Categories
мэдээ соёл-урлаг

Найрагч П.Лхагвасүрэн “Сэтгэлийн томьёолол” номоо хэвлүүллээ

Зураг

МЗЭ-ийн шагналт яруу найрагч П.Лхагвасүрэн саяхан шинэ яруу найргийн номоо хэвлүүлэн уншигчдын гар дээр тавив.
Түүний номонд Австрали улсад сурч байх үе болон БНХАУ-ын “Авьяаслаг Хятад” нэвтрүүлгээр дэлхий дахинд түгсэн дуу болох “Алсад суугаа ээж” зэрэг шилдэг шүлгүүд нь багтжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг маргааш нээлтээ хийнэ

“Би эндээс явахгүй” зурган илэрцүүд

Төрийн шагналт ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын жүжиг энэ сарын 27-ноос Улсын драмын эрдмийн театрт тавигдахаар боллоо. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, продюсер Д.Цэрэнсамбуу /УГЗ/ нар ажиллажээ. Харин гол дүр болох Дорлигийн дүрд О.Гэрэлсүх /СТА/, Дулмаад Н.Баярмаа /СТА/, Сэржмаагийн дүрд Б.Одончимэг /СТА/ тус тус тоглох юм байна.

Уг жүжигт өнөөгийн нийгэм дэх гэр бүлийн амьдрал, одоо үеийн театрын амьдралыг харуулахыг зорьжээ. Дорлигийн дүрд тоглож байгаа О.Гэрэлсүх /СТА/ 1996 онд тавигдсан “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглож байсан юм. Түүнээс хойш хорин жилийн дараа эргэн тайзандаа дүр бүтээж байгаа нь энэ ажээ.

О.Гэрэлсүх /СТА/ ярихдаа “Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар жүжигт тоглох саналыг тавьсан юм. Тайзан дээр эргэн тоглоно гэж бодоогүй байсан ч баяртайгаар хүлээн авсан. Хорин жилийн дараа тайзнаа эргэн гарахад бэрхшээлтэй зүйл байсан. Театрын жүжигчний ажиллах арга ажиллагаа гэдэг бол өөр байдаг. Гэхдээ дасгал сургуулилтаа хангалттай сайн хийж байгаа” гэв.

Харин Дулмаагийн дүрийг бүтээсэн Н.Баярмаа /СТА/ хэлэхдээ “Дулмаа гэх жирийн монгол бүсгүйн дүрд тоглож байна. Жүжиг маань гэр бүлийн харилцаа, эрэгтэй, эмэгтэй хүний амьдралд хандах хандлагыг илүү гүнзгий харуулсан. Урлаг нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хөндөхийг эрмэлзсэн. Эрэгтэй хүн амьдралыг тэр чигт нь удирдах ньюанс эмэгтэй хүнд ч байгаа гэдгийг бүтээсэн дүрээсээ олж харсан. Энэ жүжгийг ирж үзээд нэгийг бодоод гараарай хэмээн хүсэж байна” гэлээ.

Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар жүжгийн талаар ярихдаа “ Ардын жүжигчин Э.Оюуны урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж энэ гайхамшигт зохиолыг тайзнаа амилууллаа. Ардын жүжигчин Э.Оюун гуай театрын ёс зүйг яс баримталдаг байсан. Аливаа урлаг өөрөө сахилга бат, дэг журам дээр суурилдаг. Тэгж байж сайн уран бүтээл төрдөг юм. Дэг жаягтай байхын цаад ухаан нь хүн байх асуудал юм. Уран бүтээлч өөрөө хүн байх ёстой” хэмээн онцлон дурдсан юм.

Энэ жил Ардын жүжигчин Э.Оюун, Л.Лувсан /МУГЖ/, Төрийн соёрхолт Г.Гомбосүрэн /МУГЖ/, Б.Лоовой /МУАЖ/, М.Бадамгарав /МУГЖ/ зэрэг алтан үеийн уран бүтээлчдийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж. Улсын драмын эрдмийн театраас ойд зориулан ирэх дөрөвдүгээр сард СУИС-тай хамтран Э.Оюун гуайн амьдрал уран бүтээл, театрын асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний хурал, арван хоёр сард ахмад уран бүтээлчдийн арга ажиллагааг судалж илтгэл тавихаар төлөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг гуравдугаар сарын 10-ыг хүртэл тоглогдох аж.

