Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Ариунжаргал “Белый месяц” тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ

Монгол HD телевизийн бүтээл “The Voice of Mongolia”-2018 тэмцээнд оролцож олны танил болоод буй Ж.Ариунжаргал ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон тэмцээнд оролцож гуравдугаар байрт шалгарсан мэдээ байна. Тодруулбал, тэрээр олон улсын эстрадын дуучдын “Белый месяц” уралдаанд оролцсон бөгөөд тус тэмцээний шүүгчээр Монголоос УГЗ Б.Долгион, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар ажилласан аж. Мөн Ж.Ариунжаргалыг бид Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин гэдгээр нь мэдэх билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур 2018” наадмаас МУГЖ Б.Сарантуяа, Л.Ган-Эрдэнэ нар “Гран при” хүртжээ

“Морин хуур-2018” наадамд Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй хамтран хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн дуугаар оролцож, Гран при шагнал хүртжээ. Энэ жилийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт нийтийн, эстрад, мэргэжлийн гэсэн гурван номинациар явагдаж, шилдэг 15 дуу шалгарсан байна.

“Морин хуур-2018” наамдын “Оны шилдгийн шилдэг Гран при шагналтан хөгжмийн зохиолч”-оор Х.Мөнх-Ертөнц шалгарчээ. Харин нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дорлиг, мэргэжлийн дууны шилдэг хөгжмийн зохиолчоор Ц.Пүрэвхүү нар шилдгээр шалгарсан аж.

Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын ая “Эрдэнэт Монголоо дуурсана” дуу үзэгчдийн шагнал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдоржийн ая “Би Монгол бүсгүй” дуу болон хөгжмийн зохиолч Э.Эрболдын ая “Найз” дуу тусгай байр, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн аялгуу “Залбирал” дуу гуравдугаар байр, “Айзам” хамтлагийн хөгжимчин О.Хүрэлбаатарын аялгуу “Маш нууц” киноны “Үеийн үед” дуу дэд байранд тус тус шалгарчээ.

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Морин хуур-2018” наадмыг 32 дахь жилдээ зохион байгууллаа. Шилдэг хөгжмийн зохиолч, дуучид чансаагаа сорьдог уг наадмын гала тоглолт гуравдугаар сарын 02-нд Соёлын төв өргөөнөө болж өндөрлөсөн юм. Уг наадмыг сүүлийн 10 жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг болсон билээ. “Морин хуур” наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж байгаа бөгөөд анхны “Оны шилдгийн шилдэг гранпри шагналтан хөгжмийн зохиолч”-оор Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа авч байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур-2018” наадмын сүүлчийн шатны шалгаруулалт болж байна

Оны шилдэг дууны уран бүтээл шалгаруулах “Морин хуур-2018” наадмын сүүлчийн шатны шалгаруулалт, шилдэг дууны гала тоглолт Соёлын төв өргөөнд болж байна. Тус наадмын эхний шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болсон юм. Эхний шатанд 100 гаруй дуу дуулагдсанаас 15 дуу шигшигдэн үлдсэн. Өнөөдөр болж буй “Морин хуур-2019” наадмын гала тоглолтод дуулагдсан 15 дуунаас мэргэжлийн, зохиолын, эстрадын гэсэн гурван төрөлд шилдгүүдийг шалгаруулах юм.

"Морин хуур-2018" наадам болж байна

"Морин хуур-2018" наадам болж байна

"Морин хуур-2018" наадам болж байна

"Морин хуур-2018" наадам болж байна

Categories
мэдээ соёл-урлаг

Мотив хамтлагийнхан МУСТА цол тэмдгээр шагнагджээ

Мотив хамтлагийн залуус Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Тус хамтлаг 2008 онд анхны уран бүтээлээ үзэгч, сонсогчдод хүргэж байжээ.

Тэд энэ талаараа хамтлагийн цахим хуудаснаа “Одоогоос 16 жилийн өмнө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн СУИС-ийн босгоор алхаж. Гурван сайхан найзтайгаа мөрөөдлөө биелүүлэх алхмаа эхлүүлж, 2008 онд анхны уран бүтээлээ туурвиж өдгөө 11 жил болжээ.

