Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Алабама мужийн Мобыль хотод гарч байна

Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлт нэгдүгээр сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Тус үзэсгэлэн нь Монгол зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг суугаа орны иргэдэд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үзэсгэлэн энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл-2019″ наадам энэ сарын 30-нд болно

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2019″ наадам энэ сарын 30-нд болно.

Тус наадмаар шилдэг загвар зохион бүтээгч, загварын товчоо болон загвар өмсөгчдийг шалгаруулна. Гоёл наадам загварын долоо хоногоор эхэлж, шилдгүүдийг зарлах гала тоглолтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм. Загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилмэл бүтээлүүдээрээ өрсөлдөж, шилдгийн шилдгээ тодруулна.

Энэ жилийн нэг онцлог нь Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар “Топ модель 2019″, “Гранпри 2019″, “Гоёл 2019″ гэсэн барааны тэмдгүүдийг албан ёсоор эзэмших зөвшөөрөл батламжийг олгох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Урианхайг нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайг нэр дэвшүүлэхээр болжээ. Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос манай Шинжлэх ухааны академид ирүүлсэн байна.

Академийн хурлаар түүний нэр дэмжигдсэн ба энэ саналаа Монголын зохиолчдын эвлэлд хүргүүлсэн аж. Тус байгууллагууд саналаа нэгтгэн баталгаажуулаад нэр дэвшигчийнхээ мэдүүлгийг энэ сарын 31-ний дотор Шведийн нобелийн хороонд мэдэгдэх ёстой юм байна.

Дашрамд дуулгахад, Нобелийн шагналд нэр дэвшигч нь эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх гэсэн шалгууртай байдаг байна. Өнгөрөгч 2018 онд түүнийг Нобелийн “Утга зохиолын шагнал”-д нэр дэвшүүлж байв.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Энэтхэгийн Колката хотод зохион байгуулсан “International theatre 2019” олон улсын наадамд тэргүүлсэн байна. Тэрбээр, тус наадамд нэг хүний жүжгийн төрөлд оролцон ийнхүү тэргүүлжээ. Б.Одончимэг нь тайзны бүтээлд тоглохоос гадна “Гэрлэн дохио”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн байдаг юм.Жүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээЖүжигчин Б.Одончимэг олон улсын наадамд тэргүүлжээ

Categories
мэдээ соёл-урлаг

Залуу хөгжимчин Н.Бямбадорж олон улсын цохивор хөгжмийн тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

“TOOLBOX academy 2019” цохивор болон утсан хөгжмийн их наадам Хонгконгт энэ сарын 12-17-нд болж, шилдгүүдээ тодруулжээ. Энэхүү наадамд монгол хөгжимчин залуу Н.Бямбадорж тэргүүн байр эзэлсэн тухай цахим хуудсаараа мэдээллээ. Уралдаанд 500 гаруй хүн материалаа явуулснаас цохивор хөгжмийн төрөлд шилдэг 10-т багтан, улмаар шалгаруулалтад манлайлжээ. Тэрбээр “Юуны өмнө Монгол, Өмнөд Солонгос хоёр улсын нэрийг өндөр чансаатай уралдаанд гаргасандаа үнэхээр баяртай байна. Уралдаанд тэргүүлж, цохивороор шагнуулснаас гадна зочид буудлын зардлаа 100 хувь хөнгөлүүллээ” хэмээсэн юм. Н.Бямбадорж нь Хөгжим, бүжгийн коллежийн цохивор хөгжмийн ангийг 2013 төгссөн бөгөөд АНУ-ын Сан Франциско хотын Стэйнфордын их сургуульд уригдан, өсвөрийн оркесторт нь ажиллаж байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин П.Баярцэнгэл анхны бие даасан тоглолтоо хийнэ

“Яг түүн шиг” шоуны ялагч дуучин, жүжигчин П.Баярцэнгэл ирэх сарын 13-нд “UB palace”-н концертын их танхимд анхны бие даасан “Санахдаа” тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр тус тоглолтонд дуулагдах “Хөгжим л намайг” дууныхаа клипийг энэ долоо хоногт цацсан юм.

Дуучин П.Баярцэнгэл өмнө нь Швейцарь, Австрийн ардын урлагаас бий болсон орчин үеийн “Ёодол” хэмээх дууны урлагийн төрлийг Монголд нутагшуулж, “Еодол” нэртэй цомгоо гаргаж байсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний түүхийн музей өнөөдөр, маргааш үнэ төлбөргүй үйлчилж байна

Монголын Үндэсний музей амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдөр, болон маргааш үргэлжлэх тус арга хэмжээнд нийслэлийнхэн гэр бүлээрээ идэвхтэй оролцож байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 2019 оныг “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар эхлүүлж байна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-ын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар энэ үдэш /01.12/ эхлүүлнэ.

Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьж байсны түүхт 53 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн бүтээл “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 1870 оны тавдугаар сарын 25-нд Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа анх удаагаа тоглож байжээ.

Харин манай улсад анх 1966 онд тавигдсан түүхтэй. Тус балетыг УДБЭТ-ын тайзнаа анх Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажилласан байна. “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдаг гэдгээрээ онцлогтой. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм.

Энэ удаагийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын хөгжмийг УДБЭТ-ын удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдан тоглуулж, УДБЭТ-ын залуу балетын гоцлоочид амилуулахаар болжээ. “Алтангадас” одонт УДБЭТ-ын хамт олон 2019 ондоо сонгодог урлагийн үзэгч түмэндээ зориулан хоёр ч шинэ уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ, дуучин Т.Ариунаа долоо дахь цомгоо гаргана

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” хэмээх долоо дахь цомгоо өлгийдөн авахад бэлэн болжээ. Тэрээр хамгийн сүүлд “Чамдаа уусна” хэмээх дууг жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан нь олны анхаарлыг ихэд татсан. Энэ уран бүтээл нь түүний шинээр гарч байгаа дээрх цомогт багтсан байна. Дуучин Т.Ариунаа 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа 2017 онд шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо гаргаж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжиг тоглогдоно

Жүжгийн зохиолыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ Б.Лхагвасүрэн бичжээ.
Ерөнхий найруулагч УГЗ Ч.Найдандорж ажиллажээ. Харин ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг,
хөгжмийн зохиолыг Х.Булган бичсэн байна.

Гол дүрүүдэд: Арчуг хаан: МУГЖ Б.Жаргалсайхан
Эгэрэг өрлөг: АЖ П.Цэрэндагва
Цэцэр хатан: СТА Б.Нармандах
Гүргэл хатан: СТА М.Тогтохжаргал

Тоглогдох хуваарь: 2019 оны нэгдүгээр сарын 18-нд 19:00 цагт, 19.20-нд 18:00 цагт

Тасалбарын үнэ: 10,000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮ (суудлын зэрэглэлтэй) юм байна.