеэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул жүжигчин Г.Ундармааг Говь-Алтай аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнасан байна. Мөн түүнийг Алтай хотын хүндэт иргэнээр өргөмжилжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“ТҮЦ-ийн охид” кино нээлтийн товоо зарлалаа

Найруулагч Д.Галхүүгийн дэлгэцийн шинэхэн бүтээл “ТҮЦ-ний охид” кино нээлтийн товоо зарлажээ. “Түцний охид” нэртэй түүний долоо дахь бүтээл ирэх тавдугаар сарын 8-нд үзэгчдийн хүртээл болох аж.

“Go Adventure studio” болон “Red point media”-гын хамтын бүтээл энэхүү киноны гол дүрд Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Т.Хулан, жүжигчин Т.Бадамжав нар тогложээ.

Найруулагч Д.Галхүү энэхүү бүтээлийнхээ тухай “Өнгөрсөн 2016 он миний хувьд хайрт эгчээсээ хагацсан хатуу жил байсан. Эгч минь өрх толгойлсон эмэгтэй байсан юм.Тэр мөчөөс эхлэн энэ сэдвээр кино хийх юмсан гэсэн бодол шөнийн зүүдэнд зохиол болон ирж өдрийн бодолд кино кино кино гэсээр нэг л мэдэхэд зорилго болчихсон байсан билээ. Энэ бол эмэгтэй хүний үнэн түүх.Энэ бол ямарч гоёчлол ямарч халил хэрэггүй бодит байгаа л АМЬДРАЛ. Өнөөгийн нийгэмд байгаа бүхий л өрх толгойлон зүтгэж яваа хүчирхэг эмэгтэйчүүддээ зориуллаа. Та бүхэн гаднаа инээж дотроо уйлж дэлхийг нуруундаа дүүрч явдаг Эжий нар билээ” хэмээн бичиж байсан юм. Киноны дууг дуучин Маралжингоо дуулсан байна.


О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ын уран бүтээлчид аялан тоглолтоо Дорнод аймгаас эхэлнэ

УДЭТ-ын уран бүтээлчид “УДЭТ-ын аялал тоглолт-2017”-ын анхны салхийг наран ургах Дорнод нутгаас эхлэх гэж байна.

Тус аймгийн Чойбалсан хотод энэ сарын 21-23-нд У.Шекспир “Ромео, Жульетта” сонгодог жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тус тус толилуулах юм.

Тэнгэрлэг үнэнч хайрын тэмдэг болон мөнхөрсөн дурлалын түүх “Ромео, Жульетта” жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар СТА Д.Ариундэлгэр, хувцасны дизайнераар Н.Үнэнбат ажилласан бол гол дүр Ромеод жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад жүжигчин Ч.Сэлэнгэ нар дүр бүтээх юм.

Тоглолтын дараа үзэгчтэй уран бүтээлчдийн уулзалт хийх юм.

Аялал тоглолтын хүрээнд тус театрын уран бүтээлчид Дархан хотод энэ сарын 28,29,30-нд
Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг, Эрдэнэт хотод ирэх сарын 2,3,4-нд Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг, Я.Баяраа, Б.Хишигзаяа “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тус тус орон нутгйин үзэгчиддээ өргөн барих юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнгөн мод-2017”-ын эзэд тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу Монголын шилдэг уран бүтээлчдийн билэг авьяасыг үнэлэх, алдаршуулах зорилготой энэхүү наадмыг ес дэх удаагаа өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.

Энэ ёслолд соёл урлагийн 17 байгууллагын шилдэг 25 уран бүтээлч нэр дэвшин өрсөлдсөнөөс:

Тайз дэлгэцийн шилдэг найруулагч: “Бүү март” түүхэн урсан сайхны киноны найруулагч А.Мөнхсүх

Шилдэг хөгжимчин: ХБК-ийн багш, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ

Шилдэг дуучин: “Серж Меценат” сангийн дуучин Э.Анхбаяр

Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин: Хүүхэлдэйн театрын жүжигчин Ц.Цэрэндорж

Шилдэг бүжигчин: ДБЭТ-ийн гоцлол бүжигчин О.Анужин

Биет бус өвийг уламжлагч: М.Ариунтөгс нар шалгарч гурван сая төгрөгийн эзэд боллоо.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

“Үүр цайгаасай” кино удахгүй нээлтээ хийнэ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн дэлгэцийн шинэ бүтээл бүхэн хүлээлт үүсгэн сонирхол татдаг.Тэгвэл тэрээр ээлжит шинэ уран бүтээлээ дэлгэхэээр зэхжээ. Ж.Сэнгэдорж найруулагч энэ удаад “Үүр цайгаасай” нэртэй уран сайхны киногоо бэлэн болгон постероо дэлгэлээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард кино багийнхан “Үүр цайгаасай” киноны ажлаа эхлүүлсэн. Киноны гол дүрд “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Б.Навчаа нар тогложээ.

