Categories
мэдээ соёл-урлаг

​“Любэ” хамтлаг Монголд тоглолт хийнэ

ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн Думын гишүүн Николай Расторгуев “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за”, “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы” зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн билээ.

Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчдэдээ зориулан энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спортын ордонд “Любэ” хамтлагтайгаа тоглолтоо хийхээр бэлтгэлээ хангаад байгаа ажээ. Тоглолтыг “Любэ” хамтлагийн Монгол дахь фэн хуудсын админ н.Энхдалай болон “Тэнгэрийн Модун” ТББ хамтран зохион байгуулж буй юм. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд суудлаасаа хамаарч 40-65 мянган төгрөгийн үнэтэй аж.

Мөн www.ticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтойгоос гадна 1900-1800 дугаараар захиалан гэртээ хүргүүлэх, “Петровис”-ын хэрэглэгчид ШТС-ын бүх салбараас тасалбараа 5000 Red Point оноогоор, ВИП тоглолтын тасалбарыг 8900-5555 дугаараар холбогдон үнэгүй тус тус хүргүүлж авах боломжтой юм байна. ВИП тоглолтын тасалбарын үнэ 300 000 төгрөг ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

ОХУ-ын “Любэ” хамтлаг Монголд тоглоно

ЗурагОХУ-ын алдарт “ЛЮБЭ” хамтлаг Ази тивд анх удаа Улаанбаатар хотноо энэ сарын 8, 9-нд Буянт-Ухаа спортын ордонд тоглохоор боллоо.

Эх орон, ээж аав, цэрэг, дайн, анд нөхдийн дуугаараа Оросын төдийгүй Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн тус хамтлаг нь 1989 онд байгуулагдаж, өдгөө 30 шахам жил фэнүүддээ аялгуут дуугаараа бэлэг барьсаар иржээ.

“ЛЮБЭ”-гийн үнэнч фэнүүд манай улсад маш олон байдаг бөгөөд тэдний хүсэлтийн дагуу ийнхүү монголд тоглох гэж байна.

Тоглолтын тасалбар нь 40, 50, 65 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Дөрвөн улирлын дуу” нэртэй Япон зургийн үзэсгэлэн нээгдлээ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөсөө үзэгч болон судлаачдад зориулан цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад гадаад урлагийн сан хөмрөгөөс Японы модон барын бүтээлүүдээс бүрдсэн ”Дөрвөн улирлын дуу” нэртэй үзэсгэлэнг каталогийн хамт үзэгчдэд сонирхуулахаар болжээ.

Энэхүү үзэсгэлэнг Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан нээсэн бөгөөд нээлтийн ёслолд Японы Элчин Сайдын Яамны Соёл Боловсрол хэлтсийн дарга Ямамато Кейго Хирошимо тэргүүтэй зочид оролцлоо.

Эдгээр бүтээлүүд нь репродукц хэлбэрээр хадгалагдаж байгаа ба үзэсгэлэнд Японы модон барын урлагийн төлөөлөгчид болох 40 гаруй уран бүтээлчдийн зургууд байгаагаас XIX зуунд Дорнын Японы уламжлалт урлагийг дэлхийд таниулсан барын их мастерууд Китагава Утамаро (1753-1806), Сузуки Харунобу (1717/24-1770)зэрэг нэртэй бүтээлчдийн бүтээлүүд шигтгээ нь гэнэ.

Эдгээр барын бүтээлүүд аж байдлын, байгалийн сэдвээс гадна тухайн ард түмний гоо сайхныг илэрхийлэгч эмэгтэйчүүдийн дүрийг голчилж бүтээсэн нь нэн сонирхолтой. Эмэгтэйчүүдийн сэдэвт цуврал бар зургуудад “Үнэнчийн тэмцээн”, “Бүсгүйн өдөр ба цаг мөчүүд”, “Хайр дурлалын сонгомол дуунууд” гэх зэрэг нэртэй өрнөлгүй бэсрэг дүрийн бүтээлүүд олон бий.