Э.Болор

Categories
мэдээ соёл-урлаг

Фото сурвалжлага: Монголын уран зургийн сонгодог бүтээлүүд

Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 97 жилийн ой “Эх орончдын өдөр”-т зориулсан “Монголын сонгодог бүтээлүүд” уран зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургийг Б.АМАРТҮВШИН


Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Л.Гүрсэд

“ЧИН ВАН ХАНДДОРЖ” 1992 он, тос зотон, 110х80 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Жамсран

“МАНЛАЙ БААТАР” 1958 он, тос зотон, 110х80 см

МУГЗ П.Балдандорж

“ФРУНЗ МАГСАРЖАВ НАРЫН ХӨРӨГ” 1956 он, тос зотон, 81х81 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн шагналт, УГЗ Ү.Ядамсүрэн

“ЧОЙБАЛСАН, СТАЛИН” 1951 он, тос зотон, 127х149 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн шагналт, УГЗ Г.Одон

“НЯНТАЙСҮРЭН” 1979 он , тос зотон, 57х75 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн шагналт, УГЗ Г.Одон

“ТОГТОХ” 1958 он, тос зотон, 68х77 см

Монгол Улсын Ардын Зураач, УГЗ Ц.Доржпалам

“Х.ЧОЙБАЛСАН” 1956 он, тос зотон, 110х160 см

Төрийн шагналт, УГЗ Д.Чойдог

“ӨВГӨН ПАРТИЗАН” 1943 он, тос зотон, 80х65.5 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Х.Содномцэрэн

“АХМАД ДАЙЧИН” 1980 он, тос зотон, 74х94 см

Монгол Улсын Ардын Зураач, Франц Улсын Ардын Зураач, МУ-ын УГЗ Б.Чогсом

“БОДОЛ” 1967 он, тос зотон, 201х141 см

Монгол Улсын Төрийн Шагналт Зураач Б.Пүрэвсүх

“ТЭМЦЛИЙН ЗАМД” 1984 он, тос зотон, 200х160 см

Хөдөлмөрийн Баатар, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм

“МӨНХИЙН БАРИЛДЛАГА” 1987 он, тос зотон, 110х140 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн шагналт, УГЗ Д.Амгалан

“КАПИТАЛИЗМЫГ АЛГАСАСАН НЬ” 1961 он, гуйшь даавуу, 160х200 см

Оросын Холбооны Буриад Улсын Гавъяат Зураач Б.Дашням

“АЯН ЗАМД” 1960 он, тос зотон, 81х181 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг

“СОНГОСОН ЗАМ” 1984 он, тос зотон, 190х150 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт С.Рэнцэн

“БУМЦЭНДИЙН ОТРЪД” 1970 он, тос зотон, 100х180 см

Монгол Улсын Төрийн Шагналт Б.Пүрэвсүх

“ТАЛЫН БААТРУУД” 1984 он, тос зотон, 160х200 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Дорж

“ЭЦСИЙН МӨЧ” 1981 он, тос зотон, 140х130

Хөдөлмөрийн Баатар, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм

“ЧОЙБАЛСАН ПАРТИЗАНЫ ХАМТ” 1945 он, тос зотон, 110х150 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Жамсран

“ФАНЕРИЙН ЗАВОД” 1962 он, тос зотон, 122а162 см

Зураач Б.Балдан

“БУЛИГАРЫН ЗАВОД” 1953 он, тос зотон, 110х150 см

Монгол Улсын Ардын Зураач, УГЗ Б.Гомбосүрэн

“НЭХМЭЛИЙН ҮЙЛДВЭР” 1953 он, тос зотон 150х121 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ц.Жамсран

“СҮҮН ЗАВОД” 1965 он, тос зотон, 80х120 см

Монгол Улсын Ардын Зураач, УГЗ Б.Гомбосүрэн

“НЭГ БРИГАДЫНХАН” 1977 он, тос зотон, 120х160 см

Монгол Улсын Ардын Зураач, УГЗ Б.Гомбосүрэн

“ХОТЫН ТӨВ” 1951 он, тос зотон, 65.5х120 см

Хөдөлмөрийн Баатар, Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Б.Чогсом

“БАЯРЫН ЧИМЭГЛЭЛ” 1957 он, тос зотон, 100х130 см

Монгол Улсын Ардын Зураач, Төрийн хошой шагналт, УГЗ О.Цэвэгжав

“Усжуулалт” 1965 он, тос зотон, 80х120 см

Зураач Б.Доржханд

“БАРИЛГАЧИН” 1963 он, тос зотон, 120х200 см

Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт Ч.Ичинноров

“НАЙРАМДЛЫН ХОТХОН” 1970 он, тос зотон, 110х128 см





Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлаг тоглолт хийнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу мартын 8-нд “Хурд” хамтлаг “Бүсгүй” нэртэй тоглолт тоглолт хийнэ. “Мишээл экспо” төвтэй хамтран зохион байгуулж буй уг тоглолтын тасалбарыг маргаашнаас эхлэн www.ticket.mn болон “Мишээл экспо” төвд борлуулж эхлэх ба 1900-1950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Суудлын тоо хязгаартай бөгөөд хүрэлцэн ирсэн бүх бүсгүйд баярын бэлэг гардуулах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Удирдаач Б.Лхагвасүрэн Кубын үндэсний симфони найрал хөгжмийн чуулгыг удирдан тоглов