Энэ сайхан өдөр хамтлагаараа МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнагдлаа. Маш их баяртай байна. Өнөөдрийг хүртэл тусалж дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа. Мөн гэр бүлийнхэндээ хайртай шүү” хэмээн бичжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Б.Золзаяа: Итгэл бүсгүйн дүр бол ямар ч илүү хувиргалт үгүй дүр

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын 2019 оны шинэ уран бүтээл болох “Бүсгүйн Зурвас” нийгмийн уянгын драм нь маргааш буюу гуравдугаар сарын нэгэнд нээлтээ хийх юм.Жүжгийн талаар болоод урлаг, уран бүтээлийнх нь тухай ярилцахааруг жүжгийн гол дүрийг бүтээсэн залуу уран бүтээлч Б.Золзаяатай ярилцлаа.

-Энэхүү уран бүтээл таны хэд дэх уран бүтээл вэ?

-Улсын драмын эрдмийн театрт орж ирснээс хойш хамгийн анх СТА Ч.Түвшин найруулагчийн “Жаргаагүй нар” түүхэн жүжигт “Борчулуун” бүсгүйн дүр, СТА Б.Хишигзаяа найруулагчийн “Царцаа намжил” хүүхдийн жүжигт “хулгайч эмгэний” дүр, СТА Ч.Түвшин найруулагчийн “Оддын өвчин” инээдмийн жүжигт “Диана” хэмээх бүсгүйн дүрүүд дээр тус тус ажиллаж байлаа. Одоо миний дөрөв дэхь уран бүтээл болох “Бүсгүйн зурвас” хэмээх энэ нийгмийн уянгын драмын жүжигт “Итгэл” гэдэг сэтгүүлч эмэгтэйн дүр дээр ажиллаад маргааш үзэгчидийн хүртээл болоход бэлэн болоод байна.

-“Бүсгүйн зурвас” гэх энэ жүжгийн гол дүрийн эзнээр шалгархад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Хэр айж, сандарч байв?

-Би өөрийгөө энэ гол дүр дээр ажиллана гэж төсөөлөө ч үгүй. Бид нар жүжгээ бусаддаа уншиж танилцуулдаг л даа. Тэгээд Н.Наранбаатар найруулагч “Шинэ жүжгээ хэн уншиж танилцуулах вэ” гэхэд нь “Би уншъя” гээд л хэлчихсэн. Ямар ч уран бүтээлч хүнд сайхан зохиол уншаад “Энэ гоё дүрд ажиллахсан” гэсэн хүсэл төрдөг. Үүн шиг зохиолоо уншиж байхад “Итгэлийн үр ямар гоё юм бэ. Энэ дүрдсонгогдохсон” гэж бодож байлаа. Зохиол уншиж дуусаад дүр танилцуулахад найруулагч маань “Архайгийн дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, СТА С.Болд-Эрдэнэ” гэлээ. Одоо Итгэл…зүрх түг түг гээд л. Тэгтэл найруулагч маань “Итгэлийн дүрд залуу уран бүтээлч Б.Золзаяа” гэсэн.Тэр үед секундын дотор мянган бодол бодогдсон. Одоо дүрээ авснаас хойш сар болж байна, хэр болсонг үзэгчид маань л хэлэх байх даа.

Итгэл хэмээх сэтгүүлч бүсгүйн дүрийг бүтээхэд бусад дүрээс тань юугаараа онцлог байв? Хүндрэлтэй зүйл их байсан уу?