Сонирхуулахад, Япон улсаас 50 жилийн өмнө эдгээр бүтээлүүдийг бэлэглэсэн бөгөөд 5 жилийн дараа хоёр улс албан ёсны дипломат харилцаа тогтоож байсан гэнэ. Үзэсгэлэн нэг сарын хугацаатай үзэгчдийн хүртээл болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өсвөрийн хийлчид аваргаа шалгарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2 жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ын сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.

Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын нийт 85 авьяаслаг сурагчид оролцсоноос 23-р сургуулийн сурагч М.Мөрөн Гранпири шагналын эзэн болсон байна.

Бага насны ангилалд 1-р байранд Н.Урангоо /5настай/ шалгарсан бол Б.Насанжаргал /4настай/ 2-р байр, А.Энгүүн /7 настай /3-р байрыг тус тус эзэлжээ.

Дунд насны ангилалд 62-р сургуулийн сурагч С.Ундрам /10нас/ 1-р байр, Австрали Улсаас Кристиан Чоё /10нас/ 2-р байр, Б.Мишээл /10нас/ 3-р байрыг тус тус эзэлсэн байна.

Ахлах насны ангилалд 1-р байрыг Ён Сео Ли /14нас/, 2-р байрыг Э.Буянзаяа /14 нас/, 3-байрыг Г.Маргад /14 нас/ нэр тус тус эзэлжээ.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулан өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалаа

Image result for Хурд, Никитон хамтлагуудРок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фенүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.

Дашрамд сонирхуулахад Никитон хамтлаг 1993 онд байгуулагдсан, Монголын арт рок хамтлаг юм. Харин Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ.

Тасалбарыг : www.ticket.mn ; 1900-1950 ; 1900-1800 захиалах боломжтой юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Ирэх онд Avengers-ийн шинэ анги нээлтээ хийнэ

Алдарт Avengers цувралын шинэ анги Infinte war 2018 оны тавдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товлогдлоо. Марвэл комиксийн супэр баатруудын багийн адал явдлыг харуулдаг тус зөгнөлт киног Марвэл студи болон Валт диснэй, Мошин pictures хамтран бүтээсэн аж. Анх 2012 онд Avengers цуврал гарч байсан бол түүнээс хойш 2015 онд Age of ultron нээлтээ хийж байсан юм.

Уламжлал ёсоор төмөр хүнд Робэрт Довни Жр, Халкд Марк Буфало, Торд Крис Хэмсфорт, Локид Том Хидлстон тоглосон. Харин шинэ эсрэг дүр Таност марвэлийн гэрээт жүжигчин Жош Бролин тоглож байгаа юм. Кэвин Фэг тус киноны продьюсэрээр ажиллаж байгаа бол найруулагчаар Энтони Руссо, Жои Руссо нар ажиллаж байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл” наадмын Гала тоглолтод агаарын бохирдлын шилдэг 15 маскыг танилцуулна

Монголын Дизайнерүүдийн Холбоо (МДХ) болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбриж компани, Британийн Элчин Сайдын Яам, Монгол ТВ-тэй хамтран олон нийтийг өвлийн улиралд өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалан Монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны дизайныг Кэмбриж маск дээр гаргах уралдааныг зохион байгуулсан билээ.

Нийт 100 гаруй загвар ирснээс шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 15-ыг нь тодруулаад байгаа аж. Шилдэг загварыг тодруулахдаа шүүгчдийн үнэлгээнээс гадна олон нийтийн дунд Монгол ТВ-ийн фейсбүүк хуудсаар дамжуулан санал авч буй юм байна.

Шилдэг 15 загварын маскыг 2017 оны арван нэгдүгээр сар 29-ний өдөр болох “Гоёл” наадмын Гала тоглолтын тайзнаа харах боломжтой. “Кэмбриж” компани болон Кэмбриж маскны Монгол дахь албан ёсны дистрибьютер болох “Анунгоо Фарм” ХХК ялагчийг “Хонконгийн Загварын долоо хоног”-т оролцох эрхээр шагнах ажээ.

