Categories
мэдээ соёл-урлаг

Энэтхэгийн гоо бүсгүй дэлхий миссээр шалгарлаа

БНХАУ-ын Санья хотод зохион байгуулагдсан, 67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” олон улсын гоо бүсгүйн тэмцээнд Английн гоо бүсгүй гуравдугаар байранд, хоёрдугаар байранд Мекмикийн гоо бүсгүй шалгарч тэргүүн байр буюу дэлхийн миссээр Энэтхэгийн гоо бүсгүй шалгарч цэнхэр титмийн эзэн боллоо. Дэлхийн 118 орон уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ц.Энхжин шилдэг 15-д шалгарсан юм. Ц.Энхжин урьдчилсан шатны долоон шалгаруулалтын хоёрт нь шилдэгээр шалгараад байсан юм. Мөн Монголын миссүүд хоёр жил дараалан “Олны таашаалд нийцсэн мисс”-ээр шалгарсан билээ.

Image may contain: 1 person, smiling, text

Categories
мэдээ соёл-урлаг

Англи, Энэтхэг, Франц, Кени, Мексикийн гоо бүсгүйчүүд шилдэг тавд шалгарлаа

Image may contain: 5 people, people smiling, people standing67 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа дэлхийн миссийн тэмцээнд Англи, Энэтхэг, Франц, Кени, Мексикийн гоо бүсгүйчүүд шилдэг тавд шалгарлаа. Ази тивийн төлөөллөөс шилдэг аравт шалгараад байсан Өмнөд Солонгосын бүсгүй тавд үлдэж чадсангүй. Гэсэн ч ази тивийн төлөөлөл болох Энэтхэгийн гоо бүсгүй шилдэг тавын нэгээр шалгарч чадлаа. Одоо шалгарсан гоо бүсгүйчүүдийн хэн нь дэлхийн мисс гэх эрхэм цолыг авч титэм өмсөхийг асуултад хэрхэн хариулах нь шийднэ.

Image may contain: 5 people, people smiling, text

Categories
мэдээ соёл-урлаг

Амралтын өдрүүдийн үзвэр үйлчилгээний хуваарь

Амралтын өдрүүд эхэлж кино үзэж, салхилах гэсэн ч хаашаа явахаа мэдэхгүй байвал наашаа анхаарлаа хандуулна уу. Таны алтан цагийг хэмнэж нэг доороос бүхий л үзвэр үйлчилгээний талаар мэдээллийг хүргэж байна.

ҮЗВЭРҮҮД

Монгол улсын филармоны концертийн танхимд тав дах, хагас сайн өдрүүдийн 19:00 цагаас “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концерт тоглогдоно. 90 минут үргэлжлэх тус концертийг Улсын филармоны симфони найрал хөгжим болон Морин хуурийн чуулгын уран бүтээлчид тоглох бөгөөд Тасалбарын үнэ 30 мянга, насны ангилал 16+.

УДБЭТ-ийн гоцлол дуучин МУСТА Р.Доржхоролын “Мэццо” тоглолт энэ хагас сайнд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтын үргэлжлэх хугацаа 120 минут, тасалбарын үнэ 10,000-20,000 төгрөг. Тус театрт бүтэн сайн өдөр П.И.Чайковский “Хунт нуур” бүжгийн жүжиг мөн тоглогдоно. Тасалбарын үнэ 10,000-20,000 төгрөг.

ТЭНГИС КИНО ТЕАТР

Тасалбарын үнэ

Том хүн 7000, хүүхэд 5000 төгрөгний үнэтэй. Өдөр бүрийн эхний үзвэр том хүн 5000, хүүхэд 4000 төгрөг болж хямдардаг.

МУСК

Залуу мөрдөгчид-10:35, 12:00, 16:50

Илд цэцэг-17:10 ВИП, 21:00, 23:30

Бүхнээс дээгүүр-12:35, 14:35, 19:00, 21:30

Single Ladies 3-13:40, 14:50 ВИП, 16:00, 18:15, 19:00 ВИП 20:25, 22:35

Зүрхний хилэн-12:00 ВИП, 14:00, 16:50, 19:45, 21:10 ВИП, 22:45

Том дөрвөн толгой-10:30

ГАДААД КИНО

Justice League-10:40, 13:00, 15:25, 17:50, 20:20, 22:505:2517:5020:2022:50

Thor-Ragnarok-11:00, 16:30, 19:00, 22:50

My little ponny-10:40, 12:40, 14:40

ӨРГӨӨ КИНО ТЕАТР

Тасалбарын үнэ

Том хүн 8000, хүүхэд 5000, дээд зэрэглэл 10000 төгрөгний үнэтэй.