Гаванад сууж буй Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан удирдаач Б. Лхагвасүрэнгийн Кубын үндэсний симфони найрал хөгжмийн чуулгыг удирдан дэлхийн сонгодог болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг Кубын үзэгчдэд анх удаа толилуулсан концертыг Гавана хотын Үндэсний театрт 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Концертын үеэр Кубын симфони оркестр Л. Бетховен, А. Дворжак нарын зохиолуудаас гадна Монгол улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Шаравын “Үлэмжийн ертөнц”, нэрт хөгжмийн зохиолч З. Хангалын “Эрдэнэсийн уул”, “Салхич шувуу” зэрэг зохиолуудыг тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа.

Монгол, Куба хоёр улс дэлхийн бөмбөрцгийн хоёр өөр өнцөгт алс хол орших боловч сонгодог урлаг, сонгодог хөгжим хоёр ард түмнийг ойртуулахад нэн чухал үүрэгтэйг Монгол Улсаас БН Куба Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр концертын нээлтэн дээр онцлон тэмдэглэв. 2016 оны 11 дүгээр сард Гавана хотноо болсон Алисиа Алонсогийн нэрэмжит олон улсын балетын их наадамд МУ-ын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д. Алтанхуяг ирж оролцож байсан.

Концертыг Кубын соёлын яам, Кубын хөгжмийн институт, Соёл урлагийн их сургуулийн багш сурагчид, Кубын үзэгчид зэрэг нийт 600 орчим хүн үзэж сонирхсоноос гадна Гаванад суугаа ДТГ-ын тэргүүнүүд, ЭСЯ-ны дипломат ажилтнууд урилгаар ирж үзэв.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Уран хайчилбарын хөрөг” үзэсгэлэн дэлгэгдлээ

Монголд анх удаа аав, хүү хоёр дүрслэх урлагийн зураасан зургийн төрөл уран хайчилбарын нэг хэсэг “ХӨРӨГ” хайчилбараар үзэсгэлэн гаргажээ. Монголд анх удаа аав, хүү хоёр дүрслэх урлагийн зураасан зургийн төрөл уран хайчилбарын нэг хэсэг “ХӨРӨГ” хайчилбараар үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ ажээ. Аав Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн уран хайчилбарын багш Т. Ганхуяг, хүү Сэлэнгэ аймгийн улсын тэргүүний Баянгол сумын Алтангадас одонт улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Д. Төртүвшин нар юм. Мөн үзэсгэлэнд “Уран гар”,”Уран хайчилбар” дугуйлангийн сурагчид хамтран нийт 186 гаруй бүтээл дэлгэжээ.

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн уран хайчилбарын багш Т. Ганхуяг ярихдаа :“ Би уран хайчилбар хийгээд 30 жил болжээ. Энэ урлагийг цаашид нь хөгжүүлэх тал дээр илүү ажиллана. Хайчилбарын урлаг нь олон жилийн түүхтэй. Зах зээл дээр хямд төсөр хайч, хар цаас бариад хийчихмээр амархан санагдаж байж болно. Гэвч нарийн ажилбартай, ахуйн ажилбараас урган гарсан урлаг юм. Үзэсгэлэнд ахмад үе, дунд үе, бага үеийнхний бүтээлүүд дэлгэгдсэнээрээ онцлог байгаа. Хайчаар олон зүйл хийж болно. Уран хайчилбар жоохон мартагдсан урлаг. Үүнийг сэргээх үйлсийн нэгээхэн хэсэг болж байгаадаа баяртай байна. Хүү маань ч бас цаашдаа хөгжүүлэн гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

Үзэсгэлэнгийн нээлтэд МХУБТ-ийн захирал Д Уранбилэг, Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Баянгол сумын Алтангадас одонт улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн захирал Д. Сарангэрэл, тус сургуулийн дизайн технологийн багш Д. Түвшинтөр, “Good nieghbors”, Олон улсын байгууллагын Шархад салбарын багш Н. Ундармаа болон урлангийн хүүхэд багачууд оролцлоо.

Г.МӨНХЦАЦРАЛ


Categories
мэдээ соёл-урлаг

“Би эндээс явахгүй “ жүжиг тун удахгүй тайзнаа

“Би эндээс явахгүй “ жүжиг зурган илэрцүүд

Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг энэ сарын 27-нд тоглогдох гэж байна.

Найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж. Гол дүрд О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, Н.Баярмаа, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Ц.Аззаяа, Д.Баттөмөр, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар нар тоглохоор болжээ.

ТАСАЛБАРЫН ҮНЭ: 10.000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮-

Энхүү жүжгээрээ зохиолч гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөнджээ.