-Миний бяцхан хүсэл бол өөрийгөө хувиргалгүй, яг л өөрийнхөө царай төрх, нас намбаар дүр бүтээж тоглохыг хүсдэг байсан. Өмнө өөрөөсөө эгчмид ч юм уу, эсхүл бүр хөгшин ч юм уу, тиймэрхүү дүрүүд дээр ажиллаж байсан л даа. Харин Итгэл бүсгүйн дүр бол ямар ч илүү хувиргалт үгүй сайхан дүр байсан. Мөн сэтгүүлч гэдэг энэ том мэргэжлийг яаж зөв илэрхийлэх үү, яаж энэ дүрийг бүтээх үү гэдэг талаар маш олон эрэл хайгуул, судалгаа хийсэн. Учир нь сэтгүүлч хүний хэлж ярьж байгаа үгэнд иргэд итгэж, үнэн зөв мэдээллийг тэднээс л хүлээдэг. Тийм болохоор сэтгүүлч гэдэг хүн ямар ёс суртахуун, ёс зүйтэй байх ёстой юм? Яг энэ бүхнийг харуулахыг зорьсон. Ер нь үнэний төлөө явж байгаа сэтгүүлч эмэгтэйн дүр.

-Хамт олны тань зүгээс хэр их туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бэ? Анхны гол дүр чинь шүү дээ?

-Хамт олны тусламж, дэмжлэг мэдээж байлгүй л яахав, тэдэндээ их баярлаж явдаг. Ялангуа Н.Наранбаатар найруулагч маань маш олон зүйлийг хэлж, зааж өгсөн. Ухаантай хүний үг үнэхээр агуу байдаг юм билээ. Найруулагчийнхаа хэлснээр олон зүйлийг судалж, хайж, сурч мэдэж авсан.

-Дүрээ сэтгэлдээ тултал, итгэл дүүрэн бүтээж чадсан уу?

-Би дүр бүтээж байна, бүтээнэ гэж ярьж чадахгүй ээ. Цагааны Цэгмэд гуай гэдэг мундаг хүн ч тэгж яридаггүй юм гэсэн. Энэ дүр дээр ажиллах хугацаанд маш олон хүндрэлтэй зүйлүүд тулгарсан. Маш их зүйлийг сурч, мэдэж байгаа ч чадахгүй зүйл бас байна. Бүх юмийг төгс хийдэг хүн гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэрэнтэй адил яг л алдаатай оноотой мөчүүд их байсан. Өөрийнхөө хувьд дүр дээрээ яаж ажилласанаа гадарлаж байгаа ч гэсэн, үзэгчидийн санал, шүүмж хэр их ирэх бол тэрийг л хүлээж байна.

– Жүжгийн утга агуулгаас товч тодорхой яривал?

-Төрийн түшээ хүнтэй сэтгүүлч эмэгтэй хөрөг ярилцлага хийхзорилгоор гэрт нь ирнэ. Ярилцлага тал дундаа орж байх үед гэрт нь гэнэтийн зочид ирэх болсны улмаас ярилцлагаа маргааш нь үргэлжлүүлэхээр тохирно. Маргааш нь сэтгүүлч сайдын гэрт очиход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байна.Ингээд л Архай сайдын харилцаа хандлага, ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “ҮНЭН” оршиж байгаа нь мэдэгдэхгүй болно. Эндээс л нууц, үнэн бүх юм эхлэнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хааны цагаан үүл”-ийг тайзнаа тавилаа

Чингиз Айтматовын өгүүллэг, Елена Баранчиковагийн жүжгийн зохиолоор Мусалим Кульбаевын найруулсан “Чингис хааны цагаан үүл” жүжгийн нээлтийн тоглолт ОХУ-ын Башкирын Мажита Гафурын нэрэмжит Эрдмийн драмын театрын тайзнаа 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болов.

Жүжгийн нээлт дээр Башкирын Эрдмийн драмын театрын уран сайхны удирдагч Олег Ханов хэлсэн үгэндээ “манай театрын тайзнаа энэхүү жүжиг тавигдаж буйд ач холбогдол өгч өөрийнхөө төлөөллийг нээлтийн ажиллагаанд оролцуулж, дэмжлэг үзүүлж буй Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Хүч чадал, хайр дурлал, нөхөрлөл, чанд сахилга бат, дэг журмын тухай өгүүлсэн энэхүү жүжгийн Чингис хааны дүрийг ОХУ-ын Ардын жүжигчин Хурматулла Утяшев, Бөртэ хатны дүрийг ОХУ-ын Гавьяат жүжигчин Эльвира Юнусова, Эрдэнийн дүрийг Артур Кабиров, Догулангийн дүрийг Зилия Халилова, Алтангийн дүрийг Башкир улсын Ардын жүжигчин Сара Буранбаева нар бүтээжээ.