Тус тэмцээнийг зохион байгуулснаар ард иргэд өөрт таарах маск зүүж хэвшинэ гэдэгт зохион байгуулагчид найдаж буй юм байна. Кэмбриж маскийг “Анунгоо Фарм” ХХК-ийн дэлгүүрүүдээс худалдан авах боломж Монголын хэрэглэгчдэд бүрджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Perfect Dance” шоу нэвтрүүлэгт бүжиглэх дур сонирхолтой, авьяастай хүн бүхэн оролцох боломжтой

Бүжгийн урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин, өөрийгөө нээн бүжгийн урлагийг сурталчлах, гайхалтай ертөнцөөр аялах боломжийг “UBS” телевиз олгож байна. Монголын бүжгийн урлагийн шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан Төгс бүжгийн хэмнэл, Мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг харуулах Үндэсний контент-“Perfect Dance” шоу нэвтрүүлэгт бүжиглэх дур сонирхолтой, авьяастай хүн бүхэн оролцох боломжтой.

НӨХЦӨЛ:

-Насны хязгаар заахгүй тул бүх насны бүжигчид оролцох боломжтой

-Гоцлол, хосоороо, гурвал эсвэл хамтлагаараа оролцох бүрэн боломжтой.

-Бүжгийн бүх төрлөөр өрсөлдөнө.

ШАГНАЛЫН САН:

-Нийт 5 үе шатны турш ялгаатай шалгуураар өрсөлдөх ба III шатанд амжилттай оролцож, тэнцсэн 12 оролцогч баг бүрт онооны шагнал буюу дундажаар 500’000₮-ийг банкны картанд шилжүүлэн олгоно.

-“IV шатанд оролцож буй 12 оролцогч багийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах ба фэнүүдийнх нь дэмжлэгийг баг тус бүрийн дансанд төвлөрүүлэн олгоно. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 25% хүртэл хувиар нөлөөлнө.

-Эцсийн шатанд шалгарсан шоуны ялагч багийг 10’000’000₮ хүлээж байна.

“PERFECT DANCE” ТЕЛЕВИЗИЙН ШОУНД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

-Бүртгэл “UBS TV”-ийн байранд өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд явагдаж байна.

-Онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл perfectdance2018@gmail.com цахим хаягт анкетаа илгээн бүртгүүлэх боломжтой.

ЛАВЛАХ УТАС: 7014-0434, 9969-3440, 9906-7995, 8801-0261, 8803-1338

Categories
мэдээ соёл-урлаг

“Би бүжигчин болохыг хүснэ” уралдаан болж байна

Монгол Улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын нэрэмжит “Би бүжигчин болохыг хүснэ” уралдаан зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах гэж байна. Уг тэмцээн бүжгийн урлагаар дамжуулан хүүхдийг бага наснаас нь үндэсний өв соёлоосоо суралцах, төрөлх хот, нутаг усаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, бүжиглэх ур чадвар суулгах, бие бялдрыг нь хөгжүүлэх, өв тэгш хүмүүжил олгох цаашлаад хүүхдэд зориулсан бүжгийн урын санг баяжуулах зорилготой аж. Бүжгийн уралдааныг Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, “Төгөлдөр-Урлаг” төрийн бус байгууллага хамтран энэ сарын 27, 28 өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгад зохион байгуулж байна.

Уралдаан бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангилалтай болох юм. Мөн гоцлол, хамтлаг гэсэн төрлөөр 2 үе шаттай явагдана.

Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцоно.Уралдаанд 330 гаруй хүүхдүүд оролцон авьяас чадвараараа өрсөлдөх ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан сургалт эхэллээ

БСШУСЯ, ЗГХА Соёл Урлагийн Газар, СУИС хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ы төлөөлөгчдөд зориулж 2017 оны 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил удирдахуйн шинэлэг хандлага” багц сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Сургалтын нээлт 11-р сарын 26-ны 09:00 цагт СУИС-ийн “Оюутан театр”-т болсон бөгөөд нээлтэнд ЗГХА СУГ-ын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Болд, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Г.Сүхбат нар үг хэлэв. Өнөөдрийн сургалтанд аймаг, нийслэлийн соёл, урлагийн салбарын 300 гаруй төлөөлөгчид хамрагдлаа.