Тус жүжиг нь энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ыг хүртэл тоглогдоно.

У.ПҮРЭВСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

Аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагнал авсан анхны тохиолдол

Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн бага хүү Сити дээд сургуулийн багш, найруулагч, жүжигчин Ц.Төмөрхуягт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг олгож энгэрт нь зүүж өглөө. Ерөнхийлөгч энэ цолыг зүүж өгөхдөө “Энэ цол бол Монголын ард түмний хүсэл сэтгэлийн цол юм шүү. Улам сайхан дүр олныг бүтээгээрэй” хэмээн Монгол төрийн тэргүүний үг сургамжаа хайрлажээ. Гавьяат цолоо энгэртээ зүүсний дараа тэрбээр “Ийм үед ижийгээ л их боддог юм байна. Өчигдөр ууцаа чанаж байхад гавьяат болно гэдэг мэдээ сонссон. Энэ шагнал бол Монголын ард түмний минь хүндлэл. Миний ард түмэн намайг дэмжиж ийм цол хайрлалаа. Би 30 гаруй жил урлагийн тогоонд байхдаа 60 гаруй тайзны бүтээл, 100-аад кинонд оролцсон байна. Эрхэм Ерөнхийлөгчийнхөө захиа даалгавар, ард түмнийхээ итгэл сэтгэлийн хариуд хойшид улам сайн ажиллах эрч хүч урам зориг минь сэргэлээ” гэсэн юм. Ийнхүү Монголын урлагийн “Алтан бурхад”-ын нэгэн Цагааны Цэгмидийн Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг хэмээх хоёр гавьяат Монголын урлагт дархлагдлаа.

Анхдагчдын өлгий нутаг Булганаас бас нэгэн анхдагч болох үйл явдал тохиосон нь аав, хүү гурвуул Монгол Улсын төрийн дээд шагналын эзэн болсон явдал боллоо. Алдарт жүжигчин Цагааны Цэгмид (1905 – 1963) нь Монгол Улсын Ардын Жүжигчин цолыг анхлан буюу 1942 онд хүртэж байжээ. Тэрээр 1905 онд Булган аймгийн Сайхан сумын нутаг Хульжийн голын Хөх бууц өвөлжөөнд төрсөн аж.

Түүний том хүү Ц.Төмөрбаатар Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин цолтой. Харин бага хүү Ц.Төмөрхуяг Гавьяат жүжигчин болсноор нэг гэр бүлээс аав, хүү гурвуул төрийн дээд одон хүртсэн анхны тохиолдлын эзэн болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Стивен Сигал Монголд шинэлжээ

Монголын цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж байсан Батсүхийн Эрдэнэтуяа Америкийн жүжигчин Стивен Сигалын гурав дахь эхнэр билээ. Стивен Сигал 2001 онд Монголд ирж, Чингис хааны тухай кино хийнэ, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулахдаа ирээдүйн эхнэрээ шалгаруулсан байдаг. Б.Эрдэнэтуяа таван жил хувийн туслахаар нь ажилласны эцэст түүний эхнэр болсон. Тэд энэ жил Монголд ирж, цагаан сараа тэмдэглэжээ.

Стивен Сигал манай уламжлалт баярыг хүндэтгэн монгол дахь гэртээ морин хуурч, уртын дуучин урин залж, “Тунгалаг тамир” хэмээх уртын дуугаар шороон нохой жилийнхээ шинийн нэгний өглөө сонсохыг хүссэн байна. Сонирхуулахад, түүний гэргий Б.Эрдэнэтуяа эгэл даруу амьдралыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд фэйсбүүк хуудастаа нийтэлсэн шүлгүүд нь уран яруу гэхээс илүү амьдралын үнэн, утга учрыг ойлгосон, залууст сургамжтай ухаалаг гэгээлэг үгсээр дүүрэн байдаг билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Шинийн 2-нд татарын “хайрыг хүндэл” тоглолт болно

“Татар” хамтлаг зурган илэрцүүд“Татар” хамтлаг “Хайрыг хүндэл” бие даасан тоглолтоо хоёрдугаар сарын 17-н буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр хийх гэж байна.

“Татар”-ынхан өнгөрсөн хугацаанд долоон цомог гаргажээ. “Крокус эвент холл”-д 19.00 цагт болох энэ тоглолтод цомгууддаа орсон бүтээлүүдээс “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Эсрэг өдөр” зэрэг залуусын сэтгэлд хоногшсон дуунуудаа дахин амилуулах юм.

Тоглолтод “Люмино”, амьд хөгжмийн “Logos” хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A cool нар оролцоно.

Тоглолтын тасалбарыг Easyticket.mn сайтаар худалдан авах боломжтой.

Тасалбарын үнэ: 45 000 төгрөг, ширээ захиалгыг 94741404 утсаар авна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: Монгол Контент ХХК