IMAX кино театрт том хүн 15000, хүүхэд 12000, дээд зэрэглэл 20000 төгрөгний үнэтэй.

VIP танхимд том хүн 25000, хүүхэд 25000 төгрөгний үнэтэй.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ соёл-урлаг

“Сонгино хүү” бүжгэн жүжиг нээлтээ хийлээ

ЗурагХөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон Оросын алдарт хөгжмийн зохиолч Карен Хачатуряны хөгжмөөр хийгдсэн “Сонгино хүү” бүжгэн жүжгийг орон нутагт анх удаа үзэгчдийн хүртээл болгож байна.
Дэлхийн сонгодог балет “Сонгино хүү” бүжгэн жүжгийн цомнолыг тус театрын бүжгийн багш, МУСТА А.Гантулга бичиж 60 гаруй хувийн дэглэлтийг өөрөө тавьжээ. Тэрээр 2014 онд СУИС-ийн бүжиг дэглээчийн ангийг төгсөхдөө Хөвсгөл аймгийн Авьяас наймдугаар сургуулийн сурагчидтай хамтран 38 минутын бэсрэг бүжгэн жүжиг тавьж байсан бол энэ удаа 70 минутын бүрэн хэмжээний бүжгэн жүжгийг мэргэжлийн уран бүтээлчидтэй, мэргэжлийн урлагийн тайзнаа анх удаа тавьж байгаагаараа онцлог гэнэ.

Тус бүжгэн жүжиг Монгол Улсад 1967 онд анх тавигдаж байсан бөгөөд жүжигт ямар нэгэн гамшиг, зовлон тохиолдоход албан тушаал, эрх мэдэл хэрэггүй хамгийн гол нь эв нэгдэл бүхнээс хүчтэй гэдгийг “Сонгино хүү”-гээр төлөөлүүлэн харуулахыг зорьдог ажээ.
Гадаадын сонгодог жүжиг урьд өмнө нь Хөвсгөл аймгийн театр тавьж байгаагүйгээс гадна УГЗ Д.Чилхаажав гурван бүжгийн жүжиг тавьж байсан боловч архивлаж үлдээгээгүй байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

​“Авьяаслаг азичууд” шоуны хагас шигшээ шатанд Б.Шижирбат шалгарчээ

“Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан шилдэг оролцогч Б.Шижирбат энэ удаа “Авьяаслаг азичууд” шоунд оролцож байгаа билээ. Шинэлэг, содон, бүтээлч үзүүлбэр, лазер гэрэл бүжиг хосолсон үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхуулж ирсэн тэрбээр “Алтан баззер”-ын эзэн болсноор шууд хагас шигшээ шатанд шалгарсан. 10 дугаар сарын 12-ноос цацагдаж эхэлсэн шоуны хагас шигшээгийн санал хураалт өнөөдрөөс эхэлж байна.

Үзэгчдийн санал хүлээж авах шугам Монголын цагаар 20:30 цагаас нээгдэх бөгөөд энэ санал манай оролцогчийг дараагийн шатанд шалгарч үлдэхэд чухал үүрэгтэй. Тиймээс уншигч та бүхэн “Facebook” болон “Google Account”-аас өгөх боломжтой. Нэг хэрэглэгч өдөрт 10 санал өгөх эрхтэй. Санал авах хугацаа дөрөв хоног буюу 11 дүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. “Facebook” болон “Google account” хаягтай хүмүүс энэ хоёр хаягаараа нийт 80 санал өгөх боломжтой.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн дуучин Э.Анхбаяр олон улсын тэмцээнээс дэд байр эзэлжээ

1Сонгодог хөгжмийн өлгий нутаг Австри Улсын нийслэл Вена хотод зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучдаас дуурийн дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ. Тэрбээр өнгөрсөн онд Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг дуурийн театрын гоцлол дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ.

  • 2007 онд оюутан байхдаа ОХУ-ын Владивосток хотноо болсон дуурийн залуу дуучдын V уралдаанд II байр,
  • 2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон “Байкал” олон улсын уралдаанд тусгай байр,
  • Улан-Үд хотноо болсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэм­жит X урал­даанд “Лучший голос” шагнал болон Гран-при шагнал,
  • 2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач­дын XXIV уралдаанд хоёр­дугаар байр,
  • 2014 онд ОХУ-ын Курск хотноо бол­сон Г.Свиридовын нэрэм­жит ОУ-ын дуурийн дууч­дын уралдаанд II байр эзэлсэн.