Найруулагч Ж.Сэнгэдорж тайз, дэлгэцийн олон арван бүтээл өлгийдөн авсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард “Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны киногоо үзэгчдэд дэлгэсэн юм. Тэгвэл энэхүү бүтээл нь саяхан Польшийн Кино Клуб олон улсын наадамд 200 гаруй киноноос шилдэг зургаан бүтээлийн нэг болон шалгарсан баярт мэдээг дуулгасан.

Categories
мэдээ соёл-урлаг

Найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн “Сүүдэр шийний хүүхдүүд” номын нээлтээ хийнэ

Монгол Улсын Ардын жүжигчин, кино
найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн монгол киноны түүхийг агуулсан “Сүүдэр
шийний хүүхдүүд” ном бичжээ.

Тэрбээр номондоо монгол киноны өнгөрсөн,
одоо үеийн түүхийг нарийвчлан судалж, бичсэн байна. Номын нээлт маргааш
/2017.04.05/ өдөр Соёлын төв өргөөнд байрлах Театрын музейд 12.00 цагт
болох юм.

Найруулагч Г.Жигжидсүрэн “Хүн чулууны
нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” хэмээх гурвалсан кино, Москва,
Карловы Вар, Сөүлийн олон улсын кино наадмын тусгай шагнал, Шилдэг
найруулагчийн шагналыг хүртэж байсан Монголын нэрт найруулагч юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Азтай бадарчин 2017” наадмын шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарлаа

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулсан тус наадам 13 жилийн дараа ийнхүү үзэгчиддээ хүрч байгаа нь энэ юм.

Энэ үдэш “Азтай бадарчин 1994” наадмын алтан цомын эзэн, тус наадмыг санаачлагч Б.Батзаяа, “Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Л.Чаминчулуун, “Азтай бадарчин 1998” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Жагдаг, “Азтай бадарчин 1999” наадмын алтан цомын эзэн, МУГЖ Д.Галсантогтох, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан нарын алдартнууд, хошин урлагийн ахмадууд шүүгчдийн суудлаас уран бүтээлчдэд дүн тавьлаа. Мөн үзэгчдийн дундаас 5 хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан юм.

Нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа наадмыг нээж хэлсэн үгэндээ “Төрөөс баримтлах соёлын бодлого, хууль тогтоомжийн дагуу соёл урлагийг хөгжүүлэх, драмын урлагийн нэг төрөл болох хошин урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн сэтгэл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх зорилгоор “Азтай бадарчин” хошин урлагийн шилдгийг шалгаруулах уламжлалыг НЗДТГ-аас дэмжин зохион байгуулж байна. НЗДТГ-аас нийслэл хотоо “Урлагийн хот Улаанбаатар” болгох зорилт тавин ажиллаж байгаагийн илрэл нь 13 жилийн дараа зохион байгуулж байгаа өнөөдрийн наадам юм. Энэ үдэш нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг дүгнэн цэгнэж, шилдгээ шалгаруулах гэж байгаа хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид та бүхэнд амжилт хүсье.” гэлээ.

Хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран шилдэг номеруудаа толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгөн, авьяас чадлыг нь сорилоо. Ийнхүү 5 цаг гаруй үзэгчдийг инээлгэж, хөгжөөж, баярлуулсан наадмын хамгийн оргил үе ирж, шилдгүүдийг шалгарууллаа.

“Азтай бадарчин 2017” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Д.Баттөмөр, “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Б.Отгонтуяа нар шалгарч, алтан цомын эзэд боллоо. Мөн “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ тодорлоо. Харин “Азтай бадарчин 2017” наадмын шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарч шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгсөн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ соёл-урлаг

Хошин урлагийнхан өнөөдөр шилдгүүдээ тодруулна

Азтай бадарчин зурган илэрцүүд“Азтай бадарчин” хошин урлагийн их наадам өнөөдөр болно. Энэхүү наадмаар “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг” зэрэг номинацийн эздийг олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь энэ өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох аж.

Энэхүү наадмыг монголын хошин урлагийн академийн санаачилгаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж байна.

“Азтай бадарчин” наадам өнөөдөр 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа болно.

О.ӨНӨР