Жүжгийн нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг зохиолч болон театрын удирдлагаас урьсан бөгөөд түүнийг төлөөлж, тус яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү оролцов. Тоглолтын дараа Ж.Баярхүү Башкирын Мажита Гафурын нэрэмжит эрдмийн драмын театрын дарга И.И.Файзуллин, “Чингис хааны цагаан үүл” жүжгийн зохиолч Е.Баранчикова нартай уулзаж, жүжгийн зохиолч Е.Баранчиковад Элчин сайдын хүргүүлсэн цэцгийн баглааг өргөн барив.

Categories
мэдээ соёл-урлаг

Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Рами Малек “Bohemian Rhapsody” киногоороо хүртлээ

Энэ өдрийн хамгийн сэтгэл хөдөлгөм төрлүүдийн нэг бол гарцаагүй “Шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал” билээ. Тус төрөлд асар олон шилдэг жүжигчид нэр дэвшсэн бөгөөд Рами Малек ялагчаар тодорлоо!

Бусад нэр дэвшсэн гайхалтай жүжигчид бол:

Christian Bale, “Vice”
Bradley Cooper, “A Star Is Born”
Willem Dafoe, “At Eternity’s Gate”
Rami Malek, “Bohemian Rhapsody”
Viggo Mortensen, “Green Book”

Categories
мэдээ соёл-урлаг

Шилдэг киногоор “Green Book” шалгарч “Оскар” хүртлээ

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг киногоор “Green book” шалгарч шагналаа гардан авлаа. Хүн болгон шилдэг киноны төрөлд янз бүрийн санал, бодолтой байсан нь мэдээж. Гэхдээ ийнхүү “Green Book” оны шилдэг кино болж, бусад кинонуудаас онцгойрч чадлаа. Тус киноны найруулагчаар Питер Фаррелли ажилласан билээ. Green book ийнхүү шилдэг найруулагч, шилдэг туслах дүр, эх зохиол гэсэн 3 Оскар хүртлээ.

Тус төрөлд нэр дэвшсэн бүтээлүүд:

“Black Panther”
“BlacKkKlansman”
“Bohemian Rhapsody”
“The Favourite”
“Roma”
“A Star Is Born”
“Vice”

Categories
мэдээ соёл-урлаг

Шилдэг баримтат кино төрлөөр “Free solo” кино “Оскар”-ын шагнал хүртлээ

Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 91 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг баримтат кино” номнацийн ялагч тодорсон талаар “www.cnet.com” сайт мэдээллээ. “Шилдэг баримтат кино” номнацийн эзнээр “Free Solo” бүтээл тодорч, анхны “Оскар”-ын шагналаа хүртсэн байна. Ямар ч хамтрагчгүйгээр дэлхийн өндөр оргилуудад гардаг залуугийн тухай уг бүтээлд гардаг билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Оскар: Шилдэг богино хэмжээний киногоор “Bao” шалгарлаа

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо /2019.02.25/ АНУ-ын Лос Анжелес хотын “Долби” театрт болж байна. Найруулагч Домее Ши-гийн найруулсан, Pixar студийн бүтээл “Bao” богино хэмжээний кино 91 дэх удаагийн наадмаас ОСКАР хүртлээ. “Bao” оскарын шагнал хүртсэн анхны эмэгтэй продюссертэй бүтээл бөгөөд Хятад Улсад “Incredeble-2” хүүхэлдэйн киног гаргахын өмнө үзүүлсэн богино хэмжээний кино юм. Тус бүтээлд хятад гэр бүл болон эхийн хайрыг богино хэмжээнд сонирхолтойгоор өгүүлсэн байдаг.

“Шилдэг богино хэмжээний кино” төрөлд нэр дэвшсэн бүтээлүүд:

  • WINNER “Bao”
  • “Animal Behaviour”
  • “Late Afternoon”
  • “One Small Step”
  • “Weekends”