Мөн УДБЭТ-д ажиллаж байхдаа П.И.Чайковскийн “Евгений Онегин”, А.Моцартын “Дон Жуан”, Ж.Бизегийн “Кармен”, Ж.Вердийн “Травиата”, Ж.Пуччинийн “Богема”, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Б.Шаравын “Чингис хаан” зэрэг томоохон дуурьд дүр бүтээж байсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ерөөлч, магтаалчдын улсын VII уралдаан” болж өндөрлөв

Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл–ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилгоор “Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдөр буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Нээлт 2017 оны 11 сарын 11-ний 10:00 цагт эхэлсэн бөгөөд нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар үг хэлж, нийт оролцогч ерөөлч, магтаалчдад амжилт хүссэн юм. МУАЖ, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж нээлтийн ажиллагааг эхлүүлсэн юм.

Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж, оролцогчид өөрсдийн хэлдэг ерөөл, магтаалын зэрэгцээ тодорхой сэдвийг сугалан шууд цэцлэн ерөөж, магтах хэлбэрээр ур чадвар, оюун билгээ сорьж өрсөлдсөн юм.

– 1 шатны уралдаанд Ерөөлийн төрөлд 19 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 31 ерөөлч, Магтаалын төрөлд 28 магтаалч оролцож

– 2 дугаар шатны уралдаанд ерөөл магтаалын төрөлд 15, 15 хүн шалгарч үүнээс дараахь авьяастнууд алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагналын эзэд болж, БСШУСЯ-ны тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг болон нэрэмжит шагналаар шагнуулав.

Энэ удаагийн уралдааны дундаж нас 42 байгаагаас хамгийн залуу оролцогч нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын авъяастан Д.Батдэлгэр байсан бол хамгийн өндөр настай оролцогч 77 настай Г.Дүгэрсүрэн гэх эрхэм байсан юм.

Шагналтнууд

Ерөөлийн төрөлд:

1-р байр. Жаргалын Дагвасамба /Өмнөговь аймгийн Номгон сум/

2-р байр. Сугарын Мөнхжаргал /Орхон аймаг/

3-р байр. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

Тусгай байр. Ишинноровын Мөнхбаяр /Завхан аймгийн Идэр сум/

Магтаалын төрөлд:

1-р байр. Жамсранжавын Мөнхбат /Улаанбаатар хотын БЗД/

2-р байр. Цэрэн-Очирын Дүйнхэрсүрэн /Дархан-Уул аймаг/

3-р байр. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Улаанбаатар хот БГД/

Тусгай байр. Гомбын Намсрай /Увс аймгийн Өмнөговь сум/

Тэргүүний ардын авъяастан хүндэт тэмдэг

1. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/

2. Дамбын Золзаяа /Ховд аймгийн Чандман сум/

3. Жавзмаагийн Пүрэвдорж /Хөвсгөл аймгийн Ханх сум/

4. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Дорноговь аймгийн Сайншанд сум/

Дорноговь аймгийн нэрт ерөөлч, магтаалч, туульч МУСТА Зундуйн Чулуунбаатарын гэр бүл, үр хүүхэд нь түүний нэрэмжит шагналыг буй болгож анхныхыг дэлхийн язгуур урлагийн шагналт, “Домог” хамтлагийн уран бүтээлч Б.Бат-Оршиход гардууллаа.

Ерөөлч, Магтаалчдын улсын уралдааны үеэр ЗГХА Соёл, урлагийн газар, ерөөлч, магтаалдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж аман билгийн томоохон төрөл болох ерөөл, магтаал, билгэ дэмбэрлийн үгсийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв болоод өвлөн уламжлагчид, орчин цагийн нөхцөл дэх уламжлал, шинэчлэлийн зохистой хослол, язгуур мөн чанар, тайзны урлагийн хэлбэр хэрхэн зэрэгцэн орших зэрэг тулгамдсан асуудлуудыг нухацтай хэлэлцэж ерөөлч, магтаалчдын санал бодлыг сонссон нь энэ удаагийн уралдааны онцлог байв.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр орой Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлийн “Сэрсэн тал 33” тоглолт болно

Image result for Б.ШаравМанай алдарт хөгжмийн зохиолч УГЗ, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” тоглолт өнөөдөр орой Соёлын төв өргөөнд болох юм. Энэ удаагийн тоглолтыг алдарт хөгжмийн зохиолчын шавь, Үндэсний урлагийн их театрын Үндэсний найрал хөгжмийн ерөнхий удирдаач, МУГЗ Н.Буянбаатар зохион байгуулж байгаа бөгөөд түүнтэй “Сэрсэн тал 33” тоглолтын талаар ярилцсаныг сонирхуулья.


-Төрийн соёрхолт Б.Шарав гуайн “Сэрсэн тал 33” тоглолт өнөөдөр орой болно. Та шавийнх нь хувьд энэ удаагийн тоглолтыг зохион байгуулж байгаа юм байна.

-УГЗ, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав нь одоогоос 33 жилийн тэртээ буюу 1984 онд БНМАУ тунхагласны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертонд удирдатгал хөгжим бичих үүрэг авсан байдаг. Ингээд 1984 онд 150 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний найрал хөгжим “Сэрсэн тал” бүтээлийг анх тоглосон түүхтэй. Үүнээс 30 жилийн дараа буюу 2014 онд “Сэрсэн тал 30” гэсэн тоглолт хийсэн. Энэ нь Б.Шарав багшийн маань хөгжмийн , дууны урлагт бүтээсэн бүтээлүүдийг тоглосон. Түүнээс хойш “Сэрсэн тал 31”, “Сэрсэн тал 32” гээд жил бүр тоглолтоо хийгээд явахаар тогтсон боловч тухай цаг үед мэргэжлийн урлагийн байгууллагуудын бололцоо дээр нь багшийн маань алдартай дуунуудыг дуулдаг дуучид маань тоглолтын хувиараас болоод хоёр жил өнжсөн. Энэ жил нөгөө хувьсгалын тохироо бүрдэн гэдэг шиг манай алдартай дуучид маань гэрээт тоглолтоо түр завсарлаад энүүхэн хооронд “Сэрсэн тал 33” тоглолтыг хийх боломж гарлаа.

-Энэ жилийн “Сэрсэр тал 33” тоглолтын онцлог юу вэ?

-“Сэрсэн тал” тоглолтыг бид жил бүр хийхээр төлөвлөсөн. Энэ тоглолтыг хийхдээ хөтөлбөрт бол өөрчлөлт орохгүй. Харин хөтөлбөрт орсон уран бүтээлийг хэн уламжилж сайн дуулж явах вэ гэдэг нь онцлог болно. Магадгүй “Сэрсэн тал 44” тоглолтыг хийхэд жишээ нь “Хайрхан уулын бараа”-г хэн илүү сайн дуулах вэ гэдэг байна. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд Б.Шарав багшийн маань оруулсан хувь нэмэр түүний уран бүтээлүүд нь үеийн үед дурсагдаж байхаас гадна энэ бүтээлүүдээр дамжин манай дуучид дэлхийд гарах гарцыг олж байгаа. Олон улсын өндөр зэрэглэлийн дуулаачдын тэмцээнд оролцож буй манай уран бүтээлчид маань жишээ нь зайлшгүй монгол дуугаа дуулдаг. Үүнд манай Б.Шарав багшийн маань уран бүтээл дуулагддаг. Хамгийн сүүлд Лондон болсон “BBC Cardiff Singer of the World” олон улсын уралдаанаас Э.Амартүвшин оролцохдоо Б.Шаравын багшийн “Аав ээж хоёр” дууг дуулсан. Ингэснээр Монголын дууны урлаг ямар түвшинд байгааг харуулсан.

Уран бүтээлч Б.Шаравын дууны болон хөгжмийн уран бүтээлүүдийг харуулахаас гадна түүнийг цааш нь ямар уран бүтээлч авч явах вэ гэдгийн харуулах тоглолт юм.

-Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн бүтээлүүдийг харуулахаас гадна энэ тоглолт нь манай нэртэй дуучдын нэг дор цугларч үзэгчиддээ бүтээлээ толилуулна гэж ойлголж байна?

-Тэгэлгүй яахав.Энэ тоглолтонд Үндэсний урлагийн их театрын Үндэсний найрал хөгжим, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуулачид оролцоно. ДБЭТ гоцлол дуулчид гэдэг нь Монголд төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан уран бүтээлчид. Үүнд МУГЖ Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, МУГЖ Г.Уянга, Эрдэнэтуяа, сүүлд олон улсын тэмцээнд гран при шагналт хүртсэн манай тенор Батжаргал , Гомбоочир, Хүрэлбаатар, Энхнаран гээд. Манай дуурийн урлагт ноён оргилууд мөн дэлхийд нэрээ дуурсгаж яваа дуучид маань оролцох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Дарьганга татлагын уралдаанд 20 гаруй уран бүтээлч оролцож байна

Зураг

Морин хуурын дарьганга татлагыг олон нийтэд сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилго бүхий Дарьганга татлагын улсын анхдугаар уралдаан эхэллээ. Уралдаанд морин хуур сонирхогч, мэргэжлийн сургууль коллежийн сурагч, оюутнууд гээд 20 гаруй уран бүтээлч оролцож байна.

Уралдаан “Морин хуурын Дарьганга уламжлал” хэлэлцүүлгээр эхэлсэн юм. “Сүүлийн үед хүүхэд залуучууд морин хуурыг их сонирхож хичээллэх болсон. Морин хуурын олон татлага байдаг ч тэд дарьганга татлагыг бараг мэддэггүй. Энэ татлагыг тоглодог цөөхөн хүн энэ нутагт байна. Бид эдгээр хүмүүсээс энэ их өв соёлыг авч үлдэх ёстой. Тиймээс энэ уралдаан үнэхээр цаг үеэ олсон гэж би онцолмоор байна. Би Хөгжим бүжгийн коллежид багшилдаг. Эндээс очоод хичээлийнхээ хөтөлбөрт тусгаад дарьганга татлагын талаар тусгай хичээл заана. Ингэснээр хүүхдүүдийн дунд тархаж, олонд хүргэх болно. Энэ тэмцээнд хүрэлцэн ирснээрээ би дарьганга татлагын талаар маш олон мэдээлэл олж авч байна. Үнэхээр баяртай байна” хэмээн Монгол Улсын ардын жүжигчин Ч.Батсайхан хэлэлцүүлгийн үеэр онцолж ярилаа.

Харин алдарт морин хуурч Ш.Сааралын гарын шавь, дарьгангын зургаан татлагыг өвлөн уламжлагч Л.Цэдэвсүрэн уралдааны талаарх сэтгэгдлээ хэлэхдээ “Миний мөрөөдөл биелж байна. Багш маань амьд ахуйдаа надад энэ зургаан татлагыг чи авч үлдлээ, цаашид яаж хадгалж авч явахаа чи л мэднэ шүү гэж захиж байсан юм. Үүнээс хойш би энэ талаар байнга бодож их санаа зовнидог байлаа. Багшаас минь хойш олон ч жил өнгөрлөө. Миний хувьд аймагтаа морин хуурын дугуйлан, сургалт явуулж энэ зургаан татлагаа хүүхэд залуучуудад зааж өгдөг. Гэхдээ л энэ маань хангалтай биш. Харин өнөөдөр улсын хэмжээний том уралдаан зохион байгуулагдаж, багшийнхаа алдрыг дуурсгаж, дарьганга татлагад олон нийтийн анхаарлыг хандуулж байгаад үнэхээр их баяртай байна” гэв.
Дарьганга татлагын гол онцлог нь татлага бүр эзэнтэй, өөрөөр хэлбэл хэн нэгэн хүн, эсвэл сайхан моринд зориулагдсан байдаг аж.

Уралдааныг шүүхээр Сүхбаатар аймгийн уугуул, МУАЖ морин хуурч Ч.Батсайхан, МУСТА морин хуурч Д.Шинэцог нар болон бусад мэргэжлийн хүмүүс хүрэлцэн иржээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэггүй Лиз”-тэй уулзахаар ДБЭТ-ийг зориорой

Францын хөгжмийн зохиолч Ф.Херольдын “Дэггүй Лиз” хошин балетыг өнөөдөр УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа толилуулна.

Удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд, найруулагчаар Ц.Чинзориг, ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар, хувцасны зураачаар СТА Г.Оюун нар ажиллаж байна.

Хайр сэтгэл, нандин харьцааны талаар өгүүлэх сонгодог балет нь бүх насныханд тэр дундаа хүүхдийн урлагийн боловсрол, нийгэмд байр сууриа олох алс ирээдүйн хүмүүжилд нь эерэгээр нөлөөлнө хэмээн уран бүтээлчид найдаж байна.

Хатагтай Симона ганц охинтойгоо амьдрах ба үзэсгэлэнт сайхан охиныг Лиз гэнэ. Симона хатагтай охиноо хөрөнгө чинээтэй айлын ганц хүүтэй суулгахаар тохирсон байдаг. Лиз охин, өөртэй нь суулгахаар болсон Аленд дургүй бөгөөд хайртай залуу болох Колентойгоо гэр бүл болохыг мөрөөднө. Симона хатагтай ганц охиноо бусдаас харамлан сүй тавих өдөр хүртэл гэрээсээ гарч орохыг нь цагдаж байгаагаар бүжгэн жүжиг цааш өрнөнө…

Хоёр бүлэг, гурван үзэгдэлт энэхүү балетыг 1789 онд Францын Бордо хотын “Гранд Опера” театрт анх тоглож байсан бол манай тайзнаа 2017 оны тавдугаар сарын 27-нд тавьж байв.